Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна
2020-09-29 11:30:10 Нийтлэгдсэн: Нийгэм![Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна](/uploads/b5439a69251d858457b003ee5af4ae730a8053e4.jpg)
Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа ба тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн дүүргүүдийн төгсөгчдийн төгөлд нийлүүлэх, мөн гэр хорооллын айл өрхөд тарааж мод тариулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал ач холбогдолтой юм. Агаар орчны бохирдлынг асуудал хариуцсан засаг даргын орлогч Д.Мөнхжаргал тус төвийг нээж хэлсэн үгэндээ Энэхүү мод үржүүлгийн бааз, иргэдэд зориулсан экологийн боловсролын төв нь агаарын тоосжилт, хөрсний бохирдлыг бууруулах чадвартай 40,000-50,000 мод, модлог ургамлын тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх, Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад мод тарих, ургуулах, арчлан хамгаалах талаар мэдлэг олгох, практик дадлага хийлгэх зорилготой юм гэв. Мод үржүүлгийн баазыг түшиглэн байгуулсан ЭКОЛОГИЙН боловсрол олгох төв дээр өнөөдөр Баянгол дүүргийн 50 гаруй иргэдэд мод үрсэлгээ, арчлалт, хамгаалалтын сургалт зохион байгууллаа. Мөн ЕБС суралцагчдад зориулан танхимын бус сургалт явуулах, биологийн олон янз байдлыг хамгаалан, танин мэдэх, байгаль хамгаалагчдын ажлын сурталчлах музейг мөн байгуулжээ. Цаашид тус үрсэлгээний төвөөс жил бүр дунжаар 40,000 орчим мянган тарьц, суулгац ургуулан авч, нийслэл хотод 1 сая мод ургуулахыг зорьж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана
2020-09-29 11:27:11 Нийтлэгдсэн: Нийгэм![“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана](/uploads/f8ecc02902dfb0b50c50a59116ac31ca41595d3b.jpg)
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, Цахим оюуны эерэг давалгаа ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Монголын залуу инженерүүдийн холбоо ТББ, Цахим оюуны эерэг давлагаа ТББ-ууд хамтран Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, англи, солонгос хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм. Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд болон зургаан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуучуудыг хамруулна. Хөтөлбөрийн хүрээнд явагдах сургалт, үйл ажиллагаанууд үнэ төлбөргүй байх юм. Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг хэлэхдээ Нийслэлийн залуучуудыг дэмжих 10 төв үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төвд КОЙКА-гийн төслөөр 15 төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, 1237 залуус амжилттай төгссөн. Үүнээс 42 залуу КОЙКА-гийн дэмжлэгээр тэтгэлэг авсан байгаа. Хөтөлбөрийн үргэлжлэл болж Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт хувь хүний хөгжлийг дэмжих, компьютерийн хэрэглээний программ, хэлний сургалт орно гэсэн юм. Үндэсний шинэ давлагаа-инженер залуу үе хөтөлбөр үнэ төлбөргүй бөгөөд хамрагдах хүсэлтэй залууст нээлттэй аж. Сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ. Харин өнөөдрөөс бүртгэлийн үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Цахим оюуны эерэг давалгаа ТББ, Монголын Залуу инженерүүдийн холбооны дэргэдэх Инженер академид бүртгэл явагдана. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт сургалтыг зохион байгуулах юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
"Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд Дорноговь аймагт өглөөний уулзалт хийв
2020-09-29 11:19:13 Нийтлэгдсэн: Нийгэм!["Хариуцлагатай алба хаагч" аяны хүрээнд Дорноговь аймагт өглөөний уулзалт хийв](/uploads/3eeedbecf94897311402e3ae2893f7847a17d44c.jpg)
Цагдаагийн алба хаагч болон хуулийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын хүний эрхийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн хамгаалагч-цагдааг урамшуулах зорилгоор Хариуцлагатай алба хаагч аяныг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран 2020 оны 8 дугаар сарын 28-наас эхлэн улс орон даяар зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Дорноговь аймаг дахь ахлах шинжээч Ч.Нандин-Эрдэнэ тус аймаг дахь Цагдаагийн газар, Юнител ХХК-ийн Дорноговь салбар хамтран хүний эрхийн өглөөний уулзалт арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сарын 28-нд хийлээ. Өглөөний уулзалтаар Цагдаагийн алба хаагчдын сэтгэл зүй, эерэг харилцаа хандлага, Эрүү шүүлтээс ангид байх эрх зэрэг сэдвээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэлзүйч болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан Ч.Нандин- Эрдэнэ нар мэдээлэл хүргэлээ. Оролцоонд тулгуурласан чөлөөт арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, тус аймаг дахь Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албаны удирдлагууд болон цагдаагийн алба хаагч нийт 60 хүн хамрагдсан байна.
![Сонсогчид цэргийн тангараг өргөлөө](/uploads/d0c5f7ca50c2922e382a8e91ffa1a0579dacf4ad.jpg)
Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт есдүгээр сарын 25-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны харьяа байгууллага агентлагуудын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүд, бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийнхэн оролцов. Арга хэмжээний хүрээндХууль зүй, дотоод хэргийн сайд Х.НямбаатарНая гаруй жилийн буурал түүхтэй Дотоод хэргийн их сургууль эх орондоо олон мянган алба хаагчдыг бэлтгэн өгч, тэд өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах албанд нэр төртэй хөдөлмөрлөж байна. Ахмад, дунд үеийн залгамж халаа болохоор, төрийн тусгай албанд хүчин зүтгэхээр эр цэргийн тангаргаа өргөж буй эрхэм сонсогч та бүхнийг харахад бахархалтай байна. Өргөсөн тангаргаа үргэлж давтаж, эх нутаг, аав, ээж, ард түмнийхээ итгэл сэтгэлийг санаж, нойронд сэргэг, номонд мэргэн байж, профессор багш нарынхаа заасан эрдэмд шамдан суралцаж, их эрдмийн оргил өөд үргэлж тэмүүлж байхыг үүрэг болгож байна гэлээ. Энэ үеэр суралцагчид урлагийн болон зэвсэгтэй, зэвсэггүй, дарцагтай жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтуудыг тус тус сонирхуулсан юм. Суралцагчид Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын төвд 21 хоног байрлаж, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна сэтгэл зүйн хувьд төлөвших, төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвар эзэмшсэнд эцэг эхчүүд баяртай байлаа. Мөн суралцагчид сургалтын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэргийн дүрмийн хичээл, галт зэвсгийн хичээлүүдийг тус тус судалсан байна. Тэд ийнхүү цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр Дотоод хэргийн их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдэж, цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын ирээдүйн хүний нөөц болон бэлтгэгдэнэ. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 1934 онд байгуулагдсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Монгол Улсын ууган Их сургуулиудын нэг юм. Тус Их сургууль нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэх үүрэгтэйгээр Удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, Нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Гадаад хэлний институт, Ахлагчийн сургууль, Ахлах лицей сургууль гэсэн бүрэлдэхүүн 11 сургуультайгаар, мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын түвшинд нийт 30 орчим чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум болно
2020-09-29 11:13:03 Нийтлэгдсэн: Нийгэм![Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум болно](/uploads/8b62e47cadb5e90e336937e18a726b77fd22f820.jpg)
Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй тус цахим форумд соёл, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцох аж. Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч бүхэн цахим форумд оролцох боломжтой юм байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй