Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй Монгол Улсын урт, дунд хугацааны бодлоготой уялдуулан нийслэлийн дунд хугацааны бодлогыг боловсруулах нь сэдэвт сургалт өнөөдөр боллоо. Сургалтад НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар, Засгийн газар, нийслэл, НҮБ-ын холбогдох албаны төлөөллүүд оролцов. Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанар, уялдааг хангах, нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн төслүүдийг боловсруулах, үр дүнд чиглэсэн төлөвлөлтийг бэхжүүлэх, албан хаагчдад мэдээлэл өгөхөд өнөөдрийн сургалтын зорилго оршиж байгаа юм. Сургалтын үйл ажиллагааг нээж НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийг тус тус баталсан. Мөн Засгийн газар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулсан. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд нийцүүлж Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулна. Сургалтын үр дүнд Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөхөд төдийгүй бусад хот, суурин газруудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлч санал, санаачилгуудыг ажил хэрэг болгоход та бүхний оролцоо, идэвхтэй ажиллагаа ихээхэн чухал юм хэмээн онцлон хэллээ. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Нашида Саттар хэлэхдээ Нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөө нь Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нягт уялдаатай байдлаар боловсруулагдах учиртай. Нийслэл хотын хөгжлийн бодлогыг цогцоор нь үр дүнд үндэслэж, тогтолцооны шинэчлэлийн арга барилаар төлөвлөвөл Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлт ямар байхыг бид хамтдаа харж чадна. Хөгжлийнхөө гольдирлыг өөрчилж, тогтвортой хөгжлийг хурдасгах ажилд нь Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Мэндчилгээ

2020-09-16 17:42:07 Нийтлэгдсэн: Нийгэм
Мэндчилгээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт хилчин генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, үе үеийн ахмад хилчид, ажилтан, сонсогчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын мэндийг Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахин энх тайвныг тогтоох, сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд үнэнч зүтгэж байгаа төрийн тусгай албан хаагч Та бүхнээрээ манай эрдмийн хамт олон үргэлж бахархаж байдаг билээ. Төрийн далбаандаа бөхийж, түмэн олон, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хилчиддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хилчдийн яруу алдар бадартугай! ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР, ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР

ХЭҮК орон нутаг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын асуудлыг шалгаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 5-15-нд Ховд аймгийн Буянт, Жаргалант, Баян-Өлгий аймгийн Буянт, Өлгий, Увс аймгийн Улаангом, Сагил суманд ажиллаж, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Хүний эрхийн хяналт шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, хүчирхийллийг таслан зогсоох, хариуцлага тооцож буй байдал, хохирогч хамгаалал, түр хамгаалах байр болон нэг цэгийн үйл ажиллагаа болон хамтарсан багийн ажлын үр дүнг шалгалаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл болон төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа түүнд шаардагдах зардлын төсөв, ойрын ба хэтийн төлвийг тодорхойлсон хөтөлбөрийн төсөл боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 19.1.5-д Хохирогчид үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардлыг төсөвт тусгуулах саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах гэж заасан байдаг. Гэвч Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг хэвийн явуулах төсөв, зардлыг тусгалгүй, хууль зөрчиж, хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас хүүхдийн эрх ноцтой зөрчих нөхцлийг бий болгосон байна. Мөн түүнчлэн цагдаагийн алба хаагч зөрчлийн арга хэмжээ авсан тохиолдол бүрийн талаарх мэдээллийг хамтарсан багийн гишүүдэд өгчдөггүйн улмаас хохирогч хамгааллын асуудал нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэй, тоон мэдээллүүд нь буруу, хамгаалагдах ёстой хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа дүр зураг нийтлэг болжээ. Энэ нь тухайн ажлыг хариуцсан төрийн холбогдох байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо муутайгаас шалтгаалан хүүхэд, хохирогч хамгааллын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байгаа нь дээрх 3 аймгийн статистик тоон үзүүлэлт харуулж байна. Эдгээр аймагт Хохирогчийг түр хамгаалан байрлуулах, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019 стандартын дагуу баригдсан хамгаалах түр байр байхгүй, бариулсан байр нь дээрх шаардлагыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Хүний эрхийн зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох яам, аймаг, орон нутгийн удирдлагуудад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу шаардлага хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар шийдвэрлэлээ.

Өнөөдөр болон маргааш цахилгаан түр хязгаарлах байршлууд

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК аас хийгдэж буй засварын ажлын хүрээнд өнөөдөр болон маргааш дараах байршлуудад цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал, өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 16 ны өдрийн 04:00-21:00 цаг, маргааш буюу есдүгээр сарын 17 ны өдрийн 04:00-17:00 цагийн хоорондБаянзүрх дүүргийн 8, 10, 12, 13, 23, 28 дугаар хороо Амгалан чиглэлд Монгол-Японы хамтарсан эмнэлэг, АШУҮИС, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Жанжин клуб, Чулуун-Овоо, Тэнгэр худалдааны төв, Баянзүрх-Нэг зүрх төв, Амгалан зах, Цагдаагийн хотхон, Амгалан дулааны станц, Улиастай, Хужирбуланорчмын цахилгааныг түр тасална. Тиймээс хэрэглэгчдийг хэрэглээгээ зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхаарууллаа. Есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд хийх засварын хуваарь: Цахилгаан түр хязгаарлан, засвар үйлчилгээ хийх хуваарийн дэлгэрэнгүйгЭНДдарж хүлээн авна уу. Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Бүртгэлгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг таслан зогсоов

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоов. Шалгалтаар найман нэр төрлийн эм худалдаалж байсныг хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.