Төрийн албаны шалгалтын бүртгэл үргэлжилж байна

​ Төрийн албаны ерөнхий шалгалтын товыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж олон нийтэд зарласан билээ. Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл 2020 оны есдүгээр 14-ний өдрийн 14:00 цагаас эхэлсэн бөгөөд цахим бүртгэл 2020 оны аравдугаар сарын 14-ний 14:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд явагдах юм. 2020 оны нэгдүгээр сард бүртгүүлсэн иргэд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд бүртгэгдсэн эсэхээ системд нэвтэрчБүртгэлд хамрагдсан иргэдцэснээс шалгах нь зүйтэй. Бүртгүүлэх цахим заавартай танилцахыг хүсвэл энд дарна уу. Шалгалтын цахим бүртгэл дууссаны дараа 2020 оны аравдугаар сарын 26-ны өдөр шалгалтын хуваарийг нийтэлж, амжилттай бүртгүүлсэн иргэдэд SMS мессеж илгээх болно. Бүртгүүлсэн иргэд шалгалтын хуваарь өдөр, цагтаа баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, иргэний үнэмлэхтэйгээ ирэх юм. Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхэлнэ. Төрийн албаны шалгалтын сорил цахим номыг Төрийн албаны зөвлөлийн сайтад байршуулсан тул холбоос линкээр орж судлах боломжтой. Цахим номыг сорилын зөв хариулт-ын түлхүүрийн хамт хэвлүүлэхээр хэвлэлтэд өгсөн бөгөөд хэвлэгдэж гарсаны дарааwww.csc.gov.mnцахим сайтаар мэдээллэх болно.

Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

​ Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Мөн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн зүүн хэсгийн 17 хотхоны 1700 гаруй айл өрхийн дулаан хангамжийн асуудал болон Сэлбэ дэд төвийн 28мВт дулааны станцын ажлын явцын талаар хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад холбогдох мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж ажиллах нь зүйтэй. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн хэсгийн 1700 гаруй айл өрхийг дулаан эрчим хүчээр хангаж, дулааны алдагдалгүй өвөлжих нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Дулаан түгээх чинь өөрөө хуультай. Дулааны сүлжээ байгууллагууд өдөр, шөнөгүй ажиллаж, засвар үйлчилгээгээ үзүүлчихээд эргээд өнөөдөр 9 дүгээр сарын 15-наас эхлээд дулаан өгөх гэхээр дунд нь дахиад борлуулдаг байж таарахгүй. Олон түмэнд дулаан түгээнэ гэж авчихаад дунд нь бизнес хийдэг энэ байдлаа одоо зогсоох хэрэгтэй. Шаардлагатай бол хуулийн байгууллагад хандах нь зөв. Ард иргэдийн гудамж талбайгаар олон түмэнд дулаан түгээнэ гэж шугам татчихаад дулаанаа түгээхгүй гэж байгаа аж ахуйн нэгж байвал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Захирагчийн ажлын алба энд хатуу хариуцлага тооцож ажилла. Өнөөдрөөс эхлэн айл өрхүүдийг дулаанаар хангах ажил эхэлж байна. Дулаан түгээлттэй холбоотой гарч буй хүндрэл бэрхшээл юу байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд олон нийтэд нээлттэй мэдээлж ажиллах хэрэгтэй гэв. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд явагдсан Яндангаа хөөлье сарын аяныг 10 дугаар сарын 15-ныг хүртэл дахин нэг сарын хугацаанд сунгаж, гэр хорооллын айл өрхүүдэд зуух, яндан, пийшингийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж, мэдээллийг хүргэж, ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Халдвар хамгааллын дэглэмээ сахиулж үйл ажиллагаагаа явуулахыг анхаарууллаа Дараа нь хуралдаанд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг нээх саналын талаар Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцуулав. Тэрбээр Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр хязгаарласан шийдвэр хэрэгжиж байна. Өчигдөр буюу 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр Улсын онцгой комисс, Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ийг дуустал сунгаж, хилээ нээхгүйгээр дотоод үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын А/930 дугаар захирамжаар түр хязгаарласан диско болон бүжгийн баар, олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ зохион байгуулахыг нээх саналыг танилцуулж байна гэлээ. Хуралдааны төгсгөлд Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Мэргэжлийн бүх байгууллагууд захирамжид заасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх чиглэлд бэлтгэлээ хангаж ажилла. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын горимоо дагаж мөрдөх шаардлагатай гэдгийг аж ахуйн нэгж байгууллагуудад онцгойлон анхааруулах шаардлагатай. Халдвар хамгааллын дэглэмийг сахиж, үйл ажиллагаа явуулна. Холбогдох мэргэжлийн байгууллагууд энд хяналтаа тавьж ажиллана хэмээсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Иргэдийг хариуцлагатай байж, зуух пийшингийн битүүмжлэлээ сайтар шалгахыг уриаллаа

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөв галлагааны заавар зөвлөмж, угаар мэдрэгчийг хэрхэн ажилуулах талаарх мэдээллийг өнөөдөр олон нийтэд хүргэлээ. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ны дарга Ч.Буянжаргал нар өглөө. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Тавантолгой түлш компанитай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн янданг хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэл гэр байшингаа дулаалсан байдлыг шалгаж, угаар мэдрэгчийг ажиллаж буй болон галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж буй. Энэ хүрээнд нэг сарын хугацаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах аянг зохион байгуулж нутгийн захиргааны 6000 гаруй албан хаагчид айл өрх бүрээр орж, галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэж ажиллажээ. угаарын хийнээс сэрэмжлүүлэх компанит ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах аж. Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Нийслэлийн зургаан дүүргийн 162 мянган айл өрхөд угаар мэдрэгчийг суурилуулсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж орсон дүүргүүдэд 15 мянган угаар мэдрэгчийг нэмж суурилуулах ажлыг хийж байна. Иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахын тулд угаар хий мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг сайтар шалгахыг уриалж байна. Энэ сарын 19-ны өдөр 20.00 цагт бүх айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчийг шалгахыг уриалж байна гэв. 2019-2020 оны өвөл нийслэлийн хэмжээнд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн гэх судалгаа гарчээ. Судалгааны 17,8 хувийг зуух пийшингийн битүүмжлэл муу, 10,4 хувийг зуух яндангийн холбоос засвартай, 9,6 хувийг зуух, яндангаа хөөлөөгүй битүүрсэн,16,8 хувийг яндангийн сойлтоо хаасан байдалтай байжээ. Иймд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа юм. Иргэдийн хувьд зуух яндангаа хөөлөх, битүүмжлэл засварыг хийж тогтмол шалгах хэрэгтэй гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил зөвлөлөө. Тэрбээр Сүүлийн өдрүүдэд хүйтэрч байна. Гэрт амьдарч байгаа иргэд галлагаа бүрэн дуусаагүй цогшсон байхад нь яндангаа аваад өрхөө бүтээсэн байдалтай угаартсан байсан. Энэ үед угаар мэдрэгч яагаад дуугараагүй вэ гэхээр иргэд өөрсдөө батарейг нь салгасан, тестэлж үзээгүй шалтгаан хэлж байна. Тэгэхээр иргэд өөрсдөө хариуцлагатай байхыг сануулж байна хэмээлээ. Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тавантолгой түлш компаниас Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ыг байгуулжээ. Тус алба нь гэр хорооллын 200 өрх тутамд нэг хяналтын ажилтан ажиллаж байна. Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалгаж байгаа аж. Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба-ны дарга Ч.Буянжаргал Хяналтын ажилтнууд өрх бүрээр орж ажиллахад угаар мэдрэгчээ авдартаа хийгээд хадгалсан, яндангаа хөөлөөгүй зуух пийшингийн битүүмжлэлээ засварлаагүй зөрчлүүд их илэрч байна. Галлагаа эхэлсэн энэ үед угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн дуудлагын дагуу очиход түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад бороо ороод байна гэх шалтгаанаар өрхөө бүтээж унтсан байсан. Тиймээс шахмал түлш шаталт удаан учраас гэрт амьдарч байгаа иргэдийг яндангаа битгий аваач гэж зөвлөмөөр байна. Хяналтын ажилчид маань гэрт амьдарч байгаа иргэдэд зориулаад агааржуулалтын хоолой хийж өгч байна.Ийм тохиолдолд өрхөө татаж яндангаа авах шаардлагаггүй. Дахин зөвлөхөд иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна гэлээ. Тавантолгой түлш компани нь Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх үндэсний хорооноос зарласан Яндангаа хөөлье аянд нэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 7011-9400 дугаарт 3975 дуудлага ирж мэргэжлийн албан хаагчид 2000 гаруй өрхийн янданг үнэ төлбөргүй хөөлжээ. Мөн пийшин зуухны засвар үйлчилгээ, агааржуулалтын хоолой зэргийг хийж байгаа аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж, сэрүүнэ

Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүсэх тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйгЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. -Маргаашийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас:Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи:Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур:Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор:Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Энэ сарын 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, 16-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Тусгай үүргийн онгоцоор 240 иргэн эх орондоо ирлээ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлалааУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.