Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
2020-09-15 08:46:02 Нийтлэгдсэн: Нийгэм![Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо](/uploads/c81edabd19a6adb148ea11329eccd50a6f631e66.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгт ажиллалаа. Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тус төслийн хүрээнд долоон цэцэрлэг баригдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн ортой 280 дугаар цэцэрлэгийг хүлээн авлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Улс, нийслэл, олон улсын байгууллагуудтай хамтарч 2020 онд 100 орчим сургууль, цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 27 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Азийн хөгжлийн банк НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй зургаан дэд төвийн ажлын хүрээнд энэхүү цэцэрлэгийг хүлээн авч байна. Энэ онд Баянхошуу, Сэлбэ төвийг иргэддээ хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Иргэд эдгээр төвүүдээс төрийн үйлчилгээг авахаас гадна ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг хөгжүүлэх инновацын төвийг байгуулсан. Цаашид Дэнжийн-1000, Дамбадаржаа, Шархад, Толгойт дэд төвүүдийн ажил үе шаттайгаар хийгдэнэ хэмээлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга Өнгөрсөн дөрвөн жилд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийг байгуулах гэх мэт 105 төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд долоон цэцэрлэг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 280 дугаар цэцэрлэг бол хоёр дахь нь юм гэдгийг онцлон хэллээ. 280 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Батчимэг 240 хүүхдийн ортой, 10 бүлэгтэй энэхүү цэцэрлэг маань 40 багш, ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулна. Дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаад баяртай байна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэв. Дашрамд дурьдахад, Азийн хөгжлийн банкнаас гал тогооны хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, угаалга, хатаалгын өрөөний тоног төхөөрөмж, бүх ангийн хүүхдийн хувцасны шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл болон багш, хүүхдийн ширээ сандалаар ханган иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгч байгаа юм. Сэлбэ дэд төвд цэцэрлэгийн насны нийт 3432 хүүхэд байгаагаас 1674 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм. 280 дугаар цэцэрлэг ирэх аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлснээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо
2020-09-15 08:37:56 Нийтлэгдсэн: Нийгэм![“Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо](/uploads/506f89483dc70de9b00958c4b1e4f64e3a10e7d1.jpg)
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран Ногоон зээл-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагдав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч нар, орон тооны бус ажилтнуудөнөөдөрсургалтзөвлөгөөнд хамрагдлаа. 2019 оны 10 дугаар сард НҮБ-ынассамблейгаасесдүгээр сарын 7-ныөдрөөс эхлэн Цэвэр агаартай цэлмэг тэнгэр өдрийг тэмдэглэхээр болсон. Энэ олон улсын өдөрт манай улс нэгдсэн. Есдүгээр сарын 7-оосэхлээд бүх нийтлэг үйлчилгээний төвүүдболон мэдээлэл инновацийн төв нийт 11 газарт ногоон зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн халаалт, дулаалгын хэрэгслүүдийгсурталчлахажлыг иргэдэд зориулан зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгөөр ногоон зээлийн бүтээгдэхүүнийг ямар шалгуур нөхцөлөөр, иргэдэд ямар бүтээгдэхүүнийг нийлүүлж болохоор байгаа тухайг хэсгийн ахлагч, орон тооны бус ажилтнуудад мэдлэг олгохыг зорьсон. Ингэснээр иргэн, банк хоорондын уялдаа холбоо сайжирч, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой болно. Агаарын бохирдол гэдэгт зөвхөн утааны асуудлыг ярихгүй, нөхцөлдүүлж буй хөрсний бохирдол, ногоон байгууламжийг цогцоор нь ярих шаардлагатай. 10 дугаарсарын 7-ыгхүртэл иргэд нийтлэг үйлчилгээний төвүүд, мэдээлэл инновацийн зургаан төвд очоод ямар банкны хөнгөлөлттэй Ногоон зээл-ийн бүтээгдэхүүнүүдийг хараад маш багахөнгөлөлтийншалгуураар 20 гаруй компаниудын бүтээгдэхүүнээс авч болно хэмээлээ. Өнөөдрийн өдөрлөгт нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Алтанзул Агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Хас банкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туул Ногоон зээлийн хэрэгцээ, шаардлага сэдвүүдээр илтгэл тавьсан бол ШУТИС-ын Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр Цахилгаан халаагуурын шийдлүүдийн танилцуулга сэдэвт сургалтыг орсон юм. Мөн Дулаан шийдэл төслийн санхүүгийн зуучлалын зохицуулагч Т.Уламбаяр Амины орон сууцны дулаалга, ач холбогдол, Хас банкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсанаа Хас банкны Эко хэрэглээний зээлийн шалгуур сэдвүүдээр танилцуулга мэдээлэл хүргэв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Японоос 263 иргэн эх орондоо ирлээ](/uploads/2d7de31f1b32f0cc5968a44135891ed1194bc3fc.jpg)
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 22:45 цагт Буянт-Ухааолон улсын нисэх буудалд газардлаа. Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 30, жирэмсэн 7, өндөр настан 3 , эрүүл мэндийн шалтгаантай 18, дадлагажих ажилтан 67, бусад шалтгаантай 138 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Сод Эра эмнэлэг, Баянбайгаль амралтын, Амар зочип буудалд 21 хоног тусгаарлалаагэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн 12 дахь үнэлгээг хийлээ
2020-09-14 10:24:27 Нийтлэгдсэн: Нийгэм![Коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн 12 дахь үнэлгээг хийлээ](/uploads/86991c2bffecd8f710d31c864a26fcfb6b9e1734.jpg)
Монгол Улсад шинэ Коронавируст халдвар (Ковид-19) хүн амын дунд тархах эрсдэлийн салбар дундын 12 дахь үнэлгээг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хийлээ. Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХЕГ, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран явуулсан юм. Үнэлгээний дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байнагэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
2020-09-14 10:20:23 Нийтлэгдсэн: Нийгэм![Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга](/uploads/9eda3bd4b5b8ba85edfa4583a96dc7bbc39e0537.png)
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. № БАГЦ БАЙРШИЛ 1 БГД-01 Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байр, нийт 1,32 га 2 БГД-02 Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 5, 6, 7 дугаар байр, нийт 1,38 га 3 БГД-03 Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 35, 36 дугаар байр, нийт 0,34 га 4 БГД-10 Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 2,24 га 5 БГД-11 Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 32, 34 дүгээр байр, нийт 0,3 га 6 БГД-12 Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 31, 33 дугаар байр, нийт 0,38 га 7 БГД-14 Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 26, 27 дугаар байр, нийт 0,28 га 8 БЗД-02 Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Сүүний 21, 22, 27 дугаар байр, нийт 0,51 га 9 БЗД-05 Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, нийт 0,13 га 10 БЗД-06 Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр, 0.31 га 11 БЗД-07 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, нийт 0.21 га 12 БЗД-08 Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 40 дүгээр байр, нийт 0,12 га 13 БЗД-10 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га 14 БЗД-11 Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр, нийт 1,23 га 15 БЗД-12 Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0,17 га 16 БЗД-13 Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 30 дугаар байр, нийт 0,17 га 17 ХУД-06 Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байр, нийт 0,52 га 18 ХУД-08 Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байр, нийт 0,26 га 19 ХУД-09 Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, нийт 0,2 га 20 ХУД-11 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр, нийт 0,26 га 21 ХУД-13 Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Талхны 20 дугаар байр, нийт 0,15 га 22 СХД-01 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0,84 га 23 СХД-02 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт 0,64 га 24 СХД-03 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27 га 25 СХД-04 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 1, 2, 3 дугаар байр нийт 0,79 га 26 СХД-05 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, нийт 0,19 га 27 СХД-06 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны ХЦ 20 дугаар байр, нийт 0,32 га 28 СХД-07 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 2А дугаар байр, нийт 0,16 га 29 СХД-08 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Махны 16 дугаар байр, нийт 0,05 га 30 СХД-09 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 1-12, 2-12 дугаар байр, нийт 0,64 га 31 СХД-10 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 76-1, 76-2 дугаар байр, нийт 0,68 га 32 СХД-11 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-20 дугаар байр, нийт 0,2 га 33 СХД-12 Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны 48 дугаар байр, нийт 0,48 га 34 СХД-13 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин 1-36, 2-36 дугаар байр, нийт 1,0 га 35 СБД-01 Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га 36 СБД-03 Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22 дугаар байр, нийт 0,33 га 37 СБД-06 Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байр, нийт 0,12 га 38 ЧД-02 Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байр, нийт 0,28 га 39 ЧД-04 Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байр, нийт 0,34 га Нэг.Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна. Төлбөрийн данс:Нийслэлийн төрийн сан банк:УБ,ХБХГазар100200051054тоот дансанд компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ. Хоёр.Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн2020оны 10 дугаар сарын16-ны өдрийн 15.00-16.00цагийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтэст /Хангарди ордон 13 давхар 1308 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 16:30 цагт сонирхогчдод оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана. Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга 2018, 2019 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/ Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/ Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/ ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж - 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319 /ажлын цагаар/, Вэб сайт: www.uda.ub.gov.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй