УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өчигдөрзохион байгууллаа.Хилийн боомтоор нийт 96 иргэнийг нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг Дархан-Уул аймгийн Дархан зочид буудалд, Орхон аймгийн Тэсоро зочид буудалд тус тус тусгаарлаад байнагэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
#ШУУД Нийслэлийн ОБГ, ЭМГ, МХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
2020-09-10 09:34:53 Нийтлэгдсэн: НийгэмЭрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралдГХЯ-ныКонсулын газрын захирал Л.Мөнхтүшигоролцож мэдээлэл өглөө.ТэрээрБНХАУ-д зорчих хүсэлтэй буюу тус улсын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэд эсвэл тэнд байгаа үр хүүхдээ эргэж очих хүсэлтэй 109 иргэний өргөдлийг бид БНХАУ-ынталд албан ёсоор хүргүүлсэн.ЭхнийээлжидБНХАУ-руузорчих хүсэлтэй иргэдэд виз олгох асуудал шат дараатайгаар шийдэгдэж байгаа.Мөн Япон улсад зорчих хүсэлтэй,тус улсад хөдөлмөрийн гэрээгээр болон хичээл сургууль нь эхлэх гээд Японд оршин суух зөвшөөрөл нь гарчихсан 250 орчим иргэнийасуудлыг ч бид Японы талтай ярилцаж, шат дараатайгаар шийдвэрлэнэ.Түүнчлэн маргааш ОХУ-аасэх орондоо ирэх хүсэлтэй манай улсын 50 орчим иргэн болон Монголд ажилладаг ОХУ-ыниргэдийг хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.Урьдчилсан тооцоогоор маргааш Алтанбулаг боомтоор 110 орчим иргэнийг хил нэвтрүүлэхээр байнагэв.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 11-12-ны өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. Та ойрын өдрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийгЭНДдарж хүлээн авна уу. Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи: Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 7-12 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. Эх сурвалж: ЦУОШГУрьдчилан мэдээлэх хэлтэс
Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд менежментийг хэрхэн зохион байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх вэ, дэд төвүүдэд тулгуурлан хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөн ажиллаж байгаа. Эхний ээлжинд Баянхошуу дэд төв ашиглалтад орж, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал Гарааны компаниуд оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа хийлгэсэн байгууллагууд байдаг. Тиймээс гарааны бизнес эрхэлдэг компаниудыг тустай статустайгаар бүртгэхгүй бол ХХК гээд адилхан бүртгэдэг. Гарааны компаниудыг тустай статустайгаар бүртгэж чадвал эдгээр компаниудыг татвараас чөлөөлөх боломжтой болно. Монгол Улс гарааны бизнесийг дэмжсэн эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах шаардлагатай. Үүнийг УИХ-ын гишүүд санаачлан хууль өргөн барихаар ажиллаж байна. 2019 онд баталсан Инновацын хуульд мэдээллийн технологийн компаниудын татварын дэмжлэг, төрөөс бодлогоор дэмжих, гарааны компаниудын хувьцаа арилжих боломжийг нээх, хамтын оффисыг анх удаа бүртгэлжүүлэх, хуульд гарааны компаниудыг тодорхойлж өгсөн зэргийг тусгасан. Одоо хэрэгжилтийг хангаж ажиллахад нийслэлд байгуулагдаж буй дэд төвүүд хамгийн их оролцоотой юм гэв. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил хэлэхдээ Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гарааны бизнес эрхэлж буй компаниудыг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийн эко системийг бий болгох зорилгоор Улаанбаатар инновацын төвийг байгуулсан. Гарааны бизнесийг бойжуулах ажлын хүрээнд зөвлөхийн үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөөг ашиглах зэрэг боломжийг бүрдүүлэн 43 гарааны компанийг бойжуулж 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. Түүнээс гадна Баянхошуу дэд төвөөр 17 компани бойжиж, 40 орчим ажлын байрыг бий болгоод байна. Дэд төвд нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулж, төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулсан. Иргэд 365 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байгаа юм. Удахгүй Сэлбэ дэд төв ашиглалтад орно. Гарааны бизнес эрхэлж буй иргэд дэд төвүүдэд хүрэлцэн ирж, дундын оффисоор үйлчлүүлэх бүрэн боломжтой юм хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй