Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа
2020-09-09 09:16:10 Нийтлэгдсэн: Нийгэм![Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа](/uploads/193ea2e8fb181897b2c27b06629a4a0fbbd89a23.jpg)
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд эрчим хүчний салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнөөдөр шалгалаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусан хэрэгжиж байгаа эрчим хүчний төслүүдийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулсан юм. Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 77,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх ,говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар Тавантолгойн цахилгаан станц Эрдэнбүрэн-ийн усан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд онцоллоо. Тэрбээр хүн амын өсөлттэй холбоотойгоор эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай бий болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайдад хэлсэн юм. Энэ жил эрчим хүчний салбарт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.Үүнээс гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 10 төсөл хөтөлбөрт хэрэгжиж буй аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллахаа мэдэгдээд, дотооддоо эрчим хүчээ хангахыг зорьж буйг дуулгасан юм. Тэрбээр Эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх эдийн засгийг дэмжих Алсын хараа-2030 бодлогын баримт бичгийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэнэ. Ингэснээр эрчим хүчийг бид дотооддоо үйлдвэрлэж, улмаар экспортлох бүрэн боломжтой хэмээсэн юм. 200 өрхийн дунд түлш борлуулах цэг ажиллана Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр үйлдвэр зэрэг ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Тавантолгой түлш ХХК-ийн түлшний үйлдвэрүүдэд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгав. Баруун бүсэд орших түлшний үйлдвэр нь 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт их засварын ажил бүрэн дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Үйлдвэрийн хувьд бүрэн автомат системд холбогдсон талаарх мэдээллийг Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэллээ. Тавдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд нийт 98,115 мянган тонн түлш үйлдвэрлэж, 24 мянган тонн түлш борлуулжээ.Ирэх арваннэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл нийт 120,000 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй байгааг мөн дурдав. Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр баригдаж буй. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд үйлдвэрийн барилгын явц 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин үйлдвэрийн барилга угсралт 57 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан хэллээ. Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв. Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд болох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хэмээн Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нэмэлт мэдээллийг өглөө. Өнгөрсөн оны хувьд түлш борлуулах 400 цэг ажиллаж, 500 өрхийн дунд нэг цэг ажиллаж байсан бол түлшний хоёрдахь үйлдвэр ашиглалтад орсноор түлш борлуулах 1000 цэг ажиллах юм. Ингэснээр 200 өрхийн дунд нэг түлш борлуулах цэг ажиллах бөгөөд иргэдэд түлш тасралтгүй хүрэх аж. Энэ оны хувьд нийт 900,000 мянган тонн түлш тээвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үйлдвэрийн нийт ажилтан албан хаагчдын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд өнгөрсөн онд агаарын бохирдол 50 хувиар буурсан. Энэ жил сайжруулсан түлшний хоёрдахь үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор агаарын бохирдол 80 хувиар буурах судалгаа гарсан. Тиймээс ард нийтийн төлөө хамтдаа ажиллах болно хэмээсэн юм. Эрчим хүч хэрэглэгчдийн тоо өсчээ ТЭЦ-4 ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан шалгав. Үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд өмнөх оны мөн энэ үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүч 3,5 хувиар, дулааны эрчим хүч хэрэглэгчид 2,4 хувиар өссөн байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үйлдвэрийн үндсэн тоноглол, их засварын ажлын явц 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах аж.Хөрөнгө оруулалтын хувьд энэ онд 44 ажил хийгдэхээр төлөвлөгдөж, биелэлт 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрхуяг дуулгалаа. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 03-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор тус станцын турбоагрегат №1,2,3,4-ийг шинэчлэн сайжруулахаар төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан байна. Уг төслийг хэрэгжүүлсэнээр станцын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 89МBт-аар нэмэгдэж, жилд 100,000 мянган тонн бодит нүүрс хэмнэх боломжтой болох аж. Төслийн эхний шат хэрэгжиж эхэлсэн бөгөөд станцын суурилагдсан хүчин чадал 46МBт-аар нэмэгджээ.Цаашид үргэлжлүүлэн төслийг хэрэгжүүлэхэд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлын улмаас ОХУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсч төсөл хэрэгжих хугацаа удааширч байгааг үйлдвэрийн захирал Ц.Төмөрхуяг хэллээ. Иймд дээрх тулгамдаж буй асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх асуудлыг Ерөнхий сайдаас хүссэн юм. Турбоагрегат шинэчлэх төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний ачаалыг богино хугацаанд хямд өртгөөр шийдэх бүрэн боломжтой аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
![Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД](/uploads/40cf3a7c55a524de9acf9156f8054d553db05a1c.jpg)
Есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд цахилгааны шугам тоноглолд засвар хийх тул дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК -иас мэдээллээ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсжээ. Засварын хуваарийгwww.tog.mnвэбсайтаар сарын турш,www.facebook.com/ubedn хаягаар өдөр тутам үзэх боломжтой. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх аж.
![Хонконгоос 261 иргэн эх орондоо ирлээ](/uploads/ea843a02c29c93db4c7ddc05f2e8259a8bf3bfa4.jpg)
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 46 өндөр настан 37 бага насны хүүхэдтэй гэр бүл 52 жирэмсэн 3 бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа. Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб, МХЕГ
М.Шижирбаяр: “Нар-Мон” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир газрын эрхийг хүчингүй болгосон
2020-09-08 19:42:07 Нийтлэгдсэн: Нийгэм![М.Шижирбаяр: “Нар-Мон” ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир газрын эрхийг хүчингүй болгосон](/uploads/2fd536553878f7b8bbb5459a18fbf223d7897adf.jpg)
Нар-Мон компанийн эзэмшиж байсан газрыг Тавантолгой түлш ХХК-д шилжүүлсэн гэх газрын маргааны асуудлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал, Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 576 дугаар захирамжаар тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нар-Мон ХХК-д 27598 м2 газрыг аж ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар газрын эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр сунгасан. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар худалдаа, үйлдвэрлэл, аж ахуйн зориулалтаар 62794 м2 газрын эзэмших эрхийг эзэмшүүлэх шийдвэр гарсан. Харин нийслэлийн Засаг даргын 2020 оны А/505 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэлэхдээ Нар-Мон ХХК Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг эзэмшихдээ тухайн дуудлага худалдааны үнийг төлөөгүй. Дараа нь нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшихдээ тухайн газрын дуудлага худалдаа болон жил бүр төлөх ёстой газрын төлбөрийг төлөөгүй. Гэтэл Нар-Мон ХХК-ийнхан өөрсдөө тайлбарлахдаа бид төлбөрөө цаг тухай бүрд нь төлж байхад төрийн байгууллага шалтгаангүйгээр цуцаллаа гэж байсан. Тус компани мөн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/576 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4532 м2 газрыг орон сууц, контор, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр баталгаажуулж шийдвэрлэсэн. Энэ компанийн газрын төлбөр төлсөн актыг маргаан үүсгээд буй 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа газрын акт хэмээн тайлбарлаад байгаа. Олон нийтийг харахад газрын баримт төлсөн юм шиг боловч үнэн хэрэгтээ тухайн компанийн эзэмшдэг өөр нэг газрын төлбөрийн акт байгаа юм гэдгийг онцлон хэллээ. Нар-Мон компани дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авах ёстой байдаг. Компани жил бүр нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулж, тухайн газрыг эзэмшиж, ашигладаг. Гэтэл тус компани байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тодруулбал, гэрээний дагуу газрын төлбөрийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албад төлөөгүй. Энэ нь газрын эрхийг цуцлах үндсэн шалтгаан болсон. Мөн уг компанид газрын зөвшөөрлийг олгох үед дүүргийн болон нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан аж. Энэ нь анхнаасаа хууль зөрчин олгосон газар болохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэллээ. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Газар, хот байгуулалтын салбарын эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Энхжаргал Нар-Мон ХХК-ийн тухайд газар эзэмших эрхтэй байсан. Газрын тухай хуулиар төрийн өмчийн газрыг тодорхой болзол нөхцөлтэйгээр эзэмшиж байгаа учраас захирамжийн дагуу гэрээ байгуулдаг. Гэрээнд газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн Газрын тухай хуулийн 35.3-д зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээдэг юм. Газар эзэмшигч гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй. Тухайн компани энэ үүргээ биелүүлээгүй учир Газрын тухай хуулийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ шийдвэр гаргасан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй боловч тус компани шүүхэд нэхэмжлэх гаргасан асуудал байхгүй гэв. Нийслэлийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн А/506 дугаар захирамжаар 22,6 га газрыг Тавантолгой түлш ХХК-д сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрлэлд агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа хэлэхдээ Манай компани нийслэлийн 220 гаруй мянган өрхийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажилладаг. Бид түлшээ нөөцлөх, хадгалах хүрээнд газрын асуудлыг Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудад удаа тавьж байсан. Улаанбаатар хотын нэг өдрийн хэрэгцээнд 3000-5000 тонн түлш шаардлагатай байдаг. Иймд түлшээ нөөцлөх, агуулахад хадгалах хүрээнд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг ашиглана хэмээлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа
2020-09-08 19:35:24 Нийтлэгдсэн: Нийгэм![Налайх дүүргийн “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-т ажиллалаа](/uploads/8024a5e2ec3409574f50dcca2c18d70e150c883b.jpg)
УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд өнөөдөр Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т ажиллалаа. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв. Тэрбээр Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар ашиглалтад бүрэн орсон хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 140 хүнийг ажлын байраар хангаж байна. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан Парк бүрэн ашиглалтад орсноор улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Ингэснээр барилгын өртөг буурч, хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх олон талын өндөр ач холбогдолтой гээд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажил амжилттай урагшлахад салбарын яамны дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт уламжлаад, энэ чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм. Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын зүгээс паркийн өргөтгөлийн 130га газрын ерөнхий төлөвлөлт хийлгэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудал болон цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийлэв. Дараа нь холбогдох албаны хүмүүс Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад үйл ажиллагаа явуулж байгаа хаягдал хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр болох Пийс Стийл Групп ХХК-д ажиллалаа. Уг үйлдвэр нь хөнгөн цагаан хайлуулах цех, цахилгаан даралтын зуухны цех, ажилчдын хоолны газар, түүхий эдийн талбай, захиргааны оффис, дотуур байр, лаборатори зэрэг барилга байгууламжаас бүрдэх аж. Үйлдвэрлэлийн жилийн дундаж хэмжээ нь 4800 тонн юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй