Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ

Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Энэ сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 14-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна. 16-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Дотоод хэргийн их сургуульд академик англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Дотоод хэргийн их сургууль Аптон олон улсын боловсролын институт ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Гадаад хэлний институтийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Ш.Чулуунбат болон Аптон Олон Улсын Боловсролын Институт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ганзориг, ахлах ажилтан Г.Долгорсүрэн нар оролцов. Аптон олон улсын боловсролын институт нь Монголын хүүхэд, залуучуудыг олон улсын хөтөлбөрөөр сургах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх зорилготой байгуулагджээ. Олон улсын стандарт бүхий Англи хэлний боловсролын шинэлэг үйлчилгээг бүх шатны сургалтын байгууллагад нэвтрүүлж, сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлсэнээр шилдэг, чадварлаг мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд EAP буюу Академик англи хэлний хөтөлбөрийг Дотоод хэргийн их сургуульд хэрэгжүүлснээр Их сургуулийн багш, сонсогч, суралцагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй асуудлыг дэвшүүлэх, задлан шинжлэх, оюун дүгнэлт гаргах, шүүн тунгаах, бүтээлч, логик сэтгэлгээгээ нь хөгжих юм байна. Мөн багш нарын хувьд мэргэжлээрээ байнга өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Аптон олон улсын боловсролын институт ХХК-ийн удирдлагууд онцоллоо. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлжээ

​ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын 2020 оны Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/513 тоот захирамж гарч 151 байршилд 437 обьект чөлөөлөхөөр төлөвлөсөн бөгөөд 139 байршилд зөрчил арилгах ажлыг зохион байгуулж, 400 обьектыг чөлөөлж, ажлын гүйцэтгэл 92 хувьтай хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон тус албанд иргэдээс зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гарааш барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан тухай 585 өргөдөл, гомдол, байгууллагын цахим хуудсанд 300 гаруй мэдээлэл ирүүлснийг мөн хамруулан шийдвэрлэж ажиллажээ. Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр 30 байршилд явган хүний зам хаасан орц, гарц нээгдэж, 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн тохижилт хийх боломжийг бүрдүүлж, 20 байршилд авто болон явган зам, автомашины зогсоол тохижилт хийх боломжтой болж, 57 байршилд нийтийн эзэмшлийн 102041м2 газар, 48 байршилд явган хүний 4167м урт зам тус тус чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой боллоо. Цаашид бид үлдсэн байршлуудад газрын зөрчил арилгах арга хэмжээг эрчимтэй зохион байгуулж, төлөвлөсөн ажлаа дуусгахаар ажиллаж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулгадаа онцлов. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг хэлэлцэв Мөн хуралдаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцны Арьс ширний 26 дугаар байр-ыг буулган дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын талаарх мэдээлэл болон Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах тухай асуудлыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулсан юм. Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн эко амралт зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэх үүднээс Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастай голын зүүн хэсэгт, Хожуулт уулын Сайрын ам, Улиастайн хөндий, Улиастайн ам гэсэн гурван хэсгийн нийт 108.5 га талбайд Улиастайн амны шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулагджээ. Нутаг дэвсгэрийн газарзүйн байрлалын онцлогийг харгалзан төлөвлөлтийн гурван хэсэгт эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес үйлчилгээ, амралт зугаалга, аялал жуулчлалын бүс үүсгэн хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Долоо хоногийн тойм

2020-09-11 14:00:17 Нийтлэгдсэн: Нийгэм
Долоо хоногийн тойм

​ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны есдүгээр сарын 07-ноос 11-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 77,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх ,говийн болон баруун бүсийн импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар Тавантолгойн цахилгаан станц Эрдэнбүрэн-ийн усан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгааг салбарын сайд онцоллоо. Тэрбээр хүн амын өсөлттэй холбоотойгоор эрчим хүчний шинэ эх үүсвэр яаралтай бий болгох шаардлагатай байгааг Ерөнхий сайдад хэлсэн юм. Энэ жил эрчим хүчний салбарт 15 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.Үүнээс гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 10 төсөл хөтөлбөрт хэрэгжиж буй аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хүрээнд Тавантолгой түлш компанийн түлшний үйлдвэрүүдэд ажиллав. Тавдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд нийт 98,115 мянган тонн түлш үйлдвэрлэж, 24 мянган тонн түлш борлуулжээ.Ирэх арваннэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл нийт 120,000 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй байгааг захирал М.Ганбаатар мэдээллээ. Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр баригдаж буй. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд үйлдвэрийн барилгын явц 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнгөрсөн оны хувьд түлш борлуулах 400 цэг ажиллаж, 500 өрхийн дунд нэг цэг ажиллаж байсан бол түлшний хоёрдахь үйлдвэр ашиглалтад орсноор түлш борлуулах 1000 цэг ажиллах юм. Ингэснээр 200 өрхийн дунд нэг түлш борлуулах цэг ажиллах бөгөөд иргэдэд түлш тасралтгүй хүрэх аж. Энэ оны хувьд нийт 900,000 мянган тонн түлш тээвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ. Намууд нэр дэвшигчдийн баримт бичгээ сонгуулийн хороонд ирүүллээ НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгээ ирүүллээ. Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх ёстой. Хуульд заасны дагуу МАН, АН, МАХН, Шинэ намын эвсэл, ХҮН зэрэг улс төрийн нам, эвсэл нэр дэвшигчдийн баримт бичгээ нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдод хүлээлгэн өгсөн юм. Нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, БШУ-ны яамны Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, гарааны бизнес эрхэлж буй компани болон хамтын оффисын /share office/ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагууд оролцлоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд менежментийг хэрхэн зохион байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх вэ, дэд төвүүдэд тулгуурлан хувийн хэвшлийг хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөн ажиллаж байгаа. Эхний ээлжинд Баянхошуу дэд төв ашиглалтад орж, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг иргэдэд зориулсан үйлчилгээг хүргэж байна. Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн дурсдаг юм. Энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, улс төрийн намын төлөөллүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа хороодод угаарын хий мэдрэгч суурилуулж байна НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Тарваган тахал өвчний улмаасдолоодугаарсарын 14-нөөсхойш баруун аймгуудад гурван хүний амь насэрстсэн. Нийслэлийн долоон авто тээврийн шалган бүртгэхтовчоондхолбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй. Бидзургаадугаарсарын 1-наасхойш усны ослоос урьдчилан сэргийлэхзавьтайэргүүл ажиллуулж байна. Энэ хугацаанд нийт 27 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг тарааж, голын эрэг дагуу байрласан 7000 машиныг ногоон бүсээс 50-100 метр зайд гаргаж, уснытүвшиних, ард иргэд их цуглардаг 25 байршилд самбар байрлуулсан. Үүний үр дүнд 37 удаагийн ослын дуудлагаар 66 иргэнийг аварсан. Манай байгууллага дараа жилийн зуны улиралд мөн эргүүл хийж ажиллана гэсэн мэдээллийг өгөв. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал Дулааны улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, айлуудын зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа. Агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулж байна. Сайжруулсан түлш худалдан авахад ашиглах9857 ширхэгсайн картыг шинээр түгээлээ гэлээ. Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т ажиллалаа УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон хотын удирдлагууд Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-т ажиллалаа. Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк-ийн үйл ажиллагаа, паркад хийгдсэн бүтээн байгуулалтууд, цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажил болон нэн тулгамдаад буй хөрөнгө оруулалтуудын талаар паркийн дарга С.Батжаргал танилцуулга хүргэв. Тэрбээр Үйлдвэрлэл, технологийн парктай 2014-2020 онд гэрээ байгуулсан 43 аж ахуйн нэгж байна. 121 аж ахуйн нэгж хамтарч ажиллах хүсэлтээ өгсөн. Одоогийн байдлаар ашиглалтад бүрэн орсон хоёр үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж, 140 хүнийг ажлын байраар хангаж байна. 2014-2016 онд 120 га талбайд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлууд хийгдсэн. 2016-2020 онд энэ га талбайд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Цаашлаад 2020-2024 онуудад 130 га талбайд тус паркийн өргөтгөл байгуулах ажлууд үе шаттайгаар хийгдэнэ гэв.Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан Парк бүрэн ашиглалтад орсноор улсын хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл 1.78 дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Ингэснээр барилгын өртөг буурч, хотын төвлөрөл саарахад нөлөө үзүүлэх олон талын өндөр ач холбогдолтой гээд Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, өргөтгөлийн ажил амжилттай урагшлахад салбарын яамны дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт уламжлаад, энэ чиглэлд хамтарч ажиллах талаар санал солилцсон юм Боловсролын салбарын хөрөнгө оруулалт иргэдэд зориулсан эмхэтгэлийг гаргалаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019 гарын авлагыг танилцуулах арга хэмжээ Хангарди ордонд боллоо. Уг арга хэмжээний нээлтэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан болон Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Стефани Бурри нар оролцов. Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019 эмхэтгэлийг боловсруулахад БСШСУЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжил төв хамтран ажиллаж, Германы Олон Улсын Хамтын ажиллагшааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ. ус эмхэтгэл нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг анх удаа иргэдэд ойлгомжтой ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгож буйгаараа онцлог болж байгааг албаны хүмүүс хэлж байна. Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019 эмхэтгэл нь нийслэлийн боловсролын салбарт хийгдэж бүрэн дууссан нийт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгох зорилготой аж. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна

​ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна Дараа нь хуралдаанд Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй зарим асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Тэрбээр Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар 60 хувьтай байсан бол есдүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох боломжгүй 2020-2021 онд шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн 26 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй төсөвт найман байгууллагын 16 халаалтын зуух, БОАЖЯ-наас зарласан 10 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтыг хийд шилжүүлэх угсралтын ажил хийгдэж байна гэв. Цаашид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд тулгамдаж буй зарим асуудал байгаа гэдгийг онцолж хэллээ. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа газруудтай хариуцлага тооцох хэрэгтэй Мөн өнөөдрийн хуралдаанд Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын тухай танилцуулгыг Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийв. Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 78 хувьтай байна. Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороод, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороодын 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж баригдах суурь нөхцөл бүрдэх аж. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Агаарын бохирдолтой тэмцэх ажилд энэ дулааны станц чухал нөлөөтэй. Тиймээс холбогдох газрууд хяналтаа нэмэгдүүлж ажилла. Төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжтэй нь хууль журмын дагуу хариуцлага тооцох хэрэгтэй гэлээ. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.