С.Аригуун: Энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээг мэргэжлийн байгууллагууд хийнэ
2020-04-24 11:31:19 Нийтлэгдсэн: Нийгэм
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ хийгдэх талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж нар хүргэв. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил болгон бүх нийтийн цэвэрлэгээний 90 минут ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ний өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс энэ жилийн бүх нийтийн цэвэрлэгээгэнэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдагмэргэжлийн байгууллагууд хийнэ. Харин аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн байгууллагын гадна орчныг цэвэрлэхийг уриалж байна гэлээ. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Тодруулбал, нийтдээ 8646 км замд хоёр удаа халдваргүйжүүлэлт хийжээ. Гурав дахь удаагийн ажиллагаа ирэх даваа гарагт нийслэлийн гол гудамж руу чиглэсэн байдлаар хийгдэнэ. Түүний зэрэгцээ машин хүрэх боломжгүй булан тохой, хүүхдийн тоглоомын талбай, амралтын газрын сүүдрэвч зэрэг байршлуудад халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэж байна. Халдваргүйжүүлэлтийн ажиллагааг энэ сарын 30 хүртэл хийнэ хэмээн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун онцолж хэлсэн юм. Мөн өнгөрсөн хугацаанд явган халдваргүйжүүлэлтийг 1.4 сая м2 бохирдол ихтэй талбайд хийсэн байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 7 хороо Денверийн гудамж дахь орон сууцны хороололын өмнө орших блокон хашаа болон бетоноор хучсан тоосгон гараж, төмөр хайсан хашааг өнөөдөр буулгаж газрыг нь чөлөөллөө. Нийтэлсэн:Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Ял шийтгэлийн лавлагааг төрийн "Үйлчилгээний нэгдсэн төв" болон цахимаар олгодог боллоо
2020-04-23 09:27:17 Нийтлэгдсэн: Нийгэм
Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа, холбоо мэдээлэл, технологийн газартай хамтран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас холбогдох мэдээллийн системүүдийг төрийн мэдээлэл солилцооны Хур системд холбож, хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх талаарх Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт-ыг цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс болон төрийн Үйлчилгээний нэгдсэн төв-өөс олгож эхэллээ. Ингэснээр өмнө нь иргэд ял шийтгэлийн лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжээс авдаг байсан бол тус нэгжээс гадна төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн оператор,e-mongolia.mnсайтаар хандаж цахимаар өөрийн лавлагаагаа авах боломж бүрдээд байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа, Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа-г сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгөхөөр заасан байдаг. Цагдаагийн байгууллагаас нэр дэвшигчдийн ял эдэлж байгаа болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх үнэн зөв лавлагаа олгох зорилгоор Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран богино хугацаанд мэдээлэл солилцох, лавлагааны бодит байдлыг хангах, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Ийнхүү нэр дэвшигчдэд олгох дээрх хоёр төрлийн лавлагааг 2020 оны 4 дүгээр сарын 20-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн Лавлагааны сангаас олгож эхлээд байна. Эх сурвалж:Цагдаагийн Ерөнхий газар

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах, сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өгсөн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хэмжээнд сул шороо ихтэй зүлэгжүүлэлт, иж бүрэн ногоон байгууламж, ойн төгөл хийх шаардлагатай 157 байршлыг тогтоож ногоон байгууламж хийж буй. Энэ жилийн хувьд нийслэлд нийт 122 га талбайд ногоон байгууламж, 13 байршилд ойн төгөл шинээр хийгдэж байгаа талаар Улаанбаатар хотын ЗАА-ын Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат хэллээ. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сул шороо ихтэй явган хүний зам дагасан байршлуудад болон орон сууцны хороолол дунд ойн төгөл хийгдэнэ гэв. Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд одоогийн байдлаар Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яам болон БНЭУ-ын Элчин сайдын яамны урд талбай, Монгол Улсын Консерватори /Хөгжим бүжгийн коллеж/-ийн урд, зүүн талбай дагуу нийт 66ш том оврын нарс мод, 113ш гацуур мод тарьж 1200ш боролзгоноор 376урт метрийн ургамалан хашлага үүсгэж түүнийгээ троссон хашлагаар хамгаалж хийж гүйцэтгэсэн байна. Мөн дээрх байршлуудад тэхийн шээг, голт бор, монос, нохойн хошуу зэрэг 105ш гоёлын мод бутыг тарьж 900м.кв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Долоон буудал буюу Чингэлтэйн гудамжны зам дагуу 920ш улиас модыг суулгаж зүлэгжүүлэх бөгөөд Ногоон нүдэн нуурын гудамж Тасганы овоо болон Ард аюушийн өргөн чөлөөнд бортоготой гацуур мод, том оврын нарс зэргийг суулгаж тохижуулж эхэлжээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина
2020-04-23 08:40:12 Нийтлэгдсэн: Нийгэм
Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжын хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрлалтай тоосгон 15 гаражийг өнөөдөр буулгаж, газар чөлөөлөлт хийлээ. Ингэснээр тухайн хэсэгт Чингэлтэй дүүргийн I, II, III хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эмнэлгийн барилга барихаар төлөвлөжээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий 2020 онд газрын зөрчил арилгалт, иргэдийн чөлөөтэй зорчих боломж бүрдүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилгын газрын нөөц сайжруулах зэрэг олон зорилт бий. Үүний хүрээнд 2020 онд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектын зөрчлийг илрүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөтэй. Газар эзэмших зөвшөөрөлгүй объектын эздэд анх баригдаж байхаас нь эхлээд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсэн иргэд өөр хүнд зарсан тохиолдол гарсан. Гэхдээ мэдэгдэл хүргүүлснээр иргэд бидэнтэй уулзаж, зөвшилцсөн. Өрхийн эрүүл мэндийн төв барих ажил газар чөлөөсний маргаашнаас эхлэн явагдана гэв. Чингэлтэй дүүргийн II хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Буянтогтох Манай хороо 3606 хүн амтай, 983 өрхтэй. I, II, III хорооны иргэд I хорооны харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авч, шинжилгээ өгдөг. Тиймээс манай хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн төв барих болсон нь иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэх юм хэмээлээ Энэ онд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 30 гаруй байршил дахь зөвшөөрөлгүй гараж барилга, хашааг нурааж, газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын 2019 оны Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай А/322 дугаар захирамжийн хүрээнд 90 байршилд 141 объект чөлөөлжээ. Мөн Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай А/688 дугаар захирамжаар 150 байршилд 170 объект чөлөөлж, 240 байршилд зөрчил арилгуулж, нийт 311 объект чөлөөлсөн байна. Газар чөлөөлөх ажил хийснээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 м2газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 м2талбай чөлөөлж, тохижилтын ажил хийх боломж бүрдэж байна. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй