Б.Мөнхжаргал: ААН-үүд гадна орчныхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх журамтай
2021-12-17 13:45:12 Нийтлэгдсэн: Нийгэм Зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал болоод техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа. -Цас цэвэрлэдэг техник хэрэгслийн хүрэлцээ хэр байдаг вэ?-Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын 85 техник хэрэгсэл байдаг. Тэрхүү техник хэрэгслээр халтиргаа гулгаанаас хамгаалах тусгай бодис болон давс цацдаг. Дүүргүүд мөн өөрсдийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд давс, тусгай бодис нөөцөлсөн. Дүүргүүдийн хувьд нөөцөлсөн бодис, давсаа өөрсдийн нутаг дэвсгэрийн орон сууц, гэр хорооллын туслах замуудад цацдаг. УБЗАА-ны тухайд нийтийн эзэмшлийн томоохон магистрал замууд, зуслангийн болон алслагдмал замуудын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. ААНБ-ууд гэрээнд заасан талбайнхаа хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүй зуны улиралд шарилж, лууль ургавал зулгаах, өвөлдөө бол цас мөсийг цэвэрлэх үүргийг гэрээгээр хүлээдэг гэсэн үг. Зам талбайн цас мөсийг цэвэрлэхэд гар ажиллагаа яалт ч үгүй орж байгаа. Гар ажиллагааг багасгаж, автомат болон техникжүүлсэн ажиллагаанд шилжих шаардлагыг гүйцэтгэгч байгууллагад тавьдаг. Хот тохижилтын газар болон дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад цас цэвэрлэх тоног төхөөрөмжийг төсвөөс авч өгч байгаа. Алслагдмал замын цэвэрлэгээг хувийн хэвшлийн компанитай гэрээ хийн хариуцуулсан. Тэдгээр хувийн байгууллагуудын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл стандарт шаардлага хангасан, автоматаар давс, бодисоо цацдаг, замаа автоматаар шүүрдээд соруулчихдаг. Цас орж байх үед үлээлгэх төхөөрөмжийг суурилуулдаг болсон байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын тухайд төсвөөс хамааралтай учир багаж, тоног төхөөрөмж дутагдалтай байдаг. Гэхдээ бид жил ирэх тусам машин, техникийн парк шинэчлэлийг бага багаар хийж, аль болох механикжиж, техникжүүлэхээр ажиллаж байна. -Халтиргаа гулгаа үүсэх үеэр ажиллах хүчний тоог нэмдэг үү?-Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг. Эдгээр хүмүүс зуны улиралд ногоон байгууламжийн арчилгааг хийдэг. Нийслэлийн хэмжээнд зам талбайн 930 гаруй үйлчлэгч ажилладаг. Нэг үйлчлэгч өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Цас орж буй үед гараар шүүрдэх бус, автоматаар үлээлгэх төхөөрөмж ашигладаг болж байгаа. Олон газар энэхүү төхөөрөмжийг авч байна. -Аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ууд гадна талбайнхаа цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг. Өвлийн улиралд хүмүүсийг халтирч унахаас сэргийлж, эргэн тойрны 50 метр хүртэлх зам талбайг цас мөсгүй байлгах үүрэгтэй. ААНБ-ууд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?-НИТХ-аас баталсан журамд энэ тухай тодорхой заасан. ААНБ-ууд гадна орчны 50 метр хүртэлх талбайг хариуцаж цэвэрлэнэ гэж тодорхой заасан төдийгүй талбайн хэмжээг зурагт буулган, гэрээгээр баталгаажуулж өгдөг. 50 метр хүртэлх талбай гэхээр тухай байгууллагын гадна талбай 5-10, 20-30 метр байж болно шүү дээ. ААНБ-ууд гэрээнд заасан талбайнхаа хог хаягдлыг цэвэрлээд зогсохгүй зуны улиралд шарилж, лууль ургавал зулгаах, өвөлдөө бол цас мөсийг цэвэрлэх үүргийг гэрээгээр хүлээдэг гэсэн үг. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний болон Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах зүйл заалт бий. Гэхдээ бид торгох шийтгэхээс аль болох зайлсхийдэг. Ихэнх ААНБ-ууд санаачилгаараа цэвэрлэгээ хийж хэвшсэн. Цэвэрлэгээ хийгээгүй газруудад хороодын олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч нар шаардлага тавьж ажилладаг. Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/632 дугаар захирамжаар Авлига, хүнд суртлыг таслан зогсоох арга хэмжээ авах, авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор ахлуулан нийслэлийн нутгийн захиргааны холбогдох 22 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус Ажлын хэсэг нь иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, цахимжуулах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг таслан зогсоох болон авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дөрвөн зорилт, 24 арга хэмжээ бүхий ажлын төлөвлөгөө батлан, ажиллаж буй. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн хяналт, шалгалтыг ухаалгаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ платформыг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна. Тус ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн байгууллагуудын хариуцлага, хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоог бий болгох зорилгоор иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийнhttps://business.ulaanbaatar.m...системийг хөгжүүлэн нэвтрүүллээ. Одоогийн байдлаар тус системд нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 13,811 иргэн, хуулийн этгээдийг бүртгээд байна. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны 42 байгууллагаас 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Тусгай болон энгийн зөвшөөрөл, эрх олгосон шинжтэй 172 үйлчилгээ бий. Дээрх 172 нэр төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлэхэд иргэн, хуулийн этгээдэд тулгарч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах, үйл ажиллагааг боловсронгуй болгож, хялбаршуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Эхний ээлжид хамгийн их хандалттай 25 зөвшөөрлийн үйлчилгээг 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 31-ний дотор цахимжуулахаар Азийн сан, Ухаалаг шийдэл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу холбогдох ажлыг эхлүүлэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн, хуулийн этгээдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг. Иймд иргэд үйлчилгээ авахад дээрх байгууллагуудаас хүнд суртал гаргах, иргэдийг чирэгдүүлэх зэрэг хүндрэл бэрхшээлүүд багагүй гардаг. Тус зөрчил, дутагдлыг арилгах зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас үзүүлж буй 43 нэр төрлийн үйлчилгээнээс 27 /Egazar.gov.mn, mle.mn, egazar аппликейшн/, Хот байгуулалт, хөгжлийн газраас үзүүлж буй 22 нэр төрлийн үйлчилгээнээс найман /eservice.ulaanbaatar.mn, e-mongolia.mn/ үйлчилгээг тус тус цахим хэлбэрт шилжүүлээд байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
НЗДТГ иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх жишиг тогтоох үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулан ажиллаж буй. Дээрх ажлын хүрээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 52 байгууллага тусгай төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хамгийн их зөрчил, дутагдал гаргаж байгаа нийслэлийн нутгийн захиргааны 28 байгууллагад НЗДТГ-аас аравдугаар сарын 28-нд албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын хүрээнд дээрх 28 байгууллагын зөрчил, дутагдал гаргасан 258 албан хаагчдад байгууллагын дотоод журмын хүрээнд анхааруулах арга хэмжээ, 40 албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулав. Түүнчлэн цаашид өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулж, тогтмол хяналт тавих, удирдлага арга зүйгээр хангах зэргээр дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шинэ жилийн баярыг угтаж аав ээжүүд бид алдрай бяцхан үрсдээ бэлэг бэлддэг билээ, та бүхэн бэлэг сонгохдоо доорхи зүйлсийг анхаарахыг хүсье.
E-POLICE аппликэйшн ашиглан зөрчлийг мэдээлснээр олон хүнийг эрсдэлээс хамгаална
2021-12-15 09:58:32 Нийтлэгдсэн: Нийгэм E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оныесдүгээр сарын1-нээсуг аппликэйшнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй хэрэглэгч гар утсандаататанашиглаж байна. Тус аппликэйшний үр дүн хийгээд иргэд хэрхэн ашиглах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Сайханаас тодрууллаа. -E-POLICE гар утасны аппликэйшнийг ашиглах болсны учир юу вэ. Уг аппликэйшнийг нэвтрүүлсний үр дүн гарч байна уу? -Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар, гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэдэг. Энэ нь хөдөлгөөний хэт их ачаалалүүсэх голлох шалтгааны нэг болж байна. Зам дээр хөдөлгөөн зохицуулж буй нэг цагдаагийн алба хаагчид 1500 тээврийн хэрэгсэл ногдож байдаг. Ачаалал маш өндөр. Тиймээс хөдөлгөөний аюулгүй байдал, соёлтой зорчиход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлсэн. Дэлхийн олон оронд ийм жишиг бий. Уг аппликэйшнийг нийтэд нэвтрүүлсний ачаар зөвхөн энэ онд 79.198 зөрчлийн мэдээлэл ирж, хариуцлага тооцсон гэхээр үр дүн мэдээж өндөр. -Иргэд уг аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар зөрчлийг хэрхэн мэдээлэх вэ? -Иргэд ухаалаггар утасныхааPlaystore, Appstore-оосE-POLICE аппликэйшнээ үнэ төлбөргүй татан авч, суулгах боломжтой. Ингээд авто зам дээр болон гудамж талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулж буй зөрчил гарвал, таны ажиллаж,амьдарч байгаа орчны аюулгүй, амгалан тайванбайдлыг алдагдуулбал, замын хөдөлгөөнийдүрмийн зөрчил илэрвэл мэдээллийг E-POLICE аппликэйшн ашиглан илгээнэ гэсэн үг. Зөрчлийг баримтжуулан илгээснээролон иргэнийгэрсдэлээсурьдчилан сэргийлэх юм. Мөнхолбогдох байгууллагууд тухайн зөрчилд хариуцлагатооцсоноорзөрчил дахин давтагдахгүй байх, хотынсоёлыгнэвтрүүлэх, эрүүл, аюулгүй орчинд тав тухтай ажиллаж,амьдрахүндэс суурь болно гэдгийг онцлон хэлмээр байна. -Өмнө жилүүдэд цар тахлын улмаас хөл хорио тогтоосон учир замын хөдөлгөөний зөрчил, гэмт хэрэг харьцангуй цөөн байсан байх. Харин энэ жилийн хувьд замын хөдөлгөөний зөрчил хэр байна вэ? -2020 онд нийтдээ 19 мянга гаруй тээврийн хэрэгслийн хэрэг зөрчил бүртгэгдсэн байдаг. Энэ нь цар тахлын улмаас тогтоосон хөл хориотой холбоотой. Харин 2021 онд 30 мянга гаруй тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлсэн. -E-POLICE аппликэйшн ашигласнаар илрүүлж буй зөрчлийн тоо хэрхэн нэмэгдсэн бэ? -Илрүүлжбайгаа зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдэжбайгаа. 2018 онд 2074, 2019 онд 19.560, 2020 онд 16.878, 2021 онд 31.513 зөрчлийн мэдээлэлтус тус бүртгэгдсэн. -Иргэд илгээсэн зөрчилд нь хариуцлага тооцож буй эсэхэд эргэлзэж болох юм. Тэгвэл энэ талаар хаанаас мэдээлэл авч болох вэ? -Иргэдийн илгээсэн мэдээллийн дагуу ямар арга хэмжээ авсан талаар мэдэхийг хүсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Зөрчил бүртгэлийн хэлтэст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Мөн 7011-1618 тоот утсанд хандаж тухайн зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй