Дэлхийн хотуудын олон улсын олимпиадад Улаанбаатар хотын баг хүрэл медаль хүртлээ
2021-12-15 09:55:29 Нийтлэгдсэн: Нийгэм ОХУ-ынМосква хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсынVIолимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 35хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ. Тэмцээний төрөл тусбүрдУлаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцсон. Ийнхүү Улаанбаатар хотын сурагчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, математикийн төрлөөр нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Мөнхцэлмэгалтан медаль, химийн төрлөөр Сэлбэ сургуулийн сурагч Б.Гэрэл алтан медаль, Орчлон сургуулийн сурагч Ц.Тайхархүрэл медаль, физикийн төрлөөр Сант сургуулийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль, мэдээлэл зүйн төрлөөр Ш.Билгүүдэйхүрэл медаль хүртлээ. Сурагчид физик, химийн чиглэлээр онол, туршилтын даалгавар гүйцэтгэсэн бол математик, мэдээлэл зүйн төрөлд бодлого бодсон байна.Дэлхийн хотуудын олон улсынVIолимпиадын үеэр хоёр цагийн дотор 80 бодлого бодох шаардлагатайБлицтэмцээн болж, Улаанбаатар хотын баг шагналт байр эзэлсэн байна.Угтэмцээнд 43 хотын сурагчид оролцжээ. Олон улсын тэмцээнд оюун ухаанаа уралдуулан, амжилттай оролцож, нийслэл хотынхоо нэрийг алдаршуулсан шилдэгсурагчдадаабаяр хүргэе. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
АТГ: Хөвсгөл аймгийн албан тушаалтны хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлого болгов
2021-12-15 09:51:42 Нийтлэгдсэн: Нийгэм Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон Ану булаг ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан Газрын төлбөр гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна. Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ. Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна. Нийтэлсэн:Авлигатай Тэмцэх газар
Монголын цахим салбарын тэргүүн наадам Web awards-2021 наадам энэ сарын 30-ны өдөр Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье уриан дор зохион байгуулагдах гэж байна. 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран тав дахь жилдээ зохион байгуулна. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм. Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна.Үүнд: Мэдээллийн шилдэг сайт Сайтын шилдэг бүтээл Орон нутгийн шилдэг сайт Бизнесийн шилдэг сайт Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт Шилдэг төрийн байгууллагын сайт Шилдэг вэб сайт хөгжүүлэгч Шилдэг аппликейшн хөгжүүлэгч Эрхэм сэтгүүлч, уран бүтээлч, цахим салбарынхан та бүхнийг дээрх номинациудад бүтээлээ илгээж, наадамдаа идэвхитэй оролцохыг урьж байна. Web awards-ын үеэр олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн Нийгмийн хөгжлийг дэмжигч шилдэг цахим үйлчилгээ Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хөрөнгө оруулагч Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг үйлдвэр Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж амжилт бүтээлийг алдаршуулна. Web awards 2021 цахим салбарын тэргүүн наадмын хүндэтгэлийн ёслол 2021оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.00 цагт Корпорэйт конвеншн центр-т болно. Дэлгэрэнгүй мэдээллийг90110009, 91937777, 88113780дугаараас лавлана уу.
Малын эрэлд мотоциклоор яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
2021-12-14 10:24:58 Нийтлэгдсэн: Нийгэм Малын эрэлд мотоциклоор яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Дорноговьаймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн Хойд жаргалантгэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт долоон км/-ттус сумын харьяат иргэн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг аванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн иргэнийгэрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан байна.Ингээд өнөөдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээнОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.
Арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 15.5 сая тонн нүүрс экспортолжээ
2021-12-14 10:13:50 Нийтлэгдсэн: Нийгэм 2021 оны арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1,146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 20.08 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд 1,218.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 20,710.3 мянган тонннүүрс олборлож, оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 15,525.5 мянган тонныгэкспортлов. Оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 4,648.9 мянган баррель газрын тос олборлож, 4,090.4 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16 хувийн өсөлттэй байна. Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113,195 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 авто бензин 7,260 тонн, АИ-92 авто бензин 46,162 тонн, ДТ 53,585 тоннбайна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ авто бензиний 39 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 54,151 тонн буюу 25 хоногийн нөөцтэй байнагэжУул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй