Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 сарын 20-ны өдөр товлогдсон. Шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөдхуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэвгэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож, дөрвөн компанид хог шахаж, ачих үйлдэлтэй Камаз /КО456/ маркийн дөрвөн автомашиныг хүлээлгэн өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан Хоггүй Хан-Уул зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан. Иймээс 2021 онд хог тээврийн шинэ 10 автомашин, 2022 онд 12 автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20 хувиар сайжрах юм. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд Хоггүй, цахим, ногоон болох гурван уралдаан зарласан. Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш хоггүй, эко дүүрэг болох зорилт дэвшүүлэн, дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийж байна. Эко-Эрүүл дүүргийн иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийнхан, бүх ажилчдадаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье гэлээхэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Түүхий нүүрс түлж буй талаарх мэдээллийг 102 дугаарын утсаар авдаг боллоо
2021-12-20 11:48:44 Нийтлэгдсэн: Нийгэм Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат агаарын чанарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан танилцуулав. Тэрбээр хэлэхдээ: -Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан гаргасныг танилцуулъя. Хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 тоосонцор, РМ 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн түгээмэл зургаан бохирдуулагчийн хэмжээгээр тогтоолоо. Хүхэрлэг хий 2020 онд 220 микрограмм /мкг/ байсан бол энэ онд 140 микрограмм буюу багассан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл долоо хоногийн үзүүлэлт 2020 онд 61 мкг байсан бол энэ онд 64 мкг буюу ойролцоо түвшинд, РМ 10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 158 мкг, 2021 онд 156 мкг, РМ 2.5 тоосонцор 2020 онд 120 мкг, 2021 онд 112 мкг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл долоо хоногийн дундаж агууламжаар 2020 онд 3806 мкг, 2021 онд 2968 мкг, озоны хувьд 2020 онд 8 мкг, 2021 онд 14 мкг байлаа. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индексийн мэдээллээр Улаанбаатар хотын нэгдүгээр хороолол, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой, бусад газард агаар бага бохирдолтой түвшинд байсан хэмээн мэдээллээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн: -Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон ажил зохион байгууллаа. Үүний нэг нь 102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг болж байна. Зөвхөн түүхий нүүрс төдийгүй дугуй, хаймар, тос масло зэрэг зориулалтын бус агаар бохирдуулагч зүйлсийг шатаасан тохиолдолд ч 102дугаарынутсанд мэдээлэхийг иргэдээсээ уриалж байна гэлээ. Түүнчлэн иргэдийг стандартын зуух хэрэглэж заншихыг уриалав. Түүхий нүүрс, стандартын бус зуух хэрэглэснээр зөвхөн та, танай гэр бүлийнхэн хохироод зогсохгүй хөрш айлынхан ч мөн хордож байдаг тул хөрш айлууд, зэргэлдээ суурьшиж буй хүмүүсийн мэдээлэл чухал байгааг тодотгосон юм. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хоногийн борлуулалт 3000-3200 тоннд хүрчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цагдаагийн ажилтнуудтай хамтран тээврийн товчоод дээр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 82 шуудай шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэхийг завдсан байна. Тээвэрлэгч иргэнд торгууль ногдуулж, шахмал түлшийг Амгалан станцад буулгажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 15 тонн түүхий нүүрс оруулж ирснийг илрүүлж хураасан байна. Хэвлэлийн хурлын үеэрТаван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал: -Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан иргэн шахмал түлшинд угаартсан. Угаартсан шалтгааныг тодруулахад ердийн монгол зууханд галлаж, зуухны битүүмж алдагдсанаас болсон байсан. 2020 оны мөн үед 387 иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол энэ онд 73 хүн болж, 83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Өнөөдрийн байдлаар эрсдэл бүхий 63 мянган өрхөд угаарын хий мэдрэгч байршуулан 24 цагаар хянаж байна. Эрүүл мэндийн байгууллагын тусламж авах хэмжээнд хүрэхээс өмнө хяналт хийснээр өмнөх долоо хоногт 150 гаруй айлын гэрт угаар ялгарч байгааг мэдэгдэж, урьдчилан сэргийлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд 44 айлын гэрт угаар илэрч байгааг урьдчилан мэдэж, 160 гаруй иргэнийг угаартахаас сэргийлж чадлаа. Энэ нь долоо хоногийн хугацаанд гэрт нь угаар ялгарсан айлын тоо 60 гаруй хувиар буурсан гэсэн үг. Тиймээс хүмүүст хандаж угаар мэдрэгчээ цахилгаанаас нь бүү салгаарай гэж сануулъя гэлээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс агаар дахь PМ-2.5 тоосонцрын хэмжээ их байгаа нь зүрх судасны өвчлөл нэмэгдүүлдэг аюултай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Иргэд маань агаарын чанарын индексийг ашиглаж сурахын дээр агаар бохирдуулахгүй байх оролцоогоо нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавьдаг байх нь чухал байна гэлээ. Түүнчлэн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж буйг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Мөн ирэх оны эхнээс долоо хоног бүрийн мэдээлэлдээ зөвхөн Улаанбаатар хотын агаарын чанарыг бус улсын хэмжээнд агаарын чанар ямар түвшинд байгааг мэдээлдэг болох юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийтийн бие засах газрын загвар зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна
2021-12-20 11:45:29 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэл Улаанбаатар хотод нийтийн бие засах газар иргэд, зорчигчид олноор төвлөрсөн 22 байршилд үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Сүхбаатарын талбай, МУБИС-ийн баруун талын цэцэрлэгт хүрээлэн гэхчлэн газруудад нийтийн бие засах газрыг байршуулсан. Эдгээр газрын цэвэрлэгээ, үйлчилгээг Хот тохижилтын газар хариуцан ажилладаг. Хот хөгжихийн хэрээр нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн Драгон авто зогсоолын дэргэд болон Хан-Уул дүүрэгт Ажилчны алдар талбайн автобусны буудалд нийтийн бие засах газрыг шинээр байгуулсан. Ирэх оноос эхлэн нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зураг төслийн байгууллага, архитектор болоод оюутан, залуус, олон нийтийн дунд нийтийн бие засах газрын зураг төслийн уралдаан зарлаад байна. Зураг төслийг арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд шалгарсан зураг төслийн хүрээнд ирэх онд шинэлэг нийтийн бие засах газрыг байгуулах юм. Зураг төсөл нь хэд хэдэн загвартай байж болно. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулах, автобусны эцсийн буудлуудад байршуулах, тээврийн товчоод дээр байршуулах, Туул, Сэлбэ гол дагуу нийтийн амралтын бүс болон гэр хороолол, зуслангийн бүсэд байршуулах нийтийн бие засах газрын загвар зураг гэсэн таван үндсэн төрлөөр шалгаруулалт явуулах юм. Уралдааны материалыг Хангарди ордны 609 тоотод хүлээн авч буй бөгөөд уралдаанд идэвхтэй оролцож, хотын хөгжилд хувь нэмэр оруулахыг иргэд олон нийт, мэргэжилтнүүдийг уриалж байна. Хотын хэмжээнд нийтийн бие засах газар 22 байршилд байгаа нь хүрэлцээгүйн дээр 08:00-18:00 цагт ажиллаж буй нь оновчтой шийдэл биш гэж үзэж буй учраас 2022 оноос эхлэн нийтийн бие засах газрыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, зарим байршилд 00:00 цаг хүртэл нийтэд үйлчилдэг байхаар төлөвлөн ажиллаж буй юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд дэд бүтцийн зургаан төв байгуулах ажлын эхний шат амжилттай хэрэгжээд байгаа. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр гурван үе шаттайгаар 10 жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийг амжилттай үргэлжлүүлж, санхүүжилтийг тасалдуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманнтай уулзлаа. Арно ХекманнХөтөлбөрийн үргэлжлэл болох орлогод нийцсэн Ногоон орон сууцны төсөл нь гэр хорооллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иргэдийн орлогод нийцсэн, ногоон орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг нүүрсхүчлийн ялгаруулалт багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогын холимог бүрдэл бүхий оршин суугчидтай, эко орчин бүрдүүлэн хөгжүүлэхээр зорьж байна хэмээсэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Төсөл хэрэгжүүлэх явцад үнийн өсөлт гарч санхүүжилтийн тал дээр зарим нэг асуудал үүссэн ч үүнийг шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд онцгой анхааран ажиллаж байгаа. Энэ бол нийслэл дангаараа шийдэх асуудал биш тул Сангийн яамтай хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Дэд төвүүд байгуулахын тулд зөвхөн дэд бүтэц, зам, барилга, байгууламж бариад зогсох биш, сургалтын төв байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал юм гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй