Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох иргэдийг бүртгэж байна
2020-02-05 10:26:10 Нийтлэгдсэн: Нийгэм
Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр Цэргийн гэрээт албан болон гэрээгээр ажиллах иргэдийг доорх ажлын байранд бүртгэж байна. Бүртгэлийг энэ сарын 04-ны өдрийг дуустал харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэх аж. дараах мэргэжлээр: 1.Шанагт ачигчийн оператор Узелийн оператор Автогрейдерчин Лаборант Бутлуурын оператор Автопомпын оператор Төнөг төхөөрөмжийн засварчин Хэв хашмалын мужаан Кранчин Экскаваторчин БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ: Иргэний үнэмлэх Мэргэжлийн үнэмлэх Төгссөн сургуулийн дидлом Цээж зураг-3 хувь

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болж, НӨАТ-ын урамшууллын буцаан олголтын мөнгийг энэ сарын 10 буюу ирэх даваа гарагаас иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ. Энэ удаа 912 мянган иргэн 148 тэрбум төгрөгийг буцаан авах юм. ЦаашидНӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны I улирлын буцаан олголтын мөнгийг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөжээ. 996 иргэний хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшууллыг эрсдэлтэй хэмээн үзэж нягталж байна. Тухайлбал зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175 баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ. Засгийн газрын хуралдаанаас мөн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Нийтэлсэн:Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба
Эрчим хүчний салбар 2020 оныг “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
2020-02-05 10:09:05 Нийтлэгдсэн: Нийгэм
Эрчим хүчний сайдын 2020.01.31-ны өдрийн 68 дугаар тушаалаар Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зорилгоор 2020 оныг эрчим хүчний салбарын хэмжээнд Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Монгол Улсын эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах зорилгын хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Зорилт1: Хүний нөөцийн төлөвлөлтийг хангах хүрээнд: Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах, тогтвортой хөгжил, аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах Зорилт 2: Нийгмийн баталгааг хангах хүрээнд: Байгууллагын ажиллагсдын үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах, урамшуулах, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажлын байрны нөхцлийг бүрдүүлэх Зорилт 3: Сургалтаар хөгжүүлэх хүрээнд: Байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх Дээрх үндсэн зорилтуудын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал:Эрчим хүчний салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичигийг боловсруулж батлуулж, хэрэгжүүлэх, Байгууллагын өөрчлөлт, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийн төлөвлөлтийн арга зүйн удирдлагаар хангах,Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, компаниудын бүтэц, зохион байгуулалтын норматив, орон тооны хязгаарыг оновчтой тогтоох аргачлалыг боловсруулан батлуулж, мөрдүүлэх, Эрчим хүчний салбарын ИТА-ны түвшин тогтоох аттестатчилал хийж үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулж, мөрдөж ажиллах зэрэг юм. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2020 оны 12 дугаар сарын 20-ны дотор Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулах юмгэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.
ҮСХ: Бид Цагаан сараар 357 тэрбум төгрөгийг импортын бараанд зарцуулж байна
2020-02-04 14:30:26 Нийтлэгдсэн: Нийгэм
Жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа юм. Тэтгэвэрийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс ХХААХҮЯамнаас гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар Үндэсний баяраараа Үндэсний бүтээгдэхүүнээ сарын аяныг эхлүүлж байна. Энэ хүрээнд төрийн байгууллагуудад үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллагуудтай хамтарч үйлдвэрлэгч, худалдан авагчдыг идэвхжүүлэх, Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ сурталчилгаа, зэрэг арга хэмжээг зохион байгуулж эхэллээ. Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯамны ХҮХБЗГ-аас хийсэн судлагаагаа харуулж байгаа юм. Төрийн ордноос эхэлсэн үзэсгэлэн худалдааны бэлтгэлийг хоёр сарын өмнөөс хангаж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүн амны хаалттай оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээнд хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд арьс ширэн бүтээгдэхүүн 15, ноолууран бүтээгдэхүүн 5, ноосон бүтээгдэхүүн 6, оёмол бүтээгдэхүүн 27, гоо сайхан, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн 11, модон бүтээгдэхүүн 2, хэвлэлийн бүтээгдэхүүн 3, сав баглаа боодлын бүтээгдэхүүн 3, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 40, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид -11, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 13 бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг Экспортыг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна. Үндэсний баяраараа үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авахыг ХХААХҮЯамнаас нийт иргэдэдээ уриалж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос нэгдүгээр сарын 31-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Баар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тус тус үүрэг болгосугай гэжээ. Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна. Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна. НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал БНХАУ-д илэрээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, караоке баар болон бусад төрлийн кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглосон. Захирамжтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон. Өнөөдрийн байдлаар хичээллэж байгаа сургууль цэцэрлэг байхгүй. Харин хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн мэдээллийг цуглуулж харъяа дүүрэг хороодуудад нь мэдээллэж үйл ажиллагааг нь түр зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фитнесс, чийрэгжүүлэлтийн төвүүдийг хаагаагүй гэв. Захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах бөгөөд иргэдийн эрүүл мэнд амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж хамтарч ажиллахыг иргэн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаах шийдвэр албан ёсоор гараагүй. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, аюулгүй байдлыг сайтар хангах зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, үнийн хөөрөгдөл үүсгэх шаардлагагүй гэлээ. 14 дүгээр сургуулийн үйл ажиллагааг зогсоож, сурагчдыг тараажээ Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шийдвэрийг үл тоож Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс хотын Захирагч С.Амарсайханд иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ. НИТХ-ын ээлжит XXXI хуралдаан боллоо Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXXI хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хийв. Тэрбээр Шинэ коронавирусын тохиолдол 28 орчим улсад илэрсэн ч Монгол Улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй. Монгол Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжийг мөрдлөг болгон тодорхой төлөвлөгөөний дагуу ажлууд хийгдэж байгаа. Цахим хурлаар үүрэг чиглэл өгч, 360 эмчсэргийлэх, халдвар авсан нөхцөлд ажиллахад бэлтгэсэн гэв. Мөн Эрүүл мэндийн яамны болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, тусгаарлах өрөө тасалгааны судалгаа гарган, нийт 995 орыг бэлдээд байгаа талаар дурдлаа. Коронавирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг өдөр тутам нутгийн захиргааны байгууллагууд, иргэдэд тогтмол хүргэж байгаа аж. Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргалаа.Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна.Нийслэлээс шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шаардлагатай хэрэгслээр хангахад анхаарч байна. Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн цаашид халдварын тархалт хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй.Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй гэдгийг онцолсон юм. Эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөлтэй цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хэрэгцээ шаардлага, хүртээмжийн талаар мэдээлэл авч, цаашид авах арга хэмжээний талаар ярилцав. Ихэнх эм ханган нийлүүлэх байгууллагууд амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодисын 2-4 сарын нөөцтэй байсан боловч бүгд дуусч, дахин хангалт хийхээр холбогдох байгууллагуудад нь захиалга өгснөөс гадна халдваргүйжүүлэгч бодис, дархлаа дэмжих эм, цайны хангалтыг сайжруулахаар 2-3 ээлж гарган ажиллаж байгаа талаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, Монос Улаанбаатар ХХК-ийн захирал Л.Алтанцогт нар танилцууллаа. Угаарын хийнд хордсон дуудлага тогтмол буурч байна Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Яаралтай түргэн тусламжийн төвд дөрвөн өрхийн 8 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмжийг өгч ажилласан. Угаарын хий мэдрэгчийг нуг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 70 мянган мэдрэгчийн айл өрхүүдэд суурилуулах ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна. Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэд түлж эхэлснээс хойш угаарын хийнд хордлоо гэх дуудлага аравдугаар сард 20 дуудлага бүртгэгдэж байсан бол арван нэгдүгээр сард 18 болж, арванхоёрдугаар сард 8 болтлоо буурч зарим өдөр дуудлагагүй хоносон байна. Онцгой байдлын газрын албан хаагчид, төрийн албан хаагчид гээд бүгд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа энэ цаг үед эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байнагэлээ. Нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй