Бүргэдийн баяр энэ сарын 12-нд Түргэний аманд болохоор товлогджээ

​​ Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022 арга хэмжээг гуравдугаар сарын 12-ны Бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн наадам Улаанбаатар хот, Түргэний ам Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв-д болно хэмээн зохион байгуулагчид мэдээлжээ. Баяр наадмын үеэр Казах үндэстний соёл уламжлалыг харуулсан дуу хөгжим, тоглоом наадгай, хувцас загварын үзүүлбэр, мөн гар урлал болон бусад брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох хөтөлбөртэй байна. Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол үндэстний баяр Наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өв бүртгэлтэй байна. ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэнБүргэдийн баяр буюу Шувуучлахуй зан үйл нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэнбөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол манай улс юм.

Маргааш бүх нийтийн амралтын өдөр, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

​ Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиодог. Хуульд уг өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл бүх нийтээрээ амарна. Мөн бүх нийтийн амралтын өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Маргааш болох зарим үйл явдлаас дурдвал Иргэдийн шударга шүүх, Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ээжүүд, эмэгтэйчүүд, худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалж, нүцгэн жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд буй. Мөн Хурд хамтлагийн Бүсгүй, Эх үрсийн элбэрэл, Хайрын бэлэг зэрэг тоглолт болох юм байна.Үзвэрийн хуваарийгЭНДдарж үзэх боломжтой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

​ Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийнасуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөудирдсан юм. Тус салбар зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 7-ны А/354 дүгээр захирамжаар баталсан бөгөөд өнөөдөр 2022 он гарснаас хойш хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ. Зөвлөлийн гишүүд 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа нэгтгэн, хоёрдугаар сарын 25-ныөдрийн хурлаар хэлэлцсэн. Тэгвэл өнөөдрийн хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан 29 саналыг хэлэлцэн, баталлаа. Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийнасуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө зөвлөлийн гишүүдэд хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг мөрдөн ажиллахыг үүрэг болгов. Мөн хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, асаргаа, сувилгаа хийх талаар зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дохионы хэлмэрч, орчуулагчийн сургалтад үе шаттайгаар хамруулан, сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хүндрэл бэрхшээлгүй авах боломжийгбүрдүүлэххэрэгтэйг онцолсон юм.Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыгбайгууллагадаа зохион байгуулах шаардлагатайг анхааруулж байлаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, холбогдох хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл зэрэг 26 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, бодлого, шийдвэрт нөлөөлөх зорилготой юм. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Хөвсгөл аймгийн Хатгалд хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусныг гаргажээ

​​ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар хот хоорондын автобус хойд хоёр дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид өчигдрийн16:12 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид мөсний баяр болж байгаа газар буюу Хүй толгой гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж таван км замыг туулан очиход иргэн Ж-ийн Хьюндай загварын 45 хүний суудалтай автобус Ашихай амралтын газраас Хүй толгой гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргасан байна. Тус автобус доторх 15 зорчигчид бүгд эсэн мэнд гарсан хэмээнОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ.

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

​ Д.Кёкүшюзанбатбаяр/Иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр/нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлж, тав дахь өдрөө үргэлжилнэ. Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. 17.3 дугаар зүйл.Залилах 2.2. бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан,Д.Кёкүшюзанбатбаяр түүний эхнэр МУГЖ, дуучин Т.Баясгалан нар өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Улмаар зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.