Япон улс руу зорчих иргэдэд өнөөдрөөс мөрдөгдөх тусгаарлалт болон шинжилгээний журам
2022-03-01 08:37:20 Нийтлэгдсэн: Нийгэм Япон Улсын Засгийн газар өнөөдрөөс эхлэн мөрдөхшинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээгээ нийтэд зарлалаа. Энэ нь Япон руу буцах болон зорчих иргэдэд хамааралтай байна. ХИЛЭЭР НЭВТЭРСНИЙ ДАРААХ ГЭР БОЛОН БУУДАЛ ЗЭРЭГТ ТУСГААРЛАГДАХ ХУГАЦААНЫ ӨӨРЧЛӨЛТ Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийнэсрэг гурван удаагийн вакцин хийгээгүй тохиолдолд Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байранд гурав хоног тусгаарлагдана.Уг байранд өгсөн шинжилгээний хариу сөрөг гарвал байрнаас гарч болно. Тусгаарлалтын байрнаас гарсны дараа гэрийн тусгаарлалт шаардлагагүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно) ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСИЙНЭСРЭГ ГУРВАНУДААГИЙН ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ИРГЭД Монгол Улс зэрэг Омикрон хувилбар олноор гарч буй улс орон, бүс нутгаас Япон Улсад нэвтрэх иргэд шинэ төрлийн коронавирусийнэсрэг гурванудаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол гэр болон буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай. Харин 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч сөрөг хариу гарсан бол гэр болон буудалд тусгаарлагдахыг шаардахгүй. (Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. Гурав дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг MySOS(Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэйшн)-аар Хилээр нэвтрэгсдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл ирсэн тохиолдолд гэр болон буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно. ХҮЧИНТЭЙД ТООЦСОН ВАКЦИНЫ ГЭРЧИЛГЭЭ Вакцины гэрчилгээ нь доорхнөхцөлийг хангасан байх. Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ Гэрчилгээнд Япон болон англи хэлээр Овог нэр, Төрсөн он сар өдөр, Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, Вакцин хийлгэсэн өдөр, Вакцины тоог бичсэн байх Доорхвакцины аль нэгийг хоёрудаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр Pfizer үйлдвэрийнКомирнати вакцин, AstraZeneca үйлдвэрийн Vaxzevria вакцин, Moderna компанийн COVID-19 Moderna вакцин, Janssen компанийн Janssen COVID-19 вакцин Жич: Janssen вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно. Доорхвакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ (Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр) Pfizer үйлдвэрийнКомирнати вакцин, Moderna компанийн COVID-19 Moderna вакцин ХИЛЭЭР НЭВТЭРСНИЙ ДАРАА ОЛОН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ ТУХАЙ Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны доорхцахим хуудаснаас үзэх боломжтой. 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойшихшинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг арга хэмжээ, Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага зэргийн талаар(https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00342.html) Япон Улсын хилээр нэвтрэх үед шаардлагатай бичиг баримт, аппликэйшний талаар(https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00209.html) Эх сурвалж:Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ
Нийслэлийн 19 байршилд газар ашиглах, эзэмших эрхийн дуудлага худалдаа болно
2022-02-28 09:52:16 Нийтлэгдсэн: Нийгэм Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой байршлуудад газрын дуудлага худалдааг зохион байгуулдаг. 2022 оны эхний дуудлага худалдаа гуравдугаар сарын 23-ны өдөр болно. Энэ удаа нийслэлийн 19 байршилд дуудлага худалдаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд Газрын биржийн цахим систем /www.mle.mn/- д хандаж цахимаар оролцох юм байна.Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээхдээ: Газрын биржийн цахим системд хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/ Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин, хураамж төлсөн баримт хавсаргах/ Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд таны гар утсанд зурвасаар болон цахим шуудангаар мэдэгдэнэ. Оролцох хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд дуудлага худалдааны үнийн санал авах өдөр системд нэвтэрч өөрийн үнийн саналаа өгөх боломжтой болно. Иргэн, хуулийн этгээд хэд хэдэн дуудлага худалдаанд хүсэлт илгээн оролцож болох бөгөөд Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг болон дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх дэнчингийн төлбөрийг тус бүрд тушаана. Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана. Банк: Нийслэлийн Төрийн сан Данс: 100200051049 Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код эсвэл НГЗБТ-ний дугаар Дуудлага худалдааны үнийн саналыг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15.00 цаг хүртэл энгийн горимоор авна. 15.00 цаг 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой. Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг биечлэн байгуулна. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 22-ны 15.00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна. № НГЗБТ-ний дугаар Биржийн зарын код Дүүрэг Зориулалт Газрын хэмжээ /м/ Дуудлага худалдааны анхны үнэ,₮ Дэнчингийн үнэ, ₮ 1 2.3.1 2022-9267 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 283,008 28,301 2 2.3.5 2022-9268 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуур орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 25000 67,000,000 6,700,000 3 2.3.10 2022-9269 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим Амины орон сууцны хотхон 10000 40,040,000 4,004,000 4 2.3.11 2022-9270 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчим Мод үржүүлгийн газар 20000 4,400,000 440,000 5 2.3.24 2022-9271 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эх орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 442,200 44,220 6 2.3.25 2022-9272 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 100 880,900 88,090 7 2.3.33 2022-9273 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн ам орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 10000 2,200,000 220,000 8 2.3.34 2022-9274 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим Фермер 20000 53,000,000 5,300,000 9 2.3.40 2022-9275 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн ам орчим Мод үржүүлгийн газар 15000 33,600,000 3,360,000 10 2.3.42 2022-9276 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-ийн гарам орчим Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор 10000 26,500,000 2,650,000 11 2.3.52 2022-9277 Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүн орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 225 496,350 49,635 12 2.3.56 2022-9278 Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт орчим Холбоо, мэдээлэл хүлээн авах станц 64 283,008 28,301 13 2.3.62 2022-9279 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 10000 45,120,000 4,512,000 14 2.3.65 2022-9283 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 7000 129,804,800 12,980,480 15 2.3.67 2022-9284 Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу Аж, ахуйн 2500 11,550,000 1,155,000 16 2.3.68 2022-9285 Налайх дүүргийн 3 дугаар хороо, Чойрын зам дагуу Аж, ахуйн 8000 36,960,000 3,696,000 17 2.3.87 2022-9286 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын баруун талд нуурын зүүн урд талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 5000 6,000,000 600,000 18 2.3.89 2022-9287 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Улсын чанартай авто замын зүүн талд Тэс фетролиум ШТС-ын хойд талд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 2000 2,400,000 240,000 19 2.3.90 #2022-9289 Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд талд, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын баруун талд Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 30000 14,400,000 1,440,000 НИЙТ ДҮН 175,053 475,360,266 47,536,027
Хотын дарга Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй уулзлаа
2022-02-25 10:07:10 Нийтлэгдсэн: НийгэмМонгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа үндэсний үйлдвэрлэгчид, чадварлаг удирдагч нарын нэгдэл болсон Монголын гүйцэтгэх захирлуудын СЕО клубийн төлөөлөгчидтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр уулзлаа. СЕО клуб нь Монгол Улсад эдийн засаг, хууль зүйн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизм бий болгох зорилготой аж. Энэ зорилго нь Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай орчинтой болгох, эдийн засгийг сэргээх зорилготой нийцэж байгаа тул бид нэг зүгт харах ёстой гэж Хотын дарга уулзалтын үеэр онцолсон. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл урлаг болон улс төрийн төв. Хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол Улсын хөгжил Улаанбаатар хотоос шууд хамааралтай гэсэн үг. Иймээс энэ уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотод тулгамдсан зарим асуудлыг боломжит хэлбэрээр хэрхэн хамтран шийдвэрлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагууддаа манлайлал үзүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодит боломж, нөхцөлийн талаар ярилцсан юм. Цаашдаа илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж байгаад уулзалтад оролцогчид санал нэгдэж, нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөө бодитой, үр дүнтэй ажлууд хийх, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Энэ долоо хоногт таван хүүхэд ослын улмаас гэмтэж, нэг хүүхдийн амь хохирчээ
2022-02-25 10:02:29 Нийтлэгдсэн: Нийгэм Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 21-нээс 25-ны хооронд нийт 1261 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээсзам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэсэн байна. Зам тээврийн ослын улмаас 22 хүн бэртсэний 17 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 1 хүний амь хохирсон байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Нийслэлд: Явган зорчигч мөргөх хэлбэрээр 14 осол бүртгэгдэж,16 хүн гэмтсэн. Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн. Орон нутагт: Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,1 хүн гэмтсэн. Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,1 хүн гэмтсэн байна. Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн байна. Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирсон. Энэ долоо хоногт хүүхэд өртсөн таван осол бүртгэж, таван хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, суудлыг бүсийг зүүж хэвшүүлэх шаардлагатай байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам тээврийн осолд өртсөн тохиолдолд гэмтсэн эсэхээс үл хамааран 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгөх талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж, зааж сургахыг зөвлөж байна. Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчил бүртгэгдсэн. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна.Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн Тав.Явган зорчигчийн үүрэг: 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заасан байдаг. Мөн дүрмийн 5.2-д Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ ЖОЛООЧИД ХАРАГДАХ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ҮҮДНЭЭС аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг. Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 231, орон нутагт 88 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
"АТГ-т хандсан өргөдөл, гомдлын 82% нь төсвийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой"
2022-02-25 09:58:21 Нийтлэгдсэн: НийгэмАвлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны хоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх110тусгай дугаараар 197 дуудлага хүлээн авчээ. Тус алба Хүүхдийн шударга байдлын үнэлгээ-ний 2022 оны судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэжАвлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй