Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

​ Нийслэлийн хэмжээндарваннэгдүгээрсарын 29-нийбайдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлтIIIтундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм. Дархлаа сэргээх нэмэлтIIIтунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэдхүртээмжтэйбайлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах,худалдаанытөв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна. Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим ньIIIтундаа хамрагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж. Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Оюутан, залуус, багш, ажилчид та бүхэн дархлаа сэргээх нэмэлтIIIтундаа идэвхтэй хамрагдаарай. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно

​ Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Захын хорооллын иргэд 1-2 цаг автобус хүлээж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй. 2021 онд 60 автобус авахаар тендер зарласан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Нэг ч автобус авч чадаагүй. Шалтгаан нь Тендерийн тухай хууль, аж ахуй нэгж хоорондын маргаанаас үүдэлтэй. Цаашид 500 автобусны тендер зарлавал юу болох бол? Эрх мэдэлтэй хүмүүс нь дарамтлаад, парк шинэчлэлтэд саад учруулаад байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 500 автобусны талаарх асуудлаа оруулж, шууд гэрээ хийх боломж бололцоог судалж байна. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай Тендерийн тухай хуулиа эргэн харж, ойлгомжтой болгох талаар зөвлөлдөнө. Тендерийн тухай хуулиас болж төлөвлөсөн ажил, төсөл хөтөлбөрүүд дандаа хугацаа алдаж, гацдаг. Одоо байгаа нөөцөөр 537 автобусны ашиглалтын хугацаа дуусаж, стандартад нийцэхээргүй болж байгаа. Нэг ёсондоо, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй гэхэд болно. Хяналт, шалгалт, хэмжилт хийхэд автобуснуудын ашиглалтыг дахин нэг жилээр сунгах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Бид ч гэсэн автобусны парк шинэчлэлтээ аль болох хурдан хиймээр байна. Гэвч хуульдаа баригдаад, хуулиар тоглосон зарим аж ахуй нэгжээс болж энэ ажил гацаанд ороод байна. Хурдны зам, хөнгөн галт тэрэг зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр энэ мэт томоохон компаниудын лобби орж ирдэг. -Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг төсөвлөснийг тайлбарлахгүй юу? Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Түгжрэлийг бууруулах зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ гэж байгаа. Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор нийт 90 байршилд холбоос зам, туслах зам, гол замын зураг төслийн ажлыг хийж байгаа. Мөн 1800 метр гүүрний зураг төслийн төсөв, Улаанбаатар хотод шинээр хийх гэж буй тулгуур байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол, уулзвар шинэчлэлт, явган хүний зам, дугуйн зам, шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төсөл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийхээр оруулсан байгаа. -Богд Зонхов бурхныг барих зөвшөөрөл олгосон байсан уу? Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга: -Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2004 онд баталсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. Харин 2007 онд Гандан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа уг төлөвлөгөөнүүдийг нэгтгэн, түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газар болон Соёлын яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургууд батлагдсан. Гэхдээ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй. Энэ бол нийслэлээс хийж байгаа ажил биш. -Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөж буй хуульд зааснаас бусад бүх төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэсэн үү? Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөхД.Мөнх-Эрдэнэ: Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Үндэсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаарддаг аж ахуйн үйл ажиллагаа буюу хуульд зааснаас бусад төрлийн зөвшөөрөл гэж бий. Үүнд нийслэлийн хэмжээнд 42 байгууллагын 600 гаруй зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ байгаа гэж үзсэн. Эдгээрээс судалгаа хийж, шаардлагатай буюу хуульд зааснаас бусад бүх зөвшөөрлийг хүчингүй болгоно. Нөгөө талаас хүнд суртал, шат дамжлагыг бий болгож байгаа шаардлагагүй захиргааны актууд, захиргааны хэм хэмжээг хөнгөвчлөх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Сая хэлсэн 600 төрлийн зөвшөөрөл бол зөвхөн мөсөн уулын орой. Үүний цаана бидний нарийн тооцоолоогүй, хүнд суртал үүсгэдэг үйлчилгээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд, бичил бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн зүгээс уг Ажлын хэсэгтэй идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна. -Гараараа давс цацсан асуудалд тайлбар хийнэ үү? Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд: -Улаанбаатар хотод хоёр удаа багагүй хэмжээний цас орсон. Тухайн компани, удирдлага, ажилчдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн хүний эрүүл мэнд хохирох магадлалтай нөхцөл байдал үүссэн асуудлыг анхааралдаа авсан байгаа. Цаашид уг төрлийн үйл ажиллагааг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн зам, талбайн цэвэрлэгээ, цас, мөс арилгах үйл ажиллагаанд 20 гаруй аж ахуй нэгж ажилладаг. Тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай зүйлүүд зөндөө бий. Улаанбаатар хотын хэмжээнд давс цацдаг 18 машин байдаг. Энэ мэдээж хангалтгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зүгээс цас арилгах ажилтай холбогдуулан техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбоотой төсвийн асуудлыг НИТХ-д танилцуулахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсанорлогч Ж.Сандагсүрэн: -Ирэх жил зургаан тэрбум төгрөгөөр энэ чиглэлийн техник, тоног төхөөрөмжүүдийг авахаар төлөвлөсөн. Мэдээж бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ тулгамдаад буй гол асуудлуудаа шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хөрөнгө, санхүүгээ шийдэх шаардлагатай. -Туул голын далан дээгүүр авто зам барьж байгаа асуудалд тайлбар өгөхгүй юү? Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Хан хиллс хотхоноос баруун тийш гарсан Туулын гүүр хүртэлх нэг км замын ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажил бол маш нарийн бөгөөд үе, шат дараалалтайгаар нягтаршуулах үйл ажиллагаа явдаг. Даланг эвдэж, сүйтгэнэ гэсэн тооцоолол байхгүй. Харин далангийн түвшнийг дээшлүүлж, замынхаа ажлыг дуусгана гэсэн байр суурьтай байна. -Нийслэл дээр хэрэгцээгүй олон төсөл байгаа. Тухайлбал, Дүүжин тээврийн төсөл байна. Хэрэгцээгүй төслүүдээ зогсоож болохгүй юу? -Засгийн газрын хэмжээнд Дүүжин тээврийн төсөлд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс буюу Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх шугам бий. Тус шугам нь трасст өртсөн буюу газраа өмчилж авсан айлуудын дээгүүр явах тул тухайн айл өрхүүдийн зүгээс трассыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийг Ажлын хэсэг гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршлын маршрутыг гаргах ажил хийгдэж байна. 2022 он гараад дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

​ Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариуллаа. -Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг сунгаж, айл өрхүүддээ ойртуулах боломж бий юү? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Дөнгөж сая ярьсан хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа. Автобусны буудалдаа 5 км алхаж очдог иргэд төрийн үйлчилгээг 10 км явж, авч байж магад. Тиймээс бид үйлчилгээг ойртуулахаас арга байхгүй. Өнгөрсөн есдүгээр сард түгжрэл бууруулах төлөвлөгөөг боловсруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойрч онгоцоор нисэж, зураг авсан. Улаанбаатарыг дээрээс нь харахад хот үнэхээр тэлсэн байна. Хойд уулын амуудад айл өрх битүү суурьшжээ. Тиймээс хороодыг нэмэх, автобусны буудлыг тэлэх ажлыг хийхээс аргагүй. Төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг хэдий ч иргэдээ нэгт тавина. Дээрээс нь камержуулалт нэн чухал байна. Хүн зоны суурьшил дагаж бий болдог бүхнийг шинэ суурьшлын бүсэд байгуулах шаардлага тулгардаг. Найман нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сан гэхчилэн бүгдийг бий болгох учиртай. Энэ бүхэн зардал дагуулдаг. Гэтэл манайхан ямар өндөр зардал вэ гээд шүүмжлээд эхэлдэг. -Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй таван газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү гүүрэн гарцны цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэтэл хүйтний улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байна. Мөн гэр хорооллын айл өрхийн хогийг удаан хугацаанд ачаагүйгээс хог маш ихээр хураагддаг зовлон бий. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Мөн сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх, цавууг үхрийн шир боловсруулан гаргах боломж байдаг шүү дээ? Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Явган хүний гүүрэн гарцны тухайд хариулъя. Өнгөрсөн хугацаанд явган зорчигчдод зориулсан төмөр хийцлэлийн гүүрэн гарцыг хэд хэдэн газарт байгуулсан. Эдгээр нь загвар дизайны хувьд төдийлөн сайн биш. Лифт нь хасах градуст ажиллах боломжгүйгээс зогсдог. Тиймээс цаашид Улаанбаатар хотод орчин үеийн шаардлагад нийцсэн, нийцсэн гүүрэн гарц байгууламжийг стандартын дагуу бий болгох шаардлагатай байгаа. Улаанбаатар хот маань автомашин төвтэй хот болсон. Цаашид иргэн төвтэй, явган хүнд ээлтэй хот байгуулахаар зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд байна. Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: -Тавантолгой түлш ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гагцхүү дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: -Нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр суурьшсан айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр асуудал ч мөн нэмэгддэг. Хөдөөнөөс ирсэн айлууд зөвшөөрөлгүй газарт ирж суурьшдаг. Мэдээж тэнд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байдаггүй. Суурьшсаныхаа дараа цахилгаан нэхдэг. Олон жил ийм байдлаар явж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үүсээд буй асуудал ч мөн ийм. Өнгөрсөн хугацаанд бид 1.7 тэрбум төгрөгийг цахилгааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Дахин 1.2 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Зам харгуй, холбоо мэдээллийн үйлчилгээ ч ялгаагүй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ганболд: -Зарим дүүргийн захын хороодод хог хаягдалтай холбоотой хүндрэл бий. Гэхдээ нийгэм шилжиж байсан үеийнх шиг хур хогонд дарагдсан газар байхгүй. Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд бодож төлөвлөсөн, хийж хэрэгжүүлэх ажил бас бий. Хог яг аль дүүрэг, хэддүгээр хороонд байгааг бодитоор нь хэлээрэй. Нийтэд нь хавтгайруулж яримааргүй байна. -Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж буй 420 тэрбум төгрөгөөр яг ямар ажил хийх вэ. Түгжрэл хэдэн хувиар буурах боломжтой вэ? Нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг: -Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолоор ирэх гурван жилийн турш жил тутамд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд зам, замын байгууламж, гүүрэн байгууламж, LRT зэрэг 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Анх удаагаа газар чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 500 автобусны парк шинэчлэлт хийнэ. Мөн LRT-ийн ТЭЗҮ, дугуйн зам, уулзварыг дахин инженерчлэх зардлууд багтсан. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Сумъяабазар: Зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ

​ Сард нэг удаа зохион байгуулдаг Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид Ковид-19 цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ. Нийслэл хотын ажил гэдэг бол цаг наргүй, хүндхэн алба байдаг. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотыг хууль, эрх зүйн болон эдийн засгийн хувьд бие даасан хот болгоход хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Яг одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төсвийг НИТХ-ын хороодоор хэлэлцэж байна. Улаанбаатар хотод150 мянга гаруйжижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Нийслэлийнхэн маань III тундаа хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно. Ирэх хаврын бүтээн байгуулалт өрнөх үеийн бэлтгэл суурь нь эрүүл монгол хүн байх учиртай. Нөгөөтээгүүр, арванхоёрдугаар сарын 15-нд гэхэдзорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэх юм. Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжихбодлогыг гаргахаар бэлдэж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эдэлбэр газрын асуудал анхаарал татаж байна. Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүргийг хотын удирдлагын баг хамт олон хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Удаах нэг эргэлзээ төрүүлсэн мэдээлэл бол иргэдэд үйлчилдэг төрийн анхан шатны нэгж болох хороог хуваах, шинээр үүсгэн байгуулах асуудал. Одоогийн байдлаар Улаанбаатар хот 171 хороотой. Хуульд нэг хороонд 10 мянга орчим иргэдтэй байхаар заасан. Гэтэл зарим хорооны иргэдийн тоо 30 мянгад хүрээд байна. Тэдгээр хорооны иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг 340 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэдийн тоо мөн 400 мянгад дөхөж байна. Хэт ачаалалтай дүүргээ хуваах гэхээр УИХ-ын хэмжээнд шийдэх асуудал болдог. Жил тутамд 35 мянган гаруй иргэн Улаанбаатар хотод шилжин ирж байна. Нэг аймгийн төвийн хүн ам тэр чигээрээ нүүдэллэн суурьшиж буй энэ үзэгдэл хотын ачааллыг нэмэгдүүлж байна. Жил тутамд орж ирж буй 35 мянган иргэн огт төсөвгүйгээр Улаанбаатарт ирдэг гэсэн үг. Энэ бүхнээс үүдэн нэг хорооны иргэний тоог 14-15 мянгаас хэтрүүлж болохгүй гэдэг нь амьдралаас харагдаад байна. Бид иргэндээ үйлчлэх, иргэн төвтэй удирдлагын баг бүрдүүлэн ажиллаж байгаагаа дахин илэрхийлье гэлээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.