“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй
2021-12-01 09:00:52 Нийтлэгдсэн: НийгэмХХААХҮЯ,НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан Өвлийн идэш арга хэмжээгарваннэгдүгээрсарын 25-наас зохион байгуулж эхэлсэн. Тус арга хэмжээнд худалдаалж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй,лабораторийншинжилгээнд оржээ. Түүнчлэн иргэд Мал эмнэлгийн гэрчилгээ гар утасны аппликэйшн ашиглан худалдан авах гэж буй бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг шалгах, шаардлагатай тохиолдолд шуудлабораторидшинжлүүлэх боломжтой аж. Баянзүрх дүүргийн Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч Л.Энхцэцэг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар махны гарал үүслийг шалган, тодорхойлж байгаа. Мөн иргэд өөрсдөө ч гарал үүслийг нь шалгах боломжтой. Тухайлбал, Завхан аймгаас ирсэн махыг гарал үүслийн гэрчилгээний дугаараар нь аппликэйшнд оруулан шалгахад Завхан хүнс групп ХХК-д үйлдвэрийн аргаар бэлтгэн, Завхан аймгийнлабораторидшинжлүүлсэн байх жишээтэй. Товчоодооргарал үүслийн гэрчилгээгүй мах нэвтрэх боломжгүй. Тэгэхээр энд худалдаалж буй бүх мах гарал үүслийн бичигтэй гэсэн үг хэмээв. Мал эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн ард эрүүл уриатай зохион байгуулж буй тус арга хэмжээнд оролцож байгаа худалдаачид болон тэдний бүтээгдэхүүнүүдийг цахим системд бүртгэжээ. Мөн мал эмнэлгийн улсын байцаагч нар 09:00-17:00цаг хүртэл хоёр ээлжээр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөдиргэд хүсвэл улсын байцаагч нарт хандан худалдан авах гэж буй махаа шинжилгээнд оруулан, баталгаажуулах боломжтой. Өвлийн идэш арга хэмжээ арванхоёрдугаар сарын 2-н хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах юм. НЗДТГ-ЫНХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөөдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж 10 асуудал хэлэлцжээ
2021-11-30 21:28:29 Нийтлэгдсэн: НийгэмӨнөөдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан байна. Хурлыг ИТХ-ын дарга Б.Бадраа удирдан явуулжээ. Хурлаар Өмнөговь аймгийг 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2022 оны жилийн төлөвлөгөөний тухай, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Өмнөговь аймгийн 2022 оны төсвийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай, илтгэл, илтгэгч батлах тухай, 2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалт батлах тухай, төрийн болон АИТХ-ын шагналын тухай, Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн байна.
Д.Сумъяабазар: Дэлхий нийтээр соёлын өвд ач холбогдол өгч, улс орноо сурталчилж байна
2021-11-30 19:29:48 Нийтлэгдсэн: Нийгэм Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа Соёлын бүтээлч үйлдвэрлэл үндэсний форум өнөөдөр боллоо.Форумын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого хэлэлцүүлгийн зохицуулагчаар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна. Энэ цаг үед Соёлын яамны гол түшиц газар бол нийслэл Улаанбаатар хот гэж боддог. Нийслэл хот бол хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувийг бүрдүүлдэг. Мөн нийслэлд 150 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, нийгэм, эдийн засгийн цогцолбор төв юм. Тийм учраас Улаанбаатар хот соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Соёлын яамтай холбоотой ажиллах ёстой. Ингэж байж яамны бодлого хоттой нийлж 21 аймагт хүрч, цаашлаад улс даяар хүрэх болно. Нийслэлд Соёл, урлагийн газар гэж байгаа. Мөн монголчуудын өв соёлыг тээж, үндэсний үйлдвэрлэлийг бий болгодог гар урлал гэх мэт ажлын байр нэмэгдүүлсэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид бий. Тэдгээрийн борлуулалт болон түгээлтийг дэмжих, зах зээлд борлуулах платформуудыг анхаардаггүй сул тал байсан. Бид энэ чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, тэр дундаа соёлын өвийг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 670 мянган иргэн ажиллаж байна. Энэ бол ажлын байрыг хадгалж байгаа маш том тоо. Түүнчлэн Улаанбаатар хотод түүхэн дурсгалт 70 гаруй объект байна. Тэдгээрийг сэргээн засварлаж, түүгээр дамжуулж жуулчдыг нэмэгдүүлэх үе шаттай бодлого бүхий хөшүүрэг, алхмуудыг хийх ёстой хэмээн онцлов. Соёлын сайд Ч.Номин Судалгаанаас үзвэл Монгол Улсын соёл урлагийн салбар ДНБ-ий 1.3 хувийг эзэлж байна. Энэ салбарт одоогийн байдлаар 11 мянган бүртгэлтэй аж ахуйн нэгж байгаа бол тэдгээрийн 5600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 33 мянган ажлын байр бий болгож буй юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэгч таван чиглэлд дүрслэх урлаг, дуу хөгжим, кино, дуу, дүрсний урлаг, хувцас загвар, дижитал контент болон тоглоомын зах зээлийг тодорхойлж байгаа хэмээн ярилаа. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав
2021-11-30 19:28:06 Нийтлэгдсэн: Нийгэм Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн Ковид-19-ийн шинэ хувилбарыг Variant of concern буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан. Омикрон хувилбарт нийт 50 мутаци явагдсанаас 30 нь хадаасан уураг (spike protein) дээр суурилсан бөгөөд үүнд вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлдэг N501Y мутацийн тоо их байна. Улмаар бусад хувилбартай харьцуулахад Омикрон нь халдварлах чадвар өндөр хэмээн мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ. Түүнчлэн вирусийн халдвар авсан болон вакцины нөлөөгөөр үүссэн эсрэг биетийн үйлчлэл бага байх боломжтой. Гэвч одоогоор дархлаажуулалтын түвшин өндөртэй улс орнуудад хэрхэн тархах, Дельта мутацитай харьцуулахад халдвар авсан хүнд өвчний явц ямар байх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Мутацийн анхны тохиолдлуудыг арваннэгдүгээр сарын 12-20-нд илрүүлсэн бол 26-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гаутен мужийн нийт халдварын дийлэнх нь B.1.1.529 буюу Омикрон хувилбар байгааг тогтоожээ. Коронавирус сүргийн дархлааг даван гарахын тулд B.1.1.529 мутацид орсон бөгөөд энэ нь жам ёсны үйл явц юм. Шинэ мутаци дахь N501Y мутацийн тоо нэмэгдэхийн хэрээр халдварлах чадвар ихэсдэг, улмаар коронавирусийг ялгаж сураад буй хүний дархлааны тогтолцоог тойрон гарах чадвар бүрддэг гэж үзсэн байна. ДЭМБ-аас PCR шинжилгээгээр Омикрон хувилбар илэрнэ хэмээн мэдээлсэн. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ Ковид-19-ийн шинээр илэрсэн Омикрон хувилбар олон нийтийг түгшээж байгаатай холбогдуулан вакцины нэмэлт тунд насанд хүрсэн бүх иргэн хамрагдах хэрэгтэй гэж мэдээлэв. Тус төвийн дарга, доктор Рошель Валенский Омикрон хувилбар бий болсонтой холбоотойгоор коронавирусийн эсрэг дархлаажуулалтад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлж, халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал юм хэмээн мэдэгджээ. Эх сурвалж: ДЭМБ, CNN НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон IVECO компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хоёр улсын боловсрол, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарын харилцаа өргөжиж буйг онцлоод, цаашид хоёр орны хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Мөн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийллээ. Түүнчлэн IVECO компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотод байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт автобус, байгалийн шингэрүүлсэн хий, цахилгаан хөдөлгүүр хосолсон автобус болон троллейбусыг дагалдах дэд бүтэцтэй хамт санал болгох боломжтой гэдгийг цохон тэмдэглэв. Тус компани нь байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус үйлдвэрлэлийн 20 гаруй жилийн туршлагатай, тус салбарт тэргүүлэгч компанийн нэг юм. Уулзалтын үеэр талууд нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй