“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл гурван жилийн хугацаанд үргэлжилнэ

​ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхаглан зарласны түүхт 97 жилийн ойн баярын энэ өдөр Үндсэн хуулийн дугуйлан төслийг албан ёсоор эхлүүллээ. Иргэдийн шударга шүүх ТББ-ын санаачилгаар эхэлж буй тус төслийг НЗДТГ дэмжин ажиллаж, нийслэлийн есөн дүүрэг, 171 хороонд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва нар оролцов. Үндсэн хуулийн дугуйлан төслийн гол зорилго нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбар байдлаар таниулан сурталчлах, хүн бүр хуулийн хэм хэмжээг ижил тэгш дагаж, мөрддөг болох, хуулийн зөв хэрэглээг дадал болгох бөгөөд Улаанбаатар хотыг эв нэгдлийн бүс болгох зорилтыг дэвшүүлжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тус төслийн хүрээнд Үндсэн хуулийнхаа үзэл санаанд суурилан нийслэл хотынхоо ард иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, хуулийн хүрээнд аливаа асуудалд ханддаг, хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдэлдэг болохыг зорьж байна. Шинэчлэн баталсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргах, Улаанбаатар хотын засаглалыг сайжруулах, эрх зүйн чадамжийг нэмэх онцгой үүрэг бүхий эрх зүйн бичиг баримт болсон. 27 жилийн турш УИХ-ын босгыг даваагүй тус хуулийг энэ жил шинэчлэн батлуулсан. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж хүчин төгөлдөр мөрдөгдсөний гавьяа юм. Цаашид Улаанбаатар хот Үндсэн хуулийнхаа хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч дуу хоолойгоо хүргэсээр байх болно гэлээ. Төслийг санаачлагч Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-ялалт Эвтэй байна гэдэг нь элдэв гэмт хэрэгтэнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш ээ. Харин ч хүчээ нэгтгэн Монгол Улсыг мөхөөж буй аливаа Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд туйлширч хазайлгүй, хууль зүйн үндэстэйгээр тэмцэх тэмцлийг хэлж байгаа юм. Энэхүү арга хэмжээг хамтран эхлүүлж, манлайлал үзүүлж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон түүний хамт олонд гүн талархал илэрхийлж байна гэв. Тус төсөл нь 2021 оны 11 дүгээр сарын 26-наас 2024 оны 11 дүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд гурван үе шаттай хэрэгжих аж. Тухайлбал, эхний шатанд 1008 сургагч багш нарыг бэлтгэх бөгөөд хоёрдугаар үе шатанд иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг олгох юм. Харин гуравдугаар шатанд төслийг дүгнэж, Үндсэн хуулийн 100 жилийн ойн хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн төслийн хүрээнд бямба гараг бүрийг үндсэн хуулийн өдөр болгон зарлаж, сургалт зохион байгуулах аж. Үндсэн хуулийн дугуйлан төслийн логоны урт цацрагууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн зургаан бүлгийг илэрхийлж байгаа бөгөөд жижиг цацрагууд нь 70 зүйлийг нь төлөөлөхөөс гадна дугуйлан хэлбэрээр эх орныхоо сайн сайхны төлөө нэгэн зүгт харах, Монгол Улсаа нар шиг мандуулах гэсэн утга санааг илэрхийлжээ. Мөн нэгдэгтүн, сахигтун гэх үгийг босоо монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн нь төр, ард түмэн хоёр хамтдаа эх орныхоо сайн сайхны төлөө үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэн, улс орноо хөгжүүлэх гэх санааг билэгдсэн байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Иргэний андгай өргөх ёслол” боллоо

​ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг Иргэний андгай өргөх ёслол өнөөдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар оролцож, 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжийг гардууллаа. Иргэний үнэмлэхээ гардан авсан сурагчид Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж, Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан их түүх, эрх чөлөөний эзэн нь байж эх орон газар нутгаа хайрлан хамгаалж их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж, энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж, Их Засаг хууль ёсыг чандлан сахиж, үнэнч, шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч, хичээнгүй, иргэн байхаа их төрийнхөө дор андгайлж байна. Төрийн минь сүлд өршөөг хэмээн андгай өргөлөө. Иргэний андгай өргөх ёслол-ыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 43166 хүүхэд 16 нас хүрч байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа

​ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа Сайд таны салбартаа эхлүүлж буй ажил хэрэг, манлайллыг бид бахархан харж байгаа. Та зөвхөн ойн салбарыг онцгойлоогүй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт гээд бүх асуудалд цогцоор нь анхаарал хандуулан бодлого, шийдвэр, эрхзүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх гээд олон талаас нь харж ажиллаж байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэмжин цаашид илүү нягт хамтран ажиллах болно хэмээлээ. Уулзалтын хүрээнд үндсэн хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. 2022 оны эхний улиралд зохион байгуулах Ази Номхон далайн бүсийн Ойн чуулганыг хамтран зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тогтов. Мөн НҮБ-аас Хуурай газрын зохион байгуулалттай холбоотой төслийг 11 улсад хэрэгжүүлэх бөгөөд энэ төсөлтэй танилцан хамтран ажиллах саналаа ирүүлэхийг яамнаас хүслээ. Түүнчлэн Ойн доройтлыг бууруулах Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн санхүүжилтэд хамтран ажиллах талаар санал солилцов. Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад оролцогч талуудын хүлээх, эрх үүрэг, оролцоог нарийн тодорхойлсон байх нь зүйтэй хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцлов. НҮБ-ын Хүнс,хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр төдийгүй байгаль орчны салбарын олон төсөл хөтөлбөрийг дэмжин, хамтран ажиллаж байдагт талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, 2022 онд хамтран ажиллах чиглэлээ эрэмбэлбэл хамгийн эхэнд мод үржүүлгийн газруудыг дэмжих, техник хангамжийг нэмэгдүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, улсын нөөцөд байгаа 9,2 сая тарьц суулгацыг 10 дахин нэмэгдүүлэх хэрэгцээ байгааг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын асуудалд манлайлан оролцож олон нийтийг уриалан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай эхлүүлсэн. Ард иргэд, аж ахуй нэгжүүд энэхүү хөдөлгөөнийг маш идэвхтэй дэмжиж байгааг онцолмоор байна. Энэ идэвхийг сааруулалгүй төр, хувийн хэвшлийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг бодит ажил болгон хэрэгжүүлэхэд бид ихээхэн анхаарч дэмжиж байгаа. Эхний ээлжид уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүд 600 гаруй сая мод тарихаа батламжилсан. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар мөн тооны мод тарих үүрэг амлалт авсан. Үүний нэгэн адил олон улсын байгууллагууд ч тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн сайд тэмдэглэсэн юм. Винод Ахужа Н.Уртнасан сайдтай санал нэгдэж байгаагаа илэрхийлээд илүү тодорхой мэдээлэлтэй ойрын хугацаанд эргэн уулзахаар тогтлоо. Эх сурвалж: БОАЖЯ

Төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

​ Онцгой байдлын ерөнхий газраас Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж, өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Төслийн дунд хугацааны явцын үнэлгээг зохион байгуулж, үр дүнд суурилан төслийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тодорхойлж, Азийн хөгжлийн банк, ОБЕГ-ын хооронд байгуулах санамж бичгийн төслийг боловсрууллаа. Мөн төслийн зорилтот орон нутаг болох Улаанбаатар хот, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд, Увс, Завхан, Архангай, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий аймгуудад илүүтэй хүрч ажиллах зорилгоор 5 бүсийн төвд төслийн бүсийн төвийн зохицуулагчийг томилон ажиллуулж байна. Тус төсөл нь Монгол Улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалын хууль эрх зүйн орчин, бодлого, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, чадавхжуулах зорилготойюмгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.