Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй авах боломжтой

Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй, бүх шатлалын эмнэлгийн эмч нар бичдэг болсноор та шаардлагатай үедээ, цаг алдалгүй, өөрт ойр байрлах эмийн сангаас хөнгөлөлттэй эм худалдан авах боломжтой болсон.

Шинэчлэн баталсан 541 нэр бүхий ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН жагсаалт

Эрүүл мэндийн даатгалын сангаас 141 ерөнхий нэршлийн болон 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр жагсаалтаа шинэчлэн баталсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ-ний шинэчилсэн жагсаалтыгЭНДдарж харна уу. Эрүүл мэндийн салбарынбагц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэниргэд хөнгөлөлттэй эмийг өөрт ойр эмийн сангаасаа авах боломжтой болоод байгаа юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичдэг болсноор иргэд боломжтой үедээ эмээ бичүүлээд авах зохицуулалт хэрэгжиж байна. 2020 оныарваннэгдүгээрсарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 11-нийөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 438,095жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эмэзэлжбайна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 368,035байна. Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд: Даралт бууруулах 47хувь, Цус шингэлэх эм10 хувь, Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь, Цөс шингэлэх эм 9 хувь, Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь, Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9хувь, Өвдөлт намдаах эм 7 хувьбайна.

Эмнэлгийн арын албаны бүх ажилтныг хамгаалах хувцас өмсөх дадалд сургахыг үүрэг болголоо

Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 23 дугаар хурал өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 5-нд боллоо. Хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа удирдан явуулсан бөгөөд хурлаар коронавируст халдварын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн нөхцөлд хийсэн үнэлгээний үр дүн, ХӨСҮТ-ийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж болон шинээр мутацид орсон вирус, тандалтын асуудлаар хэлэлцсэн байна. Ийнхүү хурлын үр дүнд судалгааны ажлын зөвлөмжид үндэслэн яаралтай шийдвэрлэх хэд хэдэн асуудлаар дараах үүрэг чиглэл өгчээ. Үүнд: Ковид-19 халдварын хариу арга хэмжээний бэлэн байдлын талаар хэрэгжиж байгаа тушаал шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг ХШҮГ-т; Нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд шинээр нээж байгаа молекул биологийн лабораторийн бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг нь эхлүүлэх, хүний нөөцийн төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, сургаж дадлагажуулах ЭТБХЗГ, ТЗУГ-т; Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, жолооч бүх хүнийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах дадалд сургаж, бэлтгэхийг ТЗУГ-т, Эрүүл мэндийн байгууллагын агааржуулалт, цэвэр, бохир усны байгууламжийн засвар үйлчилгээ, камержуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх; ХӨСҮТ-д ажиллах менежментийн багийн ажлыг эхлүүлэхийг ТЗУГ-т үүрэг болгосон байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРӨХ ҮЕИЙН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ЭХЭМҮТ, НЭМГ, НЭМҮТ, ЭМХТ, НҮБ/ХАС зэрэг байгууллагын төлөөллүүдтэй цахим зөвлөгөөн зохион байгууллаа. Дэлхий нийтээр баримталж буй Тогтвортой хөгжлийн зорилт-ууд нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болсон Мянганы хөгжлийн зорилт-уудын үргэлжлэл бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2016 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Мянганы хөгжлийн зорилт-уудыг 2015 онд дүгнэхэд, манай улс эхийн эндэгдлийн түвшинг 1990 оны түвшнээс 75 хувиар бууруулж, 5 дахь зорилтоо биелүүлсэн есөн орны нэг болж чадсан байна. Иймд ирэх 2030 он хүртэл үргэлжлэх Тогтвортой хөгжлийн зорилт-уудаа биелүүлэхээр Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар,тус үндэсний хөтөлбөрийн суурь үзүүлэлтээс эхийн эндэгдэл 100.000 амьд төрөлтөд 17.8 хувь, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 6.6 хувь, нялхасын эндэгдлийн түвшин 5.0 хувь, нярайн эндэгдлийн түвшин 1.2 хувиар буурчээ. Түүнчлэн жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, эхийн болон нялхсын эндэгдлийг бууруулах зорилтын хүрээнд Нэрийн хяналтүзлэгийн хуваарийгнэвтрүүлж, өрх болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтын мэдээллийг цахимжуулах ажлыг зохион байгуулж байна. Өрх, дүүрэгт жирэмсний хяналт, үзлэгийн хуваарийг цахимжуулснаар жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, төрөх болон төрсний дараах хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон төрөх үеийн тусламж үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өгч байсан бол, өдгөө ДЭМБ-ын тусламжтайгаар хөдөө орон нутгийн 10 аймагт уг орыг хүргүүлэхээр боллоо. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч, өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй эрсдэл өндөртэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт жирэмсэн эхчүүдийг амрах байранд авчрах, төрсний дараа эх нярайг гэрт нь хүргэх, нярайн гэрийн эргэлт үзлэгийг товлосон хугацаанд чанартай хийхэд зориулах шатахууны зардалд НҮБ/ХАС-аас санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм. КоронавирустКовид-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн төрөлт өндөртэйд тооцогддог Баян-Өлгий, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх болон халдвартын тасгийг тохижуулах ажлыг эхлүүлж, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах цахим сургалт мөн тогтмол хийгдэж байна. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа энэ удаагийн цахим зөвлөгөөгөөр Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн явцын биелэлтийг дүгнэж, охид, эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүд, тэдний гэр бүл рүү чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажлыг олон салбарын оролцоотой, үр өгөөжтэй зохион байгуулах, мөн жирэмсэн эхчүүдэд зонхилон тохиолдож буй ноцтой хүндрэлийг бууруулах, нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх болон бусад асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхааруулж, үүрэг чиглэл өглөө.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20.176 иргэнийг шинжилгээнд хамруулж дууслаа

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст Ковид-19 халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20.176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа. Коронавируст Ковид-19 халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10.009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна. Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдсан бөгөөд тандалт, илрүүлгийн шинжилгээний явц зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй болов. Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст Ковид-19 халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана. НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.