"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай "Лондон пост" хэвлэлд

​ Лондон пост хэвлэлд гарсан нийтлэлийгwww.eagle.mnсайт орчуулан нийтэлжээ. Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК2012 онд гурван тэрбум ширхэг хувьцаагаа монгол иргэн бүрд тэгш хувааж хүртээсэн билээ. Тухайн үед 10 орчим жилийн дараа КОВИД-19 цар тахал гарч эдийн засаг хүндэрч иргэдийн амьдрал доройтохыг таамагласан хүн үгүй биз. Тахалтай тэмцэж хоёр жилийг хүндхэн туулсан 2 сая 512 мянган монгол иргэн хамгийн хүнд цаг үед хувьцааныхаа ногдол ашгийг хүртсэн нь нийгэмд ашиг тусаа өгсөн тухай сийрүүлье. Монгол Улс эдийн засгийн хувьд ОХУ, БНХАУ хоёр хөршөөсөө шууд хамааралтай тул цар тахлын нөлөөлд хүчтэй өртсөн. Хятад хилээ олон сар дамнан хааж байгаад саяхан буюу аравдугаар сарын 15-аас улс хоорондын худалдаагаа хэвийн явуулж эхлээд байна. Харин ОХУ-тай хийж буй худалдааны харилцаа харьцангуй хязгаарлагдмал хүрээнд үргэлжилж, дараа жил хүртэл жуулчин хүлээж авахгүй шинжтэй. Экспорт, импорт огцом уналтанд орж, ажилгүйдэл улс орны хүрээнд томоохон асуудал болж байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсгэхийн зэрэгцээ өрхийн дундаж орлого буурч байгаа нь нийгмийн олон асуудлыг улам даамжруулж буй. Энэ хүнд цагт иргэн бүрт тараасан 1072 хувьцааны ногдол ашиг Монгол Улсын эдийн засаг цар тахлын саар нөлөөнөөс гарахад багагүй түлхэц болов. Эдийн засаг хүндэрсэн хэдий ч Эрдэнэс Тавантолгой ХК 2019 онд 15,5 сая тонн нүүрс борлуулж 2,7 их наяд төгрөгийн орлого олж өндөр амжилттай ажилласан тул ногдол ашиг тараах боломж бүрджээ. Улмаар 2020 онд 2,5 сая хувьцаа эзэмшигчдээ нийт 179,8 тэрбум төгрөг тараахын зэрэгцээ улсад 739,1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэв. Нэгж хувьцаанд 90 төгрөгөөр бодож, иргэд дунджаар 90,000 төгрөг (татварын дараах дүнгээр 86,000 төгрөг) авсан юм. Цар тахлын хүнд үед иргэдийн хувьд нүдээ олсон хөрөнгө оруулалт болсон нь гарцаагүй. Нарны хаан хүүхдүүд цэцэрлэгийн эрхлэгч Х.Дэлгэрмөрөн Тэрээр 31 настай, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дэлгэрмөрөнгийн амьдралд тус ногдол ашиг их нэмэр болсон.Тэрээр 2013 онд харааны бэрхшээлтэй хүүхэдтэй болж амьдралын олон асуудалд нухлагдсан ч шантралгүй тэмцэж, улам хурцлагдаж хүүхдийнхээ төлөө тусгай хэрэгцээт цэцэрлэгт туслах багшаас эхэлж эрхлэгч хүртэлх бүх албыг хашиж дэвшсээр өдийг хүрчээ.Өдгөө Улаанбаатар хот дахь Нарны хаан хүүхдүүд тусгай боловсролын цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна. Түүний хүү харааны бэрхшээлдээ түүртэлгүй сурах эрмэлзлээр бялхаж байдаг. Тэрээр энгийн хүүхдүүдтэй хамт ерөнхий боловсролын сургуульд амжилттай сурдаг боловчунших тал дээр ихээхэн бэрхшээл тулгардаг юм.Хүүгийнхээ сурах нөхцөлийг хангахын тулд 225 мянган төгрөгийн үнэтэй тусгай программ худалдаж авахаар төлөвлөсөн ч амжиргааны зардлаа дөнгөн данган олдог тэдний хувьд тийм ч амар биш аж. Тэдний сарын орлого 1 сая 400 мянган төгрөг нь хэрэглээний зардлаас хэтэрдэггүй. Тус гэр бүл Эрдэнэс Тавантолгой ХК-ийн иргэн бүрт хүртээсэн 1072 хувьцааны нийт ногдол ашиг болгож нийт 257,850 төгрөг авсан бөгөөд үүгээрээ хүүдээ сургалтын программыг нь худалдан авч өгчээ. Дэлгэрмөрөний хүү одоо хүссэн номоо аудио хэлбэрт хувирган сонсож үеийнхэн дундаа сурлагаараа манлайлах боломж бүрджээ. Ахмад настан Ц. Цэвээн Цэвээн гуай ногдол ашгийн үр ашгийг хүртэж амьдралаа өөрчилсөн хүмүүсийн нэг. Таван хүүхдийн ээж тэрээр залуудаа Батлан хамгаалах яаманд тогоочоор ажиллаж байжээ. Өдгөө 15, 17 насны хоёр ачтайгаа Гачуурт тосгонд амьдарч буй. Өрхийн санхүүгийн байдал хүнд буй тул тэтгэвэрт гарсан хэдий ч Гандантэгчлэн хийдэд будаа жижиглэн зарж амжиргаагаа залгуулж байлаа. Цэрэн гуай орлогоос гадна хүмүүстэй ойр байж нийгмийн харилцаанд орохын чухлыг мэдэрсэн тул уг бичил бизнесээ эхлүүлжээ. Түүний сарын тэтгэвэр 350,000 төгрөг бөгөөд Гандантэгчилэн хийд дээр орлого сайтай байх үедээ долоо хоногт 20 орчим мянган төгрөг олж байв. Гэвч хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй хэвээр байлаа. Өдгөө 89 настай тэрээр будаа зарахын тулд хотын баруун хязгаар Гачууртаас төвийн Гандантэгчлэн хийд хүртэл дүн өвлийн хүйтнийг ч үл ажран өглөө бүр 8 цагаас гарч 20 гаруй километр зам туулж ирдэг. Эмээ 17 жилийн турш өдөр бүрийг ийнхүү өнгөрөөж иржээ. Харин өнгөрсөн жил тараасан Эрдэнэс Тавантолгой-н ногдол ашиг түүнд нэгэн шинэ боломжийг нээжээ. Хувьцааны ашгаараа дахин будаа авч өдөр хоногийг аргацаахын оронд хүүхдийн гутал урлах материал худалдан авч бага байхын дуртай гар урлалын ажилд ханцуйн шамлан оржээ. Хүүхдийн гутал хийж худалдах нь түүнд Сонин сайхан хүмүүстэй уулзах боломж олгож, дахин залуужсан шиг мэдрэгддэг гэж Цэвээн гуай өгүүллээ. Монгол улсын их сургуулийн оюутан Н.Мөнхтулга МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд мэдээллийн системийн чиглэлээр сурдаг, 21 настай оюутан Н.Мөнхтулга бол Эрдэнэс Тавантолгой-н хувьцаа эзэмшигчдийн нэг. Дөнгөж 21 нас хүрч буй ч хэдийнэ бие дааж сурахын зэрэгцээ ажил эрхэлж хэрэгцээгээ хангадаг төдийгүй чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйлсэд байнга суралцдаг юм. Их сургуулиудын дунд зохион байгуулдаг Хакатон 2020 програмчлалын тэмцээндUI/UX дизайнер, төслийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан тэрээр англи, испани, хятад хэлээр чөлөөтэй харилцдаг, өндөр мэдлэгтэй, идэвхтэй оюутан юм. Хэдий чадварлаг залуу боловч хил хаагдсанаас үүдэж түүнд эдийн засгийн хямрал нүүрлэж орлого тасрах болжээ. Харин Эрдэнэс Тавантолгой-н ногдол ашиг авсан нь түүний амьдралд шинэ хуудас нээсэн гэхэд буруудахгүй.Н.Мөнхтулга ашгаарааграфик дизайны онлайн сургалтанд хамрагдсан бөгөөд өдгөө их сургуулийнхаа хажуугаар маркетингийн компанид дизайнераар ажиллаж байна. Ажил нь түүний идэвх зүтгэлийг үнэлж, төгссөнийхөө дараа үргэлжлүүлж ажиллахыг уриад буй. Эрдэнэс Тавантолгой болон Монгол Улсын Засгийн газар Монголын иргэн бүрд байгалийн баялгийнхаа ашиг шимийг шууд утгаар хүртэх боломжийг хувьцаагаар дамжуулж олгосон.Тус компани хэдхэн жилийн өмнө хувьцаа эзэмшигчдийнхээ тоогоор 3.5 сая хувьцаа эзэмшигчтэй Энэтхэгийн Reliance Power Ltd-ийн ард дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байв. Зарим улс орон ядуурлыг бууруулах, нийтэд хүртээмжтэй бодлого хэрхэн явуулах учраа олохгүй байхад Эрдэнэс Тавантолгой ХК нь Монгол Улсын Засгийн газартай хамтарч иргэдэд бэлэн мөнгө олгосноор хүн болгонд өөрийн хүссэнээр зарцуулж, амьдралаа өөрчлөх боломжийг бүрдүүлжээ. Эх сурвалж:www.london-post.co.uk

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ТУЛГУУР НЬ ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР

​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын Их хурал дээр эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт буюу шинэ сэргэлтийн бодлого танилцуулсан. Тэрээр Монгол Улсын Их Хурлаас баталсан Алсын хараа - 2050 урт хугацааны бодлого нь ШИНЭ ЗУУНЫ гуравны нэгийг тодорхойлох хөгжлийн үндсэн чиглэл мөнгэдгийг онцолсон билээ. Энэ бодлого амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Түүний тулд эн тэргүүнд Боомтын сэргэлтбодлогыг онцолж байна.Далайд гарцгүй манай орны тухайд боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбох нь нэн тэргүүний зорилт. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байгаа ч бид боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж буй нь тун ч хангалтгүй үзүүлэлт.ТиймээсЗасгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүйэхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр бид юун түрүүнд эдийн засгийн цусны эргэлт болсон эрдэс баялгийн салбарынхаа экспортыг нэмэгдүүлэх боломж бүрэн бүрдэнэ. Үүнд мэдээж монголын эрдэс баялгийн бодлогын хаан зангилаа болсон Эрдэнэс Монгол компаний гүйцэтгэх үүрэг хамгаас их. Учир нь тус компанид Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэс Оюу толгой, Эрдэнэс Метан, Эрдээс Шивээ энержи, Гашуун Сухайт Роэд, Эрдэнэс Силвер ресурс, Эрдээс шид, рдээс Стийл, Монголын Эрдэнэс баялгийн бирж гээд эдийн засгийн гол тулгуур болсон компаниуд харьяалагдаг.Тэгэхээр Эрдэнэс Монголын зөв иенежмент, ухаалаг хурдтай бодлого Ерөнхий сайдын яриад зориод буй Боомтын хөгжлийн суурь нь юм. Мөн шинэ сэргэлтийн бодлогын бас нэг чухал тулгуур ньЭрчим хүчний сэргэлтюм. Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэг нь нэгэнт ойлгомжтой. Манай улс өнөөдөр эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Тэгвэл энэ бүхнийг эцэс болгоход эрдэс баялаг, тэр дундаа нүүрсний салбартаа түшиглэсэн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд зүтгэх хүчний үүрэгтэй. Тухайлбал Тавантолгой, Багануурын нүүрсний уурхайд түшиглэсэн цахилгаан станцуудыг барих нь энэ зорилтыг бүрэн гүйцэлдүүлэх хөшүүрэг нь. Зургаа сэргэлтийн тулгын гурван чулуу шиг гурав дахь бодлого нь мэдээж хэрэгАж үйлдвэржилтийн сэргэлт.Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 хувийг боловсруулалгүй хямд үнээр гаргаж, дотоодын хэрэглээнийхээ 90 хувийг гадаадаас худалдан авч байгаа нь аж үйлдвэржилтийн бодлого алдагдсаны гашуун сургамж гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдээ хүлээн зөвшөөрч, үүнийг өөрчлөхийн тулд эрс шийдвэртэй алхам хийхээ ч мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс ЗЭСЭЭ баяжуулж, НҮҮРСЭЭ угааж, АЛТАА цэвэршүүлж, ГАЗРЫН ТОСОО боловсруулж, дотоодын ХҮНСЭЭ ХАНГАЖ, түүхий эд нийлүүлэгч улсаас АЖ ҮЙЛДВЭРЖСЭН улс болохньэдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын суурь баталгаа гэдгийг ч сануулж хэлсэн. Тийм блохоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул уурхай, тэр дундаа ГАН БОЛОН ЗЭСболовсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн энэ сэргэлтийн суурь нь болж таарч байгаа юм. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн амьсгалах хүчилтөрөгч нь эрдэс баялгийн салбар болж байна. Харин бид маргаашийг угтаж энэ хүчилтөрөгч-өө хөгжлийн хөдөлгүүр болгоход Эрдэнэс Монгол жолооны хүрд нь болж таарна. Энэ хүрд зогсолтгүй, бас зөв эргэж байж Монгол улс түгжрэлтэй, төөрсөн, өдөр хоногийг аргацаасан өнөөдрийн замаас шинэ эргэлт-ийн замд орж чадна.

Он дуустал 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоор ажиллаж байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний арван сарын эцсийн байдлаарМонголбанк болон банкуудын эх үүсвэрээрнийт868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгожээ. ​ 2021 оны 11 болон 12 дугаар саруудад нийт Монголбанкнаас 70 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 46.7 тэрбум төгрөгийг нэмж, нийт тухайн хоёр сард 116.7 тэрбум төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна. Нэг талаас хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзан үзэж, нөгөө талаас холбогдох эрх зүйн баримт бичгийн дагуу Монголбанкнаас хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Энэ хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж ажиллана гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.

Н.Тавинбэх: Тавантолгойн цахилгаан станц Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана

​ Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа.-Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих ажил 2013 оноос ярьсан ч урагшлахгүй байна. Удаашрах гол шалтгаан юу байв? -Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих тухай Оюутолгой болон Монголын Засгийн газраас шалгаруулсан хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтийн замаар мөнгө босгохоор хэд хэдэн удаа оролдлого хийсэн. Харамсалтай нь амжилттай болж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Нэгдүгээрт, дэлхий нийтээр нүүрсээр ажилладаг станцад хөрөнгө оруулалт хийдэг банк, санхүүгийн байгууллагын хүрээ хумигдаж, тавьдаг шаардлага өндөрссөн. Хоёрдугаарт, манай улсын эрчим хүчний салбарын үнэ тариф, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангаж чадахгүйгээс төслийн санхүүжилтийн мөнгийг босгож чадаагүй зэрэг шалтгаан нөлөөлсөн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас энэ станцын санхүүжилтийг хариуцахаар шийдвэр гаргаснаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. -Төслийн хөрөнгө оруулалт, тендерийн дэнчин хэд байгаа вэ? -Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ ТЭЗҮ-ийн түвшинд байгаа. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ гүйцэтгэгчээс ирүүлсэн санал, эргэн төлөлт, санхүүгийн эх үүсвэрийн зардлуудаас хамаарч тодорхой болох учир одоо хэлэхэд эрт байна. -Төслийн 30 хувийг Эрдэнэс Тавантолгой компани, үлдэгдэл хөрөнгийг тендерт оролцогч гаргана гэсэн шаардлагыг хангах компани бий юу. Ер нь тендерийн шалгуурыг хангах монгол компани байгаа юу? -Төслийн 30 хувийг Эрдэнэс Тавантолгой компани санхүүжүүлнэ. Үлдэгдэл төлбөрийн эргэн төлөлт дээр Засгийн газраас баталгаа гаргах учир компаниуд сонирхоно гэж бодож байна. Үлдсэн 70 хувийг гүйцэтгэгч компани гаргах чадамжгүй бол Засгийн газрын баталгааг үндэслэн банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллана. Мөн эргэн төлөлт ямар хэлбэрээр байхаас хамаарч санхүүгийн зардал өсөх, буурах асуудал үүсч болох юм. Түүнчлэн Монголын компаниуд өнгөрсөн хугацааны эрчим хүчний салбарын бүхий л бүтээн байгуулалтад оролцож ирсэн. Ухаа худагийн станцаас авахуулаад сэргээгдэх эрчим хүчний төслийн бүхий л угсралтыг монгол компаниуд хийсэн байдаг. Цаашдаа ч том төслүүдийн угсралт, хөгжүүлэлтэд суралцаж, чадавхжиж хийж сурах ёстой. -Санхүүжилт төсөвтэй холбоотой гацах эрсдэл бий юу. Салбарын яамны зүгээс хэрхэн анхаарах вэ? -Дэлхий нийтийг хамарсан цар тахал, үүнтэй холбоотой хил, гаалийн хязгаарлалт, эдийн засгийн хямрал энэ төслийн хэрэгжилтэд гарцаагүй сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ энэ эрсдэлээс айгаад хүлээх боломж байхгүй. Тиймээс Эрчим хүчний яам болон Засгийн газрын зүгээс энэ төсөлд онцгой ач холбогдол өгч, учирч болох хүндрэл, эрсдэлээс гарах гарцыг эрэлхийлж, саатуулахгүй явуулах тал дээр арга хэмжээг авч ажиллаж байна. -Өмнөх сонгон шалгаруулалтаар ямар компаниуд шалгарч байсан бэ? -Өмнө нь хоёр ч удаа гүйцэтгэгч сонгон шалгаруулж байсан. Оюутолгой компани 2012 онд БНХАУ-ын SEPCO-2 компанийг, Тавантолгой төслийн нэгжийн зүгээс 2013-2015 онуудад Японы Марибуни болон MCS-ийн түншлэлийг сонгон шалгаруулж байсан. Гэвч дээр дурдсан шалтгаануудын улмаас баригдалгүй өдийг хүрсэн. -Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт гэж ойлгосон. Бодит үйлдвэрлэл хэд вэ? -Суурилагдсан хүчин чадлын хувьд 450МВт, үүнээс дотоод хэрэгцээгээ хасаад гурван агрегат бүрэн ажиллах үед 400 орчим МВт-н чадал сүлжээнд нийлүүлэх бүрэн боломжтой. -Оюутолгой, Өмнийн говийн хэрэгцээг бүрэнхангаж чадах уу, Зардлаа нөхөж чадах болов уу? -Суурилагдсан хүчин чадлаар Оюутолгойн хэрэгцээг бүрэн хангана. Цаашдаа говийн бүсийн хэрэгцээг төвийн эрчим хүчний систем болон бүс нутагт төлөвлөгдөж буй бусад эх үүсвэрээс хангах боломж бүрдэнэ. Энэ станцын хувьд давуу тал нь өртөг зардлаа богино хугацаанд нөхөх бүрэн боломжтой. Учир нь Оюутолгой компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ойрын үед дуусгахаар хоёр талаас ажлын хэсэг ажиллаж байна. Үнэ тарифын хувьд уул уурхайн ААН-н тариф өндөр байдаг учир харьцангуй гайгүй байх гэж бодож байна. -Дэлхий даяар нүүрсний хэрэглээг багасгаж сэргээгдэх болон өөр эх үүсвэрийн эрэлд гарчихлаа. Манай улс ч хүлэмжийн хийг 2030 он гэхэд 30 хувь бууруулах зорилт тавьсан. Ийм байхад станц барих нь зөв үү? -Дэлхий нийтээр цаг уурын дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой нүүрсээр ажилладаг станцыг барихыг хориглож байгаа ч өнөөдөр хүн төрөлхтөн эрчим хүчнийхээ 30 гаруй хувийг нүүрсээр хангаж байна. Учир нь нүүрсийг орлох хямд, найдвартай технологи хөгжөөгүй байна. Энэ шилжилтэд цаг хугацаа их орно. Улс орон бүр энэ зорилтод хүрэх цаг хугацаагаа өөрийн орны эрчим хүчний нөөц, хэрэглээ хангамжтай уялдуулан янз бүрээр тодорхойлж байгаа. Манай улсын хувьд дэлхий нийтийн чиг хандлага, олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2020 онд 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Бидний хувьд нүүрс хамгийн хямд, найдвартай технологиос гадна ашиглаж сурсан, боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн олон давуу талуудтай. Тийм учраас Эрчим хүчний сайдын хувьд нүүрснээс татгалзах гэдэг үгийг одоо шууд хэлэх боломжгүй байна. -Байгаль экологийн сөрөг нөлөөллийг бууруулах технологи нэвтрүүлэх үү? -Мэдээж цаашдаа байгаль цаг уурын нөлөөлөлд эрчим хүчний салбараас үзүүлж буй муу нөлөөллийг багасгахын тулд нүүрсний цэвэр технологийг хөгжүүлэх, нөлөөллийг саармагжуулах, багасгах технологийг хэрэгжүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн бодлого зэрэг олон талт арга хэмжээ авсанаар зохих үр дүнд хүрнэ гэж бодож байна. -Тавантолгойн цахилгаан станц тасралтгүй, найдвартай үйл ажиллагаатай байж чадах уу. Эрчим хүчний эх үүсвэрийн болон дамжуулах шугамын чадлаа нэмэх, техник технологио сайжруулах, хуримтлууртай байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байсан. Эдгээрийг шийдсэн үү? -Эрчим хүчний найдвартай ажиллагаа ганц Оюутолгой гэлтгүй бусад хэрэглэгчид ч гэсэн чухал. Хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарын мэдлэг чадвартай инженер техникийн ажилтнуудын хүчээр цахилгаан, дулаанаар хэрэглэгчиддээ тасралтгүй найдвартай хангасаар ирсэн. Оюутолгой бол эдгээр 600 гаруй мянган хэрэглэгчийн нэг учир онцгойлон авч үзэх шаардлаггүй. Гэхдээ бид системийн найдвартай ажиллагааг хангах сайжруулалт хийх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг үгүйсгэхгүй. Б.БямбажаргалЭх сурвалж: Зууны мэдээ сонин

Энэтхэгт коксжих нүүрс экспортлох болон газрын тосны төслийн явцын талаар ярилцав

​ ​ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн явц, Энэтхэг улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар мөн дэлгэрэнгүй ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн дэд бүтцийг сайжруулах болон эрчим хүчний төслүүдийн талаар товч танилцуулж, эдгээр төсөлд Энэтхэг Улс хамтрах боломж нээлттэй байгааг хэллээ. Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх нь гадаад харилцааны салбараас гадна боловсролын салбарыг хавсран хариуцдаг Төрийн сайд тул Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр олон монгол залуус тус улсад боловсрол эзэмшиж буйд баяртай байгааг илэрхийлж, цаашид энэхүү хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Цахим үндэстэн зорилтын хүрээнд мэдээллийн технологийн салбарт түлхүү чиглүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ. Эх сурвалж:www.mongolianminingjournal.com

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.