Хөгжлийн банкны хэрэгт ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН иргэдийн нэрсийг зарлалаа

-ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУРАЛДААН ИРЭХ ЛХАГВА ГАРАГТ ТОВЛОГДЛОО- Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн Хөгжлийн банк-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор 6, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч 2, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор байна. Тодруулбал: -хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан Лхагвасүрэнгийн Аззаяа, Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Базархүүгийн Даажамба, Жамцын Ганхуяг, Норслойн Сүхболд, Цэндийн Баярсайхан, -эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан Цэвээндээгийн Билгүүн, Дашжамцын Уянга, Түмэн-Өлзийн Оюунчимэг, Баасанхөхийн Чинзориг, Тэлэнгэдийн Мөнхтулга, Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн, Чимэдцэрэнгийн Цоожсүрэн, Сайнбаярын Батзориг, Авирмэдийн Хүчитбаатар, Ганбаатарын Гантогтох, Балганы Батбаяр, Чулуунбатын Энхбат, Чогсомын Мөнхбаяр, Даваагийн Цогтбаатар, Батлутын Будхүү, Лхачины Мягмаржав, Дашзэвгийн Дэлгэрсайхан, Дүгэрсүрэнгийн Бат-Очир, Жамсрангийн Үхэртар, Бадамын Махбал, Жигжидийн Оюунчимэг, Сандагийн Магнайсүрэн, Мягмарсүрэнгийн Баярмагнай, Бэгзсүрэнгийн Шинэбаатар, Баттулгын Амгалан, Отгонбатын Батбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Чулуунбатын Нэргүй, Мягмарсүрэнгийн Баянмөнх, Бадрахын Найдалаа, Бядраны Лхагвасүрэн, Рагчаагийн Батбаяр, Магсарын Золжаргал, Гантөмөрийн Дашзэвгэ, Ганбатын Одонтуул, Баасандоржийн Батзаяа, Нанзадын Баярчимэг, Хассуурийн Ганхуяг, Огнонгийн Хуягцогт, Батхуягийн Цолмон, Далрайн Даваасамбуу, Ганибалын Амартүвшин, Нанжидын Мөнхбат, Норовын Алтанхуяг, Нямжавын Батбаяр, хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан Баяраагийн Чойжилжалбуу, Энхнасангийн Эрдэнэ, Хүрэлсайханы Баттулга, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан Должидын Батбаяр, Гомбын Цолмон, -гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт холбогдуулан Ёндонпэрэнлэйн Доржсумъяа, Бэгзжавын Цэрэндаваа, Цэрэндоржийн Цэвэгмэд, Мөнхтөрийн Цэлмэг, Баярын Баттөр, -хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Цэрэндаваагийн Баатарбилэг, Бат-Очирын Батбаатар, Чулуундоржийн Өлзий, Лацайн Ням-Очир, -эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Шүхэртийн Бүтэд, Гочоосүрэнгийн Санжмятав, Гэндэнпилийн Батдорж, Гонгорын Галсанням, Пүрэвийн Мягмардорж, Цогтжаргалын Ууганбаяр, Энхболдын Эрдэнэбилэг, Хадбаасангийн Бат-Эрдэнэ, -нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт холбогдуулан Төмөрбаатарын Болдмаа, -нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Бэрэнбаралын Мөнхтөр, -хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Гочоосүрэнгийн Байгалмаа, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт холбогдуулан Цогбаатарын Содхүү, Ядмаагийн Батцэцэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Оргойн Баяр, -улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах, гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, -хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ НВЦ ХХК, - хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ Инжир ХХК, /4249305 регистрийн дугаартай/ Хааны Харгуй ХХК, - хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /4261097 регистрийн дугаартай/ Ганхүдэр Орд ХХК зэрэг байна. Шүүхээс,яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас олон оролцогчийг нэг дор багтаах боломжтой шүүх хуралдааны заал танхимыг судлах зорилгоор нийслэлийн зарим шүүхүүд рүү албан бичгээр хандсан боловч тухайн шүүхүүдэд өөрсдийн шүүн таслах ажлын ачаалал их байгаа, түүнчлэн 100-аас дээш хэргийн оролцогчидтой шүүх хуралдаан хийх заал танхим байхгүйгээсболомжгүй гэх хариуг ирүүлжээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулах багтаамжтай заал, танхим, техник тоног төхөөрөмж, хүний нөөц, шүүх хуралдааны үеийн аюулгүй байдал, дагалдах бусад асуудлын бэлтгэл зохион байгуулалтыг дангаар хангаж ажиллах боломж, хүч нөөц хязгаарлагдмал тул тус шүүхээс болон шүүхийн Тамгын газраас шүүн таслах ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийн хүрээнд хуралдааныг хуулийн хугацаанд, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлтийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хүргүүлсэн байна.

Насны хишиг болон "Эхийн алдар" одонгийн мөнгийг 14-нд олгоно

Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Хоёрдугаар сарын 14-нд олгогдох тэтгэмж: Нийгмийн халамжийн тэтгэвэр Асаргааны тэтгэмж Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж Ахмад настан, хөгжлий бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж Насны хишиг Хоёрдугаар сарын 16-нд олгогдох тэтгэмж: Хүүхдийн мөнгөн тэтгэмж Эцэг, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг олгоно. ХуваалцахЖиргэх

Улсын жилийн инфляц хоёрдугаар сард 14.2 хувь болж өсөв

​ Хэрэглээний үнийн индекс хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн байна. Нэгдүгээр сард инфляц 14.6 хувьтай гарч байсан юм. Үүнээс бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бага зэрэг саарч эхэлсэн нь харагдаж байна. Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 18 хувиар, тээврийн бүлгийн үнэ 21.5 хувиар өссөн нь хамгийн огцом өсөлт болж байна. Инфляцад үзүүлэх нөлөөллийн хувьд 5.1 нэгж хувь буюу 35.9 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Харин 50.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Инфляцыг тооцохдоо нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг нэгтгэн судалдаг. Үүнээс 200 нь буюу 45.5 хувь нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг. Өөрөөр хэлбэл инфляцад импортын барааны үнийн нөлөө маш өндөр болох нь харагдаж байна. Инфляцын дийлэнх хэсгийг хүнс, шатахууны үнийн өсөлтөөр тайлбарлаж байгаа ч сүүлийн саруудад импортын барааны үнэ хурдацтай өсөж байна. Инфляцын цаашдын төлөв тээвэр логистикийн нөхцөл байдал, гадаад зах зээл дэх үнээс ихээхэн хамаарахаар байгааг Монголбанк мэдээлсэн юм. Мөн дэлхийн бусад улсад инфляц нь Төв банкныхаа зорилтоос давж байгаа нь импортын барааны үнэ нэмэгдэх эрсдэл бий болгоод байна. 2022 оны эцэст инфляцын түвшин буурч, Төв банкны зорилтот түвшинд тогтворжих хүлээлт хэвээр байгааг Монголбанк онцолж байгаа юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монголын эдийн засгийн чуулган -2022-ыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр Сангийн яаманд хуралдлаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Сангийн сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Соёлын сайд Ч.Номин, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх, Нийслэлийн засаг дарга, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг холбогдох байгууллагуудын удирдлагууд багтаж байна. 2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна. Мөн нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдийн засгийн чуулганыг төр, хувийн хэвшил хамтран 2022 оны 4-р сарын 07,08-ны өдрүүдэд зохион байгуулна.

СТАТИСТИК: Хонь, үхрийн ястай махны үнэ 270-490 төгрөгөөр өсөв

​​ Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг танилцууллаа. Махны үнэ: Хоёрдугаар сарын IV долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12293 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14235 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 272 (1.9%) төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ 243 (1.5%) төгрөгөөр өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, Хархорин хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөг, харин Саруул захад хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 490 (4.2%) төгрөгөөр өсөж, хонины цул махны үнэ 53 (0.4%) төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах Хархорин хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөгөөр, харин Саруул захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна. Гурилын үнэ: Хоёрдугаар сарын IV долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт Алтан тариа савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1800 төгрөг, 1-р зэргийнх 1310-1600 төгрөг, 2-р зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг Хүчит шонхор, Таван эрдэнэ, Бөмбөгөр, Баянзүрх, Хархорин, Барс хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн Алтан тариа гурилын үнэ 1490-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1300-1600 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Хүнсний ногооны үнэ: Хоёрдугаар сарын IV долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.7 хувиар буурч 2995 төгрөгөөр, монгол байцай 0.4 хувиар өсөж 2488 төгрөгөөр, монгол хүрэн манжин 1.1 хувиар буурч 3574 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.