Булган аймгийн ЗДТГ Эрдэнэт үйлдвэртэй 2020 оны хамтын ажиллагааны гэрээгээ үзэглэлээ
2020-04-07 11:29:26 Нийтлэгдсэн: Эдийн засагБулган аймаг Орхон аймагтай хаяа дэрлэн 53 км зайтай оршдог. Хөрш зэргэлдээ нутаг дэвсгэр Булган аймгийн нутгаас салбарлан Эрдэнэт хот 1976 онд Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Мөн Сэлэнгэ мөрнөөс ус ашигладаг гэдгээрээ Булган аймгийн төсөвт жилдээ 12 тэрбум төгрөг төвлөрүүлсээр ирсэн байна. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд Булган аймагт700сая төгрөгийн дэмжлэг санхүүжилт хийх гэрээнд гарын үсэг зурлаа.
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
2020-04-07 11:22:51 Нийтлэгдсэн: Эдийн засагЭрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, нэгжийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийлээ. ХАБЭА-н хэлтсээс зорилтот болон ээлжит бус шалгалт зохион байгуулж, ажилчдад шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг хүргэн ажиллажээ. Тус хэлтэс өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн их цэвэрлэгээнд үйлдвэрийн цех нэгжийг хамруулсан, коронавирусээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулсан, үйлдвэрийн бүсэд халуун хоолны үйлчилгээ үзүүлж байгаа Хаан хүнс катеринг-ийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай мэдээллээ. Мөн энэ долоо хоногоос эхлэн үйлдвэрийн дүүрэгт орж, гарч байгаа ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлж, цаг ашиглалтыг сайжруулахад хяналт тавин ажиллахаар болжээ. Үйлдвэрлэлийн хэлтэс намар, өвлийн ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлээ гаргаж, хавар, зуны бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлуулахад бэлтгэсэн бөгөөд сарын эхний 5 хоногийн байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сайн гарчээ. Ил уурхайд токарийн машин шинээр суурилуулахаар бэлтгэж байгаа бол Автотээврийн цех ажилчдын автобусанд өдөрт 3 удаа ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулж, Баяжуулах үйлдвэр зардал бууруулах чиглэлээр ажлууд хийж байгаа талаар тус тус мэдээллээ. Засвар механикийн заводод технологийн процесс хэвийн явагдаж, Цутгуурын цехийн шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цех хямралын эсрэг төлөвлөгөөнд 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Харин Худалдан авах ажиллагааны хэлтэс он гарсаар 130-аад тендер зарлаж, төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулаад байна. Үйлдвэрийн газрын хэмжээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, Төв штаб байгуулан ажиллаж байгаа талаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар мэдээлж, Техникийн хэлтсийн орлогч даргаар Батболдын Баттогтохыг томилсон тухай тушаалыг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр 2019 онд Байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт-ийн улсын үзлэгт тэргүүн байр эзэлж, батламжаа гардан авчээ. Өнгөрсөн 3 жилд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой төр засгийн 5 тогтоол, шийдвэр, ТӨБЗГ-ын 4 тогтоол, Ерөнхий захирлын 11 тушаал гарчээ. Үйлдвэрийн газрын удирдлагууд 2017-2019 оны ажлын үр дүнгээ тайлагнасан 1095 хоногийн ажлын тайлан гаргасан бөгөөд дүн шинжилгээгээр ажлын үзүүлэлт сайн байгаа ч илүү бүтээмжтэй, шинэ арга барилаар ажиллах шаардлага тулгарч байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн санууллаа. Эрдэнэт үйлдвэр энэ онд уурхайчдад зориулсан Уурхайчин 1, 2, 3 орон сууцны хорооллын барилгын ажлыг дуусгаж, орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд 1А хорооллын дэд бүтцийг шийдвэрлэхэд 12,5 тэрбум төгрөг шийдвэрлээд байна. ЗМЗ-ын Цутгуурын цехийн шинэчлэлийн ажлыг 5 дугаар сарын 1 буюу төлөвлөгөөт хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан үйлдвэрийн их зогсолтыг нэг сараар хойшлуулж байгаа бөгөөд энэ хугацаанд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хугацаандаа хийгдэх ёстойг удирдлагууд анхаарууллаа. И.Чинтогтох Фото: Б.Баттөгс
ГЛОБАЛ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТОЙМ
2020-04-06 19:54:03 Нийтлэгдсэн: Эдийн засагCOVID-19 дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тухай бүр мэдээлж байх долоо хоног тутмын гадаад орчны тойм мэдээллийн гутгаар дугаарыг хүргэж байна. Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд3-р сарын 27-оос 4-р сарын 2-ны байдлаар гарсан өөрчлөлтийн тоймыгэндээстатаж авна уу.
“МОНГОЛБАНКНЫ ГАДААД ВАЛЮТЫН СПОТ АРИЛЖААНЫ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ
2020-04-06 19:48:45 Нийтлэгдсэн: Эдийн засагЗахиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу Монголбанкны гадаад валютын спот арилжааны журам-ын төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна. Журмын төсөлд ирүүлэх саналаа[email protected];[email protected]и-мэйл хаягаар ирүүлнэ үү. Журмын төсөлтэйэнддарж танилцана уу.
ТӨРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТҮР ХОЙШЛУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД
2020-04-06 14:42:56 Нийтлэгдсэн: Эдийн засагАсуулт-1: Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ? Хариулт:Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана. Асуулт-2: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу? Хариулт:Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 3 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна. Асуулт-3: Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу? Хариулт:Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна. Асуулт-4: Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ? Хариулт:Зээлдэгч зөвхөн нэг удаа 3 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно. Асуулт-5: Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ? Хариулт:Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай. Асуулт-6: Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү? Хариулт:Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй. Асуулт-7: Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү? Хариулт:Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 3 сар хойшлуулсны дараа 4 дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө. Асуулт-8: Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу? Хариулт:Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуусан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан бол төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 3 сараар сунгагдаж, 2030 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Асуулт-9: Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу? Хариулт:МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харилцагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна. Асуулт-10: Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу? Хариулт:Монголбанкаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй