Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 22.4 сая га талбайг хамарсан ашигт малтмалын 3710 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнийг тусгай зөвшөөрлийн төрлөөр нь авч үзвэл 0.7 сая га талбай бүхий ашиглалтын 1205, 21.7 сая га талбай бүхий 2505 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа юм. Улсын нийт нутаг дэвсгэрийн 14.3 хувийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай эзэлж байгаагаас 0.4 хувь нь ашиглалтын, 13.9 хувь нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай аж.
2009 оны эцэст 4744 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байсан бол энэ оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 3710 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн гурван жилийн байдлаар 10.4 буюу 21.8 хувиар буурсан гэсэн үг. Мөн хугацаанд тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ 39.5 сая га-гаас 22.4 сая га болж 17.1 сая га талбай буюу 43.2 хувиар багасчээ.
Тусгай зөвшөөрөлтэй талбай 2009 оны эцэст Монгол Улсын нийт газар нутгийн 25.2 хувийг эзэлж байсан бол одоо 14.3 хувь болж 10.9 хувиар буурсан байна.
Дурдсан хугацаанд 1838 аж ахуйн нэгж, байгууллага 3710 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ба үүний 68.9 хувийг дотоодын, 31.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэмшдэг. Нийт 1838 эзэмшигчийн 76.1 нь дотоодын, 23.9 хувь нь гадаадын аж ахуйн нэгж аж. Гадныхны дийлэнхийг БНХАУ, Виржиний арлууд, Өмнөд Солонгос, ОХУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эзэлж байна.
2011 онд ашигт малтмалын ашиглалтын 79 тусгай зөвшөөрөл олгосон нь 2009 онд олгож байснаас 8 дахин, 2010 онтой харьцуулахад гурав дахин бага үзүүлэлт юм.
Тусгай зөвшөөрлийн талбайг буцаасан, цуцалсан, дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд буурч байгаа бол хугацаа сунгах, барьцаалах тусгай зөвшөөрлийн тоо өсөх хандлага ажиглагдаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтийг чангатгаж, хууль хэрэгжүүлдэггүй тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хариуцлага тооцож тусгай зөвшөөрлийг нь цуцлах, дуусгавар болгох, талбайг нь буцааж авах замаар 2009-2011 онуудад нийтдээ 2600 гаруй зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгожээ.
Нийт сэтгэгдэл: 2
-
Bvgdiig hvchingvi bolgoj MAN namin tarisan b***giig erthen tseverlej avah heregtei Muu erd h***daga daraa gej heden tom obekttoigoo l vzej tariya
Зочин 2012-08-09 17:40:44 202.72.247.244 (0) (0) -
Mongol hunii nereer avsan gadaadiihan ylanguya hujaa nar ih bgaa mongol orniig buzarlaj bn shdee Humuusee deed chuul n mungu haraad yu ch hiihees butsahgui bn eh ornoo suitgej bn neg zuil bodmoor ymaa humuusee hujaanariig huuj yvuulb*** zohino mongolchudaa
Зочин 2012-11-10 00:22:43 182.160.10.186 (1) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.