Анхнаасаа энэ хэрэг зохиомол байсан. Би үүнийг нуулгүй хэлдэг байсан. Эхлээд хүмүүс анзаардаггүй, анхаарч сонсдоггүй, хууль хяналтын байгууллага шалгаад үнэнийг нь тогтооно биз дээ гэсэн хандлагатай байлаа. Дараа нь мөрдөн байцаагчид хууль зөрчиж, прокурорууд хуулиа биелүүлэхийн оронд хууль зөрчсөн үйл ажиллагааг нь дэмжиж зохиомол хэрэг бий болгосны дараа хүмүүс үнэхээр энэ хэрэг зохиомол юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ л бас эргэлзэж байсан хүмүүс бий. Харин сонгуулийн ерөнхий хороонд прокуророос Ё.Сагсай, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Сувд-Эрдэнэ нар намайг сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр сонгуулийн нэрийн жагсаалтаас хасуулах утга бүхий бичиг ирүүлсэн. Үүнийг мэдээд энэ бол үнэхээр намайг сонгуульд оруулахгүй байх. Энэ хүний удирдсан намыг сонгуульд оруулахгүй, амжилтгүй оролцуулах гэсэн ийм л зорилгод нийцсэн зохиомол хэрэг юм байна гэдгийг ойлгосон байх. Шүүх, прокурорынхон өөрсдөө сонгуулийн ерөнхий хороонд ийм бичиг бичиж өгсөнөөрөө зохиомол хэргийн араас хөөцөлдөж, зохиомол хэргийн дагуу намайг хэрэгт холбогдуулж байгаа нь бодлого, зорилготой. Үүний цаад холын зорилго нь намайг сонгуульд оруулахгүй байх гэдгийг өөрсдөө бичгээр баталчихлаа. Ийм нөхцөлд би өөрийгөө хамгаалах ямар бололцоо байна вэ тэр бүхнийг эдлэхийн төлөө зүтгэхээс өөр арга байхгүй. Ингэхийн тулд би энэ зохиомол хэргийг ер сайн уншиж танилцая, намайг өмгөөлөх багийг чанаржуулья гэсэн бодолтой байна. Яагаад гэвэл энэ хэргийг зөвхөн монгол даяар биш гадаад ертөнц ч харж байна. Энэ хэрэг монголд шударга бус шүүх ноёлсон байна уу, эсвэл хараат бус шударга шүүх байсаар байна уу гэдгийг үзүүлэх шүүх хурал юм. Хараат шүүх дарга нарынхаа даалгаварыг биелүүлж хиймэл, зохиомол хэргээр улстөрийнхөө өрсөлдөгчид ял оноохно уу, эсвэл хараат бус шүүх шударга шийдэж зохиомол хэргийг хэрэгсэхгүй болгохно уу гэдгийг харж байгаа. Би бол өнөөгийн олигархуудын эсрэг шударга ёс тогтоохын төлөө тэмцэж байгаа. Би айхгүй гэдгээ хэлсэн. Би мөрөн дээрээ мөрдөстэй хүмүүсээс ч айхгүй. Хэрэгт холбогдуулна шүү гэж занаж байгаа МАН, АН-аас ч айхгүй. Өнөөдөр луйварын сонгуулиар гарч ирсэн өндөр албан тушаалтнуудаас ч айхгүй. Урьдчилан дүгнэлтээ гаргачихаад битүүгээр заналхийлж байгаа хараат шүүхээс ч айхгүй. Шударга ёсны төлөө, Монголын ард түмний төлөө би амь насаараа дэнчин тавиад эрүүл мэнд хохирсон ч гэсэн түүнийг хайхрахгүй тэмцэх шийдвэр гаргасан. Энэ тэмцлийг цааш нь үргэлжлүүлнэ. Тийм учраас би нэгдүгээрт шүүхээс энэ хэрэгтэй бүрэн танилцах цаг хугацаа өгөөч гэж хүсч, шаардаж байна. Хоёрдугаарт өмгөөлөгчдөөсөө татгалзаж байна. Тэр өмгөөлөгчдийг би гарын үсэг зурж, гэрээ байгуулж аваагүй. Хууль зөрчиж намайг цагдан хорьсоны дараа гэр бүлийнхэн маань ямар хорих газарт байгааг минь ч мэдэхгүй сандарч байхдаа эдгээр өмгөөлөгчдийг авсан. Мөн мөрдөн байцаах байгууллага өмгөөлөгчдөд хавтаст хэрэгтэй танилцах дөрвөн хоног гаргаж, тэр дөрвөн хоногийн хоёр нь ажлын, хоёр нь амралтын өдөр байсан. Тэгэхэд 49 хавтастай хэргийг дөрвөн хоногийн дотор уншиж чадахгүй гэж өмгөөлөгчид шууд хэлэхийн оронд бас л дагалдсан, тэр хууль зөрчиж байгаа мөрдөн байцаагчдын явуулж байгаа үйл ажиллагааг дэмжээгүй ч гэсэн дагасан маягтай байр суурь баримталсан. Энэ нь үйлчлүүлж байгаа хүний хувьд миний эрхийг бүрэн хамгаалах тал дээр сэтгэлд хүрэх хэмжээний ажиллаж чадаагүй гэж үзэж байгаа. Ийм үндэслэлээр хоёр өмгөөлөгчөөс татгалзаж байна. Гэхдээ тэдний буруу гэхээс илүү энэ хоёр өмгөөлөгчийг ийм байдалд ажиллуулсан хууль хяналтынхны буруу гэж үзэж байна. Тиймээс миний өмнө нь хамтран ажиллаж ирсэн, таслан саатуулах тэр ажлыг зогсоох асуудлыг хариуцаж хөөцөлдөж байсан өмгөөлөгч Б.Оюунбилэгийг авч байна. Үүнийг та бүхэнд албан ёсоор мэдэгдэе.
Улаанбаатар хот. Сүхбаатар Дүүргийн Шүүх 10 цаг 15 минут
Нийт сэтгэгдэл: 16
-
naad hunee***r hadand esvel shorond huu.
Зочин 2012-06-04 22:04:25 77.185.51.133 (3) (1) -
odoo setgeciin emnelgiin emch dugneltee hiij, humuust unen zov medeelel ogoochee neg l tiim eruul bish hun l baigaad baih ym,hun hichneen uurl***aa ch gesen toriin terguun hunii diplomat zan baih estoi s***aavch gargadag engiin hun ch gesen es surtahuunii dogoldoltoi hun l gargadag shuu dee
Зочин 2012-06-04 22:55:34 143.176.33.66 (1) (0) -
bi ternees ch aihgui enenees ch aihgui gesen neg hun l yvaad baina orovdmoor ch ym shig haa*** ch ym dee
Зочин 2012-06-04 22:57:28 143.176.33.66 (2) (1) -
iish ene setgegdel bichsen n sagsai n yum bishu hehe
Зочин 2012-06-04 23:25:22 103.10.21.74 (0) (2) -
МОНГОЛ ТУМЭН МИНЬ. ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА. МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ.
Зочин 2012-06-05 11:53:38 124.158.73.17 (0) (3) -
МОНГОЛ ТУМЭН МИНЬ. ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА. МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ.
Зочин 2012-06-05 11:53:39 124.158.73.17 (0) (3) -
САЛААВЧ ӨГИЙ ДӨӨ ЭНХБАЯРТ БАТШУГАР ЦОЛМОН НАРТ . МУУСАЙН ХУПАЛЧ ХУЛГАЙЧУУД
Зочин 2012-06-05 15:54:53 202.170.65.50 (3) (0) -
CHI YUNAASAA SALNA GEJ AIHIIN ULSIIN HAMAG HURUNGU MUNGU IDEJ UUCHAAD MUU HUVALJ
Зочин 2012-06-05 16:01:09 182.160.57.202 (2) (0) -
teneg***
Зочин 2012-06-05 16:09:03 202.21.106.5 (2) (0) -
Enhbayariig helmegdyylj gytgehee zogsoo. Songuulid shudargaar erseld. MAN,AN-aas ner devshsen luivarchidiig Mongoliin ard tymen songohgyi. Bid erh chelee shudraga es togtooh 3 dagch hychin MAHN-iig songono.
Зочин 2012-06-05 17:37:01 124.158.110.73 (0) (2) -
энхбаярын толгойг авчирсан хүнд 200 сая төг өгнө шүү ардуудаа -МАХН
Зочин 2012-06-05 19:18:05 122.201.18.147 (0) (0) -
enhbayaraa odoo bolno. bolno.ard tumen chinii ehlel tugsgul ni medegdehgui aimhai hulchgar ***runhii tailbart chin hahaj tsatsaj uhlee shuu odoo bolnoo
Зочин 2012-06-07 15:12:31 61.254.105.104 (2) (0) -
hergiig ni hurdan shiideed ochih estoi gazar ruu ni yavuulaach ee. ingeed davraagaad baiv*** naadah chini bur tolgoi deer garaad suuchihaad dahij ***na ch gej harin neg baihgui dee.
Зочин 2012-06-08 11:20:38 202.179.31.242 (0) (0) -
MAHAH- aij baigaa zorigtoi bai haaduul chin ex oronoo xud***daxad belen baina.
Зочин 2012-06-11 12:30:19 202.55.186.20 (0) (0) -
Монгол улсын олгиархууд төрийн өмчийг үнэгүйдүүлж авч баяжчихаад өнөөдөр бүгд олгиархуудтай тэмцэнэ, шудрага бус зүйлтэй тэмцэнэ, ард түмэндээ хайртай, хууль хэрэгжихгүй байна, улс орноо худалдах гэж байна гээд л хошууугаа унжуулаад байх юм. Нийгмийн муухай харагдуулж байгаа хүмүүс жирийн игэд биш, ажилгүй ядуу иргэд биш, төрийн болон төрийн тусгай***бан хаагчид биш зөвхөн та нар байна шүү.
Зочин 2012-06-14 18:15:57 202.55.191.57 (0) (0) -
энэ Төрд Намбарын Энхбаяр эргэж ирж байж өтсөн төрийг өтнөөс нь салгаж цэвэрлэнэ тэр цаг тун удахгүй
Би удхгүй очнооооооооооооо 2012-06-14 19:09:11 182.160.59.178 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.