Энэ сарын 3-нд 20 тонн ноолуур тээвэрлэн Улаанбаатараас хөдөлсөн машин Италид очжээ
2021-06-24 12:44:52 Нийтлэгдсэн: Улс төр2021 оны зургаадугаарсарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан тээврийн машин 22-ны өдөр Италийн ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн төв болсон Пиемонте мужийн Биелла хотод ирэв. Энэ оны хэмжээнд Ханбогд кашмер компани Хаан ширхэгт гэрчилгээ бүхий 400 гаруй тонн түүхий ноолуурыг Италийн дээрх компаниудад төдийгүй Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэр бүхий компанид газрын тээврээр нийлүүлэх юм. Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага тус тус оролцов. Элчин сайд Ц.Жамбалдорж Биелла хотод ажиллах үеэрээ Италийн ноолуур, ноосон бүтэгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг ганцаар үйлдвэрлэгч Монголын угаасан ноолуурын Итали болон Европын Холбооны зах зээлд гаргах хэмжээг цаашид нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн асуудлыг хөнгөвчлөх, эрсдэлийн даатгалын зохион байгуулалтыг сайжруулах боломжийн талаар санал солилцлоо. Эх сурвалж:ГХЯ
Цар тахалтай тэмцэхтэй холбоотой зарим асуудлыг зохицуулах үндэслэл болгож УИХ-аас КОВИД-19-ын хууль-ийг өнгөрсөн онд баталсан. Хуулийн бүтэн нэр нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль. Хуулийг 2020 оны 04 сарын 29 ний өдөр батлахдаа 2020 оны 12 сарын 31 ний өдөр хүртэл үйлчлэх хугацаатай баталсан бөгөөд, хуулийн үйлчлэх хугацааг сунгахад хязгаарлалт тавьсан заалт буюу нөхцөлтэйгөөр баталсан юм. Тухайлбал, тус хуулийн 18.2 дугаар заалтад зааснаар уг хуулийн УИХ зөвхөн 1 удаа 6 хүртэл сараар сунгах боломжтой байхаар хуульчилсан. Үүний дагуу, УИХ энэ боломж-оо эдэлж уг хуулийг 2020 оны 12 сарын 31-ний өдөр хуулийг 1 удаа 6 сараар сунгаснаар энэ хууль нь 2021 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих болсон билээ. КОВИД-19-ын хуулийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сунгах үедээ УИХ зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Харамсалтай нь хуулийг ийнхүү сунгахдаа УИХ хууль зүйн талаасаа нэг бүдүүлэг алдаа гаргасан. Тодруулбал, тэд нэг удаа зургаа хүртэл сараар сунгана гэх хязгаарлалт тогтоосон заалт болох 18.2 дугаар заалтыг хуулиас хасан баталсан байна. 18 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хугацаа 18.1.Энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилнэ. 18.2.Энэ хуулийн 18.1-д заасан хугацааг Монгол Улсын Их Хурал зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно. УИХ-ын энэ оруулсан нэмэлт өөрчлөлт нь КОВИД-19-ын анх батлах үед танилцуулсан уг хуулийн үзэл баримтлалтай харшилна гэж үзэж болох юм. Учир нь, энэ хуулийг батлахад өргөн барьсан үзэл баримтлалд энэ хуульд болон энэ хуулиар тогтоож буй хязгаарлалтууд нь тодорхой хугацаанд л хэрэгжих ёстой гэдгийг тусгаж өгчээ. Яагаад гэвэл, Үндсэн хуулиар баталгаажсан, Олон улсын гэрээ, конвенцуудаар баталгаажуулсан хүний баталгаатай эрхэд халдах энэ эрхүүдийг хязгаарлахаар гарч буй хууль нь зөвхөн тодорхой хугацаанд л хэрэгжих ёстой юм. Засгийн газар дур зоргоороо энэ хуулийг сунгах төсөл санаачилж болохгүй, Улсын их хурал ч энэ хуулийг үзэл баримтлалынх нь дагуу анх баталсан хугацааны хязгаарлалтаас нь хэтрүүлэн сунгаж болохгүй юм. Хуулийн үзэл баримтлалын хоёр дугаар хэсгийн 2 дахь заалт: ... Түүнчлэн хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалтыг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4, 5 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 4, 5 дугаар зүйлд тус тус нийцүүлж тодорхой хугацаа, хүрээтэй тусгах, хамгийн бага, зайлшгүй хязгаарлалтыг сонгон хэрэглэх, цар тахлын эрсдэлийн хэр хэмжээнд нийцсэн, аливаа ялгаварлан гадуурхалт, доромжлолоос ангид байх шаардлагыг хуульчлах. Засгийн газраас өргөн барьсан КОВИД-19 ийн хуулийн хугацааг сунгах саналд тусгагдсан зарим ноцтой заалтуудыг дурдвал хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах болон эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээг Засгийн газар өөртөө олж авахыг санаархаж байна. Хуульд нэмэлтээр оруулахаар санал гаргасан энэ хоёр заалтыг бүрэн эхээр нь доор оруулав. 7 дугаар зүйл.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ 7.4. Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа (цаашид Захиргаа гэх)-г байгуулна. 7.1.37.Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг илрүүлэх, оношлох, эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, үүнтэй холбоотой журам батлах. Түүнчлэн, энэ КОВИД-ын хуулийн дагуу төрийн албанд аливаа хүнийг ямар нэгэн шалгалт, шалгуургүйгээр томилж байгаа билээ. Энэ нь ч мөн адил Засгийн газар, зарим улс төрчдийн энэ хуулийн хугацааг сунгах гэж зүтгээд буй шалтгаан байж болох юм. Тухайлбал, УИХ гишүүн М.Оюунчимэгийн хүүхэд энэ заалтын дагуу төрийн албан томилогдсон байсан тухай мэдээг бид бүгд харсан билээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаархууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тийм ч учраас Засгийн газар, УИХ хуулиа дээдлэн ажиллах учиртай. Эс бөгөөс Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж үзнэ. Цаг үе, нөхцөл байдлын шаардлагаар КОВИД-19-тай холбоотой асуудлыг зохицуулсан хууль байх шаардлагатай байж болохыг үгүйсгэхгүй. Харин, ийнхүү хуульд зарчмын шинжтэй өөрчлөлт хийж, хуулийг анх батлах үеийн үзэл баримтлалаас нь өөр буюу үзэл баримтлалыг нь зөрчсөн буюу харшилсан байдлаар хуулийн хугацааг сунгаж болохгүй. Тийм учраас, КОВИД-19-ын хуулийн хугацааг нь сунгаж, бусад нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн Засгийн газрын саналыг УИХ хүлээж авахгүй байх нь зүйтэй.
Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээх тогтоолын төсөл өргөн барилаа
2021-06-24 11:58:08 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх шийдвэр, АНУ-ын зөвшөөрлийг үндэслэн тус улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. АНУ-д зорчих болон ажиллаж амьдрах, суралцах манай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж, одоогийн байдлаар 30.000 орчим монгол иргэн тус улсад оршин сууж байгаагаас 10 мянга орчим нь суралцаж байгаа аж. Монгол иргэд АНУ-ын зүүн эргийн Вашингтон хот орчим (6000), төвийн бүсийн Чикаго хот орчим (8000), баруун эргийн Лос Анжелес (2000), Сан Франциско (4000), Сиэтл (1500) хотод тус тус олноор төвлөрөн суурьшдаг. Баруун, зүүн эргийн хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээ хүрч байгаа боловч АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал Чикаго хот орчим оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээг ойртуулах шаардлага үүссэн гэжЗасгийн газар үзсэн гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Соёмбо танхимаас цахимаар боллоо. Хуралдаанд Коронавируст халдвар/Ковид-19/-ын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарЭрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандааЦ.Ганзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа. Хүн амын хөл, хөдөлгөөн их хэмжээгээр нэмэгдэж коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн халдвар тархах өндөр эрсдэл бүхий чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, саун, бассейны үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зогсоов. Мөн үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хяналтыг чангаруулна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрыг заалаар үйлчлэхийг хориглосон болон амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг тус тус 10 хоногоор сунгалаа. Иргэд гэр бүлийн хүрээнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин эрүүл агаарт гарах, явган аялал хийх зэргийг дэмжинэ. Хот, хооронд болон хотоос гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Худалдаа, үйлчилгээний салбарууд хууль, журамд заасан шаардлага, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагууд хуульд заасан арга хэмжээ авч, халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгалаа. Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам-д холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, дүгнэлтийг тусгахаар боллоо. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг сайжруулах, эмнэлзүйн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гарсан үр дүнгийн талаар Улсын онцгой комисст 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор танилцуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгов. Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмийн хэрэгслийн хангалтыг тасралтгүй зохион байгуулна. Улсын хэмжээнд хүүхдийг вакцинжуулах ажлыг аюулгүй, өргөн хүрээнд зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэргэжлийн бодит мэдээллээр хангаж ажиллахад анхаарахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
"ЭРДЭНЭТ МEДИПАС" ЭМНЭЛГИЙГ УЛСЫН ӨМЧИД БУЦААН АВЧ , БҮС ДУНДЫН ЭМНЭЛЭГ БОЛГОНО ЭХЛЭЛ
2021-06-24 09:20:07 Нийтлэгдсэн: Улс төрЭрдэнэт үйлдвэр ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан Эрдэнэт медикал эмнэлгийг хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлсэн байна. Улсын үйлдвэрийн хөрөнгөөр барьсан эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахалтай тэмцэх чиглэлээр ашиглах талаар судалж, Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст даалгав. Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа энэ үед хууль бус үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийг зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй гэж Шадар сайд хэллээ. Эрдэнэт Медипас эмнэлэг 120 гаруй эмч, ажилчинтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтүүлэн эмчлэх тасагтай юм гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй