Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, Т.Аубакир нар МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

​​ МАН Бага хурлаарааМАН-ын дарга асан У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа сонгосон билээ. Мөн уг Бага хурлаар намын нарийн бичгийн дарга нараа сонгож баталсан байна. МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ. Мөн УЗ-ийн гишүүдэд Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, Т.Аубакир нар сонгогдсон байна. ​ Түүнчлэн зарим гишүүдээ чөлөөлж, Бага хурлын шинэ гишүүдээ сонгосон байна. Тухайлбал, МУ-ын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин МУ-ынЕрөнхий сайдын зөвлөх,НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэ УУХҮ-ийн дэд сайд, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан болон бусад гишүүдийг шинээр сонгож, МАХН-ын харьяалалтай гишүүдийг нэмжээ. ​

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэв

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.06.24) нэгдсэн хуралдаанХөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийнтөслүүдийнанхны хэлэлцүүлгээрүргэлжилж,Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. Засгийн газраас 2018 оныгуравдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэнАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухайхуулийн төслүүдийг Байнгын хороо боловсруулан хуралдаанаараа хэлэлцсэн байна. Байнгын хороо эдгээр хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан гэдгийг санал, дүгнэлтэд дурдсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. М.Оюунчимэг гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 71 гишүүний 43 нь 60.6 хувийн саналаар дэмжсэн. Иймд хууль, тогтоолын төслүүдийгэцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжлүүллээ. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаарНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийнтухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг нарын гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэпг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн ахны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар төслийн 1 дүгээр зүйлийн Үндэсний ном бичиг, соёлын өдрүүд гэснийг Үндэсний бичиг соёл, номын өдрүүд гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд,Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийнтухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бийболгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийнанхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийн 1 дүгээр хавсралтад заасан медалийн болон медалийн байгуулалтын лого зургийн зарим хэмжээг өөрчлөх талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулсан. Дараа нь тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжлүүлэв. Нийтэлсэн:УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

“Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан Бүс ба Зам: Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагаа сэдэвт өндөр түвшний цахим хуралд оролцов. Энэхүү хуралд 30 гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд болон олон улсын байгууллагын удирдлага оролцож, үг хэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас Ковид 19 цар тахлын тархалтыг хумих, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, тухайлбал хүн амыг вакцинжуулах ажлын явц, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний талаар танилцуулав. Тэрээр вакцин тусламжаар олгох, вакцин худалдан авах санхүүжилтийг шийдвэрлэх, худалдан авах зохицуулалтыг шуурхай хийх замаар Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжсэн БНХАУ зэрэг түнш орон, олон улсын байгууллагад талархал илэрхийлэв. Б.Батцэцэг сайд түүнчлэн Монгол Улс Талын зам хөтөлбөрийг Бүс ба Зам санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулахаар идэвхтэй ажиллаж буйг тэмдэглэж, Бүс ба Зам санаачилгад оролцогч орнуудтай цаашид ч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.