"Халдварын тоо буурвал 7-р сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам хийхийг зөвшөөрнө"
2021-06-23 13:03:22 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ. Дэлхий дахинд тархаад буйкоронавирустхалдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөрКоронавирустхалдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталж, 2020 оны арванхоёрдугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Улсын Их Хурлын 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн чуулганааркоронавирустхалдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүн шинжилгээ, цаашид нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаарх Улсын Их Хурлын Түр хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Коронавирустхалдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай 36 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолд Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах, асуудлыг шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын саналыг харгалзан Коронавирустхалдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухайхуулийн үйлчлэх хугацааг сунгах эсэх саналаа Улсын Их Хурал /Түр хороо/-д хуулийн дагаж мөрдөх хугацаа дуусахаас өмнө танилцуулах-ыг Засгийн газарт даалгасан. Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоорулсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 5 удаа шилжүүлж, 2 удаа хугацаа сунгаж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.Мөнкоронавирустхалдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр 2020 оноос Засгийн газраас71 тогтоол, Улсын онцгой комиссоос 17 тогтоол, 99 тушаал, 10 албан даалгавар, 60 хурлын тэмдэглэл гарган холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн талаар сайд танилцуулав. Гэсэн ч улс орны нийгэм, эдийн засгийн чадавх, төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалан зарим шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байна.Цаашидкоронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэх эрсдэлтэй байна.Иймд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхийг хангахад чиглэсэн холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хадварын тандалт судалгаа, илрүүлгийг эрчимжүүлж, тасралтгүй зохион байгуулах шаардлага тулгараад байна. Мөн ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, хил орчмын тээврийн зохицуулалт, эрүүл ахуй, аюулгүй байдал болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулах, хуулийн үйлчлэх хугацааг сунгах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулсныг танилцуулсан юм. Түүнчлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум төгрөг байхаар баталсан ч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээнд санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа. Үүний зэгрэгцээ Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл хангалтгүй байгааг шуурхай шийдвэрлэх зорилгоор уг сангаас захиран зарцуулах эрхийг Засгийн газарт олгох шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар дурдав. Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Энхбаяр, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан хариулт авав. Гишүүдийн асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Засгийн газрын гишүүд хариулт өгсөн юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил хийгдэж байгаа. Одоогоор 860 хөхүүл эх, 16-17 насны 10294 хүүхдэд Файзер вакцин хийгээд байгаа. Цаашид 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хэллээ. Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос хийж буй ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ олон нийтэд ил тод, нээлттэй байгаа. Цаг хугацаатай уралдсан, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах шийдвэрүүдийг тухай бүрт нь шуурхай гаргаж, Засгийн газар төсөв хоорондын зохицуулалт хийж, өнөөдрийг хүртэл шаардлагатай бүх арга хэмжээг авч ирсэн. Үүсээд буй нөхцөл байдал, төсөв санхүүгийн чадавх, нөөц боломжийг харгалзан хуулийн хугацааг сунгахын зэрэгцээ шаардлагатай зарим нэмэлт, өөрчлөлт оруулж зохицуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Ш.Адьшаа, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар үг хэлж, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоогэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд ГХЯ-нд ажиллав
2021-06-23 10:32:06 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр тэргүүтэй гишүүд өчигдөр Гадаад харилцааны яаманд ажиллав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Байнгын хорооны гишүүдэд Гадаад харилцааны яамны бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэр, яамны 2020-2024 оны стратегийн төлөвлөгөөг танилцуулж, гадаад харилцаа болон дипломат төлөөлөгчийн газруудад тулгарч байгаа асуудал, Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалд авч байгаа арга хэмжээ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд чиглэсэн ажил болон бусад асуудлын талаар мэдээлэл хийж, санал солилцов. Түүнчлэн гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцлаа. Байнгын хорооны гишүүд дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын үед гадаадад байгаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ бүрэн татан авсан, түүнчлэн вакцины татан авалтыг цаг алдалгүй хийж, иргэдээ вакцинжуулахад Гадаад харилцааны яам манлайлан ажилласанд талархал илэрхийлэхийн хамт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой саналууд хэлж, үүрэг чиглэл өгөв.
ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮДЭД ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
2021-06-23 10:21:11 Нийтлэгдсэн: Улс төрУлсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой Яаралтай тусламжийн төв байгуулж байна. Энэ төв эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авах бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн газруудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө. Мөн төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа. Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, дархлаажуулалтын явц, гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгааг шалгалаа. Дүүргийн дөрвөн байршилд явуулын амбулатори ажиллаж байна. 16-17 насны 300 орчим хүүхэд вакцинд хамрагдсан. Эмнэлзүйн шинж тэмдгээс нь хамаарч хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр эмнэлгийн ачаалал эрс буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд танилцууллаа. Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч, ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой гэж Шадар сайд хэллээ.
Монгол, Сингапурын бизнес эрхлэгч нарын хамтарсан ээлжит цахим уулзалт болов
2021-06-22 11:55:13 Нийтлэгдсэн: Улс төрМонгол, Сингапурын хооронд бизнесийн ажил хэргийн уулзалт жил дараалан амжилттай хэрэгжиж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судалсаар ирсэн. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийг Сингапурын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Сингапурын Бизнесийн Холбоо нар хамтран 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Singapore Mongolia Business Matching Webinar-Assessing Mongolia and Singapore Markets Virtually ээлжит цахим арга хэмжээг зохион байгуулав. Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын нөхцөл байдлаас гадна oдоогоор даяарчлагдаж буй олон улсын нөхцөлд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Сингапурын туршлага, боломжоос хуваалцаж Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд 180 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон өргөн хэмжээний цахим арга хэмжээ болсноороо онцлог байв. Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Сингапурын Бизнесийн Холбоо болонМҮХАҮТ нарын хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсныг талууд мэдэгдэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх боломжийг нээж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарах юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй