Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав
2021-05-10 21:10:04 Нийтлэгдсэн: Улс төр2008 оны 7 дугаар сарын 01-ний хохирогчид өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ. Тэд 2008 оны 7 дугаар сарын 01 бол Монголын ард түмний сэтгэл зүрхэнд аймшиг төрүүлсэн он жил. Энэ өдөр 245 цагдаа гэмтэж бэртсэн. Түүний дараа биеийн байдлаасаа болж нас барсан цагдаагийн албан хаагчид ч байгаа. Гэмгүй 5 иргэн амь насаа алдсан. Ийм аймшигтай үйл явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэж байна. Өнөөдөр АН дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй, ард түмнийг 2 хувааж байна. Албан тушаал илүү юм уу, ард түмний эв нэгдэл чухал уу гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна гэлээ. Мөн хүний амь наснаас илүү сонгууль гэж байж болох уу. Эвтэй байж дотоод асуудлаа цэгцлээрэй гэв. Түүнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль дахин 7 дугаар сарын 01 болж болзошгүй байна. Учир нь өнгөрсөн 2 өдрийн байдлыг харахад маш олон хүмүүс талбай дээр цуглаж байна. Үймээн самуун гарахад намууд хоорондоо муудалцаад л явдаг. Харин дараа нь ард иргэд хохироод үлддэг. Тиймээс энэ бүхнийг 7 дугаар сарын 01-ний хохирогчдын холбооныхон эсэргүүцэж байна гэлээ.
Нийтэлсэн:
Шууд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлага
2021-05-10 13:13:05 Нийтлэгдсэн: Улс төрИргэний тэтгэвэр барьцаалсан зээлгүй байсан 194.1 мянган ахмадад нэг сая төгрөг, нэг саяас бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан 43 мянган ахмадад зөрүүгээр нь тооцож, нийт 216 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Үнэт цаас авсан эсэхээс үл хамааран таны тэтгэврийн дансаар дамжуулан мөнгө олгогдох тул халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, төвлөрөл үүсгэхгүй байхыг хүсье. 2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө тэтгэврийн зээлгүй байсан иргэд хамрагдах юм. Тэтгэвэр гэдэгт тахир дутуу болон тэжээгчээ алдсаны, өндөр настны тэтгэвэр хамаарна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан УОК-оос гарсан тушаал, шийдвэрийг хэрэгжүүлж хөл хорион дэглэмээ сахин, маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байна уу. Эрсдэлээс хамтдаа сэргийлье. Эх сурвалж: НДЕГ
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ
2021-05-10 11:46:57 Нийтлэгдсэн: Улс төр Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.07) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох Эрдэнэс силвер ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа. Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер ресурс компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгээ Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нар мэдээллээ. Энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: -2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдана. Түүнд 216.0 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар: -Тэтгэврийн зээлгүй буюу 1.0 сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж байна. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай гэлээ. Ийнхүү иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдлээ. Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм.
Орчин цагийн зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын хурал боллоо
2021-05-10 11:20:48 Нийтлэгдсэн: Улс төрАугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойн энэ өдөр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр давхар тохиолоо. Монгол цэргийн өдөр-өөр буюу 3 дугаар сарын 18-ны өдөр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан түүхт 100 жилийн ойн баярын хурал, шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж чадаагүй билээ. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдсан энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, төрийн дээд одон медалиар шагнасан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа баярын хурал болон шагнал гардуулах ёслол эхэлсэн юм. Баярын хурлыг нээж, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээс түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайн, Баруун хилийн тулгаралтуудын түүхэн ялалт, баатарлаг гавьяа, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улсын цэрэг, армийн түүхийн нэгээхэн хэсэг. Манай алба хаагчид өнгөрсөн зуунаас эдүгээг хүртэлх хугацаанд эх орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж, эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа илтгэж байна. Ингэснээр Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд Монгол цэрэг- дэлхийн цэрэг болж үнэлэгдэж байна хэмээн тодотгосон юм. Үүний дараа Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жил илтгэл тавьсан ба тэрээр илтгэлийнхээ төгсөлд эх орон, тусгаар тогтнолоо хамгаалсан баатарлаг үйлст ахмад дайчид, Зэвсэгт хүчний хөгжил, цэцэглэлтийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа бүрэлдэхүүндээ гүн талархал илэрхийлж, цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, баяраа хамтдаа тэмдэглэж чадахгүй байгааг цохон тэмдэглэж байв. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга зарим цэргийн алба хаагч, ажилтан албан хаагч, ахмад дайчдын төлөөлөлд төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэсэн юм. Энэхүү арга хэмжээнд БНӨСУ, ИБНАУ-д үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч, төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй барилгачин дайчид болон Төрлийн цэргийн командлалуудын удирдлагууд цахимаар оролцов. Ташрамд дурдахад,цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс цөөн тооны алба хаагчийг хамруулсан бөгөөд Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нар тус бүрэлдэхүүнээс ковид-19-ийн шинжилгээ авсны дараа дотогш нэвтрүүлсэн юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй