АН-ынхныг зодолдуулж, ард түмнээр түрүү барьсан цуглааныг ТЭСО санхүүжүүлэв үү
2021-05-08 17:51:17 Нийтлэгдсэн: Улс төрЦар тахал ковидын халдварыг 600-700 руу оруулж, хөл хорионы түвшинг бууруулсантай зэрэгцээд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулсан цуглааныг ТЭСО групп зохион байгуулж санхүүжүүлсэн бололтой. Ардчилагчид гэх нэрийн дор өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүдтэй эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлэхээр ирсэн ардчиллын партизан, Улсын баатрыгаа зодож нүдэн хөөсөн АН-ын жагсагчдыг өдрийн 60 мянгаар хөлсөлсөн гэх мэдээлэл тараад буй. Гэтэл энэ цуглааныг Х.Баттулгын талын АН-ын дарга О.Цогтгэрэл санхүүжүүлсэн бололтой. Э.Бат-Үүлийг хөөгчдийн дунд ТЭСО компанийн ажилтнууд байгаа нь ийнхүү хардахад хүргээд байна. Тэдний өөрсдийнх нь хэлснээр цугласан 3000 хүн бүрд өдрийн 60 мянган төгрөг гэж тооцохоор О.Цогтгэрэл их л хэмжээний хөрөнгө мөнгө хүч хаяж байгаа бололтой.
Нийтэлсэн:
АН-ынхан хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө жирийн дэмжигч иргэдээ ашиглаж байна
2021-05-08 17:45:14 Нийтлэгдсэн: Улс төрХулхи хийгээд хууль бус АН-ынхан өнөөдөр хоёр талдаа жагсаал цуглаан зохион байгуулж байна. Тэд хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө жирийн дэмжигч иргэдээ ашиглаж, ард түмнийг өдөөн турхирч байна. Буруугаа бусдад тохож, АН-ыг хамгаалан тэмцэх гэж байна хэмээн тайлбарлаж байна. Тулгатын АН-ыг магнайлан жагсаалд уриалан дуудсаар Э.Бат-Үүл гарч ирээд Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, нэр дэвшихээр улайрч байгаа Н.Алтанхуяг, МАН-ын дарга У.Хүрэлсүх 3 ах дүү шиг явсан. Энэ зорилго нь АН-ыг устгах байсан гэж хэллээ. Тэрийг мэддэг байсан юм бол Э.Бат-Үүл эрх мэдэлтэй байхдаа Н.Алтанхуягийг АН-ын даргаар 6 жилээр ажиллаж байхад энэ үгээ хэлж намаа аварч байхгүй яасан юм бэ Ерөнхийлөгч Х.Баттулга чинь АН-аас нэр дэвшиж гарч ирсэн хүн байх шүү дээ. Түүнд эрх мэдэл олгосон намынхандаа наад Ардчиллын завхрал гэдэг үгээ дайсан нь дээр дээ. Нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээр үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн өсгөгчийг дуугүй болгох үүрэг өгөөд тэрбээр Өнөөдөр АН-ыг устгах үйл ажиллагаа нэлээд эртнээс эхэлсэн. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тэр торгон мөчид манай намын бүлгээс 3 хүнийг өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга зориуд зохион байгуулалттайгаар урвуулж, эсрэг санал өгч, АН-ын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг тэр үед унагаж байсан. Тухайн үед би Х.Баттулгалд өөрт нь хэлж байсан. Энэ шангаа хэзээ нэгэн цагт хүртэх болно гэж хэлсэн гэлээ. Энэ үгнээс АН-ын хагарал зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль төдийгүй цаашид эвлэшгүйгээр цуурсныг харж болж байна. Хагарал бий болгосон хүн бол Х.Баттулга гэдгийг СЕХ-нд нэр дэвшихээр материалаа өгөөд байгаа С.Эрдэнэ олон нийтийн өмнө өсгөгчөөр хэллээ шүү. Ийм байхад өрсөлдөгч намдаа бурууг тохох гээд яах билээ. Б.Саруул
Нийтэлсэн:
Д.АМАРБАЯСГАЛАН: АН ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХААСАА ИЧИХ ХЭРЭГТЭЙ
2021-05-07 21:20:15 Нийтлэгдсэн: Улс төрХоёр хуваагдсан Ардчилсан нам сонгуульд хоёр нэр дэвшигч тодруулснаас үүдсэн дотоодын хэрүүл тэмцлийн бурууг эрх баригч нам руу чихэж эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр,Энэ бол Монголын ард түмний асуудал биш, МАН-ын ч асуудал биш. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй байж төрийн сонгуульд орж өрсөлдөх тухай ярьж байгаа нь эдгээр эрхмүүдийг ичгэвтэр харагдуулж байна. Дарангуйлал тогтох нь гэж улс төр хийж байгааг гайхаж байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалд шилжээд 31 дэх жилдээ орлоо. Төв Азийн цээжинд ардчилсан орон гэж гайхагдаж яваа Монгол Улс эргээд нэг хүний болон нэг намын дарангуйлалд шилжих ямар ч боломжгүй гэдгийг өнөөгийн залуучууд, ард иргэд маань илүү сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. 2012-2016 онд АН, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН олонхыг бүрдүүлсэн УИХ, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ. Тэр үеийг дарангуйллын нийгэм гэж үзэх юм уу. Уучлаарай, Н.Алтанхуяг гуай тийм зүйл байхгүй. Ардчилсан оронд сонгуулиараа цэвэр өрсөлдөөд, ялалт байгуулаад ард иргэдээсээ мандатаа авсан улс төрийн нам бодлогоо хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө явдаг юм. 30 жилийн өмнө та бүхэн талбай дээр өлсгөлөн зарлаж байсан шигээ, тэр технологиороо өнөөдөр улс төр хийнэ гэвэл худлаа. Бид ч бас жагсаж, өлсөж чадна гэдгийг танд хэлье. АН-ын залуучуудад уриалъя. Та бүхэн минь намаа цэвэрлээч ээ, АН-ын ахмадууд залуучууддаа зайгаа тавьж өгөөч ээ. Бид шинэ үеийн улс төрчид, шинэ бодлого, арга барилаар өрсөлддөг баймаар байна. Монголд өнөөдөр улс төрийн намын хөгжил, төлөвшил юу юунаас чухал байна. Энэ төлөвшлийг бий болгохын төлөө МАН манлайлан ажиллаж байна. АН ч гэсэн хөгжиж дэвших ёстой. Залуучууд нь намынхаа эрх мэдлийг авч, шинэ түвшинд гарах зайлшгүй шаардлага гарсан нь сүүлийн өдрүүдэд харагдаж байна. Өнөөдөр ковидын нөхцөл байдал хүндрэлтэй байна. 150 гаруй иргэн маань алтан амиа алдчихаад байна. Цар тахлыг хяналтад авах, засч залруулахын төлөө Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгааг Монголын ард түмэн харж байна. 26 хоногийн хөл хориог үр дүнгүй болгох ёсгүй. Хэн нэгэн улс төрчийн эрх ашиг үүнээс дээгүүр байж болохгүй. Ард иргэд маань 26 хоног хөл хорионд байж ард иргэдэд төдийгүй улс оронд ихээхэн хохирол учирсныг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхийлөгч болох та бүхний хүсэл үүнээс дээгүүр байж болохгүй. Ямар их хэмжээний хөрөнгө хүч,чадлаа дайчлан ажиллаж байгааг хэн хүнгүй харж байна. Цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарынхан Монголын ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө, цар тахлын эсрэг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл та бүхэн эрх мэдлийн төлөө нэг хүнийг албан тушаалд очуулахын төлөө өлсгөлөн зарлаад хэвтэж байгаагаасаа ичээч. МАН аль ч намаас нэр дэвшээд ирсэн, хэнбугайтай ч өрсөлдөхөд бэлэн байна. Гагцхүү монгол Төрийн тэргүүнийг сонгох сонгууль эрүүл, шударга, орчин үеийн дэвшилтэт сонгууль болох учиртай. МАН үүний төлөө манлайлан ажиллана. Бид төрийн байгууллагад хүндэтгэлтэй хандана. Монгол Улсынхаа хуулийг хүндэтгэж ажиллана гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та бүхэнд хууль, дүрэм журам хамаагүй байж болно. Гэхдээ та бүхэнд нэг ч болов монгол хүний алтан амь хамаатай шүү гэлээ.
Нийтэлсэн:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт өчигдрөөс(2021.05.06)эхлэн ажиллаж байна. Тэрбээр тус аймагт дархлаажуулалтын явц ямар байгаа болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих цогцолбор төслүүдийн хэрэгжилттэй танилцахаар очсон юм. Улс орны эдийн засгийн гол бүс нутаг болох Өмнөговьд очсон эхний өдөртөө аймгийн төв, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэг, мөн Гашуунсухайт боомтод ажилласан бол өнөөдөр төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ерөнхий сайд ийнхүү өмнийн говьд ажиллах үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын болон Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр барих санхүүжилтийг газар дээр нь шийдэж, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлүүллээ. Төрийн өмчийн хөрөнгөөр барих Тавантолгойн цахилгаан станц барих ажил ийнхүү урагшилсан нь Монгол Улсын эдийн засагт нэн ач холбогдолтой. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулснаар өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговьд ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх жилийн долдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар санхүүжилтийн графикийг шийдсэн. Тиймээс төмөр замаар тээвэрлэх экспортын бүтээгдэхүүн нэмэгдэх боломж бүрдэнэ. Дараа нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Зүүнбаянгийн төмөр замын ойролцоох 23 орчим орд газрыг шинээр ашиглалтад оруулах гэх мэт томоохон асуудлуудыг Ерөнхий сайдын орон нутагт хийсэн албан томилолтын үеэр шийдлээ. Ирэх долоо хоногийн дундуур бид Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөсөн. Эрдэнэт үйлдвэр-ийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барих тухай шийдвэр Засгийн газраас гарсан гэлээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагалдан яваа албаныхан дунд Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар багтжээ.
Ковид цар тахлын үед хууль, дүрмийн гадуур байж болно гэсэн ямар ч заалт УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд алга
2021-05-07 14:09:27 Нийтлэгдсэн: Улс төрАН-ын гишүүд төв талбайд ард түмний төлөө биш өөрсдийн эрх мэдэл, намынхаа нэрийг барьж өлсгөлөн зарлаад хоёр хонож байна. Тодруулбал, намынхаа дотоод эв нэгдлийг хангаж чадахгүй, зөрчилдөөн нь хурцдаж, намаас нэр дэвшүүлсэн С.Эрдэнийгээ хүлээн зөвшөөрөхгүй энэ байдалд хүрсэн. Цар тахлын хүрээнд улс орон даяар УОК-ын шийдвэр хэрэгжиж, ард түмэн сар шахам хөл хорионд, дүрэм журмаа дагаж байхад, гишүүд УОК-ын шийдвэр зөрчин төв талбайдаа улстөржиж бөөгнөрөл үүсгэн, өлсгөлөн зарлаж байгаа нь туйлбаргүй шударга бус үйлдэл. Тэдний ганц зорилго нь АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгүүлэх л хүсэл юм. СЕХ АН-аас С.Эрдэнийг албан ёсоор бүртгэчихсэн. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг нэр дэвших боломжгүй. Харин АН-ын гишүүд дархан эрх яриад талбайд байсаар байна. Тэгвэл гишүүний бүрэн эрхийн жагсаалтад УИХ-ын гишүүн УОК-ын шийдвэр зөрчөөд талбайд гарч жагсаж, өлсч болно гэсэн зүйл заалт байхгүй. Тэгэхээр энэ үйлдэл нь Жагсаал цуглаан зохион байгуулах тухай , Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байна. УИХ-ын гишүүд УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Тэгвэл өнөөдрийн талбайн өлсгөлөн бол ард түмний бус Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт зориулсан жагсаал юм. Хуульд зааснаар УИХ-ын гишүүд олон бүрэн эрхтэй. Тэдгээр бүрэн эрхийн дунд хууль зөрчих, ковид цар тахлын үед УОК-ийн шийдвэрийг зөрчих, ард түмнээсээ ангид өөр стандартаар амьдрах зэрэг ямар ч заалт алга. Б.Саруул Эх сурвалж: :isee.mn
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй