ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВЬ АЙМГИЙГ НОГООН БҮС БОЛГОЖ ЭКСПОРТЫН УРСГАЛАА НЭМНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Цагаан хад дахь дархлаажуулалтын цэгт ажиллалаа. 2021 оны 05 дугаар сарын 07-ны байдлаарнүүрс тээврийн жолооч, хил гаалийн ажилтан, суурьшлын бүс болон багийн 40 гаруй мянган хүн нэгдүгээр тун, 12 мянга гаруй хүн хоёрдугаар тундаа хамрагджээ. Үүнээс нүүрс тээврийн 8,236 жолооч эхний, 5,393 нь хоёр дахь, нийт 13 мянга гаруй жолооч дархлаажуулалтад хамрагдаад байна. Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсүүдэд 28 аж ахуйн нэгжийн 9.9 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байна. Цар тахлын байдалтай холбогдуулан улсын хилээр нэвтэрсэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурчээ. Тиймээс экспортыг нэмэгдүүлэхийн тулд энэ салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдыгдархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгааг салбарын сайд танилцууллаа. Засгийн газар экспортыг тасалдуулахгүй байх үүднээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тухайлбал PCR аппарат нийлүүлж, уртын болон богинын тээврийн хэрэгслийг холилдуулахгүй байх үүднээс хязгаарлалтын зурвас үүсгэсэн. Дотоодын цэргийн алба хаагчдыг ажиллуулж байгааг дурдав. Цаашид Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгцээтэй байгаа вакциныг богино хугацаанд нийлүүлэх чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөв. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болгов. Ингэснээр дээрх хоёр аймаг Ногоон бүс болж, энэ хэрээр экспорт хэвийн болох боломжтой гэж Ерөнхий сайд үзэж байна. Ерөнхий сайд мөн өдөр Гашуунсухайт боомтод ажиллалаа. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 67 мянга гаруй тээврийн хэрэгсэл /54,500, зэсийн баяжмал 9,002, бараа материал 4,200 гаруй/-г улсын хилээр нэвтэрсэн байна. Цаашид боомтын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, Цагаан хад суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, Монгол, Хятадын хилийн боомтын Ногоон бүс гарц түр журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх санал тавилаа. Эдгээрийг судлаж шийдвэрлэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

  Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын найзын тангараг тонгорог болж, намаа яг хоёр хуваалаа

​ АН өнөөдөр хагарлаа Монгол улсын төр засаг, төрийн эрх барьж байгаа МАН, цаашлаад ард түмэнд нялзаахыг оролдож байна. Тэгвэл ингэж болохгүй л дээ. Учир нь АН-ын энэ хоёр хуваагдсан хагарал, тэмцлийн цаана байгаа хүмүүс чинь тодорхой байна шүү дээ. Тэд бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тэднийг дагасан нөхдүүд. Тэд тэртээ 1990-ээд оноос нэг нь улстөрийн хар махинаци, нөгөө бизнесийн ов мэхээр хослон тоглож эхэлсэн түүхтэй. Тэд л 17 чингэлэг спирт оруулж ирж, улмаар ус болгож, тэр л хослол Баянгол зочид буудал, Махкомбинат, Талх чихэр-ийг Х.Баттулгын мэдэлд оруулсан гэдэг. Ц.Элбэгдоржийг дагаж их улстөрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ивээгчийнхээ өөдөөс томордог болсон. Тэр нь Өмнөговь дахь том ордуудыг ашиглах, тэндээс улсын хил рүү төмөр зам тавихтай холбоотойгоор ийн найзууд хоёр эрэг дээр гарч эхэлсэн хэрэг. Тиймээс ч амин найз-ыгаа Ц.Элбэгдорж нь дуудаж загнаж байсан нь саяхны түүх. Ийм л хүмүүс нэг нь нөгөөгөөсөө Ерөнхийлөгчийн суудлыг авсан. Ингээд Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярыг хориулж байсан шиг Х.Баттулга нөгөө найзаа хориулахыг олон Монголчууд 4 жил хүссэн ч биелсэнгүй. Тэгэхээр тэдний хооронд олон түмэнд мэдэгдэж болохгүй томоохон хар хэргүүд байгаа нь тун ойлгомжтой юм. Түүнээс Ц.Элбэгдоржид тохвол тохоод хэрэгт хийчих асуудал зөндөө байгаа тухай хэвлэлүүд шуугисаар ирлээ. Эрдэнэтийг улсын мөнгөөр ХХБ авсан, Оюутолгойтой холбоотой асуудлууд, Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулга, Эрдэнэсийн санд гар дүрсэн хэрэг гээд тоочвол тоймгүй асуудал гарна. Гэвч Х.Баттулга хуучин найзаа хориулсангүй. Тэгэхдээ зүгээр суусангүй 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр муу хүмүүсийг албаар дэвшүүлж, заримыг нь сонгууль дуусахаас өмнө хориулж, унагаад улмаар С.Эрдэнээр намын даргын тамгыг өгүүлэв. Ингээд өөрийгөө өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авахаар АН-ын Их хурал гээчийг дэглэж дүрмийн өөрчлөлт гээчийг хийлгэсэн ч үүнийг С.Эрдэнэ нар эсэргүүцлээ. Тэдний цаана Ц.Элбэгдорж байсан нь маргаангүй. Ийнхүү АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болсон явдал тус намыг дахиж эвлэрэхээргүй хоёр талд тас хуваагаад байна. Намын нөхөд нь тэднийг ширээний ард суухыг уриалсан ч тэд хөдлөхгүй нь тодорхой. Ийнхүү АН Ц.Элбэгдорж, Х.Баттулга хэмээх хоёр найзын зам салсанаас болж, хоёр хуваагдаад одоо намынхаа асуудлыг төрийн, ард түмний асуудал болгох улайралд хүргэжээ. Харин тэдний дагалдагчдын нэг хэсэг нь Сүхбаатарын талбайд өлсөж хэвтэнэ. Нөгөө тал нь тэднийгээ шоолоод С.Эрдэнийгээ нэр дэвшүүлээд явж байна. Хар хэрүүл, хэл амаа дотооддоо л хий хэмээн олон нийтийн ихэнх нь уурсаж байна. Ц.Нямдорж сайд нэгэнтээ АН-ын фракцууд төрд гарахаараа төрийн зовлон, намдаа байхаараа намын зовлон гэж байсан. АН-д фракц устсан гэж зарладаг ч одоо бүр тэрнээсээ дордож. Уг нь фракцтайгаа байсан бол ядаж хоёрхон биш хэдэн хүн уулзаж ярилцаад тохирдог байхсан. Гэвч фракцийг устгаж, Монголын ард түмний эв нэгдлийг хангах ёстой хүн АН-д ч эв нэгдэл тогтоож чадахгүй мундраа хутгаж байгааг та бид харж байна. АН тэр хэрүүлээ дотооддоо л хий, ард түмнийг, төр засгийг хэрүүлдээ бүү татан оруул. Г.Сартуул

Нийтэлсэн:
  Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын найзын тангараг тонгорог болж, намаа яг хоёр хуваалаа

АН өнөөдөр хагарлаа Монгол улсын төр засаг, төрийн эрх барьж байгаа МАН, цаашлаад ард түмэнд нялзаахыг оролдож байна. Тэгвэл ингэж болохгүй л дээ. Учир нь АН-ын энэ хоёр хуваагдсан хагарал, тэмцлийн цаана байгаа хүмүүс чинь тодорхой байна шүү дээ. Тэд бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тэднийг дагасан нөхдүүд. Тэд тэртээ 1990-ээд оноос нэг нь улстөрийн хар махинаци, нөгөө бизнесийн ов мэхээр хослон тоглож эхэлсэн түүхтэй. Тэд л 17 чингэлэг спирт оруулж ирж, улмаар ус болгож, тэр л хослол Баянгол зочид буудал, Махкомбинат, Талх чихэр-ийг Х.Баттулгын мэдэлд оруулсан гэдэг. Ц.Элбэгдоржийг дагаж их улстөрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон Х.Баттулга Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ивээгчийнхээ өөдөөс томордог болсон. Тэр нь Өмнөговь дахь том ордуудыг ашиглах, тэндээс улсын хил рүү төмөр зам тавихтай холбоотойгоор ийн найзууд хоёр эрэг дээр гарч эхэлсэн хэрэг. Тиймээс ч амин найз-ыгаа Ц.Элбэгдорж нь дуудаж загнаж байсан нь саяхны түүх. Ийм л хүмүүс нэг нь нөгөөгөөсөө Ерөнхийлөгчийн суудлыг авсан. Ингээд Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярыг хориулж байсан шиг Х.Баттулга нөгөө найзаа хориулахыг олон Монголчууд 4 жил хүссэн ч биелсэнгүй. Тэгэхээр тэдний хооронд олон түмэнд мэдэгдэж болохгүй томоохон хар хэргүүд байгаа нь тун ойлгомжтой юм. Түүнээс Ц.Элбэгдоржид тохвол тохоод хэрэгт хийчих асуудал зөндөө байгаа тухай хэвлэлүүд шуугисаар ирлээ. Эрдэнэтийг улсын мөнгөөр ХХБ авсан, Оюутолгойтой холбоотой асуудлууд, Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулга, Эрдэнэсийн санд гар дүрсэн хэрэг гээд тоочвол тоймгүй асуудал гарна. Гэвч Х.Баттулга хуучин найзаа хориулсангүй. Тэгэхдээ зүгээр суусангүй 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр муу хүмүүсийг албаар дэвшүүлж, заримыг нь сонгууль дуусахаас өмнө хориулж, унагаад улмаар С.Эрдэнээр намын даргын тамгыг өгүүлэв. Ингээд өөрийгөө өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олж авахаар АН-ын Их хурал гээчийг дэглэж дүрмийн өөрчлөлт гээчийг хийлгэсэн ч үүнийг С.Эрдэнэ нар эсэргүүцлээ. Тэдний цаана Ц.Элбэгдорж байсан нь маргаангүй. Ийнхүү АН-ын эртний хоёр найзын тангараг, тонгорог болсон явдал тус намыг дахиж эвлэрэхээргүй хоёр талд тас хуваагаад байна. Намын нөхөд нь тэднийг ширээний ард суухыг уриалсан ч тэд хөдлөхгүй нь тодорхой. Ийнхүү АН Ц.Элбэгдорж, Х.Баттулга хэмээх хоёр найзын зам салсанаас болж, хоёр хуваагдаад одоо намынхаа асуудлыг төрийн, ард түмний асуудал болгох улайралд хүргэжээ. Харин тэдний дагалдагчдын нэг хэсэг нь Сүхбаатарын талбайд өлсөж хэвтэнэ. Нөгөө тал нь тэднийгээ шоолоод С.Эрдэнийгээ нэр дэвшүүлээд явж байна. Хар хэрүүл, хэл амаа дотооддоо л хий хэмээн олон нийтийн ихэнх нь уурсаж байна. Ц.Нямдорж сайд нэгэнтээ АН-ын фракцууд төрд гарахаараа төрийн зовлон, намдаа байхаараа намын зовлон гэж байсан. АН-д фракц устсан гэж зарладаг ч одоо бүр тэрнээсээ дордож. Уг нь фракцтайгаа байсан бол ядаж хоёрхон биш хэдэн хүн уулзаж ярилцаад тохирдог байхсан. Гэвч фракцийг устгаж, Монголын ард түмний эв нэгдлийг хангах ёстой хүн АН-д ч эв нэгдэл тогтоож чадахгүй мундраа хутгаж байгааг та бид харж байна. АН тэр хэрүүлээ дотооддоо л хий, ард түмнийг, төр засгийг хэрүүлдээ бүү татан оруул. Г.Сартуул

Д.Амарбаясгалан: Н.Алтанхуяг дарга байвал бүх зүйл шударга, үгүй бол бүгд шударга бус болчихдог байж болохгүй

АН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн. СЕХ-ноос холбогдох байгууллагуудын дүгнэлт, тайлбарт үндэслэн С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн бол О.Цогтгэрэлийн АН-аас нэр дэвшсэн Н.Алтанхуяг нар талбай дээр өлсгөлөн зарлаж эхэлсэн. Н.Алтанхуяг өөрийг нь нэр дэвшүүлсэнгүй хэмээн амин хувийн эрх ашгаа хангуулахаар ийнхүү суулт хийгээд зогсохгүй намынхаа дотоод асуудлыг төр, ард түмэн ийнхүү нялзааж эхэлсэн. О.Цогтгэрэл даргатай АН-ынхан эрх баригч МАН-ынхан бүртгэлийн байгууллагууд болох СЕХ, Улсын Дээд шүүх зэрэгт нөлөөлж байна хэмээн мэдэгдээд байгаа юм. Тэгвэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Мэдээллийн урсгал нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг үгтэй. Эхлээд нам дотроо эвлэлдэж, дотоод асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бусад хуулийг чанд сахиж мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэднэ. Намайг арван настайгаас, мэдээ орсон цагаас энэ хүмүүс улс төрд явахыг харлаа. Монголын улс төрд 30 жил явлаа, яагаад төлөвшдөггүй юм бэ гэж бодох хэмжээнд хүргэж байна. Монгол Улс хөгжмөөр байна, Монголын ард түмэн баян чинээлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхэнд саад тушаа болж,30 жил явж ирчихээд өнөөдөр бас л өнөөх шударга ёсоо яриад явж байна шүү дээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байвал бүх зүйл шударга байдаг, үгүй бол шударга бус болчихдог байдал Монголын нийгэмд байж болохгүй шү дээ. Би л дарга байвал бусад нь хамаагүй, би дарга биш бол бусад бүх зүйл шударга бус гэж яриад байгаа нь тааламжгүй байна. Залуу хүний хувьд би ингэж үзэж байна. Тэгэхээр энэ үйлдлийг таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн нам хоорондоо дотооддоо ойлголцоогүйн төлөө Монголын төр, Монголын ард түмэн зовж зүдэрдэг байж болохгүй. Зовох шалтгаан бидэнд мундаагүй. Ковидоос өгсүүлээд бид олон зүйл дээр зовсон, зүдэрснээ ярьж болно. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйн төлөө зовж зүдрэх тухай яриад байж болохгүй гэдгийг шуудхан хэлье. МАН өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ СЕХ-нд бүртгүүлэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмний нүдэн дээр ил тод будилаан, маргаангүй шударга болоосой гэдэг хүсэлтийг тавьсан. Түүний төлөө ч МАН манлайлал үзүүлж ажиллах болно гэдгийг тодорхой хэлсэн. Монгол төрийн, тэр дундаа Төрийн тэргүүнээ сонгох сонгууль элдэв маргаангүй болох нь юу юунаас чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохоор Монголын хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг, ингээд нэг муу нь сонгогддог гэдэг ойлголтоосоо бид салах ёстой. Улс төрийн намууд ийм улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэгдэлтэйгээр оролцдог байх сстой. Үүний төлөө МАН хичээн ажиллах болно гэлээ.

Нийтэлсэн:

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.