АН-ыг самарсан Х.Баттулга МАН-ыг самрахаар шийджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамжийг Дээд шүүхэд хүргүүлж буйгаа сая сэтгүүлчдэд мэдэгдлээ. Үүнийг улс төр судлаач болон хуульчид Дээд шүүхийн хуулиар олгогдсон эрх мэдэлд Ерөнхийлөгч шууд нөлөөлөхийг оролдсон хэмээн үзэж байна. Улстөрийн намын тухай хуулийн 23-р зүйлд 23.2-т Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ гэж заажээ. Хэрэв энэ зүйл заалтыг зөрчсөн гэж үзвэл улстөрийн намыг тараах эрх нь зөвхөн Улсын Дээд шүүхэд хадгалагддаг юм байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-т Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх-т улс төрийн намтай холбоотой ямар ч заалт байхгүйг хуульчид онцолж байна. Тиймээс энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн энэхүү мэдэгдэл нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй улстөржсөн, Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэхтэй холбоотой хувь хүний зүгээс эрх баригч МАН-д үзүүлж буй бас нэг нөлөөлөл шахалт хэмээн үзэж болох аж. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллагыг Ерөнхийлөгч гуай нь дураараа татан буулгаад ч хаячихдаг юм биш байх. АН-ыг хагалган бутаргаж өдгөө Тулгат Цогтгэрэл нарын аль нь бүрэн эрхтэй намын даргыг нь мэдэхгүй болтол самарсан эрхэм ерөнхийлөгч энэ удаа 100 жилийн түүхтэй намын асуудалд хошуу дүрж байгаа нь гайхаш төрүүлж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргажээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд зам тээврийн осол гаргажээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ХУД-ийн хоёрдугаар хороондбайх АПУ ХК-ийн хойд уулзварт осол гаргасан байна. Ослын газар цагдаагийн байгууллагаас гадна онцгой байдлын албан хаагчид ажиллажээ. Учир нь хашаа мөргөж зогссон машин шатсан байна. Харин Б.Пүрэвдорж гишүүнэмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаарГССҮТ-д хүргэгдсэн аж.

“Цаасан дарга” О.Цогтгэрэлийг батламжлах их хуралд Увс аймгаас ирж оролцсон гурван хүн коронавирусийн халдвар авчээ

​ ​ ​ Хөл хорионы дүрэм журам зөрчин байж Дүнжингарав-ын гадаа зохион байгуулсан АН-ын Их хурал асуудал дагуулж эхэлжээ. Тодруулбал, АН-ынхан энэ сарын эхээр цаасан болон цахим даргаа батламжлах Их хурлыг хууль дүрэм зөрчин байж хоёр талд хийсэн. Тухайн үед улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн, таваас дээш хүн нэг дор цугларахгүй байх шийдвэр гаргасан байсан ч Цаасан гэх тодотголтой О.Цогтгэрэлийг АН-ын даргад батламжлах их хурлыг Ц.Тувааны талынхан энэ сарын 3-нд Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан байдаг. Зохион байгуулагчдын мэдээлснээр 1000 орчим хүн цуглуулсан тус хуралд орон нутгийн төлөөлөл гэх цөөнгүй хүн ирж оролцсон. Гэтэл тус хуралд Увс аймгаас ирж оролцсон төлөөлөгчдийн гурвынх нь шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. С.Эрдэнийн тодорхойлсончлон Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын заавраар ажилладаг Ц.Тувааны талынхан АН-ыг халааслахын тулд хууль журам зөрчөөд ч хамаагүй улайран зүтгэсэн нь ийнхүү бүхэл бүтэн аймгийг эрсдэлд оруулаад байгаа аж. Улаанбаатар хотруу очоод ирсэн гурван хүн коронавирусийн халдвар авсан нь аймгийн иргэдийг айдас хүйдэст автуулсан төдийгүй цаашид халдварын тоо нэмэгдэхгүй гэх баталгаагүй байна. ​ Иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн олон хүнийг нэр дор цуглуулан, улстөрийн бохир ажиллагаандаа татан оролцуулсан Ц.Туваан ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарыг хариуцлага хүлээх ёстой гэж Увс аймгийнхан үзэж байна. Энэ талаарх сэтгэгдлээ Увс аймгийн иргэд цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлж эхэлжээ. Тухайлбал, иргэн Ц.Гантөмөр Өвчилсөн хүмүүсийг буруутгамааргүй байна. Харин хөл хорионы өндөр эрсдэлтэй цагаар мэдсээр байж иргэдийг Улаанбаатар хотод цуглуулж аюулд оруулсан АН болон О.Цогтгэрэл гишүүн хариуцлага хүлээх ёстой. Сонгоод явуулсан нутгийнхандаа үнэхээр гай тарьлаа. Цаашилбал манай аймгийн төлөөлөгчдөөс 3 илэрч байна гэдэг улс даяар цар тахал тараасан байж болзошгүй тэр Их хурал. Эрх мэдлийн шунал, талцал хуваагдал нь ийм л үнэтэй байж хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн бол Анхаа Увс нэртэй иргэн Женкогийн намаа авах гэсэн шунал Монгол даяар корона хэмээн жиргэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг ҮХЦ нэр дэвших боломжгүй гэжээ

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ гаргажээ. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм. Тус хуралдааныг өнөө өглөө 09.30 цагт эхлүүлсэн ч нэг гишүүн татгалзан гарснаар хойшлуулсан юм. Тодруулбал, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин түүний энэхүү үйлдэл нь хуралдаан бойкотлох анхны оролдлого боллоо хэмээн хуульчид дүгнэсэн. Ийнхүү шийдвэрээ гаргахаас өмнө Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг саатуулах, нөлөөлөх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2018 онд Цэцийн гишүүнээр томилсон Ц.Нанзаддорж ийнхүү бүрэлдэхүүнд бойкот хийсэн бол үүнээс өмнө буюу өчигдөр Ерөнхийлөгчийн талынхан эртнээс төлөвлөсөн жагсаал цуглааныг зохион байгуулж, шийдвэрт нөлөөлөхийг санаархсан. Гэтэл дунд суудлын өглөөний хуралдаан өндөрлөсний дараагаар АН-ын цаасан дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн нарын зүгээс Цэцэд нөлөөлөхөөр оролдсон талаарх мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Тэдний зүгээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдэд нөлөөлөл үзүүлэх ямар хувилбар байж болох талаар судлан хэрэгжүүлж эхэлсэн талаар цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Ийнхүү шийдвэрт нөлөөлөх оролдлогыг Ерөнхийлөгчийн талаас хэд хэдэн удаа гаргасан ч Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллаж бие даасан шийдвэр гаргалаа. ҮХЦ-ийн албан мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргалаа. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн3 дугаар зүйлийн 3.1.2 дахьзаалт болон5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалтҮндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ. Харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн Үндсэн хуульд нийцээгүй гэх заалтууд: 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.2.нэр дэвшигч гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;/Түдгэлзүүлж буй заалт/ 5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх 5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй./Түдгэлзүүлж буй заалт/ 5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно. 26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх; 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх; 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

Хилээр нэвтрэх ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах автотээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын тал түр хугацаагаар хязгаарласнаас хүнс, ачаа тээврийн эргэлт саатаж байгааг хэвийн болгох талаар ярилцлаа. Цар тахалтай холбогдуулан тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд хэлээд, үүнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, ялангуяа гэрээний дагуу вакцин худалдан авах, худалдаа, эдийн засгийн харилцааг аль болох хэвийн явуулахаар тохиролцов гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.