Д.Үүрцайх: Оролцогчид ямар ч мэдээлэлгүй байхад Х.Баттулгын талаас хэвлэлээр мэдээ тараагаад эхэлж байна шүү дээ
2021-04-16 10:44:02 Нийтлэгдсэн: Улс төрИрэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан дөнгөж эхлээд хойшилжээ. Учир нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй болох тус хуралдаанд нэг гишүүн нь оролцохоос татгалзсан учраас ийнхүү хойшлуулсан байна. Харин хугацааны хувьд дараагийн хурлын товыг нарийвчлан тогтоолгүйгээр хурлыг өндөрлүүлсэн аж. 2019 онд Үндсэн хуулийг өөрчилснөөр одоогийн Төрийн тэргүүн ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн. Энэ талаарх мэдээллийг хэд хэдэн хуульчийн зүгээс Цэцэд гаргасан. Тодруулбал, Д.Үүрцайх нарын нэг хэсэг байгаа бол О.Мөнхсайхан хуульчийн зүгээс ч мөн Цэцэд хандсан юм. Өнөө өглөөний хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайхаас энэ талаар тодруулахад Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн хуралд оролцохоос татгалзсан гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна шүү дээ. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч бидэнд мэдээлсэнгүй. Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр гэлээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ
2021-04-15 13:03:55 Нийтлэгдсэн: Улс төр 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн иргэн Т.Доржханд нарын мэдээллийг хэлэлцэх юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэн байх бөгөөд зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно хэмээн заасан. Уг өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн юм. Үндсэн хуулийн судлаач төдийгүй хуульчид ч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. АН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын 13-нд цахим орчинд тархсан. Тэгвэл дээрх мэдээлэл хоёр хоногийн дараа буюу өнөөдөр батлагдлаа. Нэгдсэн загвар, хийц бүхий уриа лоозонгоор жигдэрсэн иргэд Зайсан толгойн урд цуглаж хөл хориог мөрдүүлж байсан цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учрууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн Цэцийн байранд хоёр ч удаа өөрийн биеэр очиж, УИХ дах АН-ын бүлгийн гишүүдийг ч мөн Цэцээс тайлбар шаардан очуулж байсан зэрэг үйлдэл нь Цэцэд удаа дараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж хуульчид тайлбарласан. Иргэд хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан нь түүнийг Ерөнхийлөгч байх эрхтэй хүн мөн үү үгүй юу гэх эргэлзээг нийтэд бий болгоод байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэж заахдаа өмнөх Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа сонгогдохын тулд аль нэг нам эвсэлд үйлчилдэг, хууль шүүхийг ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг зэрэг үйлдлийг таслан зогсоохын тулд зөвхөн нэг удаа сонгогдоно хэмээн заасан байдаг. Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх зүйл заалтыг өөрчилсөн нь зөв болсны бодит жишээг өөрийн биеэр харуулж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийгөө өрсөлдөгчгүйгээр АН-аас нэр дэвшүүлэх зүйл заалтын намын дүрэмд оруулж байгаа нь ил болсон төдийгүй энэ нь АН-ын хагарлыг эхлүүлсэн. Мөн түүний хэрэг наймаалцах гэсэн оролдлогыг АН-ын дарга С.Эрдэнэ дэлгэсэн зэрэг үйлдэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг л удаа сонгох нь зөв гэдгийг улам бүр баталгаажуулж байна.
2020 оны 11-р сарын 6-ны өдөр ЕХ, Швейцарь, АНУ зэрэг улсууд Беларусийн дарангуйлагч ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг дэлхийн 59 хүний хөрөнгө, дансыг битүүмжилсэн. Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан Улс дахь оффшор компаниуд руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь тогтоогджээ. Лукашенко бэлэн мөнгө босгох хэд хэдэн саалийн үнээтэй. Тэдний нэг нь уул уурхайн хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Белаз юм. Беларусийн төрийн өмчит Белаз компани нь Монгол дахь албан ёсны борлууулагч болох Юнайтед Белаз Машинери компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг. Юнайтед Белаз Машинери компанийн хувьцаа эзэмшигчид нь өмнө нь Монгол Улсын иргэн Моёл Отгонжаргал, Беларусийн иргэн Владимир Геннадиевич Япринцев нар байжээ. В.Г.Япринцев нь самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөж явдагаа олон нийтэд зарлаж байсан нэгэн. Тэд 1980-аад оны дунд үеэс самбо бөхийн сонирхлоороо танилцаж, Монголд хамтарсан бизнес эхлүүлсэн аж. Моёл Отгонжаргал бол Х.Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан. Тэрээр Х.Баттулгын эзэмшлийн Түмэн Хишигтэн, Баялгын Хувь гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газар буюу хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал хашдаг нэгэн. Юнайтед Белаз Машинери нь Юнайтед Белаз Машинери Инвестмент Компани хэмээх охин компанийг Монголд байгуулсан байдаг. Тус компани монголд уул уурхайн тоног төхөөрөмж борлуулах нэрийдлээр Беларусийн дарангуйлагч Лукашенкогийн мөнгийг угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм. Моёл Отгонжаргал, Ц.Г.Япринцев нар Юнайтед Белаз Машинери компанийн хувьцааг Эстони Улсад бүртгэлтэй Мересс, Бүгд Найрамдах Доминикан Улсад бүртгэлтэй Блюстайт компаниудад шилжүүлсэн байна. Эдгээр оффшор компаниудын эцсийн өмчлөгч нарыг Лукашенкогийн ойрын хүмүүс байж болзошгүй. Юнайтед Белаз компанийн асуудлууд нууцлалын өндөр түвшинд байдаг. Энэ компанийн асар өндөр өгөөжтэй борлуулагчийн эрх зөвхөн Лукашенкогийн дэглэмийн хамгийн өндөр түвшний, ойрын хүмүүст олгогддог гэж үздэг. Харин эдгээрийн нэг нь Монгол Улс болж таарч байна. Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улсын компаниудын үүрэг, түүнд ямар хөрөнгө төвлөрч байгааг олж тогтооход зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагууд нэмэлт шалгалт хийх шаардлагатай. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сонин ProPublica нь МакКинсейг цөлсөн улс гэсэн дуулиуант тайланд Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ зохиосонтой холбоотой авлигын хэргийг нарийвчлан харуулсан. Тухайн үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, түүний зөвлөх Чулуунхүүгийн Ганбат нар энэ хэрэгт ихээхэн холбогдсон. Белаз борлуулагч компанийн анхны хувьцаа эзэмшигч Моёл Отгонжаргал мөн л Х.Баттулгын хамтрагчаар татагдан шалгагдаж байсан. Х.Баттулгыг ерөнхийлөгчөөр сонсогдсоны дараа тус хэргийг шалгаж байсан Монгол Улсын Ерөнхий Прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга нарыг огрцуулж түүнийг яллагдагчаар татах, шалгах ажиллагааг үндсэнд нь зогсоосон. Төмөр замын хэргийг шалгах үеэр Моёл Отгонжаргал нь Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан нь илэрсэн. Хачирхалтай нь энгийн амьдралтай, их хэмжээний хөрөнгө орлого мэдүүлээгүй хүн хэрхэн асар их хэмжээний бэлэн мөнгө гартаа оруулсан нь тухайн үед тодорхойгүй үлдсэн. Энэ нь Белазтай холбоотой юу? Үүнийг мөн л Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд нарийн шалгаж тогтоохоос нааш бид мэдэхгүй юм. Моёл Отгонжаргал бол Баттулгын хяналтад байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан Бен Моёлийн эхнэр. С1 телевиз нь Баттулгын улс төрийн өрсөлдөгчд нар руу байнга халддаг хэрэгсэл болсон. Бен Моёл бол Их Британийн иргэн юм. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Моёл Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй байх гэж найдаж байна. Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь төрийн албаны тусгай чиг үүрэг бүхий байгууллага гэж тооцогддог өндөр шалгууртай алба бөгөөд түүнд гадаадын иргэн алба хашиж байвал маш хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Юнайтед Белаз Машинери компани нь Монголын төрийн өмчит Багануурын уурхайд нүүрс тээврийн дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, нэг бульдозер нийлүүлж байжээ. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг зээлсэн хэдий ч эргэн төлөлт хийгдээгүй байдаг. Мөн л төрийн өмчит уурхай болох Эрдэнэтэд 27 тэрбум төгрөгийн өртөг бүхий нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Тус гүйлгээний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, Белаз компани Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай үгсэн хуйвалдсан гэж мөн л Монголын хуулийн байгууллагын хараанд өртсөн. Зах зээлийн үнээс хэт өндөр үнэлгээтэй хийгдсэн эдгээр наймааны ард Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулгын шахалт, нөлөө байсан уу? Хэрэв тийм бол түүнд хариулахаас аргагүй эвгүй асуултууд тулгарах нь тодорхой. Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээх үүрэгтэй. Лукашенкогийн эрх ашгийн төлөө түүний дэлхийн хэмжээний хөрөнгө, бизнесийн сүлжээг ашиглан Монголоор дамжуулж мөнгө угааж байгааг нотлох баримтууд тодорхой харуулж байна. ФАТФ буюу Засгийн газар хоорондын Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмхэх байгууллага өмнө нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгт оролцож байна гэж үзэн тогтолцоондоо дутагдалтай, илүү нарийн хяналтад байх ёстой үндэстнүүдийн Саарал жагсаалт-д оруулж байсан. Одоо авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаалтны мөнгө угааж байж болзошгүй хэргийг төдийгүй Европын дарангуйлагч удирдагчийн өмнөөс хийсэн үйлдлийг нь нарийвчлан шалгах явдал юм. Эх сурвалж: https://www.eureporter.co/world/mongolia/2021/04/13/the-mongolian-connection-to-lukashenkos-money/
Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 20-ноос бүртгэнэ
2021-04-15 10:00:31 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар сарын 9-нд орон даяар явагдана. Иймд Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрынelection.burtgel.gov.mnсайтаар орж шалгахыг зөвлөлөө. Тус сайтад хандаж зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 9-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандан гаргаж бүртгүүлэх юм. Эх сурвалж:Сонгуулийн ерөнхий хороо
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй