Б.Энх-Амгалан: Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд нэгэн том хуудас нээгдсэн түүх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тохиолдсон гэж хэлж болно

Б.Энх-Амгалан:Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхийн нэгэн том хуудас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед нээгдсэн Оросын төрийн өмчит Газпром компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн анализ (ТЭЗҮ)-ыг баталсан талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. 2019 онд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн Төрийн айлчлалын бэлтгэл ажлын хангасан Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас цөөн асуултад хариулт авлаа. -Газпром компани Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох Монголоор дайрах Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийн урьдчилсан техник, эдийн засгийн анализ (ТЭЗҮ)-ыг баталлаа. Таны Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа хариуцсан том ажлын үр дүн ийн гарч байна? -Монгол Улс хойд хөрштэйгөө харилцах харилцаанд нэгэн том хуудас нээгдсэн түүх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тохиолдсон гэж хэлж болно. Дээд хэмжээний болоод Засгийн газар хоорондын комиссын хурал болгон дээр жижүүрийн үг шиг хэлэгдэж хэл ам таталдаг байсан хэд хэдэн асуудлыг манай Засаг зоригтойгоор шийдэж цэг тавьж чадсан юм. Тухайлбал, Монгол дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудал, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын акциз, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын МОНП-1, МОНП-2 зээл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын эзэмшлийн газрыг баталгаажуулах, гэрчилгээжүүлэх, хөрөнгийг нэмэгдүүлэх шинэчлэл хийх хөтөлбөр. Мөн гадаад худалдаан дахь хориг саадыг арилгах, транзит тээврийн урсгалыг нэмэх, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих, агаарын тээврийг талууд харилцан дэмжих, бүс нутгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг ажлууд зөв шийдлээ олж айлчлалын бэлтгэл хангаж байсан сайд бид нарт харилцааг шинэ шатанд гаргах бодит боломж, сайн түлхэц болж өгсөн билээ. Айлчлалын өмнө миний бие Монгол Улсын Засгийн газрын томилолт өвөрлөн Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, Засгийн газрын гишүүн ЗТХ-ийн сайдын хувиар ОХУ-д ажлын айлчлал хийж ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Евгений Иванович, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Мантуров Денис Валентинович, ОХУ-ын Оросын Төмөр Зам (РЖД) нийгэмлэгийн ерөнхий захирал Белозёров Олег Валентинович, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гадаад харилцааны Хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Левитин Игорь Евгеньевич, ОХУ-ын Роснефть компаний захирал Сечин Игорь Иванович нартай уулзаж олон чухал асуудлыг хэлэлцэн шийдэлд хүрсэн юм. -2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн төрийн айлчлал найрсаг нөхөрсөг, харилцан ойлголцсон, ажил хэрэгч, халуун дотно үр дүнтэй болж өнгөрсний тод жишээ өнөөдөр бодитоор харагдаж байна? -Айлчлалын үеэр ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төслийг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлэх талаар албан ёсоор манай талаас тавьж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газар ба ОХУ-ын Газпром -ын хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, үүний дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 11-нд хамтарсан ажлын хэсгийн 20212022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Мөн 2021 оны эхээр уг төслийн зураг төсөл, судалгааны ажил, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах Газопровод Союз Восток компанийг Монгол Улсад байгуулсан. ОХУ-ын төрийн өмчит Газпром компани Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Союз Восток байгалийн хийн хоолойн урьдчилсан Техник эдийн засгийн дүн шинжилгээг баталсан талаар мэдээллээ. Монгол Улсын эдийн засагт томоохон үр нөлөөтэй байгалийн хийн хоолой (газын хоолой) буюу шингэн тээвэрт ийнхүү ахиц гарсаар байна.

АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД 4,292.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ 7300 ГАРУЙ ЗЭЭЛДЭГЧИД ОЛГООД БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний лхагва гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилтийн явцын тайланг танилцуулав. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа билээ. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар зээл олголт 26.3 хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийт 4,292.9 тэрбум төгрөгийн 34.2 мянган зээлийн хүсэлт ирснээс 525.6 тэрбум төгрөгийг 7,356 зээлдэгчид олгоод байна. Зээл авсан 7,356 зээлдэгчийн 1,146 нь аж ахуйн нэгж, 6,210 нь иргэн байна. Үлдсэн 1,856.9 тэрбум төгрөгийн 12,049 хүсэлт судалгаанд байгаа бол 7,882 хүсэлтээс татгалзжээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 37.4 сая төгрөг бол ААН-ийнх 256.1 сая төгрөг байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилтийн хүрээнд 1,557 зээлдэгч нийт 246.0 тэрбум төгрөг, орон сууцны ипотекийн зээлд 2,982 зээлдэгч хамрагдаж, 222.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус авчээ. Товчоор - Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Трактор, хөдөө аж ахуйн машин, агуулах нийлүүлэх төсөл-ийн дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээг холбогдох хууль журмын дагуу байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав. - Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2020 оны улсын нэгдсэн тайлан, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээллийг тус тус сонсов. - Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. - УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд төсөлд өгөх саналаа нэгтгэж санаачлагчид уламжлахаар тогтов. - Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга танилцуулга хийвгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүүхэд ханджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд гурав хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ нь хуулийн зөрчил үүсгэсэн гэдгийг зарим хуульч хэлж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн ба шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүгч А.Эрдэнэцогт нар хуулиа судлалгүйгээр сүрийг бадруулсан бололтой юм. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт Ерөнхийлөгчийг төлөөлөн Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд хандахдаа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг илтэд гутаасан мэдээллийг тараасан. Талбай дээр болсон тайван жагсаалыг Ерөнхийлөгч өдөөн турхирч, санхүүжүүлсэн зүйл байхгүй. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан гэсэн юм. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга ба түүний хуулийн багийнхан Төрийн тэргүүний сэнтийг нэг хүнд нааж, өмчлөх гэсэн оролдлого гаргаж байгаад хуульчдын зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх тухайд Үндсэн хуулийн Цэцээс маргаан үүсгэсэн бөгөөд шийдвэр гаргахын өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн байранд хоёронтаа биечлэн очсон байдаг. Гэтэл энэ нь Цэцэд нөлөөлөх гэсэн оролдлого болсон төдийгүй хувь хүний амбийцаа барьж дийлээгүй үйлдэл хэмээн Д.Үүрцайх тэргүүтэй хуульчид дүгнэсэн. Учир нь Ерөнхийлөгч бол институт болохоос хувь хүн биш гэдэг агуулгаар тэд тайлбарлаж байв. Тэгвэл Ерөнхийлөгч хувийн улс төрдөө дийлдсэн алхмыг дахин хийсэн нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн албан тушаал нь Х.Баттулга гэдэг хувь хүний өмч биш бөгөөд нэр төр гэдэг нь хүний тухай ойлголт болохоос төрийн институт, эрх мэдэлд хамаардаггүй байна. Энэ тухайд Үндсэн хуулийн эрхийг барич Б.Чимид нэгэн цагт дээрхтэй адил агуулгатай тайлбар хийж байсныг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнгөрсөн жил твиттерт жиргэж байв. Тодруулбал, Нэр төр гэдэг нь хүний тухай ойлголт болохоос төрийн институт, эрх мэдэлд хамаарахгүй гэх хүний эрх, dignity тайлбарладаг онолтой Үндсэн хуулийн энэ заалт нийцэхгүй байгаа мэт санагдаад Б.Чимид багшаас асууж байв. Тухайн үед Б.Чимид багш Иргэдээс Ерөнхийлөгчийн нэр төрийг хамгаалах гэж биш, Ерөнхийлөгч хийж байгаа тэр хувь хүнээс нь Төрийн тэргүүний нэр төрийг хамгаалах гэж ийм заалтыг оруулсан юм гэж хариулсан хэмээж байв.Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн институтыг өмчлөх хүсэлдээ дийлдэн, хувийн улс төр хийж эхэлсэн нь энэ болжээ.

Ш.Алтангадас: Одоо болон өмнө нь Ерөхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хэзээ ч нэр дэвших эрхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх зургаадугаар сарын 9-нд болох ард түмний Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд нэр дэвших эсэх асуудал хуульчид, олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна. Энэ асуудалд хуульчид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Зарим хуульчид одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Энэ байр суурин дээр санал нэг байгаа хуульчдын нэг бол Ш.Алтангадас юм. Түүний хувьд 1992 оны үндсэн хуулиар 45 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 4 жилийн хугацаагаар сонгоно гэж байсныг 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно болгон өөрчилсөн. Энэ заалт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжээд эхэлчихсэн. Мөн 1992 оны Үндсэн хуулийн 31.7-д Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэж зааснаар бүрэн эрхийг нэг удаа улируулан сонгох боломжтой байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ заалт хүчингүй болсон буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2021 оноор дуусгавар болсон. Тиймээс Үндсэн хуулийн одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвших боломжгүй гэсэн байр суурьтай байгаа билээ. ХҮН намын гишүүд болон нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хандаж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь Үндсэн хуулийн зөрчил болох эсэх асуудлыг шийдэж өгөхийг хүсэж мэдээлэл хүргэсэн. Тэгвэл Үндсэн хуулийн Цэц энэ сарын 16-нд уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх товтой байгаа юм. Үүнтэй холбогдуулан хуульч Ш.Алтангадас дараах байр суурийг өгчээ. Тэрбээр Үндсэн хуульд тусгасан зөвхөн нэг удаа 6 жилээр сонгоно гэсэн заалт чинь нөгөө талаараа хэн дэвших эрхтэй вэ гэдэг агуулгыг тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан энэ ерөнхий шаардлагад өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн нэр дэвших эрхгүй гэдэг ойлголт юм. Тэгэхээр Ерөнхийлөгч гэдэг статустай бүрэн эрхийг өмнө нь Ерөнхийлөгч байгаагүй этгээд зөвхөн нэг л удаа 6 жилээр хэрэгжүүлнэ гэсэн үг. Тиймээс бид Үндсэн хуулийг шууд агуулгаар нь ойлгохоос гадна өмнө нь Цэцээс юу гэж тайлбарлаж байсан болон органик хуульд юу гэж заасан гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн үг бүр цаанаа утга агуулгатай. Тухайлбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ерөөсөө л нэг байх юм байна гэдгийг заагаад өгсөн. Энэ бүрэн эрхийн хугацааг өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй хүн хэрэгжүүлэх юм байна гэдгийг хэлээд өгчихсөн. Ингээд үзэхээр одоо болон өмнө нь Ерөхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс хэзээ ч нэр дэвших эрхгүй юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх үед явж байсан үзэл санаануудыг харах хэрэгтэй. Төсөлд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад, түүнд дахин сонгогдох боломжийг нь олгоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2025 оноос хэрэгжүүлье гэсэн санаа явж байсан юм билээ. Мөн 2021 оноос хэрэгжүүлье, одоогийн Ерөнхийлөгч болон бусад хүн 6 жилээр сонгогддог болох гараан дээр аваачих агуулга ч байсан. Гэтэл тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд 2020 оны тавдугаар сарын 25-нд хэрэгжүүлэх томьёолол оруулж ирээд дэмжигдээд баталсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар бол Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлдөг. Тэгэхээр Ерөнхийлөгч угаасаа л 2021 оны сонгуульд нэр дэвших бодолгүй байсан юм болов уу гэсэн агуулга харагдаж байна. Гагцхүү бүх зүйл тодорхой байхад тодорхойгүй байна гэдэг агуулгаар яриад яваад байгаа нь сонин байна гэсэн юм.

З.ЭНХБОЛДЫН 2019.9.7-НЫ ЯРИА БА “ЭРДЭНЭТ”-ЭЭС ҮНДСЭН ХУУЛЬ ХҮРТЭЛ...

З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т ...Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж оруулсан өөрчлөлтийг 2025 оны долдугаар сарын 1-нээс биш 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөх санааг гаргажээ. Түүний 2019 оны есдүгээр сарын 7-ны УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр юу ярьсныг доор сийрүүлэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: -ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан. Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм. ЕТГ-ын дарга З.Энхболд: -Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ. Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой. Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа Зургаан жилд нэг удаа гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм. 25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна. З.Энхболд тэр өдөр ингэж ярьсан. Ер нь түүний хувьд энэ бол зарчим. Хэдийгээр олон нийтэд таашаагдаад, магтуулаад гүйгээд байдаггүй ч улс төрийн хүрээнд хатуугаараа алдартай энэ эрхэм нийтийн эрх ашиг дээр хатуу зогсдог гэхэд болно. Олоон жилийн өмнө Эрдэнэт үйлдвэр дээр ТӨХ-г төлөөлж очоод Төр өмчөө мэддэг байх ёстой гээд тухайн үеийнхээ бүлэглэлийн гараас авч байв. Тавантолгойг УИХ-ын дарга байхдаа бас л тэр үеийнхээ хүчтэй бүлэглэлд тавиад туучихалгүй үлдээсэн нь үнэн. Энэ удаад ч Үндсэн хуулийн талд зогсч, хэнийг ч илүү эрх мэдэлд үлдээлгүйгээр нэг гараанаас гарч өрсөлдөх зарчим дээр хатуу зогссон байх юм. Үүнийхээ төлөө З.Энхболд өнөөдөр багагүй шүүмжлэл сонсож явна.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.