ДОТООД АРДЧИЛЛАА НУХЧИН ДАРСАН О.ЦОГТГЭРЭЛ НИЙГЭМД АН-ЫГ ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ
2021-04-02 16:24:26 Нийтлэгдсэн: Улс төрАН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдэв. Өнөөдөр 15.30-д Ц. Тувааны АН-ын Үндэсний бодлогыг хорооны /ҮБХ/ хурлыг зарлаж, гишүүдийн 57,6 хувийн саналаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсан юм. Харамсалтай нь ҮБХ-ны гишүүд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн ҮЭ-ийн Соёлын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийллээ. АН-ын ҮБХ нь 467 гишүүнтэй бөгөөд 250 гишүүнээр ирц бүрддэг аж. Гэвч энэ хуралд Ц.Туваан болон О.Цогтгэрэлийг дэмжигч 60 гаруй л гишүүн цуглаж өмнөх шигээ хуйвалдаан хийхийг оролджээ. Сануулбал, Ц.Туваан ҮБХ-г хууль бусаар хуралдуулан АН-ын дүрэмд өөрчлөлт оруулан, АН-ын хагарлын эхлэл, тамганы маргааныг үүсгэж байсан билээ. Харин энэ удаад Ц.Туваан УИХ-ын хэсэг гишүүдийн хамт дахин хуйвалдаж цаасан дарга О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсныг АН-ын гишүүд зогсоолоо. Тэдний ярьснаар О.Цогтгэрэлийг АН-ын нийт гишүүдийн 57,6 хувиар сонгосон гэх нь АН-ын байтугай Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хэрээс хэтэрсэн луйвар, хуйвалдаан болсон гэнэ. Монголчууд анх удаа 1992 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө анхны бөгөөд сүүлчийн удаа 94 хувийн ирцтэй оролцож байжээ. Түүнээс хойшхи бүх сонгуульд сонгуулийн ирц 60 гаруй л хувьтай явагдсан статистик байдаг аж. Гэтэл О.Цогтгэрэлийг дарга болгох гэж зарим аймаг, сумын АН-ын гишүүд 100 хувийн ирцтэй санал өгснийг худал хэмээн хэллээ. Мөн АН орон нутгийн сонгуульд ялж, засаг барьж байгаа найман аймагт гишүүдийн өгсөн саналын 20 хувийг нь хүчингүй болгосныг Ан-ын мянга мянган гишүүдийг бичиг үсэггүй, ганц хүний нэр дугуйлах чадваргүй мэт басамжилсан явдал хэмээн баримтаар хэллээ. Дарханы 2745 саналын 549 нь хүчингүй Хэнтий аймагт 2462 саналын 428 нь хүчингүй хуудас болгожээ. Мөн Архангайд энэ сарын 28-нд санал хураалтыг гэнэт явуулахаар болжээ. Гэтэл малчид шар усны үер, холбоо харилцаа муугаас болж санал хураалтад оролцоогүй аж. Гэтэл Баян-Өлгий зэрэг аймгийн гишүүдийн 98-100 хувь санал өгсөн хэмээн намын дарга нь гишүүдийн өмнөөс саналын хуудсыг бөглөжээ. Мөн зарим сумын 70-80 хувь нь зөвхөн ганц хүнд санал өгч, үлдсэн гурван нэр дэвшигч дээр ганц ганц хүн санал өгсөн тохиолдол ч гарчээ. Ялангуяа АН ялсан найман аймагт Засаг дарга болон намын дарга нар нь О.Цогтгэрэлийг намын дарга болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын хуйвалдаанд оройлон оролцож, гишүүдээ дарамталж, хайрцагласан нь ардчиллын гутамшиг боллоо хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдсан АН-ын мөнгөнд дуртай хэсэг дарга нар ардчиллаасаа ухарсан увайгүй явдал хэмээн онцлов. Тиймээс АН-ын ҮБХ-ны гишүүд Улсын Дээд шүүх болон АН-ын холбогдох газарт гомдол шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хаалттай хянан хэлэлцлээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил хорих ял тус бүрт нь оногдуулжээ. Ү.Отгонбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил хорих, Э.Өлзийбаярыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, О.Бямбажавыг эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсан байна. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалын О.Бархасбадид холбогдох заалтыг хэвээр үлдээж, түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, магадлалын бусад заалтыг хүчингүй болгож, С.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бусад шүүгдэгчтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил хорих, Б.Хурцад 1 жил 6 сар хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа. О.Бямбажавт оногдуулсан торгох ялаас түүний урьд хоригдсон 125 хоногийг хасаж тооцон, торгуулийн ялыг 4 сая 140 000 төгрөгөөр тогтоовгэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
САЙН МЭДЭЭ: Засгийн газар ОХУ-аас нэг сая тун "СПУТНИК-V" вакцин авах шаардлагатай бичиг баримтуудыг албажуулжээ
2021-04-02 09:41:35 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газар Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин авах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болжээ. ОХУ-аас Спутник-V вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сарын 26-нд өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Түүний хэлснээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс ОХУ-ын талд Спутник-V вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдсэн байдаг. Энэ тухайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна хэмээн тэмдэглэж байв.
Шууд: Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна
2021-04-02 09:29:05 Нийтлэгдсэн: Улс төрДөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үйл ажиллагааг нь ХЯЗГААРЛАХ салбарууд
2021-03-31 15:23:14 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боллоо. 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм. Дээрх хугацаанд: Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/ Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/ Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Тодорхой зохицуулалт хийх зорилгоор: Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд: Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах 04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг. Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг. Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна. Товч мэдээ - 2021 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар 290,108 хүнийг дархлаажуулаад байна. - Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл-д тусгасан таван бодлого, 20 зорилт, 127 арга хэмжээний биелэлт 2020 оны эцсийн байдлаар 75.9 хувьтай байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй