Цэргийн алба хаагчдын талаарх асуудалд нийгмийг турхирхсан АШИГ СОНИРХОЛ

Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан асуудалтай холбоотойгоор УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурал дээр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг мэдээлэл өгсөн нь сошиал ертөнцөд багагүй шуугиан дэгдээгээд байгаа. Угтаа бол, тэрбээр Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд дээр гарч буй бүх асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб дангаараа шийдвэрлэх боломжгүй. Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохицуулдаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй. Түүнчлэн хугацаат цэргийн албанд нийгмийн янз бүрийн давхаргаас ирж байгаа бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллах, төлөвшүүлэхэд олон талт байдлаар анхаардаг хэмээн тайлбар өгчээ. Гэтэл дээрх мэдээллээс зөвхөн нэг хэсгийг мушгин гуйвуулж, Ядуу амьдралаас ирсэн алба хаагч гэх мэтээр бүхэл бүтэн нэг салбарын хэмжээнд гүтгэн дайрах болсон нь чухам ХЭНД АШИГТАЙ байв. Улс төрийн сонгууль, намуудын ил далд тэмцлээс үүдэн хүний амь настай холбоотой асуудлыг ч илтэд улстөржүүлэх увайгүй оролдлогоос болж өнөөдөр цэргийн алба хаагчид, цэргийн насны идэр залуусын урам зоригийг ч мохоож буй нь харамсалтай. Хэтдээ хэн нэгний үхлээр шоудаж, эрх мэдлийн төлөө золиос болгож дөнгөх хялбар тоглоомын хохирогчид ард түмэн баймааргүй байна. Иргэдийн мэдэх эрх дээр тулгуурлаж, мэдээллийн үнэн бодит тэнцвэртэй байдлыг чухалчилдаг хэвлэлийнхэн маань ч энэ асуудалд нухацтай хандах биз ээ.

Монгол улсын Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа

Улаанбаатар хотод энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг Засгийн газар дэмжжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар танилцуулж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэОюутолгойн гэрээтэй холбоотой маргаан үүсч, татварын нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар Арбитрын маргаан үүсгэсэн. Нэг жилийн хугацаанд нэлээдгүй том ажил болсон. Олон улсын шүүх дээр эхний маргаанаа шийдвэрлүүлж Монгол Улсад орж ирэх байсан татварууд орж ирж байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Татварт төлөгдөх ёстой байсан Оюутолгойн мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 9-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн. Тиймээс Засгийн газар иргэн бүрд 300 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргалаа. Бид хөл хорио тавихгүй үед үүнийг өөр байдлаар зарцуулахаар төлөвлөж байсан гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ КӨЧЯНТАЙ УТСААР ЯРИВ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярив. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Ерөнхий сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Сайн хөршийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа бүх салбарт идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа талууд онцлон тэмдэглэв. Нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх нь чухал гэдэгт санал нэгдлээ. Ерөнхий сайд нар цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд мөн худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХОЁРДУГААР УЛИРЛААС БАРЬЖ ЭХЭЛНЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгав. Протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл үйлдвэрлэхийг дэмжинэ Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Дэл Оюу Дөл компанийн Эрхэм чанар протезийн үйлдвэрт тодорхой хэмжээний хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэй олгохоор болов. Эрхэм чанар үйлдвэр нь олон улсын жишиг, стандартад нийцсэн протезийн үйлдвэр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний сувиллын газартай. Өвчин эмгэг, гэмтэл бэртлээс үүссэн үр дагаврыг арилгах, сэргээн засах, хөдөлгөөн сайжруулах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, протез, ортопедийн хэрэгсэлд дасган сургах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн гурван жилд 3,000 гаруй хүнийг дээд, доод мөчний бүх төрлийн хиймэл эрхтэн, согог засах гутал, хөл, гарын чиг, таяг, сонсголын аппарат болон бусад туслах хэрэгсэлтэй болгосон байна. Санхүүгийн хүнд байдалд орсон үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр танилцаж, бодлогоор дэмжихээ илэрхийлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан юм. Дээрх асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэн шаардагдах хөрөнгийг гаргахаар шийдвэрлэв. Товч мэдээ - 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлд 36 мянга 412, орон нутагт 50 мянга 371 иргэнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд нийт 466 мянга 946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. - 2021 оны 04 дүгээр сарын 06-ны байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3,794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байна. - Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгч, үүнээс 772 аж ахуйн нэгж, 4,357 иргэнд олгоод байна. Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгч, үүнээс 1,101 аж ахуйн нэгж, 354 иргэнд олгосон. 2,547 зээлдэгч 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ.

С.Амарсайхан: Хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүсч байна

Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан дараахмэдэгдлийгхийжээ. Тэрбээр хүний амь нас юунаас илүү үнэ цэнтэй тул хөдөлгөөний хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүсч байна гэв. Хатуу хөл хорио тогтоох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд УОК саналаа Засгийн газарт өргөн барьж, улмаар Засгийн газар хуралдсанаар эцсийн шийдвэр гарах юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.