УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН С.ЗОРИГИЙН АМЬ НАСАА АЛДСАН ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГӨХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ
2021-03-26 10:43:26 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлсэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө. Хүсэлтэд: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж заасан. Монгол Улсын Их Хурлаас Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахын эсрэг конвенц-ийг 2002 онд, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протокол-ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталж дагаж мөрдөж байгаа хэдий ч хууль хяналтын байгууллагын алба хаагчид Үндсэн хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудыг ноцтой зөрчиж иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан гэх мэт мэдээлэл хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарсаар байна. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутайд тооцогдон хорих ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг олон нийт мэдсэнээс хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрч байхад энэ асуудал шийдэгдээгүй байна. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудал нь Олон Улсын парламентийн холбооны анхааралд байсаар ирсэн бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэртээ С.Зоригийн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст хууль хяналтын байгууллагын алба хаагчид хүч хэрэглэн, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй талаар болон хэргийн нотлох баримтыг нууцын зэрэглэлд багтаан хэрэг хянан шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлсэн талаар дурдсан байдаг. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс хорих ялаа эдэлж байгаа, түүнчлэн уг хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Танаас хүсье гэжээ.
САЙН МЭДЭЭ: Нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо
2021-03-26 10:33:37 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг авахаар болсон тухай цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун Спутник-V вакциныг авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна хэмээжээ.
Шууд: Ерөнхий сайд 3%-ийн хүүтэй зээлийн асуудлаар Хаанбанкны салбар дээр ажиллаж байна
2021-03-26 10:02:37 Нийтлэгдсэн: Улс төрГ.Баасан: Манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан
2021-03-25 15:26:27 Нийтлэгдсэн: Улс төрАТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодрууллаа. Тэрбээр Манай нөхрийн уушиг нь устсан, уушгины хатгаатай. Өчигдөр бие нь өвдөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд зүрхний бичлэг хийлгэж, коронавирусийн шинжилгээ өгсөн юм. Гэтэл 15:00 цагийн үед манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа. Би нөхрийнхөө ойрын хавьтал тул гэртээ хоёр хүүтэйгээ тусгаарлагдсан хэмээн ярьсан байна.
“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХҮРЭЭНД 330 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГООД БАЙНА
2021-03-25 10:18:11 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Сангийн сайд Б.Жавхлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа. 03 дугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна. Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээлийг богино хугацаанд олгож байна гэсэн үг юм. Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ 03 дугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол 03 дугаар сарын 22-ны мэдээгээр 41.8 тэрбум болж нэмэгджээ. Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна. 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Сангийн яам зээл олгохтой холбоотойгоор Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулна. Зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд хүргэж, оролцогч талуудын уялдааг сайжруулан, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх юм. Товч мэдээ - Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай болон дээрх хуулиудын төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. - Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна. - Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр-Дэд хөтөлбөр-1-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Үүнийг цар тахлын эдийн засаг, төсөв, эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм. - Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар оюутан солилцоог баталгаажуулах, ялангуяа анагаах ухааны чиглэлээр монгол оюутнуудыг бусад оронд сургах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээх, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг боломж бүрдэнэ. Арменийн анагаах ухааны их сургуулийн диплом нь Европын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг байна. - Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 10 дугаар сард болно. Ойн хүрээнд Олон улсын боловсролын сайд нарын чуулга уулзалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар болов. Уулзалтаар цахим шилжилт, шинэ зууны иргэн бэлтгэх багш, тэгш хамран сургалт, насан туршийн боловсрол, боловсрол дахь түншлэл зэрэг асуудлыг хэлэлцэж, гэрээ, хэлэлцээр байгуулах юм. Уулзалтад 30 гаруй орны сайд оролцох төлөвтэй байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй