Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо 2 хуйвалдаж, тамга тэмдэггүй хуурамч албан бичиг үйлджээ

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал гээчээр шийдэхийг санал болгосон юм. Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг 7 хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Гэтэл Ш. Цогтоо нэгдүгээрт, байр сууриа илэрхийлсэн хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр энэ хуралд оролцох эрхгүй болжээ. Гэтэл өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Цэцийг хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, Цэцийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ. Х.Баттулгын төлөө ийнхүү Цэцийн гишүүний нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, хуурам албан бичиг үйлдэтлээ яагаад улайрав? Ш.Цогтоо нь МОАХ-ны ахмад партизан, хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч буй бол Ц.Нанзаддорж нь 2016 онд Говь-Алтай аймгийн АН-ын даргаар очоод нутгийнхандаа хөөгдөж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын дэмжлэгтэйгээр Цэцийн гишүүнээр томилогдож байсан нэгэн юм. Хуульчдын эцэг ч гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэцийн гишүүд түүхэнд анх удаа ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө эцэг хуулиа үл тоон, ёс зүйгүй хуйвалдаан хийсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн төлөө өөрийн нөлөөлөл бүхий Цэцийн гишүүдийг маш их дарамт, нөлөөлөл дор хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргахад хүргэсэн бололтой. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. Өвгөдийн энэ сургаалийг яг өнөөдөр Х.Баттулгад ард түмэнд сануулж, эрх мэдлийн төлөө Цэцийн гишүүдийг хуурамч бичиг үйлдтэл нь шахаанд орууллаа. Маргааш Цэцийнхэнд яаж нөлөөлж юу хийхийг таашгүй болжээ.

Х.Баттулга дахин нэр дэвшиж болно гэсэн худал мэдээлэл тараажээ

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн 30.2 буюу . 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно гэсэн заалтыг зөрчих эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц өнөө маргаашгүй хуралдаж шийднэ гэсэн мэдээлэл бий. Гэтэл дахин нэр дэвшихийн төлөө Цэцийн гишүүд дээр өөрөө гүйж очиж намба алдаж байсан эрхэм Ерөнхийлөгч маань улаан цагаандаа гарч зарим хэвлэлээр худал мэдээлэл тарааж эхэлжээ. Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэж үг бий. Яагаад гэдэг асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга маань өөрийн биеэр бодит жишээ болж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Цэцийн шийдвэр гараагүй байгаа аж.

Б.САРНАЙ: Хонгилын шүүгчидтэй холбоотой А.Гансүх, Д.Баасанцогт, шүүгч Д.Энхцэцэг нарыг 48 цагийн дотор чөлөөлж, шалгуулахыг шаардаж байна

Д.Баасанцогтын хонгилын шүүгчдийн нэг гэдэг нь 6,3 сая төгрөг шилжүүлэн авсан дансны баримтаас нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгээс болж 8 тэрбум төгрөгийн залилангийн хэргийн хохирогч болсон иргэн Баатарсүрэнгийн Сарнай цахим орчинд лайв хийж, шүүгч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр 2 жил шүүхээр явж байгаа бөгөөд түүний хэргийг дандаа шүүгч Д.Энхцэцэгт хуваариалан нөгөө талд шийдвэр гаргадаг нь ийнхүү тэмцэхэд хүргэжээ. Түүнийг дэмжиж өнөөдөр шүүгчдийн хохирогч болсон иргэд нэгдэж Ерөнхийлөгч Х.Баттулгад хонгилын шүүгчдийг огцруулах, хариуцлага тооцох шаардлага өгсөн юм. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Л.Оюун-эрдэнэ: Хатуу хөл хорио тогтоохгүйн төлөө иргэн бүр өнөөдрөөс хичээх шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд тэргүүтэй Вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийнхэнтэй шинэ 7 хоногийн өглөөний уулзалтаа хийв. Уулзалтаар вакцинжуулалтын явцын нөхцөл байдал,хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд,Гадаад харилцаа, Сангийн сайд нарын мэдээллийг сонсож, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНСУ,БНЭУ-д үйлдвэрлэсэн Астразенека, БНХАУ-ынСинофарм үйлдвэрийн Вероселл, ОХУ-ынСпутник-vгэсэн гурван төрлийн вакцинаас нийт 474 мянган тун вакцин оруулж ирснээс 209,274 хүн эдгээр гурван вакцинаас тариулаад байна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс авсан асуулгаас үзвэл 40 гаруй хувьд нь халуурах зэрэг дархлаажуулалтын хэвийн хариу урвал илэрсэн бөгөөд хүндрэл, гаж нөлөө гараагүй байна. Монгол Улс вакцинжуулалтын хурдаараа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас хоёрдугаарт, дархлаажуулалт хийж буй дэлхийн 146 орноос17 дугаартэрэмбэлэгдэж, дэлхийн дархлаажуулалтын дунджаас хоёр дахин их буюу 6.2 хувьтай байна. Дэлхий дахинаа 13 төрлийн вакцин хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд вакцинжуулалт хийгээд 103 хонож байгаа болКОВАКСхөтөлбөр хэрэгжээд 20 хоног, манай улсад вакцинжуулалт эхлээд 27 хоног болж, өдөрт дунджаар 15-20 мянган хүнийг хамруулж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийх бөгөөд Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар тооцож байна.Вакцинжуулалтыгтөлөвлөсөн хуваарийн дагуу 8 үе шаттай явуулж буй. Үүнд: 1. Хариу арга хэмжээний баг, 2. Үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжлэх шаардлагатай салбар, 3. Худалдаа үйлчилгээний салбар, 4. Бүх шатны боловсролын салбарын ажилчид, 5. 50-64 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 6. 65+насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд, 7. 18-25 насныхан, 8. 25-49 насны иргэд тус тус байна. Энэ долоо хоногоосКОВАКСхөтөлбөрийн хүрээнд 25 мянган тунПфайзервакцин орж ирэх бөгөөд 65+насны болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хамруулахаар төлөвлөжээ. Вакцин худалдан авалтын саналаа хөрш орнуудад гаргаж, гэрээнүүд хийгдэж буй бөгөөдБНЭУ-аасАстразенека вакцинхудалдан авах хэлцэл хийж байна. Худалдан авалтынсанхүүжилтийнсаатал гарахгүй гэдгийг Сангийнсайд Б.Жавхлан мэдэгдсэн. Эхнийээлжинд3, 4 дүгээр сард багтаан 1.3 сая тун вакцин худалдан авахаар төлөвлөжээ. Хувийн дөрвөн аж ахуй нэгж сайн дураар вакцинжуулалтад оролцох хүсэлтээ гаргасныг бүх талаар дэмжиж ажиллаж байгаагаа Шадар сайд С.Амарсайханхэллээ. Нэгдсэн дархлаажуулалт орон даяар ийнхүү идэвхтэй хийгдэж байгаа ч коронавирусын тархалт ойрын өдрүүдэд эрчимжиж буйд сэтгэл зовниж буйгаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд хоногт 200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлж буй тул хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа хэлсэн. Нэг тохиолдлын ард 4 халдвар тээгч байгаагаар тооцоход энэ нь маш их өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой бөгөөд зориулалтын 1,700 гаруй ор дэлгэсэн нь дүүрч байгаа учир бусад эмнэлгүүдийг дайчлах шаардлага гарна. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад халдваргүй иргэдийг эрсдэлд оруулах үр дагавартай. Мөн халдвар авч гэрээр тусгаарлалт, ажиглалтад байлгаж байгаа үед насбаралт, хүндрэл их хэмжээгээр гарах эрсдэл ойрхон байгаа учир багадаа 14 хоногийн хөл хорио тогтоож халдварын тархалтыг бууруулах ёстой гэсэн юм. Тэгвэл гамшгаас хамгаалах дэглэмийн зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 ихнаядын цогцтөлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлснээр өнгөрсөн 50 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч, бизнес эрхлэгчдийн итгэл сэргэж байгааг Сангийн сайд дурдаад, хөл хорио тогтоохгүй байх саналтай байгаагаа хэллээ. Тухайлбал гуравдугаар сарын эхний 15 хоногт НӨАТ төлөгчөөр 570 гаруй аж ахуй нэгж шинээр бүртгүүлсэн нь өмнөх жилүүдийн мөн үеэс хоёр дахин өссөн нь эдийн засаг дахь хүлээлт эерэг байгаагийн илрэл. Гуравдугаар сарын 3-ныөдрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хоёр ихнаядынзээлийг гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 173 зээлдэгчид нийт 130.3 тэрбум төгрөг, 1,177 иргэндипотекийнзээл олгожээ. Гадаад өрийн менежментийг сайжруулснаар Монгол Улсынзээлжихзэрэглэл-B3төлөв тогтворгүй байсан бол-B3төлөв тогтвортой болж зэрэглэл ахижээ.Эдийн засгийн хамгийн өндөр идэвхжлийн энэ үед дахин хөл хорио тогтоовол одоо хүрээд буй энэ өсөлт 70-80 хүртэл хувиар буурч, эдийн засагт хүнд цохилт болно хэмээн тооцож буйгаа Сангийн сайд мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн дээрх мэдээллийг сонсоод Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч эдийн засагт эерэг өөрчлөлтүүдийн эсрэгцар тахлын тархалт нэмэгдэх урвуу хамааралтай үр дүнг харуулж байна. Бизнес эрхлэгчдийн итгэл дөнгөж сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа энэ үед Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох сонирхол байхгүй ч нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс иргэн бүр, аж ахуй нэгж бүр хариуцлагатай, хувийн сахилга бат, халдвар хамгааллын дэглэмээ баримталж хичээж ажиллахыг уриалья. Ирэх 14 хоногтУОК,НОКболон бусад холбогдохбайгууллагуудаасгаргасан халдвар хамгааллын дүрэм, журмуудаа сайтар мөрдөж хөл хорио тогтоохгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Эс бөгөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-19 -ныөдрүүдэд гамшгаас хамгаалах эрсдлийн улаан түвшин-д шилжүүлэхээс өөр аргагүйг нөхцөл байдал шаардаж байгааг дурдлаа. Ерөнхий сайдын зүгээс бодит нөхцөл байдлыг иргэдээс нуух шаардлагагүй, бүх мэдээллийг нээлттэй болгож, цар тахлыг иргэдтэй хамтдаа даван туулах, хөл хорио тогтоовол хамгийн багадаа 10-14 хоногийн өмнө мэдэгдэж, иргэд, бизнес эрхлэгчдэд тодорхой төлөвлөлт хийх боломжийг олгох хэрэгтэй байна гэвгэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Б.САРНАЙ ТЭРГҮҮТЭЙ ХОХИРСОН ИРГЭД ХОНГИЛЫН ШҮҮГЧИЙГ 48 ЦАГИЙН ДОТОР ТҮТГЭЛЗҮҮЛЭН ШАЛГАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДЛАА

Баатарсүрэнгийн Сарнай гэгч бүсгүй цахим орчинд лайв хийж, шүүгч нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр их хэмжээний мөнгөний залилангийн хэргээр 2019 оноос хойш шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа ч 2 жилийн хугацаанд хэрэг нь дандаа Д.Энхцэцэг гэгч ганц шүүгч дээр хуваарилагдан нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгож 8 тэрбум төгрөгөөрөө хохироод байгаа аж. Тэрбээр шударга бус шүүх, шүүгчдээс болж өөртэй нь адилхан хохирч яваа хүмүүс байвал нэгдэхийг уриалж, тэмцлийн хурц хэлбэрт орохоос аргагүй болсноо мэдэгдсэн юм. Түүнийг дэмжсэн, шударга бус шүүгчдийн хохирогч болсон олон хүн өнөөдөр Төрийн ордны үүдэнд цугларлаа. Тэд хонгилын шүүгчдэд мөнгө тараадаг, өмгөөлөгч Д.Баасанцогтоос 6,3 сая төгрөг дансаар авсан нь ил болсон, ХУД-ийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгаж өгөхийг шаардсан 48 цагийн хугацаатай шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өгөхөөр иржээ. Тэрээр Шударга бус хонгилын шүүгч нар, тэдний зохион байгуулагч нараас болж миний аав, ээж 30 гаруй жил хөдөлмөрлөж олсон 8 тэрбум орчим төгрөгөөрөө хохироод байна. Аав, ээж хоёр маань 1998 оноос эхлэн цэцгийн бизнес эрхэлж, олон хүнд ажлын байр гаргаж, шударгаар татвараа төлж ажилласан. Гэтэл энэ бүх хөдөлмөрийг шударга ёс тогтоох ёстой хэдхэн хүн үгүй хийж, залилан мэхлэгч нар завшиж байгаад гомдолтой байна хэмээн ярьж байна. Түүний хохирсон хэргийг сөхвөл, тэрээр 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд Флора таур хэмээх барилгад оруулсан хөрөнгө оруулалтаа шийдүүлэх, иргэн М.Бямбадорж гэгчид залилуулан их хэмжээний мөнгөө алдсан, хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлт гаргажээ. . Гэтэл энэ хэрэг нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг гэгчид гурван удаа хуваарилагджээ. ХУД-ийн шүүхэд Д.Энхцэцэг гэдэг хүнээс өөр шүүгч байдаггүй юм уу? Яагаgд ганц энэ шүүгчид Флора таур ын хэргийг хуваарилдаг вэ? гэх мэт олон хардлага байгаа аж. Хохирогч Б.Сарнай шүүхэд хандан Нотлох баримтуудыг төрийн захиргааны байгууллагаас гаргуулах, нэхэмжилж буй эд хөрөнгөө битүүмжлүүлэх, шинжээч томилуулах, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолгох зэрэг хүсэлтүүдийг удаа дараа гаргасан. Гэвч ганц ч удаа хангаж өгөлгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасаар өнөөдөртэй золгожээ. Тиймээс Б.Сарнай шүүгч Д.Энхцэцэгээс татгалзах хүсэлт гаргасан ч Хан-Уул дүүргийн шүүх түүний хүсэлтийг хүлээж авдаггүй. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч энэхүү Д.Энхцэцэг нь хонгилын шүүгчдийн ивээн тэтгэгч гэгддэг болоод байгаа өмгөөлөгч Д.Баасанцогттой холбоотой нь сүүлийн үед ил болсон баримтуудаар нотлогдож эхэлжээ. Өмгөөлөгч Д.Баасанцогтын шүүгчдэд нөлөөлдөг байж болзошгүй мөнгө шилжүүлсэн баримтууд дотор ХУД-ийн шүүгч Д.Энхцэцэгийн нэр, данс хүртэл бүртгэлтэй байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр 1.3 сая төгрөг, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр 5 сая төгрөгийг дансаар авсан баримт нь ил боллоо. Мөн иргэн Б.Сарнайгийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэж буй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаярт 10 сая төгрөг, Ж.Эрдэнэчимэгт 500 000 төгрөг, Д.Мөнгөнтуулд ipone 12 promax маркын гар утас тус тус өгсөн нь тодорхой болоод байгаа юм. Тиймээс иргэн Б.Сарнай өөрийгөө хонгилын шүүгчдийн хохирогч болж байна хэмээн үзэж эрх мэдлийнхээ хүрээнд шударга бус шүүгчдийг огцруулахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардлаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдрийг хүртэл шүүгчдийг томилох, чөлөөлөх эрх нь хуулиараа хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.