Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө. Энэ талаарУИХ дахь МАН-ын дарга Д.ТогтохсүрэнУИХ-ын тухай хуулиар Анхдугаар чуулганд тангараг өргөөгүй гишүүн оролцсон чуулгандаа тангараг өргөнө гэж заасан. Тиймээс пүрэв гарагийн нэгдсэн чуулганаар тангараг өргөнө гэж ойлгож болно хэмээлээ. Ерөнхий сайд асан Ж.ЭрдэнэбатУИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн саналын дүнгээр тойрогтоо нэгдүгээр бичигдсэн. Сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд цагдан хоригдож, хорих ангиас сонгуульд өрсөлдсөн түүнд Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 6-р сарын 26-ны өдөр гишүүний үнэмлэх олгосон юм. Гэвч тэрбээр цагдан хоригдож байсан тул тангараг өргөх ёслолд оролцоогүй бөгөөд түүнийг суллах шийдвэрийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөрБаянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.
Б.Мөнхцэлмэг: Оффшорын асуудлаа дарахын тулд Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна
2021-03-17 16:22:32 Нийтлэгдсэн: Улс төрЭнэ долоо хоногийн Баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа талаар Бид уучлахгүй хөдөлгөөний зохион байгуулагч Б.Мөнхцэлмэг мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн сард оффшор дансны мэдээлэл нь ил болсон 18 улстөрчийг шалгуулахаар АТГ-т өгсөн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй гэнэ. Энэ үеэр хэд хэдэн ноцтой зүйлийг дэлгэсэн юм. Б.Мөнхцэлмэг: Улс төрийн сонгууль дөхөж байгаа энэ үед 2 том намынхан сандал суудлын төлөө яс-аа булаацалдан зодолдож байна. Мөн Монголын томоохон хулгайч нарын хоорондын зодоон болж байна. Нэг үгээр хэлбэл уурхайн, төмөр замын, төсөв, өмч хувьчлалын хулгайч нар байр сууриа булаацалдан зодолдож байна. Эд нар дахиад сайн зодолдоосой. Энэ зодоон дундаас хуулийн байгууллагын илчилж чадаагүй олон гэмт хэрэг илэрдэг. Тэрдундаа сонгуулийн өмнө ил болдог. С.Зориг агсны хэрэг сонгууль дөхөхөөр л сөхөгдөж, нэг бичлэг гарч ирдэг. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дахин нэг бичлэг задарлаа. Энэ нь эдгээр томоохон хулгайчдын хоорондын зодоон дундаас гарч ирж байгаа үнэн бодит төрх. Тухайлбал, Б.Баасанцогт шүүгчийн бичлэг гэж нэг юм гарлаа. Өчигдөр гэхэд 11 шүүгчийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримт ил боллоо. Эгэл ардын хүүхэд жаахан хазгай гишгэхэд шоронд ордог. Гэтэл шударга ёсыг тогтоох ёстой хууль, шүүхийнхэн яаж ажиллаж байгааг хар гэлээ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд 10 компанитай нь ил болсон. Гэтэл яагаад АТГ шалгахгүй байна. Ашиг сонирхлын тухай хуульд нийтийн албан тушаалтан оффшор дансаа мэдээлээгүй бол эргүүлэн татах эрхтэй. Гэтэл яагаад 10-ын 10 оффшорыг шалгахгүй байна вэ гэсэн юм. Хэрвээ АТГ эдгээр 18 улстөрчийн хэрэгт хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ ч илэрхийллээ.
Дээд шүүх Б.Хурц болон С.Баярцогт нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгажээ
2021-03-17 11:11:45 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргажээ. Тухайлбал, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. КОВИД19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай, Эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар, Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.
ЕТГ-ын дарга Ө.Шижирээс хараат Цэцийн гишүүн Ш.Цогт шударга шийдвэр гаргаж чадах уу
2021-03-16 12:46:40 Нийтлэгдсэн: Улс төрҮндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар гурван сарын өмнө ХҮН-ын дарга Т.Доржханд хуульчдын хамт Цэцэд өргөдөл гаргасан. Үүний дагуу Цэц хэрэг нээн шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа Цэцийн байранд өөрийн биеэр очиж Цэцийн дарга болон гишүүдтэй уулзсан билээ. Үүнийг хэвлэлүүд Цэцэд шахалт үзүүллээ хэмээн шүүмжилж байсан нь өнөөдөр батлагдаад байна. Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч гишүүдийн нэг Дашдондогийн Үүрцайх Женкогийн Цэцэд айлчилсны хэрэг эхнээсээ гарч байна хэмээн өнөөдөр твиттертээ жиргэжээ. Учир нь Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн гишүүн Д.Солонгын Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн шийдвэрийг эс зөвшөөрч, энэ асуудлыг Цэцийн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэхээр Цэцийн гишүүн Ш.Цогтоод хэргийг хуваарилсан байна. Гэтэл энэхүү Ш.Цогтоо нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тэргүүлж асан Монголын Ардчилсан Холбооны партизануудын нэг бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй хувийн дотно харьцаатай, эрх ашгийг зөрчилтэй нэгэн аж. Тиймээс Хөдөлмөрийн Үндэсний Намын хуульч Д.Үүрцайх улс төрөөс хараат бус шийдвэр гаргаж чадах эсэхэд нь эргэлзэж буйгаа илэрхийлж, Цэцийн гишүүн Ш.Цогтоос татгалзаж буйгаа мэдэгдээд байна. Тэгээд ч Цэцийн энэхүү хуралдаан нь Цэцийн хууль ёсны Бага суудлын хуралдаан биш бөгөөд ямар дэгээр явах нь хуулиар зохицуулагдаагүй зэрэг нь нэгдүгээрт, Үндсэн хуулийн зөрчилтэй хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгын дэглэлтээр явагдана гэсэн хардлага үүсгээд байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй