Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гарагт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар 2-г нь сонгож, УИХ-д санал болгох юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 65-2-т зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилох ёстой. Харин 64-2-т Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна гэж заасан байдаг. Гэтэл 17 нэр дэвшигч дунд Үндсэн хуулийн энэ шаардлагад үл нийцэх хараат гэж хэлж болохоор хэд хэдэн хүн байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ. Тэд хэн бэ? Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг зүтгүүлжээ Дугардоржийн Баяндүүрэн.Сонгуулийн ерөнхий хорооны гэдгээрээ олонд танигдсан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудад зааварлагч, коодификаторчоос эхлээд СЕХ-ны Ажлын албанд нарийн бичгийн дарга, референт, Ажлын албаны дарга, гишүүнээр нь насаараа ажилласан нэгэн. Үндсэн хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхээсээ улс төрөөр ялангуяа 2000 оноос хойшх улстөрийн бүх сонгуулиудад гар бие оролцон сайн, муу бүх ажлыг гардан хийсэн гэдгээрээ улстөрийн нөлөөлөлд автсан хүн. Эхнэр З.Нарантуяа нь 2016-2020 оны УИХ-ын сонгуульд Зандаахүүгийн Энхболдын дэмжлэгээр АН-аас нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. Одоо хоёр хуваагдсан АН-аас Женкогийн гэх АН-ыг дэмжиж АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн менежерээр ажиллаж байгаа. Энэ нь Д.Баяндүүрэнг АН-аас хараат, тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд төлөөллийн хүн хэмээн хардаж болно. Ийм хүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудлыг Цэцээр хэлэлцэх гэж буй эгзэгтэй үед Цэцийн гишүүнд нэр дэвшиж буй нь Үндсэн хуулийн 64-2 дахь заалт буюу хараат бус байх шаардлагыг хангахгүй хэмээн хуульчид ярьж байна. Хэрэв тэрбээр Дээд шүүхээс санал болгох хоёр хүний нэг болж гарч ирвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд шахалт үзүүлсэн шигээ Дээд шүүхийн шүүгчдэд ч нөлөөлсөн гэж хардах бүрэн үндэстэй юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр найзыгаа Цэцэд 2 дахиа зүтгүүлж байна Дорждамбын Зүмбэрэллхам:Энэ хүн Цэцийн гишүүн болохоор 2 дахиа зүтгэж буй. 2017 онд одоогийн Цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж нартай хамт нэр дэвшин өрсөлдсөн ч тодорхойгүй шалтгаанаар нэрээ татсан байдаг. Харин энэ удаад улс төрийн ямар тоглолтод орсныг таашгүй. Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр ажиллаж байгаад БНСУ-д Элчин сайдаар томилогдож байсан түүнийг Н.Энхбаярын найз гэдэг. Тэрбээр МАХН-ыг МАН-тай нэгдэхээр яригдаж буй энэ үед Цэцийн гишүүнээр 2 дахиа нэрээ дэвшүүлсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй юм. Энэ удаад нэрээ татах эсэхийг таашгүй. Лу.Болдын дагуул Отгонбаярын Машбат:Ерөнхийлөгч Баттулгын зөвлөх Лу.Болдыг хаана очно, тэнд дагаж явдаг сүүдэр нь хэмээн түүнийг тодорхойлж байна. Лу.Болдыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхаас эхлэн туслахаар нь ажилласан гэдэг. Сүүлд ГХЯ-ны сайд болоход зөвлөхөөр нь ажилласан. Лу.Болдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр нь ажиллахад Аюулгүй байдал судлалын хүрээлэнг гэх төрийн өмчит тинк-танк байгууллагын захирал болсон бололтой. Хууль, улстөрийн чиглэлээр мэргэшсэн байх шалгуурыг хангаагүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхийнхөө сүүдрийг Цэцэд нэр дэвшүүлээд байгаа нь тохиолдол гэж хэлвэл худал болно байх. МоАХ-ны анхны партизан Чүлтэмийн Отгонбаяр:УИХ-ын гишүүн асан. 1996-2000 онд Баянхонгор аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. МоАХ-ны анхны эмэгтэй партизануудын нэг. Ерөнхийлөгч Х.Баттулгатай ардчиллын партизан, нутаг нэгтэй гэдгээрээ улс төрд нэг баг болж явдаг. УИХ-ын гишүүн байхдаа гай ч болоогүй, гавьяа ч байгуулаагүй. Өмгөөлөгч Б.Пүрэвнямын суудлыг залгамжлагч Банзрагчийн Ганбаатар:Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан. Хууль зүйн магистр. Хуульчдынхаа дунд эцэг хуулийг хамгаалах хэмжээний мэргэшсэн хуульч гэж хүлээн зөвшөөрөгддөггүй. Зөвхөн өмгөөллийн салбарт ажилласан туршлагатай нэгэн аж. Түүнийг өмнө нь Цэцийн гишүүн байсан өмгөөлөгч Б.Пүрэвнямын нөлөөгөөр Цэцийн гишүүнд нэр дэвшсэн гэсэн яриа өмгөөлөгчдийн дунд байна. Ц.Элбэгдоржийн Цэцэд сойсон хүн ил гарлаа Дашдэвэгийн Эрдэнэчулуун:Хуулийн салбарт нотариат, арбитрчаар ажилласан намтартай. Шүүхийн Ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, гишүүн, Дээд шүүхэд Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үеэс ШЕЗ-д ахлах мэргэжилтнээр ажиллаж, шүүхийн салбарын карьерээ эхэлсэн. ШЕЗ-ийн гишүүн асан тэрбээр шүүгчдэд нөлөөлнө гэсэн хардлага бий. МАН-ын нэртэй хуульчийг хүүгээр нь дамжуулан урвуулсан уу Ванчигийн Удвал: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. 10 гаруй жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдож байсан. Одоо 2 дахиа Цэцийн гишүүнд нэр дэвшиж байгаа. Тэрбээр Цэцийн гишүүн байх хуулийн шалгуур шаардлагыг хангасан, хуулийн салбарын хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийн нэг мөн. Гэхдээ түүний хүү С.Майзоригийг сүүлийн үед улс төрийн том тоглоомын нэг хэсэг болсон хуульч гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дахин нэр дэвшсэн тохиолдолд МАН-аас нэр дэвших хамгийн том өрсөлдөгч гэж үзэж байсан Сү.Батболдыг оффшороор намхан ажиллагааг энэ залуу удирдан зохион байгуулж буй. Олон улсын шүүхэд өгсөн шоуг хийсэн гол эзэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын итгэл хүлээсэн хуульчдын нэг аж. Тиймээс МАН-ын гишүүн, нэр хүндтэй хуульч ээжээр нь дамжуулан Цэцэд нөлөөллөө үүсгэхээр В.Удвалыг ийнхүү дахин нэр дэвшүүлээд байгаа аж. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл Цэцэд шургалах уу? Баасанхүүгийн Ганзориг:Улс төрд чимээ алдарсан ч сүүлийн үед Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх олон түмний шаардлагад гүйцэгдээд байгаа Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч Цэцэд өөрийн хүнээ оруулахаар чимээгүй зүтгэж байна. Тэр хүн нь МАН-ын Шинэ зуун төвийн дарга гэх Б.Ганзориг аж. Тэрбээр Үндсэн хуулиар Цэцийн гишүүнд тавигддаг шаардлагыг үл хангах, хууль болон улс төрөөр ч мэргэшээгүй энэ салбарт огт танихгүй шахам нэгэн гэнэ. Харин түүний намтарт гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны ассоциац гэх ТББ-ын ТУЗ-ын дарга, Ерөнхийлөгч гэсэн ажлын түүх байгаагаас харахад тэрбээр Оюутолгой зэрэг гадаадын томоохон хөрөнгө оруулалттай компаниудын ашиг сонирхлыг хамгаалах Цэц дэх бас нэг хараат гишүүдийн нэг болно гэсэн болгоомжлол байна. Хуульд биш зөвхөн Ц.Нямдоржид захирагдах хүн Цэцэд шургалах уу? Ганбатын Элбэгсайхан:МАН-ын угшилтай нэгэн. Тэр дундаа ХЗДХЯ-ыг өмчилж авсан мэт үе үеийн Засгийн газарт энэ салбарын сайдын албан тушаалыг хашдаг байсан Ц.Нямдоржийн гараар бэлтгэгдсэн хуульч. Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайд байх үед энэ яамны дэд сайдаар ажиллаж байсан түүнийг Цэцийн гишүүнээр томилуулахаар Ц.Нямдорж санаа тавьж байна. Магадгүй шүүгчид ч дэмжих байх. Гэхдээ Цэцийн гишүүнээр томилогдсон тохиолдолд энэ хүн хуульд биш, зөвхөн Ц.Нямдоржид захирагдана гэсэн яриа хуульчдын дунд байна. УИХ-ын даргын багийн нэр дэвшигч Жуужаагийн Эрдэнэбулган:Хууль зүйн доктор. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Ажлын хэсэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, зөвлөх Д.Лүндээжанцан нартай нэг баг болон ажилласан хуульч. Энэ нь түүнд Үндсэн хуулийг хамгаалах эрхийг олгож магадгүй ч хуульчдын дунд түүнийг онолын хуульч хэмээн үнэлдэг юм байна. Учир нь МУИС-д багшаас эхлээд Хууль зүйн сургуулийн захирал хүртэл ажилласан тэрбээр практик туршлагагүй. Тиймээс УИХ-ын дарга, зөвлөх нар түүнийг шүүгчдээр хичнээн дэмжүүлж гаргаж ирсэн ч Цэц дэх маргаантай хэргүүдэд зангарагтай шийдвэр гаргахад жульдах магадлалтай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯАГИЙН НӨХРИЙГ ЦЭЦЭД ЗҮТГҮҮЛЖ БАЙНА

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр дэвшигчээс нууц санал хураалтаар 2-г нь сонгож, УИХ-д санал болгох юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 65-2-т зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй 64-2-т Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна гэж заасан байдаг. Гэтэл нэр дэвшигчид дунд Үндсэн хуулийн энэ шаардлагад үл нийцэх улс төрөөс хараат гэж хэлж болох хүмүүс нэр дэвшжээ. Тухайлбал : Дугардоржийн Баяндүүрэн. Сонгуулийн ерөнхий хорооны гэдгээрээ олонд танигдсан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудад зааварлагч, коодификаторчоос эхлээд СЕХ-ны Ажлын албанд нарийн бичгийн дарга, референт, Ажлын албаны дарга, гишүүнээр нь насаараа ажилласан нэгэн. Үндсэн хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхээсээ улс төрөөр ялангуяа 2000 оноос хойшх улстөрийн бүх сонгуулиудад гар бие оролцон сайн, муу бүх ажлыг гардан хийсэн гэдгээрээ улстөрийн нөлөөлөлд автсан хүн. Эхнэр З.Нарантуяа нь 2016-2020 оны УИХ-ын сонгуульд Зандаахүүгийн Энхболдын дэмжлэгээр АН-аас нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. Одоо хоёр хуваагдсан АН-аас Женкогийн гэх АН-ыг дэмжиж АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн менежерээр ажиллаж байгаа. Энэ нь Д.Баяндүүрэнг АН-аас хараат, тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд төлөөллийн хүн хэмээн хардаж болно. Ийм хүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудлыг Цэцээр хэлэлцэх гэж буй эгзэгтэй үед Цэцийн гишүүнд нэр дэвшиж буй нь Үндсэн хуулийн 64-2 дахь заалт буюу хараат бус байх шаардлагыг хангахгүй хэмээн хуульчид ярьж байна. Хэрэв тэрбээр Дээд шүүхээс санал болгох хоёр хүний нэг болж гарч ирвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд шахалт үзүүлсэн шигээ Дээд шүүхийн шүүгчдэд ч нөлөөлсөн гэж хардах бүрэн үндэстэй юм.

Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн гишүүд ямар зориулалттай их хэмжээний мөнгө оруулж ирсэнг шалгах ёстой

УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь сүүлийн үед нэлээн шуугиан тариад байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хууль бусаар хил зөрчин их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудалд анхаарч ажиллах юм. Тус ажлын хэсэг өнөөдөр ХЗДХЯ-нд шаардлага хүргүүллээ. Ардчилсан Монгол Улсад мафийн систем байж болохгүй Энэ талаарУИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: ҮАБЗ-ийн албан хаагчид бол төрийн захиргааны албан хаагчид юм. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон ҮАБЗ-ийн тухай хуулиар эдгээр хүмүүс гадаад улсад тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль зүйн зохицуулалт байхгүй. ҮАБЗ-ийн үзэл баримтлалыг УИХ-аар баталсны дараа үйл ажиллагаа явуулах хууль журамтай. Гэтэл ямар тусгай чиг үүргээр хил давж их хэмжээний мөнгө олж ирэв гэдэг асуудал дагуулж байна. Энэхүү ноцтой мэдээллүүд ил тод болгох ёстой. Хилээр ийм их хэмжээний мөнгө орж ирсэн эсэх, тухайн мөнгийг юунд зарцуулсан, ямар зориулалттай байсан зэрэг асуудлуудыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой.ҮАБЗ үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу эсвэл аюулгүй байдалд заналхийлэх зүйл хийж байна уу гэдгийг шалгах хэрэгтэйбайна. Бид энэ асуудлаар ТЕГ болон ЦЕГ, АТГ-т хандсан. Мөн Б.Баасанцогт өмгөөлөгч хэрэг төлөвлөдөг, схемдэж зурдаг, захиалга өгдөг. Тэр шүүгчдээрээ дамжуулж ял төлөвлөдөг байсан нь ил болсон. Түүнчлэн шүүхийн байгууллага, хууль хяналтын зарим байгууллагын ажилтан албан хаагчтай хувийн харилцаа тогтоож, наргиж цэнгэдэг, мөнгө төгрөг авч өгөлцдөг сүлжээ бий болжээ. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн эрх, эрх чөлөөг дээдэлдэг хүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулахаар зорьж байна. Ардчилсан Монгол Улсад мафийн систем байж болохгүй, хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчиж болохгүй. Ардчилсан Монгол Улсад хүнд ял тулгадаг, эрүүдэн шүүдэг, хүнийг хэлмэгдүүлдэг байж болохгүй. Тиймээс ХЗДХ-ын сайдад энэ асуудлаар хандаж байна гэлээ. Ч.Ундрам: Ариг* банкийг дээрэмдэх схемийг Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютер дээрээс олсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хувь хүний өмчийг хууль хяналтын байгууллага зохион байгуулалттайгаар дээрэмддэг асуудал яригдаж байна. Тухайлбал, Ариг* банкийг дээрэмдэх схемийг Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютер дээрээс олсон. Ийм зүйл өнөөдөр байж болохгүй. Тийм учраас ТЕГ, ЦЕГ, АТГ-т хандсан. Өнөөдөр хариугаа өгөх эцсийн өдөр. ХЗДХЯ чиг үүргийнхээ хувьд энэ асуудалд анхаарч ажиллах ёстой учир албан бичиг өгч байна. Г.Дамдинням: Олон шударга шүүгчийн хажуугаар тусгай ган хамгаалалттай шүүхийн хонгил бий болжээ УИХ-ын гишүүн Г.Дамдинням-Хууль шүүхийн хонгил гэдэг асуудал 2 парламент дамжин яригдаж байна. Өнгөрсөн намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийг баталсан. Хуульд хуулийн байгууллагад ажилладаг хүмүүсийн хийхийг хориглосон заалтууд орсон. Гэтэл өнөөдрийн байдлаар 50 орчим сая төгрөгийг 11 шүүх, шүүхийн байгууллагын ажилтнуудад системтэйгээр тараасан байгаа юм. Тараасан хүн нь өмгөөлөгч Б.Баасанцогт. ҮАБЗ-д ажилладаг байсан үнэмлэхтэй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг хаана явна, Б.Баасанцогт дагаад явж байдаг. А.Гансүхийг Зам тээврийн сайд байхад Б.Баасанцогт МИАТ-ийн захирал байсан. Дараа нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болоход нь ажилтнаар нь ирсэн байдаг. Байнгын холбоо сүлбээтэй байна. А.Гансүх дарга таньдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ сүлжээнд шүүхийн захиргааны ажилтнууд ч оролцсон байгаа юм. Шүүхийн захиргааны ажилтнууд орж ирсэн өргөдөл гомдлыг аль шүүгчид хуваарилах вэ, хэзээ хийлгэх вэ гэдэг асуудлыг шийддэг хүмүүс. Энэ бүхнээс харахад олон шударга шүүгчийн хажуугаар тусгай ган* хамгаалалттай шүүхийн хонгил бий болжээ. Монгол Улсын нэрийн өмнөөс ялладаг прокурор хүртэл энэ хонгилд орсон байгаа юм. Ц.Сандаг-Очир: Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад өнөөдрийг хүртэл өөрийнхөө томилдог шүүгч нарт хариуцлага тооцохгүй байна вэ УИХ-ын гишүүнЦ.Сандаг-ОчирУИХ-ын гишүүд хууль баталдаг, хууль санаачилдаг, баталсан хуулийнхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг субъект. Шүүхийн тухай хуульд шүүгч нарын хориглох заалтыг оруулсан. Гэтэл Б.Баасанцогт гэдэг хүн шүүгч нарт мөнгө тараасан байна. Энэ бол авлига байж болзошгүй. Мөн цагаан сарын үеэр Монгол Улсын хилээр эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний гадаад валют орж ирсэн гэх мэдээлэл байна. ҮАБЗ-ийн ажилчид төрийн захиргааны албан хаагчид. Гэтэл А. Гансүх дарга төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж явсан гэж мэдээлэл хийсэн. Төрийн захиргааны албан хаагчид төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж явах ёсгүй. Энэ ямар учиртай мөнгө орж ирсэн бэ гэдэг асуултын тэмдэг гарч байна. Зорилго нь юу вэ. Мөн Б.Баасанцогтын компьютерээс нэр бүхий улстөрчдийн хэргийг төлөвлөсөн, зураглал олсон. Энэ бол гэмт хэргийн шинжтэй томоохон асуудал. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг хүртэл яагаад өөрийнхөө томилдог шүүгч нарт хариуцлага тооцохгүй байна вэ гэлээ. Мөн энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шүүгч нарт мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн Цагдаагийн Ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, хэрэг бүртгэл нээн шалгалтын ажил явагдаж байгаа гэв.

МАН,МАХН нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриалга гаргалаа

Улс төрийн ууган хүчин байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан МАН болон МАХН-ын ахмад, дунд, залуу үеийн гишүүд угшил нэгтэй хоёр намаа хамтарч улс төрийн үйл ажиллагаагаа явуулан, улс орныхоо нийгэм эдийн засагт тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх санал санаачлага, шаардлага хүсэлтийг гаргасаар байгаа билээ. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллаж байна. Уг Ажлын хэсгээс Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монголын ард түмний язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёс, эрх тэгш байдал, ардчилал, улс төрийн өндөр ёс зүйг эрхэмлэн дээдэлж, хамтарсан уриалгын төлсийг боловсруулж гарын үсэг зурав. Үндэсний язгуур эрх ашиг, эрх чөлөө, шударга ёсны төлөөх хамтарсан уриалгын гол зорилго нь өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох, ардчиллыг бэхжүүлэх, хонгилын шүүх засаглалыг үгүй хийх, эрх зүйн хувьсгалыг эхлүүлж, сонгодог парламентыг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засагтай, иргэн бүр нь тэгш эрхтэй, дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигт хүрсэн улс болгохын төлөө нэгдэж ажиллахад оршиж байна. Ажлын хэсгээс боловсруулсан уриалгын төсөлд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар гарын үсэг зурлаа. Энэ үеэрМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.АмарбаясгаланМанай 2 намын хувьд олон жилийн турш нэг нам байж, улс төрийн үйл ажиллагааг амжилттай удирдан зохион байгуулж ирснээрээ онцлог. Засгийн эрх барьж, улс орныг удирдан чиглүүлж ирсэн туршлагатай ч тодорхой үзэл санаа, байр суурь дээр зөрчилдсөн. Тусдаа үйл ажиллагаа явуулснаас хойш даруй 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд оносон гэхээсээ алдсан зүйлүүд нэлээд байсныг намын ахмад, залуу, дунд үеийнхэн шаардлага, хүсэлттээ хөндсөн байсан. Тиймээс эдгээр олон гишүүдийнхээ санал бодол цаашлаад Монгол Улсынхаа том эрх ашигт нийцсэн улс төрийн үйл ажиллагааг хамтарч явуулах нь бидний энэ цагийн үүрэг гэж ойлгож байна. Өмнө нь улс төрийн намууд нэгдэж үйл ажиллагаа явуулна гэхэр ажил албан тушаал, наймаа тохироо гэсэн байдлаар олон нийт хүлээж авдаг байсан.Харин энэ удаагийн МАН болон МАХН-ын нэгдэн нийлэх үйл явц нь улс эх орныхоо өмнө тулгамдсан олон том зорилтыг хамтран шийдэхээрээ чухал ач холбогдолтой юм хэмээн онцлов. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгабайр сууриа илэрхийллээ. Тэрбээр 10 жилийн өмнө нэг байсан нам маань 2 хуваагдаж салсан шалтгаан нь байгалийн баялагтай холбоотой гэрээ хэлцлүүдийг Монголд, монголчууддаа ашигтай хийх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байсантай холбоотой. Харин өнөөгийн МАН-ыг удирдаж байгаа удирдлага, УИХ, Засгийн газар Оюутолгой зэрэг гэрээнүүдийг Монголын талд ашигтайгаар засах, сайжруулах ёстой байр суурь дээр нэгдмэл болсон нь бидний 10 жилийн өмнөх салсан шалтгааныг үгүй болгосон. Мөн хууль шүүхийн байгууллагын бусармаг үйл ажиллагаа, тухайлбал хуулиар биш хувь хүмүүс, хэсэг бүлэг хүмүүс тааллаараа шүүхийн шийдвэрийг гаргуулдаг байсныг таслан зогсоох, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хуваарилах, Эрдэнэтийн 49 хувийн хууль бус хувьчлал зэрэг бидний 10 жилийн турш тэмцэж байгаа асуудлууд МАН-ын өнөөгийн баримталж буй бодлоготой нийцэж байгаа нь бидний нэгдэж, нийлэх гол шалтгаан боллоо хэмээв. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, ардчилал, үндэсний аюулгүй байдлыг бататгах цогц бодлогыг хэрэгжүүлэх уриалгыг хоёр намын бүх шатны байгууллагуудад хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд гишүүд дэмжсэн тохиолдолд МАН болон МАХН нэгдэж цаашдын улс төрд хамтарсан үйл ажиллагаа явуулах юм.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ МОНГОЛ УЛСАД ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭСЭН МИНИЙ БАЙР СУУРЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг Рио Тинто компани цаг алдалгүй анхаарч, Оюутолгой төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар яриа хэлэлцээг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм дөнгөж томилогдоод удаагүй байхдаа буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй анхны цахим уулзалт хийж байсан билээ. Өнөөдрийн уулзалтын үеэр тэрбээр Оюутолгой төслийн хамтын ажиллагааны шинэ хуудас эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэхүү төслийг Монгол Улсад илүү үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа мөн илэрхийллээ. Өнөөдрийн цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаа нар оролцсон бол Рио Тинто компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Бизнес хөгжил эрхэлсэн захирал С.Мөнхсүх, Рио Тинто Монголиа ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал нар оролцов.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.