Д.Пүрэвдаваа: Хамтын шийдвэр, хамтын амжилтын төлөө тууштай ажиллана

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Даваахүүгийн Пүрэвдаваа батламж гардахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд , Ардчилалын 31 жилийн түүхэнд Ардчилсан нам дөрвөн жил засагласан . Сүүлийн 27 жил эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөртөө Монгол Улсыг хөгжүүлнэ гэж тусгасан байдаг ч эвлэлдэн нэгдэхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Бөхийн хоёр холбоо болон Сагсан бөмбөгийн хоёр холбооны үйл ажиллагаа энэ намын бодлогод нийцэхгүй бол саад тавьж байдаг. Нөхцөл байдал амаргүй байгаа. Өнөөдөр Ардчилсан нам тодорхой нөхцлүүдээс болоод хоёр хуваагдсан гэсэн нэртэй болоод байгаа. Маргаанд хүргэж байгаа зүйл заалтуудыг маш тодорхой цэгцлэх ёстой. 2024 он гэхэд ялалт байгуулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй. Манай нам Монгол улсын хоёр сая гаруй сонгогч, гурван сая гаруй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах мөрийн хөтөлбөрийг боловсруулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Мөн дүрэм журам олон нийтэд ойлгомжтой байх ёстой. Сонгогчдын итгэлийн даахуйц 76 нэр дэвшигчийг эртнээс бэлтгэх нь чухал юм. Миний хувьд Тогтвортой хөгжил гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлэн АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Аливаа байгууллага, улс төр, өрх гэр тогтвортой хөгжиж байж, улс орон, цаашлаад ард түмний амьдрал сайжирна. Иймд богино хугацаанд өнөөдөр тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах хариуцлагатай цаг үед бид эв нэгдэлтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. Цаашид манай нам дүрмэндээ өөрчлөлт оруулж, дараах зүйлсийг анхаарч ажиллах нь чухал юм. Үүнд: -Анхан шатны намын гишүүдээс эхлээд хүн болгонд хадаг барьж очдог байдлыг таслан зогсоох хэрэгтэй. -Хэн нэгэн эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд нэг сарын өмнө ирдгийг таслан зогсоох. - Хүн болгон нэгдэж байж 72 төрлийн халамж өгдөг, нийт сонгогчдын 44 хувийн санал авсан нам УИХ-ын 82 хувийг эзэлж, засаглалыг 100 хувь барьж байна. Үүний эсрэг хамтын шийдвэрийн байгууллага болж дунд, залуу, ахмад үеийн холбоосыг нэгтгэж байж бид 2024 он, 2028 онд тогтвортой амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд хэн нэгэн хүний мессежээр ажил хийдэг хүн биш. Хэн нэгэн хүнээс хараат бусаар ажиллах зарчим баримдалдаг. Хамтын шийдвэр, хамтын амжилтын төлөө тууштай зүтгэх болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн салбар бүрийнхэнтэй хийж буй өглөөний уулзалтаа мэдээлэл технологийн салбараас эхэлсэн. 2021 оны хоёрдугаар сарын 5-нд болсон мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн тус уулзалтын мөрөөр олон улсын зах зээлд гарах боломжтой And Global, Erxes, CallPro, World Plus, Shoppy зэрэг компаниудын удирдлагуудыг Ерөнхий сайд өнөөдөр дахин хүлээн авч уулзлаа. Мэдээлэл технологийн салбарын асар хурдацтай хөгжлийн энэ үед дотоодын компаниуд хэрхэн олон улсад гарч хөрөнгө оруулалт татах вэ гэдэгт анхаарлаа хандуулсаар байна. Мэдээлэл технологийн салбарыг шинэ шатанд гаргах нөөц боломжийн талаар тэд гадаад, дотоодын хамтын ажиллагаа, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрөөс ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн саналуудыг түлхүү тавив. Зарим орнуудад мэдээлэл технологийн салбарын компаниудад тодорхой дэмжлэг үзүүлдэг талаар Япон, Сингапурын жишээг татаж, татварын таатай орчин, хөнгөлөлттэй зээл, дэд бүтцийг хөгжүүлэхэд цогц дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг баримтуудыг дурдаж байв. Ерөнхий сайдМэдээлэл технологийн чиглэлээр амжилттай ажиллаж байгаа компаниудын төлөөлөлд аль болох өгөөжтэй байдлаас нь харж, дэмжин ажиллана гэдгээ хэлэв. Мөн энэ чиглэлийн тусгай санг байгуулах хэлбэрээр зохицуулалтууд хийнэ гэв. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх хүрээнд мэдээлэл технологи, хүний нөөц, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд хоёр тал анхаарч ажиллаж байгаа. Энэ дагуу дотоодын мэдээлэл технологийн салбарын компаниуд хамтран ажиллах боломжууд бий гэдгийг ч Ерөнхий сайд хэллээ.

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАННЕС ТАКАЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав. Хамтын ажиллагааны өнгөрсөн 15 жилийн хугацаанд ЕСБХБ-ны зүгээс Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархаж буйгаа уулзалтын эхэнд Ерөнхий сайд цохон тэмдэглэв. ЕСБХБ нь Монгол Улсын Засгийн газартай явуулсан хамтын ажиллагааны хүрээндээ нийт 114 төсөл хөтөлбөрөөр дамжуулан 2,2 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийж, 2017 оноос хамтын ажиллагааны хүрээгээ улам өргөжүүлээд байна. Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий дэд бүтэц, дулаан эрчим хүч, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдээ цаашид урт хугацаанд үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэв.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.