У.ХҮРЭЛСҮХ: МАН ШИНЭ ЗУУНДАА ард түмэнтэйгээ хамтдаа урагшилсан ДЭВШИЛТЭТ улс төрийн хүчин байх болно
2021-03-10 11:45:52 Нийтлэгдсэн: Улс төрМАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс...
АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХОЁР ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ МАРГААШНААС 3%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ОЛГОЖ ЭХЛЭНЭ
2021-03-10 10:23:18 Нийтлэгдсэн: Улс төрСангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг болон арилжааны банкуудын удирдлагууд хамтран Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө, Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө- ний талаар тус тус танилцуулга мэдээлэл өгөв. Ажлын байрыг дэмжих зээл-ийг маргааш/2021.03.10/-наас эхлэн банкуудын эх үүсвтгэх байдлаэрт тулгуурлан 3%-ийн хүүтэй олгоно. Зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдэд Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж, зөрүүг банкуудад төлөх юм. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэг болон батлан даалтын үүргийн гүйцэтгэлийг хангах үйл ажиллагаанд Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэар оролцож ажиллах юм. Бага хүүтэй ажлын байр дэмжих зээлд дараах нөхцлийн хүрээнд хамрагдана. Ажлын байрыг дэмжих зээл-ийн санхүүжилтийн ерөнхий нөхцөл Нийт зээлийн хэмжээ: 2 их наяд төгрөг хүртэл; Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ: Аж ахуйн нэгж 500 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая төгрөг хүртэл, Батлан даалтын хэмжээ: Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн барьцаа хөрөнгийн дутагдалтай хэсэг (үндсэн зээлийн 60 хүртэл хувь буюу 300 сая төгрөг хүртэл); Зээлийн нөхцөл Зээлийн зориулалт: Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх; Зээлийн эх үүсвэр: Банкны өөрийн эх үүсвэр; Зээл олгох хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал; Зээлийн хэмжээ: Нэг зээлдэгч, түүний хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн хэмжээ 500.0 сая төгрөг хүртэл, бизнес эрхлэгч иргэн 50 сая хүртэл, Зээлийн хугацаа: 3 жил хүртэл; Зээлийн хүү: жилийн 3 хувь; Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сар эсвэл зээлийн нийт хугацааны гуравны нэгээс хэтрэхгүй байна
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Т.Чимгээг суллах боломжгүй гэв үү
2021-03-09 21:09:42 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-аар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Т.Чимгээтэй уулзлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт хаалттай хорих ангид ажилласан нь олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү дахин татав. Тэр дундаа Эрүү шүүлтэд өртөж, хилс хэргээр ял эдэлж байж болзошгүй гэх Т.Чимгээг ил гаргаж, сэтгүүлчидтэй уулзах боломж олгосон нь сошиал ертөнцөд жинхэнэ утгаар бум болж байна. Энэ хэрэг 23 жилийн туршид улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл байсаар ирлээ. Одоо бүхэлд нь нууцаас гаргах цаг болсон, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаач гэсэн хүсэлт, шаардлага ч улам эрчээ авч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн даваа гарагт хаалттай хорих ангид сэтгүүлчдэд мэдэгдсэнчлэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэргээр зургаан жил, долоон сар, зургаа хоног шоронд тарчилж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах хууль, эрх зүйн боломж бий юү. Тэднийг суллах уу Ард иргэдийн зүгээс чих тавин хүлээж суугаа асуудал бол энэ мөн. Өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж, Тэднийг эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан хүмүүс бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хоёр юм гэж мэдэгдсэн. Олон улсын парламентын холбооноос эрүүдэн шүүлгэсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардсан нь 2019 оны аравдугаар сард болсон явдал. Харин Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт тус бүр гурван жилийн хорих ял оноосон нь 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр юм. Тухайн үед олон нийтийн дунд Б.Хурц нарын гэм бурууг тогтоочихвол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах байх гэсэн итгэл, горьдлого байсан. Зарим улстөрчийн зүгээс Хилс хэргээр ял эдэлж буй тэр хүмүүсийг удахгүй суллана гэж мэдэгдсэн ч талаар болсон. Яагаад тэр вэ. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах боломжгүй Холбогдох хууль, эрх зүйн баримтаас ийм нэгэн гаргалгааг хийж болохоор болжээ. Учир нь Төв аймгийн шүүхээс тагнуул, прокурор, ШШГЕГ-ын ажилтан гээд нийт есөн хүний гэм буруугийн асуудлыг өнгөрсөн онд хэлэлцэж, ял оноосон ч 2020 оны арваннэгдүгээр сард хуралдсан давж заалдах шатны хурлаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргасан. Ном ёсоор анхан шатны шүүх хурлын товыг зарлаад дахин хуралдах ёстой ч ямар далд хүч үйлчилсэн нь мэдэгдэхгүй гацаасаар байна. Эрүүдэн шүүсэн гэх хэргийг бүх шатны шүүхээр хэлэлцэж нэг мөр шийдэхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал хойшилно гэсэн үг. Нэг ёсондоо, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар хонгилын шүүгчдээ удирдаж, хугацаа хожсоор байгаа юм. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд ч энэ талаар Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг шийдэхгүйгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж авч үзэх боломжгүй. Хуулиараа л явна гэдэг байр суурийг илэрхийлсэн сурагтай. Үнэхээр ч тийм юм. Тагнуулынхан энэ хоёр хүн дээр хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, хорих газрын камерт эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн нь гурван шатны шүүхээр тогтоогдвол Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хэргийг дахин авч үзнэ. Ингээд Улсын Дээд шүүх рүү шилжүүлснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцэж, цагаатгах эсэхээ шийдэх хуультай. Нэг нь эрүүдэн шүүсэн, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн гэх хоёр өөр хэрэг мэт боловч хоорондоо ийм хэлхээ холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг Төв аймгийн шүүх хэрхэн дэнслэхээс шалтгаална. Шүүх, хуулийнхан хуйвалдаж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг нааш, цааш шидэн тоглож хугацаа хожсоор байгаа тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэхийг хуулийн дагуу шийдэж чадахгүй байгаа юм байна.
“Хоёр их наяд төгрөгийн төлөвлөгөө буюу ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДДАГ АСУУДАЛ”
2021-03-09 16:44:40 Нийтлэгдсэн: Улс төрУИХ-ынгишүүн Х.Булгантуяаөөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. УулзалтБаянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраасэрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг ньЖДҮ-ийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа юм. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай ХОЁР ИХнаядынтөгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг. МөнМонголбанкныжилд нэг их наяд төгрөг байгаарепосанхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээртусгасан билээ.Энэхүүтөлөвлөгөөнджижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн хамрагдах, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх болон удахгүй батлагдахжурмын талаар УИХ-ынгишүүн Х.Булгантуяасанаа бодлыг сонссонбилээ. Мөн энэхүү уулзалтад Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй бүхий л зөвлөгөө мэдээллийг өгөхөөр БаянзүрхЖижиг, дунд үйлдвэрийн газар, татварболон халамжийн хэлтэс, Хаан банк-нытөлөөлөл, ХХААХҮЯ-ныЖижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтэс гэх мэт хүмүүс оролцсон юм. Энэ үеэр бизнес эрхлэгчид төсөл хэрхэн бичих, зээлд хэрхэн хамрагдах, бараа бүтээгдэхүүний борлуулалт, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх,НДШболон татварын тайлан илгээх болонхөдөлмөрийн гэрээ ажилчинтайгаабайгуулахзэрэг бүхий л талын мэдээ мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс авч байлаа. ТүүнчлэнБизнес эрхлэгчдийн зүгээс Төрөөс хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөнд хамрагдмаар байна. Ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдахад маш их хүндрэл бэрхшээл тулгардаг. Олон бичиг цаас болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзах шаардлага гардаг. Маш их зүйл нэхдэг, шаарддаг тул шантраад хаях их байдаг. Ихэвчлэн ийм төрлийн ажил хөөцөлдөхөд мэдээлэл муутайгаас болж, хоцорч, хожимддог байсан гэдгээ хэлж байв. Харин энэ удаад төрөөс хэрэгжүүлэхЦОГЦ төлөвлөгөө буюу Жижиг, дунд үйлдвэрлэгч нартай уулзаж, зовлон бэрхшээл асуудлыг нь сонсож, гарц гаргалгаа хэлж өгч, мэдээллээр хангаж буйУИХ-ынгишүүн Х.Булгантуяад талархаж байгаагаа илэрхийллээ.Мөн Анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийн дуу хоолойг сонсож, тэдний төлөө ажиллаж, бодит нөхцөл байдлыг сонсож байгаад баяртай байгаагаа Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчидхэлж, асар их боломж бололцоо байдаг гэдгийг харлаа, ойлголоо гэж ярьж байв. Ихэвчлэн танил, талтай нь зээлд хамрагдаж, боломжийг хүртдэг гэдэг ойлголттой байлаа. Харин өөрсдөө зүтгэж, зөв мэдээлэлтэй байхаас гадна салбартай холбоотой холбогдох хуулиудаа хүртэл мэдэх шаардлагатай байгааг хоёр хоногийн цахим сургалтаар олж авлаа гэдгээ үйлдвэрлэгчид ярьж байлаа. Мэдээлэлтэй, зөв ойлголттой байвал зорьсон ажлынхаа ард гарч болдог юм байна. Заавал өрхийн бизнес эрхлэхээс илүүтэй аж ахуйн нэгж болж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар болон нийгмийн даатгалаа төлж, хариуцлагатайажиллах ёстойгсургалтаар мэдэж авлаа гэв.Манай улсад Татварын багц хууль шинээр шинэчлэгдэж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нарт илүү нээлттэй болсонгэдгийг өнөөхэрнь мэдэхгүй явжээ гэж байлаа. Харин зарим аж ахуйн нэгжийн хувьд Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. ГэтэлШӨХТГ-аасүнээ нэмж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Энэхүү шаардлагыг жижиг, дунд үйлдвэрлэгчид илүүтэй биелүүлж байна. Харин томоохон аж ахуйн нэгж компаниудын үнийн хөөрөгдөлд шалгалт хийсэн мэдээлэл дутмагбайдаг. Хариуцлага тооцсон эсэхэээргэж мэдээлэхгүй байна. Аж ахуйн нэгжүүдийг алагчилж байнагэдгийг дуулгаж байлаа.Мөн бүхий л төрлийн бизнес эрхлэгч нарт үйлдвэрийн тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Харин манайд ирж байгаа тоног төхөөрөмжтосолгоогүйирдэг. Үүнээсээ болоод эвдрэл, гэмтэл ихтэй. Засаж янзлуулахад зардал маших гардаг. Тиймээс холбогдох албаны хүмүүс хяналт шалгалтаа сайн хийхийг уулзалтаар дамжуулан уламжилж өгөхийгУИХ-ынгишүүн Х.Булгантуяагаас хүсэж байсан юм. Х.БУЛГАНТУЯА: ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээлд ОЛОН жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай Энэхүү уулзалтын дарааУИХ-ынгишүүн Х.Булгантуяагаас цөөн асуултад хариулт авлаа. -Жижиг, дунд үйлдвэрлэгч нарынсанаа бодлыг сонсож, холбогдох албаны хүмүүсээс газардээр нь мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Үүнд иргэд, аж ахуйн нэгжүүд маш их талархаж байна? -Баянзүрх дүүргийнхээ өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч нартай уулзаж санаа бодлыг сонсож, хоёр өдрийн сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалт маш үр дүнтэй боллоо. Нийт 150 гаруй хүнтэйуулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтад дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар болон халамжийн хэлтэс, Хаан банк-нытөлөөлөл, ХХААХҮЯ-ныЖижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийнхэлтсийндарга нар оролцлоо. Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэларванхоёрдугаарсарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхааржижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна. -Иргэд, аж ахуйн нэгжийн хамгийн тулгамдсан асуудал юу байв? -Төрөөс хэрэгжүүлэх 10 ихнаядынхоёр нь гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрийн зээлд олгогдох юм. Энэхүү зээлд яаж хамрагдах вэ. Ямар асуудал байна вэ гэх асуудлуудыг нэлээд тавьж ярилаа. Харин манай иргэдийн хувьд өрхийн бизнесээр нэлээд ажиллачихсан байдаг. Тиймээс бизнесийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хүндрэл учраад байгаа юм. 2020 онд Татварын багц хууль шинээр хэрэгжиж эхэлсэн байгаа. Аж ахуйн нэгж бизнесийнхэнд нэлээд таатай, ээлтэй хууль болсон. Хуулийг таниулах, сурталчлах, чиглэлээр бизнесийн байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулах байсан. Харин манайулсад цар тахалгарсныулмаастаниулж амжаагүй. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж мэдээллээр хомс байгаа нь ажиглагдлаа. -Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж бизнесийнхэн таатай хүлээж авдаггүй. Асар их дарамт гэж хардагтай холбоотой байх? -Ихэнх бизнесүүднэг хувиар1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдхөнгөлөлттэйнөхцөлөөр татвар төлж байгаа. Татвар, санхүүгийн тайлан маш амар хялбар болсон. Мөн жижиг, дунд үйлдвэрийнгазраас хэрхэн яаж жижиг дунд үйлдвэрийн гэрчилгээ авах вэ. Түүнчлэн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтаар 60 хувьд барьцаагаргаж болохоор байгаа. Үүнд хэрхэн хамрагдах вэ гэх мэт олон асуултад хариулт өглөө. Тэр дундаа жилийн гурван хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгч нарт олгосноор үндэсний үйлдвэрлэл буюу бизнес сэргэнэ. Түүнчлэн вакцинжуулалт эрчимтэй хийгдэжбайгаа юм байна. Тун удахгүй хилээ нээхээр ажиллаж байгаагУОК-оостанилцуулсан. Тиймээс бизнес сэргэж эхлэх юм байна. Багахүүтэй зээлд хамрагдмаар байна. Бизнесээ буцаагаад хэвийн горимд оруулмаар байна гэх хүсэлтүүд нэлээд байлаа. -Журам гарахаас өмнө уулзаж, мэдээлэл өгч байгаа нь чухал санагдлаа. Журамд илүү бодит санал тусгах боломжийг илүүтэй харсан байх? -Тийм ээ. Журам гэхдээ харааханэцэслэжгараагүй.Миний хувьд иргэдтэй уулзах уулзалтаа яаравчилж байгаа нь энэхүү шинээр гарах журамд иргэдийн саналыг тусгахад чиглэж байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах юмсан гэдэг зорилгоор уулзалтаахийсэн. Уулзалтуудаас маш их ажил хэрэгч саналууд гарлаа. Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэларванхоёрдугаарсарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхааржижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна. УИХ-д томоохон хуулийн төсөл, журам бодлогыг гаргаж байгаа. Гэтэл бодит амьдрал хуулийн заалт, журам тогтоолууд хэрэгждэггүй. Үүнээс болоод хоцрох, үлдэхайдас маш их байна. Энэхүү зээлд маш олон жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай. Үндэсний үйлдвэрлэл сэргээсэй. Халамжаас хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлрүүхурдан шуурхай шилжээсэй гэж энэхүү сургалтуудыг зохион байгуулсан байгаа.
Эмэгтэй гишүүд хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хуулийн төсөл өргөн барилаа
2021-03-09 08:50:53 Нийтлэгдсэн: Улс төрУлсын Их Хурлын эмэгтэй гишүүд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар өргөн барьсан байна. Хүүхэд хамгааллын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд: орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагджээ. Хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. ХаринЖендэрийн эрх тэгш байдлын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь: ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбодь, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Судалгаагаар манай улсад 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хохирогчид нь хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, тэвчишгүй байдалд хүрэх нь тохиолдсоор байгаа аж. Эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх зүйл, заалтууд хуулийн төсөлд тусгагдсан гэжУИХ-ын Тамгын газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй