Монгол Улс Олон улсын Нээлттэй засгийн түншлэл-д нэгдэн орсноор Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-I, II, III-ыг хэрэгжүүлээд байна. Түншлэлийн гишүүд ээлжит хурлаа цахимаар хийж, ажлын тайлангаа хэлэлцэв. 2019-2021 он хүртэл гуравдугаар төлөвлөгөөг 13 зорилт 71 арга хэмжээний хүрээнд төлөвлөн 80%-тай биелүүлжээ. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсэг, дотоодын салбар зөвлөлүүдийг байгуулж зөвлөгөө, мэдээллээр ханган, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй 8 удаагийн уулзалт зохион байгуулсан байна. Төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарсан ч уул уурхайн салбар дахь хууль бус олборлолтод хяналт тавьж, нөхөн сэргээлтийг бодит болгох нөхцлийг бүрдүүлж, олон нийт хяналтад оролцох боломжтой болсон, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, цахимжуулсан зэрэг хэд хэдэн төслийг амжилттай гүйцэтгэсэн байна. Илүү олон зорилт дэвшүүлж, асуудлыг цогцоор нь шийдэж ажилласнаараа Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-III өмнөх жилүүдийнхээс онцлог байсан гэж ажлын хэсгийнхэн дүгнэжээ
У.Хүрэлсүх: 100 жилийн өмнө тээвэр хийх автомашингүй, 19-хөн чиглэлийн шороон замтай, 10-хан ширхэг модон гүүртэй байлаа
2021-03-05 10:30:38 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх Тусгаар тогтнол хөгжлийн зуун сэдэвт илтгэлээ тавьсан. Манай сайт тус илтгэлийн онцлох хэсгүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс
У.Хүрэлсүх: Oйрын 30 жилд багтаан эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болох томоохон зорилтыг дэвшүүлээд байна
2021-03-04 12:24:28 Нийтлэгдсэн: Улс төр#МАН-ын дарга У.Хүрэлсүх: Oйрын 30 жилд багтаан эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болох томоохон зорилтыг дэвшүүлээд байна! #МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс... #ЭхОрончдынӨдөр #МАН
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд Ковид-19 халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах боломжтой бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав. Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
05 ДУГААР САРЫН 01-НЭЭС АГААРЫН ХИЛЭЭ НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
2021-03-04 10:18:24 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хил нээх, нээсний дараа дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах, цахим визны нэгдсэн систем боловсруулж 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлж эхлэхийг холбогдох сайд нарт даалгав. Цаашид эрсдэлийг харгалзан бусад боомтыг нээх эсэхийг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх юм. Товч мэдээ - Монгол, Хятадын хилийн боомтод тээвэр хийж байгаа жолооч нарыг энэ сард багтаан цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар болов. Ингэснээр нүүрс, бусад бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ хэвийн хэмжээнд хүрэх, цаашид өсөн нэмэгдэхэд чухал нэмэртэй гэж үзлээ. - Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даалгалаа. Сан байгуулснаар байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бүрдэнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ, ипотек, хөрөнгийн зах зээл, арилжааны банкинд байршуулах, боловсролын зээл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг энэ сангаас авах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна. - Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер-ын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт кластер байгуулахаар төлөвлөж байна. Энд биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи зэрэг тэргүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан судалгааны төв байрлах бөгөөд 3,000 гаруй эрдэмтэн судлаач, ажилтан ажиллах юм. - Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө-г баталлаа. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа хаягдал усны эх үүсвэр, шинж чанарыг тодорхойлж, мэдээллийн сан бий болгох, үйлдвэрүүдэд хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж, тоног төхөөрөмж суурилуулахад дэмжлэг үзүүлэх, арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэх хүртэл Харгиа цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулах, усыг дахин ашиглах, хяналт, зохицуулалттай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ. - Монгол соёл, Монгол баялаг стратеги төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх, хууль эрхзүйн орчинг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар болов. Соёлын яам төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, монгол хүн, монгол бүтээлийг дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг бүрдүүлэх зорилгоор төсөл боловсруулжээ. - 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 39 хоногийн буюу 155 мянган тн нөөцтэй. Үүнээс А-80 автобензин 66, АИ-92 автобензин 50, дизелийн түлш 32, ТС-1 онгоцны түлш 22 хоногийн нөөцтэй байна.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй