Ерөнхий сайд Төв аймгийн хорих ангид ажиллаж, эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана
2021-03-06 16:23:43 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй биечлэн уулзана гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр, Шүүх гэм буруутайг тогтоодог. Өмнөөс нь хэн нэгэн гэм буруутай гэх дүгнэлт хийх боломжгүйг та бүхэн мэднэ. Засгийн газрын тэргүүний хувьд би өчигдөр Жендэрийн үндэсний хорооны хурал дээр нэг зүйлийг амласан. Тэр нь эрүүдэн шүүлттэй холбоотой зарим нэг субъектүүд, жишээлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын ерөнхий газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Шүүн таслах үйл ажиллагаа хийгдэх, хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явж байх үед аймшигтай олон зүйл ил болсон. Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй. Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй их хурлын гишүүд энэ асуудлыг тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ. Мөн Төв аймгийн ашигладаггүй тусгай хорих анги тохижуулсан. Тэр хорих анги дээр гуравдугаар сарын 8-ны өдөр бас очно. Хорих ангийн доод давхарт буюу эрүү шүүлт хийсэн газарт нь очих бөгөөд тус хорих ангийг дахиж ашиглахгүйгээр хаана. Бас үүнтэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаан дээр гацсан байгаа зарим нэг асуудлууд дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэсэн юм.
Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье
2021-03-06 16:20:18 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байгааг шууд дамжуулан хүргэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. Тэрээр Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. ЗГ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхааръя гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ. Нөгөөтээгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна гэлээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх: Монгол Улсын хүн амаа 100 жилийн хугацаанд 6 дахин өсгөжээ
2021-03-06 11:30:28 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдрөөр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх Тусгаар тогтнол хөгжлийн зуун сэдэвт илтгэлээ тавьсан. Манай сайт тус илтгэлийн онцлох хэсгүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН илтгэлээс
Шадар сайд С.Амарсайхан вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж байгаа талаар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг тоймлон илэрхийлбэл: Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж 3, 4 сард нийслэл хотод амьдарч байгаа насанд хүрсэн 1 сая иргэнийг, 5,6 сард хөдөө орон нутгийн 1 сая иргэнийг вакцинжуулна . Ингэхдээ эхний ээлжинд худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 40.000 иргэн, бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа 45.000 гаруй багш, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 23.000 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулахаар болжээ. Ирэх долоо хоногоос нийслэл хотын хэмжээнд өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулах ажилд хамруулна Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулах вакцин худалдан авахад зориулж 240 тэрбум төгрөгийг төлөвлөсөн бөгөөд вакцин татан авалтын санхүүжилттэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэхгүй.зарцуулахаар Ийнхүү Шадар сайд С.Амарсайханы хэлснээр улс орны хэмжээнд вакцин татан авалтын ажлууд идэвхжиж, иргэдийг дархлаажуулах аяныг эрчимжүүлснээр манай улс 7 сард багтаан насанд хүрсэн бүх иргэдээ вакцинжуулж дуусч, та бид энгийн ажил амьдралдаа орох боломж бүрдэх юм байна.
“ОЮУТОЛГОЙ” ХХК 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН ТАТВАРЫН АКТААР НОГДУУЛСАН 648.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛЛӨӨ
2021-03-05 11:04:35 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Татварын алба Оюутолгой ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байсан. Оюутолгой ХХК 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг Төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг шилжүүллээ. 2020 оны татварын актаар илэрсэн томоохон зөрчлүүдээс дурдвал: - Оюутолгой ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549 орчим тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт суутгалын татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн 598.1 тэрбум төгрөгийн хүүнд суутгалын татварын бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд 179.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөд Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн - Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг. Оюутолгой ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 370 гаруй тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 01 дүгээр сард ногдуулсан. Энэхүү татварын актаас 359 орчим тэрбум төгрөгийг Оюутолгой ХХК эсэргүүцэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн томоохон зөрчлөөс дурдвал: - Оюутолгой ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 орчим тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрт суутгалын татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн 522.1 тэрбум төгрөгийн хүүд суутгалын татварын бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Оюутолгой ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхөд Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги - Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн - Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг. Оюутолгой ХХК-д ногдуулсан дээрхи татварын актууд Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу хийгдсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан, үндэслэлтэй шийдвэр бөгөөд Оюутолгой ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй. Оюутолгой ХХК нь 2010-2020 оны хугацаанд улсын болон нутгийн төсөвт нийт 3 их наяд төгрөг буюу 1.2 тэрбум орчим ам.долларын татвар, хураамж төлсөн. Тус компанийн жилийн орлого 1.1 тэрбум орчим ам.доллар бөгөөд менежмeнтийг хэрэгжүүлдэг Рио Тинто болон түүний харилцан хамааралтай этгээдүүд нийт орлогын 30 орчим хувийг менежментийн төлбөр, баталгааны шимтгэл, бусад төлбөр хэлбэрээр авдаг. Татварын актуудаар илэрсэн зөрчлийн дийлэнх хэсгийг менежментийн талбөр, зээлийн хүүнд төлөх суутгалын татварыг бүрэн ногдуулж төлөөгүй зөрчилд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгууль бүрдүүлж байна. Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвар шударгаар төлөх шаардлагыг Оюутолгой ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл Ресурс компаниудад байнга тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй