МОНГОЛ АРДЫН НАМЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХОС НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2021-03-03 16:05:40 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан Монгол Ардын Намын түүх, Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.НээлтэдМонгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа,Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.ДашЁндон, Доктор (PhD), профессор Н.Хишигт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, академич Ж.Болдбаатар, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор З.Лонжиднар оролцлоо. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланарга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Ардын Намын 100 жилийн ой бол дан ганц намын гишүүдийн баяр биш, Монголд тэр дундаа төв Азид анхлан улс төрийн нам байгуулагдсан түүхэн ойн жил. Улс төрийн нам байгуулагдаж улс үндэстнийг удирдан манлайлж, өнөөгийн соёлт нийгмийг бий болгоход оруулсан хувь нэмрийг дүгнэн хэлэлцэх жил юм. Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид олон жилийн туршсудалсныдүнд асар их материалыг цуглуулсан байдаг. Олон зуун өгүүлэл, нийтлэл, ганц сэдэвт зохиол, сурах бичиг хэвлэгдэн гарснаас хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь Монгол Ардын Намын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагын зүгээс зохион байгуулж, олон арван эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор туурвисан Монгол Ардын Намын түүх есөн боть зохиол зохиол байлаа. Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулж эдгээр есөн бодийг нэг ботид багтаан дахин хэвлэн гаргаж байна.Монгол Ардын Нам өнгөрсөн хугацаанд түүхээ бүтээж, хөгжиж, төгөлдөржиж ирэхдээ төрөл арилжсангүй. Манай нам малчид ард зонхилсон нийгмээс гаралтайгаа ямагт бодож ардын гэдэг баримжаагаараа улс орон ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирснийг түүхэн замнал тов тодорхой харуулж байна. хэмээсэн юм. Доктор (PhD), профессор Н.ХишигтМонгол Ардын Намын 100 жилийн ой бол Монголын түүхийн томоохон үйл явдлуудын нэг. Монгол Ардын Намын түүх ном бол Монголын орчин үеийн түүхээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид мөн Монгол Ардын Намын үе үеийн зүтгэлтнүүдийн оролцсон хамтын бүтээл бөгөөд 1990 оноос эхэлсэн Монголын түүх бичлэгийн шинэ үеийн томоохон бүтээлүүдийн нэгт зүй ёсоор орно. 1990-ээд оноос эхэлсэн Монголын түүхийн бичлэгийн бүхий л ололтууд, аливаа үзэл суртлаас ангид байх, судалгааны их бааз суурь өргөжсөн үед түүхийг үзэх шинэ үзэл хандлагыг тусгаж бичсэнээрээ онцлог юм гэв. МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХном ньМонгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод, гадаадын эрдэмтэн шинжээчдийн олон жилийн туршид судлан туурвисан бүтээлүүдээс хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь болохМАН-ын90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагуудын зүгээс зохион байгуулж олон эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор туурвисан Монгол Ардын Намын түүх есөн боть зохиол юм.Номын 8-р ботид буюу 1983-1992 оны түүхэн хэсэг бичигдээгүй байсан бөгөөдМАН-ын100 жилийн ойг тохиолдуулан үлдсэн хэсгийн түүхийг нэмж оруулсан, есөн боть номоо нэг ботид багтааж үндсэн утгаарааМАН-ын100 жилийн түүхийг агуулсан бүтээл болж буйгаараа онцлог юм. МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧООНном ньМонгол Ардын Нам бүхий л цаг үед бүтээн байгуулагч нам байсаар ирсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн салбарбүртгарсан их өөрчлөлт, ололт амжилт салшгүй холбоотой бөгөөд улс орныхоо бүтээнбайгуулалтадМАН-ынөөрийнх нь оролцоог тодруулан харуулах үүднээс түүхэн үйл явдал, гаргасан онцгой шийдвэр, үр нөлөөний тухай он цагийн хэлхээсээр харуулсанцаглабарбүхий олон түүхэн зурагтай, англиорчуулгатайгаарааонцлог юм.
“E-Mongolia” системээр дамжуулан гадаадад байгаа иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ
2021-03-03 10:33:54 Нийтлэгдсэн: Улс төрГадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан уулзалт өнөөдөр ГХЯ-нд зохион байгуулагдаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ болон хоёр байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо. Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй Цахим үндэстэн цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, Гадаад харилцааны яамыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-д нэгтгэх арга хэмжээ авах, хилийн чанадад байгаа монгол иргэдэд хүргэх боломжтой төрийн үйлчилгээний төрлийг тодорхой болгон хэрэгжүүлэх арга хэмжээний явцын талаар ярилцаж, цаашид хийх ажлын талаар тохиролцов. Түүнчлэн E-Mongolia цонхоор дамжуулан төрийн үйлчилгээг гадаадад байгаа иргэдэд хүргэх ажлын хүрээнд монгол иргэдэд тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдийг тоон гарын үсэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хамтран ажиллахаар тогтлоо. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам
Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээг түргэн шуурхай авахыг үүрэг болголоо
2021-03-03 10:20:13 Нийтлэгдсэн: Улс төрШинжилгээ авах цэгүүд ачаалал ихтэй, иргэд олноор дугаарласан талаарбид өчигдөр сурвалжилсан билээ. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан УОК, НОК-ийн удирдлагуудыг дуудан цаг үеийн тулгамдсан асуудал болох хөдөө орон нутаг руу зорьж буй иргэдийн ПСР-ын шинжилгээг ачаалал үүсгэлгүй түргэн шуурхай авахыг үүрэг болголоо. Мөн сорьцын хариуг 24 цагаас хэтрүүлэлгүй гаргах, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, Шуурхай штабын үйл ажиллагааг хурдтай, зохион байгуулалттай болгох зэрэг хэд хэдэн чиглэлээр шуурхай чиглэл өгч, шууд хэрэгжүүлж эхлэхийг үүрэг болгожээ. Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
Засгийн газрын хуралдаанаар вакцины татан авалт, хамрагдалтын талаар хэлэлцэнэ
2021-03-03 10:12:29 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан өнөөдө буюу гуравдугаар сарын 3-нд 08:00 цагт эхэллээ.Өнөөдөр 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөгджээ. - Коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ (Вакцины татан авалт, вакцинд хамрагдалтын явц болон бусад асуудал) - Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө батлах тухай хэлэлцэх бол - Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явцын талаар, - Шатахууны хангамж, үнэ, - Агаарын тээврийг либералчлах асуудлаар, - Улаанбаатар хотын цахилгаан дулааны 5 дахь эх үүсвэр, - Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерын тухай зэрэг асуудалтай танилцахаар төлөвлөөд байна.
У. ХҮРЭЛСҮХ: ДЭЛХИЙН ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ МОНГОЛ УЛСЫГ ТОЙРОН АМЬДАРЧ БАЙНА
2021-03-02 17:40:37 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу өчигдөр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх Тусгаар тогтнол хөгжлийн зуун сэдэвт илтгэлээ тавьсан юм. Энэ үеэр Монгол Ардын намын дарга У. Хүрэлсүх Алсын хараа-2050 хөгжлийн хөтөлбөрт зааснаар 2050 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 мянган ам.долларт хүргэх бүрэн боломж байна хэмээн онцлов. Монгол Улс хэдийгээр усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай орон. БНХАУ, ОХУ гэсэн хоёр том зах зээлтэй манай улс хиллэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн долоон тэрбум хүний 1.6 тэрбум буюу дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь Монгол Улсыг тойрон амьдарч байна. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоороо дэлхийд тэргүүлж, байгалийн баялгаараа дэлхийд эхний 20-т орж, эрчим хүчний байгалийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байна. Монголчууд оюуны чадамж, дасан зохицох чадвараараа дэлхийд эхний 10-т багтдаг. Бидэнд хөгжих боломж бүрэн байна. Гагцхүү, бид ирээдүйнхээ төлөө улс үндэстнээрээ хичээн зүтгэж, хөдөлмөрлөх явдал чухал байна. Бид өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, эв нэгдэлтэй, ухаалаг ажиллаж чадвал Алсын хараа-2050 хөгжлийн хөтөлбөрт зааснаар 2050 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 мянган ам.долларт хүргэх бүрэн боломж бидэнд байна хэмээн ярьсан юм.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй