Олимпийн аварга Н.Түвшинбаяр Ерөнхий сайдад зөвлөнө

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.Төлөвлөгөөг : -Идэвхтэй, эрүүл үндэстэн -Ялагч үндэстэн -Спортын эко систем бүрдүүлэх -Спорт-Хөдөлгөгч хүч -Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах боллоогэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 1-нээс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ хангахыг УОК-оос даалгалаа

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ. Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонссон юм. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж,Үдийн цай-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгалаа гэжШадар сайдын албанаас мэдээллээ.

Ерөнхийлөгч өө тайланд чинь Таны оффшор алга

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас Монгол ялна уриатайгаар нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга оффшороос 17 тэрбум доллар оруулж ирэх амлалтаа сүр дуулиантайгаар зарлан АТОЗ-той гэрээ байгуулж, тухайн үедээ л олны анхаарлыг татсан. Х.Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд оффшороос мөнгө оруулж ирж байгаа хэмээн сүржин мэдэгдэл хийж ирсэн ч үнэн хэрэгтээ улсын төсөвт оффшороос нэг цент ч орж ирээгүй юм. Үүнийг нь түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Сангийн сайдаар ажилласан Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар болон УИХ-ын дарга Г.Занданшатар зэрэг төсөв санхүүгийн асуудлыг хамгийн сайн мэдэх учиртай албан тушаалтнууд удаа дараа мэдэгдсэн. Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн эзэмшлийн С1 телевизээрээ АТОЗ-той байгуулсан гэрээнийхээ тайлан нэвтрүүлгийг Алганы хээ ток шоу Гавьяат жүжигчин Н.Онон гэх нэртэйгээр гаргав. Би хийсэн гээд өмчилчих ажил хийгээгүй Ерөнхийлөгч маань АТОЗ-ынхонд өөрийн биеэр тайлан тавих нүүргүй болсон бололтой. Онон гавьяатын яриаг орхигдуулан байж нэвтрүүлсэн онлайн хичээлийн форматтай тайлан нэвтрүүлгээр нь ЕТГ-ын дэд дарга гэх үл таних залуу өөртөө итгэлтгүй, өлбөгөр сулбагархан яриад өнгөрөв. За тэр нэр ус, хөтлөгч ч дүүрч гэхэд Ерөнхийлөгчийн маань 4 жилийн хуруу хумсаа хугалан байж хийсэн гэх ажил нь Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбатын хууль зөрчин үүсгэж, улс дамнуулан будлиулсан гэж хэвлэл мэдээлэл, олон нийтээр цоллуулаад буй өнөөх л Сү-гийн талаарх үр дүнд хүрэх эсэх, үнэн худал нь эргэлзээтэй, улиг болсон шар мэдээ л байлаа. Энэ ичгэвтэр тайлангаа олны анхааралд хүргэлгүй өнгөрөөе гэсэндээ Онон гавьяатын нэрээр гаргаа юм болов уу даа. Харин улиг болсон хов базахынхаа оронд Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдэл-ээс илрүүлэн баримт нотолгоотойгоор олон нийтэд ил болгосон (линк 1,линк 2,линк 3) өөртэйгөө холбоотой Genco Holdings PTE тэргүүтэй өч төчнөөн оффшор компани, америк дахь үл хөдлөх хөрөнгө, агуулах савныхаа талаар олигтойхон хэдэн үг хэлчихсэн бол АТОЗ-ын нөхдийнх нь ч, ард түмний ч сэтгэл амрах байсан биз ээ. Ерөнхийлөгч маань оффшорын амлалтаа биелүүлэх чиглэлд нэг их хүчлээгүйн гол шалтгаан нь өөрийнх нь энэ олон оффшор компани, гадаад дахь үл хөдлөх хөрөнгөнөөс нь болсон болов уу. Өр тэглэнэ гэсэн амлалтандаа ч хүрээгүй байж өрх бүрт сая төгрөг өгнө хэмээн биелэшгүй амлалтын цуваагаа үргэлжлүүлсэн түүнд итгэх иргэдийн итгэл аль эрт алдраа биздээ. Б.Отгон

Б.МӨНХЦЭЛМЭГ: БИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТРОЛЛУУДААС АЙХГҮЙ, ХЭЛЭХ ҮГЭЭ ХААНА Ч ЗОРИГТОЙ ХЭЛНЭ

Өчигдөр цахим орчинд БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг шүүгч нарын лифтэн дэх бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг л зүйлийг ойлгуулж хэлмээр байна. Бид хоёр жилийн өмнөөс Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхолын хууль, Эрүүгийн байцаах хууль гээд маш олон хуулиудын өөрчлөлтийн саналыг тавьж байсан. Энэ хуулиуд дээр жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж болдог уу гэдгээр иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий гишүүдийг шалгуулж байсан. Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд оффшортой холбоотой заалтууд байдаг. Энэ заалтад нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшдэг гурван хүний хоёр нь ил тод зарлагдчихаад байхад ганцхан хүн сул чөлөөтэй үлдсэн. Тэр хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Олон нийтэд ил болчихоод байхад хэвлэлүүд одоо болтол яагаад энэ талаар цацахгүй байгааг би гайхаж байна. Х.Баттулга өөрөө Женко Холдинг Пи-Ти-И гэх, Сингапур улсын оффшор бүсэд бүртгэлтэй компанитай. Тэр нь охин Б.Намууных нь нэр дээр байдаг. Энэ мэдээллийг Google.com-оос хайвал гараад ирнэ. Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оффшор бүстэй нь илчлэгдвэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхсөнтэй холбогдуулж Х.Баттулга өөрийгөө оффшоргүй, гэнэн цайлган, оффшорын эсрэг тэмцэгч хүний дүрд хувирган тоглож байна. Өөрийнх нь оффшор ил болоод ирэхээр нөгөө хоёр оффшорчин буюу Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарт нийгмийн массыг хандуулж байгаад өөрөө цэвэрхэн үлдэх гэж байна. Энэ ажлыг нь Х.Баттулын троллууд хийж байна. Х.Баттулга маш их троллтой байна. Өөрийнх нь төмөр замтай холбоотой компаниудын ажилчдыг нь хүртэл бүлэг групп болгочихсон ажиллуулж байна. Тэр дунд нь миний нэг танил ч бий. Өөрийнх нь эсрэг ямар нэг зүйл яригдаад эхлэнгүүт троллуудаараа дайруулдаг. Түүний оффшор ил гараад ирэнгүүт өөр оффшортой нэгэн рүү дайрч цэвэрхэн үлддэг ээ болих хэрэгтэй. Би троллуудаас чинь айхгүй, зөндөө доромжлуулсан, хэлэх үгээ хаана ч зоригтой хэлнэ. Мөн шударга ёс ярьдаг хэрнээ өөрсдөө ёс бус үйлдэл гаргасан шүүгч нарыг огцортол эсэргүүцэл зарлана гэдгээ мэдэгдэж байна хэмээлээ.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗӨВЛӨХӨӨР Э.БОЛОРМААГ ТОМИЛЛОО

Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо. Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.