МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНЭУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.МОДИД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ
2021-02-25 08:53:01 Нийтлэгдсэн: Улс төрБҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА Шинэ Дели Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэтхэг Улсаас вакцин хүлээн авсны маргааш буюу энэ сарын 23-нд бид КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эх орондоо эхлүүлж, миний бие анхны тунг хийлгэснийг Танд сонордуулахдаа таатай байна. КОВИД-19 цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад Энэтхэг Улсын Засгийн газраас үзүүлсэн энэхүү сайн санааны дэмжлэг туслалцаа онцгой үүрэг гүйцэтгэж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бататгалаа. Ерөнхий сайд Тантай ойрын үед утсаар ярьж, өөрийн биеэр гүн талархлаа илэрхийлэх завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна. Гүнээ хүндэтгэсэн, ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна
2021-02-25 08:48:52 Нийтлэгдсэн: Улс төрН.ЭНХБАЯР: ГИШҮҮД, АРД ТҮМНИЙ ОЛОНХ ДЭМЖВЭЛ ХОЁР НАМ НЭГДЭНЭ
2021-02-24 19:09:00 Нийтлэгдсэн: Улс төрМАН, МАХН хоёр нэгдэх эсэх асуудал сүүлийн үед их яригдах болов. Нэгдэх нь гэсэн мэдээлэл ч хэвлэлүүдээр гарч буй. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах хариултыг өгчээ. Дарга бол солигддог. Тиймээс би энд нийлнэ нийлэхгүй гэж мэдэмхийрч суумааргүй байна. МАХН бол миний өмч, компани биш шүү дээ. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр ярьж сууж байгаад шийдчих асуудал биш. Намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд хуралдаж ард түмний санал асуулга явуулж олонх нь хоёр нам цаашдын том зорилтын төлөө 100 жилийн ойгоороо нэгдэх хэрэгтэй гэж үзвэл би энд юу ч гэж хэлээд нэмэргүй. Тиймээс энэ ярилцлагаар дамжуулан ард иргэдээ дэмжихийг уриалж байна гэв.
Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Өөр юу ч байх учиргүй хэмээн цэцийн гишүүд мэдэгддэг. Гэвч сүүлийн үед хөх тэнгэрийн нь оронд Х.Баттулга гарч иржээ. Түүнийг ҮХ-ийн дагуу дахин нэр дэвших эрхгүй гэсэн гомдол ҮХЦ дээр очсноос хойш Х.Баттулга хоёр ч удаа ҮХЦ дээр өөрийн биеэр очоод байна. Өнгөрсөн 4 жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ганц удаа ҮХЦ-ийн байраар шагайж үзээгүй Ерөнхийлөгч өөрийнх нь асуудлыг хэлэлцэх гэж байгааг сонсноос хойш нэг сарын дотор 2 ч удаа очиж уулзна гэдэг дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж харахаас өөр арга алга. Түүний энэ үйлдийг УИХ-ын гишүүн Т.Доржханд ч эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлээд байна. Учир нь Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд Х.Баттулгын асуудлаар гомдол гаргаж, асуудлыг хэлэлцэх өдрийг хүлээж байгаа юм.
ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
2021-02-24 08:05:56 Нийтлэгдсэн: Улс төрОюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Төрийн ордонд хуралдлаа. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлэв. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй