"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ"-НИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭВ

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлсэн Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний нэгдсэн тайланг хэлэлцэв. Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн. Гэхдээ энэ нь голомтыг хумьж, тархалтыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулах нь зүйтэй гэж үзлээ. Цаашид нийслэл , аймаг орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээний зохион байгуулалт, эрсдлийн үнэлгээ, автозамын хяналтын нэгдсэн цахим системд шилжих зэрэгт анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сануулав. Мөн иргэдэд аливаа мэдээ, мэдээллийг үнэн зөв, хоёрдмол утгагүй хүргэж байхыг үүрэг болгов. Нэг хаалга-Нэг шинжилгээ-тэй холбоотой нэгдсэн тайланг маргааш нийтэд мэдээлнэ гэжШадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зүй бус мэдэгдэл ганцхан сарын дотор 3 хүний аминд хүрлээ

Одоогоос хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн, жагсаал цуглаан зохион байгууулсан. Энэ үеэрээ сэтгүүлчид цуглуулан Цаашид хуурай өлсөх, эсвэл өөрийгөө шатаах эсэхийг эхнэрээсээ асууна хэмээн мэдэгдэж, түүний энэ үг олон нийтэд тарсан. Гэвч С.Ганбаатарын хэт сүржин энэ мэдэгдэл өнөөдөр гурвын гурван хүний халуун аминд хүрчихээд байна. С.Ганбаатар гишүүнийг дээрх мэдэгдэл хийснээс 10 гаруйхан хоногийн дараа Сүхбаатарын талбайн баруун хэсэгт дөнгөж 34-хөн настай Э гэгч залуу цэвэр усны саванд хийсэн шатахуун өөр дээрээ асган өөрийгөө шатааж амиа алдсан. Сүхбаатарын талбай дээр хүн өөрийгөө шатаасан хэргийн дуулиан намдаагүй байхад Ховд аймгийн Дуут сумын Босго багийн Хөндлөнгийн-Ам гэдэг газар 17-хон настай хүү мөн л өөр дээрээ шатахуун асган шатаж нас баржээ. Хэрэг үүгээр дууссангүй. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт амьдардаг Н гэгч 53 настай эрэгтэй мөн л өөрийгөө шатаан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ийнхүү ард олны дунд Хиншүү хочтой УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийгөө шатаана хэмээн мэдэгдснээс хойш гурвын гурван хүн өөрийгөө шатаан амиа алдаад байна. Тиймээс талийгаач нарын ар гэрийнхэн С.Ганбаатарыг бусдад буруу жишиг тогтоосон мэдэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээж уучлал гуйх, үүнийгээ залруулж, дахин олон хүн амиа алдахаас сэргийлэхийг шаардаж байна. Цар тахал дэгдэн, эдийн засаг хүндэрч, нийгмийн санаа бодол тогтворгүй байгаа энэ цаг үед улс төрчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлж ярьж байгаа зүйлдээ анхаарахыг хуульчид болон сэтгэл зүйчид мөн сануулж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Элчин сайд Б.Дорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бархасын Дорж тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Итгэмжлэх жуух бичгээ 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр цахимаар өргөн барив. Элчин сайд Б.Дорж Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Литвийн Ерөнхийлөгчийг тааламжтай хугацаандаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг нотлов. Литвийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах хүсэлтэй буйгаа илэрхийлээд, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, цаашид улс төрийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, мэдээллийн технологи, зам тээвэр, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн тодорхой асуудлуудаар талууд санал солилцов. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

Элчин сайд Ш.Батцэцэг Кубад сурч буй оюутнуудын аж байдалтай танилцав

Элчин сайд Ш.Батцэцэг хоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд монгол оюутнуудын суралцаж байгаа Куба улсын Камагуэй мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Сиэнфуэгос мужийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хавана хот дахь Латин-Америкийн Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Салвадор Аллендийн нэрэмжит Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Хосе Антонио Эчэверриагийн нэрэмжит Хаванагийн Технологийн их сургууль, Биеийн тамир, спортын шинжлэх ухааны их сургууль болон Хаванагийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж, оюутнуудын сурч амьдрах орчинтой биечлэн танилцлаа. Элчин сайд Ш.Батцэцэг сүүлийн 12 сарын турш үргэлжилж буй цар тахлын хорио цээрийн улмаас оюутнуудын хичээл сургалт завсарлах, анагаах ухааны сургуулиудын төгсөх ангийн оюутнууд нийтийг хамарсан үзлэгт дайчлагдах эрсдлийг урьдчилан сайтар тооцох, ариутгал хамгаалалтын нөхцөлийг сайжруулах нөгөө талаар улс оронд үүсээд байгаа хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлын улмаас оюутнуудад тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар сургуулийн удирдлагуудтай санал солилцов. Танилцах уулзалтын үеэр Кубад суралцаж байгаа манай оюутнуудын хичээл сурлагын үзүүлэлт, хүч чармайлт, идэвхи оролцоог дийлэнх сургуулиудад сайн гэж дүгнэж байна. Цар тахлын энэ үед манай оюутнуудад тулгарч буй хүндрэлийг тодорхой төвшинд шийдвэрлэж ГХЯ-ны Консулын газрын Иргэдэд туслах сан-гаас олгож буй тусламжийн барааг Элчин сайд оюутнуудад хүлээлгэж өгөв. Нийтэлсэн:Гадаад харилцааны яам

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ВАКЦИНЫ АНХНЫ ТУНГ ХИЙЛГЭЛЭЭ

Өчигдөр /2021.02.22/өглөө Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека 150 мянган тун вакцин, оройБНХАУ-аас 300 000 тун Синофарм вакциныг манай улс хүлээн авсан.Харин ирэх долоо хоногт ОХУ-аас вакцин хүлээн авна. Тэгвэл вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэхээ мэдэгдсэн. Тэрээрөнөөдөр /2021.02.23/11.40буюу морь цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт вакцины анхны тунгхийлгэж, иргэдээ уриаллаа. Харин түүний дараа эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн вакцин тариулж иргэдээ уриална. Манай улсын хувьд эхний ээлжийн вакцинжуулалтадэрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед газар дээр ньажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой зэрэг албан хаагчид хийлгэнэ.

Онцлох мэдээ

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.