ЭЕШ-ын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ
2021-02-16 10:36:55 Нийтлэгдсэн: Улс төрЭлсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ болон монгол хэл бичгийн шалгалтадшалгуулагчдын онлайн бүртгэлwww.eec.mnцахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлнэ гэжБоловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ. Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг санууллаа. Боловсролын үнэлгээний төвийн ЦАХИМ ЗӨВЛӨХ портал сайтhttp://help.eec.mnнь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой цахим зөвлөх хуудас юм. Хэрэглээ: Интернетэд холбогдсон гар утас, компьютертэй бол хаанаас ч хэзээ ч ашиглах боломжтой. Өөрийн компьютер дээр нэмэлт программ суулгах шаардлагагүй. Утсаар ашиглах бол ДАТА үнэ төлбөргүй. Ач холбогдол: Шалгуулагчид ЭЕШ-тай холбоотой бүхий л мэдээллийг хамгийн хялбар, энгийн ойлгомжтой хэлбэрээр нэг дороос авах боломжтой. Та тус цахим зөвлөх хуудсанд хандсанаар: Өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулгад илүү төвлөрсөн Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлүүд үзэх; 2018, 2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын 11 хичээлийн жишиг даалгаварууд (түлхүүр үгтэй)-ыг ашиглан мэдлэг чадвараа сорих; Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах, ЭЕШ-ын блюпринт зэрэг заавар зөвлөмжүүдтэй танилцах; Түгээмэл асуулт хариулт хэсгээс өөрт тулгамдаж буй асуултад хариулт авах; Цаг үеийн мэдээ мэдээллийг нэг дороос цаг алдалгүй авах боломжтой юм.
"Байгалийн хийн хоолойн" төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо
2021-02-16 10:30:40 Нийтлэгдсэн: Улс төрМонгол улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Газпром НХН удирдлагатай цахимаар хуралдаж Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ хийх ажлыг эрчимжүүлэхээр тохирлоо.
Л.Оюун-Эрдэнэ: Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулж, нийт иргэддээ уриална
2021-02-16 10:14:46 Нийтлэгдсэн: Улс төрЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг танилцуулах үед Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чихэр мэт амттай биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийх шаардлагатай хүндхэн шийдвэр гаргаж ажиллахаас аргагүй. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй. Засгийн газрын бодлогын амин сүнс нь халамж биш ажлын байр бий болгоход чиглэнэ. Хамгийн сайн халамж бол баталгаатай, цалин сайтай ажлын байр юм. Төлөвлөгөөний нилээд хэсэг нь ажлын байр олноор бий болгоход чиглэнэ хэмээн онцоллоо. Тэрээр Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшиж, ДНБ-ний хэмжээ 12 хувиар доошилсон, Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон зэрэг тоон мэдээллүүдийг дурдаадЦар тахал эхэлснээс хойш манай улсад 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болжээ. Өнөөдрийн цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол 2021 он гэхэд, 130 мянган ажлын байр байхгүй болно гэдгийг анхааруулав. Цар тахалд бууж өгөх биш, хариу үзүүлэх ёстой. Үүнд шинэ бодлого, шинэ эхлэл, шинэ хамтын ажиллагаа хэрэгтэй гэж Ерөнхий сайд санууллаа. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 23-наас, хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлав. Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын цогц төлөвлөгөө-ний талаар Бид бодлогын шилжилт хийж байна. Монгол Улс цар тахал гарснаас хойшхи хугацааны туршид иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж ирсэн. Одооноос эдийн засгийн асуудлыг зэрэгцүүлж, харилцан уядуулах бодлогын шилжилт хийх шаардлага үүслээ. Бодлого, тактикаа өөрчилж ажиллахгүй бол хоёр, гуравдугаар улирлаас эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлж чадахгүйд ч хүрэх эрсдэлтэй. Сүүлийн нэг жилийн хугаацаанд эдийн засаг огцом зогссон. Хүнээр төлөөлүүлж үзвэл цусны эргэлт нь 60-70 хувь удааширсан байна. 2020 оны жилийн эцсийн статистикийн тоон үзүүлэлтийг харахад мөнгөний нийлүүлэлт 15 хувь хүртэл буурсан байна. Үүнийг эдийн засгийн дундаж өсөлттэй жилүүдтэй харьцуулбал 3 дахин буурсан үзүүлэлт. Тэгэхээр эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг сайжруулах нь зайлшгүй болж байна. Банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх, 2021 онд батлагдсан төсөв, хөрөнгө оруулалт зохистой хэрэглэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэх чиглэлээр ажиллахыг цогц хөтөлбөрт тусгасан гэж мэдэгдэв. Боловсролын сайд Л.Энх-АмгаланУлсын хэмжээнд 174 мянган хүүхэд гэрэлгүй, гар утасгүй, теле хичээлээ үзэж чадахгүй байна!!! Нийслэл хотод гэхэд 30 мянга гаран хүүхэд тог цахилгаангүй, зурагтгүй, кабельгүй, утасгүй, компьютергүй орчинд байна. төрийн сургуульд явдаг хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орсон хэмээн жиргэлээ. Мэдээллээс үүдсэн дүгнэлт: Хэдхэн хоногт цувран гарсан мэдээллүүдээс Шинэ Засгийн газар бодлогын эрс шинэчлэлт хийж, эрч хүчтэй ажиллахаар завдаж байгааг мэдэрч, үнэртэж байна. Үнэхээр бодлогын шилжилт, том үсрэлт анзаарагдаж байна. Өмнөх Сангийн сайд бодит байдал, гол тоонуудыг огт дурддаггүй байв. Өрийг өрөөр дарах, санхүүгийн балансыг толгой эргүүлэх байдлаар тайлбарлаж, аргацаахаас өөрийг хийдэггүй байж. Иргэдээ вакцинжуулах зардлыг ч төсөвт суулгаагүй сайд. Хаин шинэ сайд Б.Жавхлан зоригтойгоор тоон үзүүлэлт муудсаныг дурдаад Засгийн газрын бодлого ямар учраас, яагаад, юунд чиглэх гэж байгааг товч, тодорхой, эрс шулуун илэрхийллээ. Боловсролын шинэ сайд ч бодлогынхоо чиглэл хандлагыг хэдхэн тоогоор тод харуулж, өөртөө дайсан дуудсан ч айхгүй, ухрахгүй болохоо хэлээд авч. Төрийн анхаарлаас орхигдсон 174 мянган хүүхдийн эрх ашгийг гол болгохоо шулуухан илэрхийлж байгаа нь Шинэ засгийн шинэ төрх гэлтэй. Ерөнхий сайд ч давс мэт шорвог хүндхэн шийдвэр гаргахаа, энэ нь бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй болохыг хэлж байна. Энэ бол шинэ Засгийн газарт зориг байгаагийн илэрхийлэл. Шинэ бодлогын шилжилт нь довтолгоо болохыг тэдний хандлага, шийдлээс харж болно. Цар тахлаас цэрвэж, хорьж, хүлээж суух биш довтлоод, дараад эрчтэй тэмцэх замаар эдийн засгаа сэргээхийг чухалд үзэх нь маш эрүүл сэтгэлгээтэй байгаа гэсэн үг. Эдийн засаг бол бүхний суурь. Эдийн засаг доройтвол эрүүл мэндэд анхаарах боломж шавхагдна. Дэлхий нийтээрээ баримталж байгаа энэ хандлагыг бодлогын шилжилт, тактикын өөрчлөлтөөр хэрэгжүүлэх нь. Оройтсон ч гэсэн оновчтой шийдэл. Засгийн газар улсын төсөвт баригдаад суухгүйгээ хэллээ. Санхүүгийн боломжит хэрэгсэл, байгаа боломжуудыг дайчлах замаар эдийн засгийн цусны эргэлтийг хангах шийдлээ зарлалаа. Одоо тэд хэлснээ хийх, зарласнаа чадах эсэхийг харах үлдлээ. Хэлэх нэг хэрэг, хийх нь өөр асуудал. Зоригтой байгаа нь сайхан, эрчтэй байгаа нь ч гоё. Хийж чадахгүй, хэлснээ гүйцэлдүүлэхгүй бол харин ард түмний нэхэл хатуу байх болно.
Бяцхан жаал өрөвдөлтэй нь аргагүй коридорт хэвтээд уйлж байна. Хүү өвөө, эмээ дээр нь очуулаагүй аав, ээждээ гомдсон. Хурган лоовууз, хүрэм дээл, монгол гутал божгор хөлөндөө жийсэн тэр жаал ердөө ганц л зүйлийг хүссэн нь тэр. Монгол хувцсаараа гоёсон тэр жаал цэцэрлэгтээ очиж болохгүйг гадарлаж байгаа. тэр хамгийн сүүлд хэзээ цэцэрлэгтээ очсоноо мартсан. Бяцхан гарынх нь арван хуруу, булбарай хөлийнх нь 10 хуруутай нийлээд цаашаа тоогоо алдсан. Навчис шарлаж байхад тэр хоригдсон. Цонхоор цас орохыг харсан. Гараад гулгаж тогломоор байсан ч түүнийг гаргаагүй. Ёолк болсон. Гэхдээ эмээ, өвөө, аав, ээжийн найзууд ирж мялаагаагүй. Түүнийг очуулаагүй. Үргэлж өмөөрч, эрхлүүлж байдаг өвөө, эмээтэйгээ утсаар л ярьдаг болсон. Багш биш 11.00 цагийн мэдээний эгчийг, Онцгой комиссын ууртай юм шиг хурандааг цэцэрлэгийн багшаасаа илүү тэр мэддэг болсон. Дахиад цас орсон. Дараа нь цагаан сар болсон. Хоригдож залхсан хүү эмээ, өвөө дээрээ очихоор өөрийнхөө тэмцлийн аргыг сонгосон нь тэр... Аав эсвэл ээжийнх нь өхөөрдөн цахим орчинд оруулсан энэ зураг Монголын бяцхан багачуудын байр байдлыг тайлбаргүйгээр таниулж байна. Тийм ээ, тэд гэртээ удсан. Тэр зураг монголчуудын өнөөдрийг харуулсан бодит байдал. ...Хөл хорионд хүүхдүүд уйдаж, гэртээ гүйлдэн доод айлыг паараа тогшиход хүргэж байна. Хамгийн гаслантай нь бүхэл бүтэн цонх үе Ковид-19-ийн уршгаар гарч ирж байгаа ч түүнээс илүү аймшигтай нь бидний хэнд нь ч бяцхан үрсээ, ахмад буурлуудаа энэ цар тахлаар алдах эрсдэл бодитоор бий болчихлоо. Нийслэл хот халдварын голомт болж, 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсад нийт 2293 тохиолдол батлагджээ. Ганцхан хоногийн дотор 46 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь айл өрхөөс авсан шинжилгээгээр илэрснийг албаныхан дуулгалаа. Ковид-19 өрх бүрийн хаалгыг тогшиж байна. Байнгын онцгой дэглэмд ажиллаад жил болсон эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчид туйлдаж байна. Цөөхөн эмнэлгийн ажилтнуудаас маань цөөнгүй нь халдвар авч тусгаарлалтад ороод эхэллээ. Хорионд байсан эдийн засаг түүхэнд байгаагүйгээр уналтад оров. Цар тахал, эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядууралд бид давхар нэрвэгджээ. Бүгд бухимдалтай байна. Гэхдээ... Гэхдээ бидэнд цаашид энэ хэвээрээ уруудах уу эсвэл түүний эсрэг зогсож, сүүлчийн удаа тэсвэр гаргаж, аливааг эрүүлээр харах уу гэдэг хоёрхон сонголт үлджээ. Засгийн газар бүхий л бололцоогоо ашиглан эцсийн цохилт өгөхөөр тэмцэж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой гэв. Хөл хориог тавихдаа иргэдээ вакцинжуулахын тулд нэн түрүүнд шаардлагатай зүйл нь хүн амын дунд халдвар хэр тархсан, өмнө нь өвчилсөн эсэхийг мэдэх, улмаар хамгийн эрсдэлтэй бүлгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай аж. Энэхүү бааз суурийг бүрдүүлэхийн тулд 410 мянган өрх бүрээс шинжилгээ авах шаардлагатай аж. Ийм учраас л бүх хүчин чадлаа дайчлан, халдварыг тархаахгүйгээр өрх бүрийг шинжилгээнд хамруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоожээ. Гэтэл... Зарим маань шинэлэх гээд гэр хорооллын гудмаар муур, хулгана болон муйхарлаж байгааг цагдаагийн албан хаагчид хэлж байна. Нөгөө л монгол хүний хэнэггүй зангаар, халдвар авахгүй гэсэн тэнэгдүү төсөөллөөр хандаад, өөрийгөө болоод үр хүүхдээ эрсдэлд оруулсаар буй аж. Зарим нь хэнийг нь орцонд нь аваад, хэнийг нь очиж шинжилгээгээ өг гээд байгаа юм бэ? гэж гомдоллох болов. Албанынхны тайлбарласнаар, халдварын эрсдэлтэй бүс, ногоон бүс гэж ангилсан бөгөөд эрсдэлтэй бүсийнхнийг ногоон бүсийнхэнтэй хавьталд оруулахгүйн үүднээс хоёр өөр зохион байгуулалтаар шинжилгээ авч буй аж. Өөрсдийнх нь төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа цагдаа, эмч нараа ч бодсон бид Нэг хаалга-нэг шинжилгээ аяныг нэг санаагаар дэмжиж гэмээнэ вакцинд хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг л нэг мөр ойлгох хэрэгтэйг Ерөнхий сайд онцлоод байгаа. Тиймээс л бид хайртай бүхнийхээ төлөө монгол хүний уужуу ухаанаар хандаж, идэвхитэй шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээс дотны бүхнээ хамгаалах нь чухал аж. Ингэж байж л бид энэ бүхнээс салах нь хэнд ч ойлгомжтой боллоо. Алийн болгон айж амьдрах вэ? Тиймээс хэн нэгэн албан тушаалтан гэхээсээ илүүтэй хайртай гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нэг удаа нэгдэцгээе. ...Бяцхан жаал инээмсэглэн өвөө, эмээгийнхээ өвөрт эрхэлж, цэцэрлэгтээ явахгүй гэж нойроо харамлан хөнжилдөө шургаж, цонхоор цас орохыг хараад үеийн жаалуудтайгаа тоглон наадаж, ёолкноор хөөрч баярлан гүйлдэж, 11.00 цагийн мэдээг биш цэцэрлэгийнхээ багшийн заасан дуу, шүлгийг уншиж, Айл гэрдэж тоглосон Алимаатай би золгохгүй гээд шинэлж байхын төлөө одоо л ухамсартай хөдлөх цаг. Бидний үрс тоглож наадаж, эрхэлж, ээж, аав, эмээ, өвөөтэйгөө л хамтдаа байхыг хүсдэг. Харин бид юу хүснэ вэ?
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй