УОК: "Астразенека", "Пфайзер" компанийн вакциныг эхний ээлжинд оруулж ирнэ
2021-02-15 10:32:27 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улс вакцин худалдан авах 50.7 сая ам.долларын санхүүжилтийг Дэлхийн Банк баталлаа
2021-02-12 13:39:50 Нийтлэгдсэн: Улс төрДэлхийн Банкны Захирлуудын зөвлөлMонгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлд50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг өнөөдөр баталлаа. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх юм. Цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны маш хариуцлагатай бөгөөд эгзэгтэй цаг мөчид уг санхүүжилт батлагдаж байна. Монгол Улс цар тахлын дэглэлтээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр шийдэмгий арга хэмжээг 2020 оны эхнээс авч хэрэгжүүлж ирсэн билээ. Халдварын тоо тус улсад харьцангуй бага байгаа хэдий ч дотоодын халдвар нэмэгдэх эрсдэл өндөр хэвээр байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг цааш үргэлжлүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх болон вакцин зэрэг нь нэн чухал зорилтууд болоод байгаа юм. Өнөөдөр батлагдсан нэмэлт санхүүжилт нь хүн амынхаа 60-с доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, КОВИД-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Өнөөдөр батлагдсан энэхүү нэмэлт санхүүжилт нь КОВИД-19-ийн эсрэг вакциныг эрх тэгш нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхийг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлүүдийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын нийгэм эдийн засгийн сэргэлтийг хурдасгахад найдвартай, үр дүнтэй вакцин чухал үүргийг гүйцэтгэнэ гэжДэлхийн Банкны Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Андрей Михневтэмдэглээд Өнөөдөр батлагдсан энэхүү нэмэлт санхүүжилт нь КОВИД-19-ийн эсрэг вакциныг эрх тэгш нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэндийн тогтолцоог цаашид улам бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэгэв. Олон талуудын хүчин чармайлтаар хэрэгжиж буй ACT-A, COVAX зэрэг хөтөлбөрүүдийн санаачлагчдын нэг болох Дэлхийн Банк нь вакциныг өргөнөөр нэвтрүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын чадавхийг дэмжих тал дээр идэвхтэй ажилласаар байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сантай нягт хамтран ажиллаж байна. 2020 оны 4-р сард батлагдсанMонгол улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөлнь нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг гурав дахь шатлалын гурван төв эмнэлэг болон 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийлүүлэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, оношилгооны чадавхийг дэмжиж байна. Эх сурвалж: Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар
УОК, НОК-ын хуралдаан өнөөдөр 16.00 цагт Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Улсын хэмжээнд 2-р сарын 11-23-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын тархалтыг тандалт хийх Нэг өрх- Нэг хаалга шинжилгээг эхлүүлсэн. Шинжилгээнд өчигдрийн байдлаар45351 хүн хамрагдсанаас 29664 хүний хариу гарчээ. Коронавирусийн халдвар илрээгүй гэж өнөөдөр 11.00 цагт ХӨСҮТ-өөс мэдээлээд байна.
Х.Баттулга: Хүндрэл бэрхшээлийг гагцхүү эв эеийн хүчээр даван туулах нь гарцаагүй боллоо
2021-02-12 13:02:54 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Их мөнх тэнгэрийн ивээлээр эх болсон газар нутагтаа мянга мянганаар эзэн суусан тусгаар Монгол Улсын маань ард иргэд ээ! Даян дэлхийн энгээр тархан сууришсан элэг нэгт монгол угсаатан түмэн олон минь ээ! Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь өвлүүлж өгсөн, ёс төрт их баяр Цагаан сар, Арван долдугаар жарны Цагаагчин үхэр жилийн Сар шинийн мэндийг Та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлье. Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж байгаа бэрхшээлийг гагцхүүэв эеийнхүчээр даван туулах нь гарцаагүй боллоо. Эвт шаазгай буга барина гэж эртнээс нааш сургасан өвгөд өтгөсийнхөөзахиасыг Та бид ухаан сэтгэлдээ сэргээн сэрээж, үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнтиржээ. Эрхэмолонмонголчуудаа! Ирж байгааЦагаагчинүхэржилмонголчууд Та биднийгамжилт бүтээлийн их дуудлагаар жигүүрлэж, урам зоригийг хөгжөөн хөгжлийн дардан зам руу хөтлөн зурайх болтугай! Мөнх тэнгэрийн хүчин дор эцэг дээдсийн минь бүтээн босгосон Их Монгол гүрний сүлд их уул Өндөр дээд Бурхан Халдун хайрханыхаа өгөөмөр сайхан нөмөр нөөлгөнд Монгол түмний минь Цагаан сар амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хүн зон минь энх сайхан цагтай учран золгох болтугай! Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрэх болтугай! Хүлгийн сайнаар талыг туулюу! Эвийн хүчээр бүхнийг туулюу! Сар шинэдээ сайхан шинэлээрэй! гэлээ. Эх сурвалж:Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Л.Оюун-Эрдэнэ: Үхэр жил бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно
2021-02-12 12:52:45 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ XVII жарны Цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн нэгний мэндчилгээ дэвшүүлэв. Амархан сайн байцгаана уу? Ашдын билэгтэй шинийн нэгний мэнд дэвшүүлж, Монгол Улсын Айл өрх, иргэн бүхэнтэйгээ Алсын зайнаас алгаа дэлгэн золгож байна аа! Эх оронд маань төдийгүй, эргэх дэлхийн хүн төрөлхтөнд өнгөрч буй хулгана жил хүндхэн сорилтыг авчирлаа. Цар тахлаас үүдсэн эдийн засгийн огцом зогсолт 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралаас гурав дахин хохирол учруулсныг эдийн засагчид онцолж байна. Бид 10 сарын турш энэ өвчнийг дотооддоо алдалгүй барьж чадсан ч энэхүү гамшиг биднийг бүтэн тойрсонгүй ээ. Цар тахлаас үүдэн нэгхэн жилийн өмнө 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг маань -6% болж агшлаа. Энэ үзүүлэлтүүдээс улбаалж эдийн засагт, зах зээлд эргэх ёстой найман их наяд төгрөг гацсан байна. Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр тулж байна. Эвлэлдэн нэгдэх бүртээ хүчирхэгжин хөгжиж, талцан хуваагдах болгондоо уруудан доройтсоныг монголчууд та бидний эх түүх нотолдог. Бид хамтын итгэлцэл, тэсвэл тэвчээр, нэгдмэл Алсын хараа, сургаар биш судалгаанд үндэслэсэн цогц бодлогоор л энэ хүндрэлийг даван туулж чадна. Гацсан эдийн засгийн цусны эргэлтийг хурдасгаж, зогссон ажлын байрыг эргэн сэргээхээс өөрөөр цар тахлаас улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ямар ч боломжгүй юм. Тиймээс Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлаж, хэрэгжүүлж эхлэхэд бэлэн боллоо. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр эдийн засаг сэргэж, иргэн, өрх бүрийн амьдрал урьдын хэмнэлд орно гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна. Шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт цаг алдалгүй шилжиж, эдийн засгаа нээх бэлтгэл хангагдахад Нэг хаалга-Нэг шинжилгээ туйлын чухал. Шинийн нэгний өглөө үүргээ гүйцэтгэж буй, өргөсөн тангарагтаа үнэнч төрийн албан хаагчид, нийт олныхоо төлөө нэг зорилгын доор нэгдэж, гэр гэртээ шинэлж байгаа ард иргэддээ гүн талархал илэрхийлье. Энэ арга хэмжээний дараа нийт иргэдээ вакцинжуулах ажлыг нэн даруй эхэлнэ. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засаг, нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах болно. Монгол ахан дүүсээ! Амны билгээс ашдын билэг гэдэг ардын сайхан үг бий. Хулгана жил хулжин одож, эзэндээ ээлтэй үхэр жил морилон ирлээ! Удахгүй шинэ төлийн дуу цангинаж, шинэ бүхэн сэргэх болно. Шинийн нэгний өглөө шинэ бодлого, шинэ хандлага, шинэ улс төрийн соёлоор шинэ Засгийн газар ажиллах болно гэдгээ нийт ард түмэндээ илэрхийлье. 30 хэмийн хүйтэнд 30 мянган монгол хүн төв талбайдаа цуглаж, өнгөрсөн 30 жилийг цэглэж, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүссэн иргэдийнхээ итгэл тээсэн харцыг би хэзээ ч мартахгүй ээ. Хүн бүрт хүртээмжтэй эдийн засагтай, байгалийн баялагтаа иргэд нь эзэн болсон, хангалуун дундаж давхарга зонхилсон, хөгжин дэвжсэн, хувь хүн биш хууль засагладаг шударга төр, засагтай шинэ Монголыг цогцлоох ажил амар байхгүй нь ойлгомжтой. Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ. Магадгүй өнөөдөр давс мэт шорвог ч, хожмын Монголд амин тустай зоримог, хатуу, хүнд шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно. Төв талбайд итгэн цугласан шигээ Монгол Улсын Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хүнд үеийг хамтдаа туулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүрнээ итгэж байна. Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ирж буй үхэр жил бодитоор хэрэгжиж эхэлсэн гарааны жил байх болно. Эцэг дээдэс минь 30 жилийн дотор дэлхийн түүхийг өөрчилсөн шиг Эх орон минь 30 жилийн дотор эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанараар бүс нутагтаа тэргүүлсэн АЗИЙН ИХ ХҮЛЭГ УЛС болон хөгжих болтугай. Мөнх хөх тэнгэр биднийг өнөд ивээх болтугай!
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй