Г.Занданшатар: Эх орон, монгол түмний минь заяа буян тэгш дүүрэн орших болтугай
2021-02-12 12:49:41 Нийтлэгдсэн: Улс төрМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫНЦАГААН САРЫН МЭНДЧИЛГЭЭ Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Элэг нэгт ахан дүүс ээ, Та бүхэндээ Билгийн улирлын Хаврын тэргүүн сарын Шинийн 1, Цагаан сарын мэндчилгээ өргөн дэвшүүлье. XVII жарны цагаан хулгана жил улиран одож, элбэг дэлбэг байхын бэлгэдэл цагаагчин үхэр жил морилон ирж байна. Та бүхэн уламжлалт ёс заншлаа дээдэлж, цар тахлаас сэргийлэх шийдвэр, дүрэм журмыг сайтар баримтлан, гэр орондоо, халуун ам бүлээрээ Шинэ сараа угтан тэмдэглээрэй. Улиран одож буй хулгана жил цар тахал дэлгэрсэн, цас зудын бэрхшээл тохиосон амаргүй жил болж өнгөрч байна. Бэрхшээлийг гарз хохирол багатай гэтлэн давахын төлөө Монгол хүн бүхэн чармайн зүтгэж байна. Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй байсан ч манай ард түмэн Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу, төрийн эрх барих дээд байгууллага, Улсын Их Хурлаа сонгож байгууллаа. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх Гурван хувьсгал-ын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хууль ёс, Эдийн засаг, Нийгмийн бодлого гэсэн Гурван хүрээг хамрах хувьсгалт шинэчлэл амжилттай өрнөж байна. Шинэ парламент иргэндээ үйлчилдэг, хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлдог, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Мөн хэнээс ч хараат бус, зөвхөн хууль, шударга ёс засагладаг Шүүхтэй болох эрх зүйн шинэ орчныг бүрдүүллээ. КОВИД-19 цар тахлын эрсдэлээс эдийн засгаа, иргэдээ хамгаалах олон чухал хууль, шийдвэр гарган хэрэгжүүллээ. Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой нөхцөлд Улсын Их Хурал үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, дэлхий дахинд цахим парламентын шинэ жишиг тогтоосон анхдагч парламентын нэг боллоо. Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу ард түмэнтэйгээ хамтран хууль боловсруулж, хэлэлцэж, батлах Цахим парламентын шинэ системийг нэвтрүүллээ. Шинэ Улсын Их Хурал сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэхийн үлгэр дуурайл болохын төлөө ажиллаж байна. Хуралдааны ирц, оролцоо, дэг ёсыг баримтлах талаараа энэ парламент хамгийн сайн жишиг тогтоож байгааг иргэддээ илэрхийлэн хэлэхэд таатай байна. Байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг Улсын Их Хурал тууштай баримталж байна. Энэ зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална. Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ 7 хоногт 105.0 тэрбум төгрөг Монголбанкинд тушаагдлаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ 1.0 сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно. Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ордын ашгийг монголчууд хүртэх эрхтэй. Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна. Коронавирусийн цар тахлаас эдийн засаг, иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэр тууштай үргэлжлэх болно. Улсын Их Хурал, Засгийн газар хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа дэмжих 10.0 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг энэ билигт сайн өдөр Та бүхэндээ дахин дуулгаж байгаадаа таатай байна. Монгол тулгатан, Эрхэм хүндэт иргэд ээ, Ирж буй цагаагчин үхэр жил монгол хүн бүхэнд ивээлээ хайрласан, амар тайван, аз жаргал дүүрэн, сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Цар тахлын аюул холдоно. Цас зудын бэрхшээл ч арилна аа. Дэлгэр сайхан цаг удахгүй ирнэ. Ёс заншлаа дээдэлж, ахас ихсээ хүндэтгэн, даага далантай, бяруу булчинтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш дүүрэн орших болтугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
“Төмөр үхэр жилийн Сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт боллоо
2021-02-10 16:33:12 Нийтлэгдсэн: Улс төрМонгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоорТөмөр үхэр жилийн сар шинийгхамтдаа тэмдэглэе 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээгӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 3-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэнэ. НЭГ. ЦАГААН САРААР СЭДЭВЛЭСЭН НЭВТРҮҮЛЭГ 1. Цагаан сарын бараа, Миний Хятадын цагаан сар гэсэн цуврал видео, үүнд Хятадын цагаан сарын уламжлалт зан заншлыг танилцуулах бөгөөд Монгол улсын найз Хятад оронд шинэ жилийг өнгөрүүлсэн үлгэрийг ярьж өгөх болно. 2. Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ, Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар гэсэн видео нь цагаан сарын үеэр жирийн хүмүүс Олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм үлгэрийг танилцуулах болно. 3. Малчны сайн сайхан амьдрал нь малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо байгуулж байгаа, сайн сайхан амьдралаа цогцлоож байгаа байдлыг танилцуулна. 4. Түмний дуулах дуртай дуунууд гэсэн онцгой нэвтрүүлэг, сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж, сайн сайхан ой санамжийг харуулах гэсэн юм. ХОЁР: УРАН САЙХНЫ ТОГЛОЛТ Нэг. Циркийн жүжиг Дүүлил. цирк, илбэ, хөгжмөөр гол илрүүлэх арга болгож, үзэгчдэд гайхамшигт харааны дайллага хийж, аяны шувуудын оршин аж төрөх, нүүх явцаар дамжуулж, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг нандигнарай хэмээн уриалав. Уг тоглолт нь ур чадвар сайтай, олон улсад олон удаа тойрон тоглоод үзэгчдийн магтаал сайшаалыг хүртсээр байна. Хоёр. Концерт Шинэ эриний гараа цагаан сарын концерт 2 дугаар сарын 14-ний оройн 21:30 цагт Улаанбаатарын телевизээр нэвтрүүлнэ, дуу бүжиг, хөгжим дууриар голлож, агуугаар жигтэй сайхан. Хүүхдийн дэвжээ хүүхдийн цагаан сарын концертыг 2-р сарын 12-ны оройн 18:50 цагт Монгол улсын боловсрол телевизийн хүүхдийн сувгаар нэвтрүүлнэ. Үнэн цайлгаан, сайхны хүүхдийн ертөнцөд үзэгчдийг дагуулах бөгөөд хүүхдийн цайлгаа, сониуч байдлыг харуулах болно. Хятадын хайр, сэтгэл хамтдаа 2021 оны Хятадын харьяат, Хятадын хүмүүсийн цахим цагаан сарын концерт цахимаар нэвтрүүлэх болно. Энэ нь хилийн чанадын ахан дүүст цагаан сарын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх болно. Гурав. Олон ангит кино Үүнд: Бүгд сайхан байна, Хамтдаа гэсэн 2 шилдэг олон ангит кино. Төв хотын амраг хосын кино Бүгд сайхан байна нэгэн жирийн гэр бүлд болсон үйл явдлыг харуулсан кино, 2 дугаар сарын 1-ний өдрөөс Монголын боловсрол телевизийн Asian box сувгаар нэвтрүүлнэ. Цар тахалтай тэмцсэн баримтат кино Хамтдаа үнэн бодит үйл явдлаар сэдэвлэж өөрчилсөн кино, эгэл жирийн хүмүүс цар тахалтай тэмцсэн үйл явдал болно, цагаан сарын үеэр Монгол улсын NTN,VTV,Малчин телевизээр нэвтрүүлнэ. Үүнээс гадна Монгол улсын ТВ2, ТВ6, СТАР ТВ, MNС телевизээр NTN телевизээр гаргаж байсан Бээжингийн амраг хосын үлгэр, Дандаа гэнэтийн бэлэг кино, Учран золгох зоог, Эвтэй гэр бүл бүх юм өөдрөг, Хөгшин нөхөр олон ангит уран сайхны киног дамжуулна. Дөрөв. Уран сайханы кино Миний ахыг яаралтай аваад яваач, Барьцаалагч, Сэтгэлзүйн гэмт хэрэг 3 киног 2 дугаар сарын 12-ны өдөр, 13-ны өдөр, 14-ний өдрийн 13:20 цагт Монгол улсын боловсрол телевизийн киноны сувагт анх нэвтрүүлнэ. 2 дугаар сарын сүүлчээр Монгол улсын Улаанбаатар телевизэд дахин нэвтрүүлнэ. Миний ахыг яаралтай аваад яваач сургуулийн хорооны инээдмийн хүмүүст нэгийг бодогдуулам ухаарлын кино. Барьцаалагч, Сэтгэл зүйн гэмт хэрэг адал явдал зодоонтой, хүмүүсийн сонирхлыг их татдаг кино байна. Тав. Хайр солилцооны арга хэмжээ Бид Цахимаар шинэ жилийн золголт хийх арга хэмжээг зохион байгуулна. Төмөр үхэр жилийн мэндийг хүргэе цахим карт хийж, Монгол улсын найз нартаа хамгийн сайн сайхан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлнэ. Төмөр үхэр жилийн мэндчилгээ Н5 хэвлэл мэдээллийн контент хийж, Хятадын харьяат, хятад хүмүүст цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ. Үүнээс гадна, Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, бид Монгол улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарын найз нарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх болно. Зургаа.Монголын сошиал хэрэглэгчидэд арга хэмжээг дамжуулах зорилгоор, бид АРР, үүрэн телефон, цахим мэдээллийн хэрэгслийг цахимаар гол болгож ажиллах болно. Олон ангит кино, уран сайханы кино, цагаан сарын концертыг Монгол улсын телевизүүдээр дамжуулахаас гадна бусад арга хэмжээг Хятадын олон улсын радио, Солонго сайтад тусгай булан нээж оруулна. Мөн Монголын цахим мэдээллийн сайтууд болон фэйсбүүк хуудсуудад байршуулна. Энэхүү арга хэмжээ нь Монголын ард түмний сар шиний баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд таатай уур амьсгалыг бий болгож, ялангуяа цар тахалтай тэмцэж байгаа амин чухал үед, Монгол улсын бүх найз нарт дотно сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж,цар тахлыг ялан давах итгэлийг уламжилж, Монгол, Хятад хоёр орны ард түмний бие, биедээ тусалж, цар тахлыг даван туулах зорилгоор болон хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах болно.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр эцэслэн шийдвэрлэв
2021-02-10 13:25:46 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр боллоо. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжив. Энэ хугацаанд нийслэлээс гарах, орох зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хөдөлгөөнийг 90 хүртэл хувь бууруулна. Мөн Нэг хаалга-Нэг шинжилгээ-ний хүрээнд хоногт 35-40 мянган хүнийг шинжилгээнд хамруулах юм. Өмнө нь хязгаарлалт тогтоох үед гарч байсан алдаа дутагдлаа давтахгүй, иргэдийг чирэгдүүлж, бухимдуулахгүй байхыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхаарууллаа. Дээрх хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлахгүй байгууллагууд: 1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж 2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх 3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /УБТЗ ХНН, Чингис хаан, ИНЕГ, түүний харьяа алба салбар, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, МИАТ ТӨХК, Биокомбинат ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ 4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага 5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/ 6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН 7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа 8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт 9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт 10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт 11. Банкны цахим болон автомат тооцооны машин 12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж 13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага 14. Оршуулга 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш найм хоногийн хугацаанд батлагдсан тохиолдол олноор нэмэгдэж байгаа нь халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн үг юм. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ирэх сард эмнэлэгт хэвтэх хүний тоо 3,000 хүрч эмнэлгийн ачаалал хэтрэх, халдвар авсан иргэдийн хоёр хувь нь амь насаа алдах, гэрээр эмчлэх хэмжээнд хүрэх эрсдэлтэй гэж Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ. Тавантолгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлнэ. Долоодугаар сарын 10-ны дотор шилжүүлж, барилгыг нь 10 дугаар сарын 01-ний дотор угсарч дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Баруун бүсийн үйлдвэр нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дунд байрладаг. Түлшний үндсэн түүхий эд /мидлинг/ болох нүүрсний ил овоолго, нунтаг нүүрсний тоосжилтоос болж орчны болон хөрсний бохирдол үүссэн байна. Бохирдолтой бүсэд 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарчээ. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлсний дараа нөхөн сэргээлт хийж бохирдлыг арилган барилга, байгууламжийг нь түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглах юм. Товч мэдээ - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзсан. Энэ дагуу аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлд гарахыг нь дэмжих, ялангуяа гарааны бизнес эрхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг судлах, гадаадын хөрөнгө оруулалт татах, Дундын хөрөнгө оруулалтын сан бий болгох чиглэлээр хувийн хэвшилтэй хамтарсан Ажлын хэсэг байгуулна. - Улсын хэмжээнд 28 тусгаарлах байранд 1,583 хүн байгаа бөгөөд 19 зочид буудалд 1,147 ортой 820 өрөө нөөцөд байна. Тусгаарлах байруудад онцгой, цагдаа, эрүүл мэндийн 278 алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэж байна. - Ноён уулын дархан цаазат газарт хууль бусаар ашигт малтмал олборлохоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хамгаалах зэрэгт зориулж Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд улсын нөөцөөс хоёр автомашин олгоно. 2020 оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн 22,320 га талбайг дархан цаазат газар болгож улсын тусгай хамгаалалтад авсан юм.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР "БОГДХАН" ТӨМӨР ЗАМЫГ СТРАТЕГИЙН ЗАМ ГЭЖ ҮЗНЭ
2021-02-10 11:33:01 Нийтлэгдсэн: Улс төрБогдхан төмөр зам бол стратегийн зам. Энэ нь зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих биш. Харин хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж байна. Тэрээр 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Богдхан төмөр замын трасстай газар дээр нь танилцан УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа. Богдхан төмөр замын төсөл нь Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Мөн төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооцоолжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс замын Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгов. Төмөр зам тавихын тулд УБТЗ ХНН-ийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг бодлогоор шийдэх, салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, ачааны терминал, барилгын материалын болон нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд тулгарах хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай тухай нийгэмлэгийн Замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн танилцуулав. Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэлэв. Богдхан төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцоолсон байна. УБТЗ ХНН-ийн удирдах ажилтнууд төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх МОНП-1, МОНП-2 зээлтэй холбоотойгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн тээвэрлэлтийн тарифыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Цай Вэньруй: БНХАУ Монгол улсад вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн
2021-02-09 11:40:50 Нийтлэгдсэн: Улс төрБНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 2021 оны Үхэр жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон өөрийн зүгээс Монгол нөхөддөө баярын мэнд хүргэж байна. Улиран одож буй жил эгэл бус жил байлаа. Гэнэт тулгарсан цар тахалтай тэмцэхийн тулд Хятад, Монгол хоёр улс харилцан тусалж, хоёр улсад эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болгож, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд байгааг, хоёр улсын ард түмэн бат бэх найрамдалтай гэдгийг тод харууллаа. Хятад, Монголын харилцаа цар тахалтай хамтран тэмцэх явцад шинэ ахиц дэвшилд хүрлээ. Бидний чин сэтгэлийн яриа хэлэлцээний ачаар хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байна. Өнгөрсөн оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин дарга ноён Ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийж, хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцаа, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны талаар чухал тохиролцоонд хүрэн, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд тодорхой чиглэлийг гаргасан билээ. 2019 оны 9-р сард Хятад улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэр талууд хоёр улсын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар чухал тохиролцоонд хүрснээр хоёр улсын харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд хүчтэй түлхэц өгсөн. Бидний санаа нэгдэн хамтран ажилласны хүчинд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна. Цар тахлын эсрэг тэмцлийн хүрээнд талууд Нэг бүс нэг зам санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил, үйлдвэрлэлийг сэргээх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж байна. Монголоос бэлэглэсэн 30 мянган толгой хонь Хятадад жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв болсон Хятад бол Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, талууд цар тахлын үед хилийн Ногоон гарц-ыг нээснээр хоёр улсын хамтарсан томоохон төслийн ажлууд амжилттай явагдаж байна. Хятадын тал элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлалаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Монголын талын анхаарал хандуулдаг Хятад руу нүүрс экспортлох асуудалд өндөр ач холбогдол өгч хүчтэй дэмжлэг үзүүлснээр Монгол улсын цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах ажиллагаанд хувь нэмэр оруулсан. Бидний үнэн сэтгэлийн харилцан ойлголцлын хүчээр Хятад, Монголын найрсаг нөхөрлөл улам бүр гүнзгийрч байна. Цар тахлын үед, хоёр улсын ард түмэн урьд өмнөхөөс илүү найрсаг харилцаатай байлаа. Сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн Хятадад сайн санааны тусламж үзүүлж, Хятадын тал ч мөн лийрийн хариуд тоор гэдгийн адил цар тахлаас сэргийлэх, тэмцэх туршлагаа хуваалцаж, Монголын талд олон удаагийн эмнэлгийн эд материалын тусламж үзүүллээ. Монголын талын бэлэглэсэн гучин мянган толгой хонь Хятадад жилийн хамгийн их хайлт хийсэн сэдэв болсон бөгөөд Хубэй мужийн ард иргэд Монголын ард түмэнд улаан цай хариу бэлэглэж, улмаар хонины хариуд цай хэмээх сайхан үйл явдал өрнөлөө. Өдгөө, дэлхийн бүх улс орнууд вакцинжуулах ажлаа эрчимжүүлж байна. Хятадын тал өөрийн ард иргэдийг вакцинжуулах яаралтай нөхцөл байдалд байгаа ч Монголын талд вакцины буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдсэн. Нөхөд өө, Цар тахал арилж, Хятад, Монголын найрамдал мөнхөд орших болно. 2020 онд Хятад, Монголын харилцаа цар тахлын нөлөөг даван туулснаар шинэ хөгжилд хүрч, талуудын хамтын ажиллагаанд ололт, амжилт их байлаа. Хятад, Монголын найрамдал улам бүр гүнзгийрлээ. Энэ бүхэн Монголын ард түмний үнэн сэтгэлийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Би БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамыг төлөөлөн та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2021 онд ч бид урьдын адлаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон, элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй хэмээх үзэл санааг баримталж, Монголын талтай хамтран хоёр улсын удирдагчдын тохиролцоог хэрэгжүүлж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагшлуулах болно. Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд илүү их сайн сайхныг авчрах болно. Монгол Улс цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн аз жаргалтай, амар тайван байхыг хүсэн ерөөе! Хятад, Монголын харилцаа тасралтгүй шинэ шатанд хүрэхийг хүсэн ерөөе!Хятад, Монголын найрамдал мөнхөд оршиг! Шинэ оны мэнд хүргэе! БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй