Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ
2021-02-03 11:11:04 Нийтлэгдсэн: Улс төрЗасгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цахим үндэстэн цогц ажил хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Тоон бичиг үсэгтэн арга хэмжээ хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, иргэд цахим үйлчилгээг саадгүй авах, цаг хугацаа, мөнгөө хэмнэх зэрэг олон давуу тал бий болно гэж үзлээ. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад үүрэг болгов. Товч мэдээ - Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай уулзсан. Эхний ээлжинд Улаанбаатар хотод орон сууцны Залуус I, II, III цогцолбор хороолол, цаашид орон нутагт үе шаттай барих зорилгоор Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг хөрөнгө оруулалт, хот байгуулалт, дэд бүтэц, газар, барилга угсралтыг шуурхай зохион байгуулах зөв, оновчтой механизмыг тодорхойлж, шийдвэрлүүлэх үүрэгтэй юм. - Улсын хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,715 хүн байгаагийн 1,329 нь ойрын хавьтлын, 386 нь тусгай үүргийн онгоцоор иржээ. Улаанбаатар хотын хэмжээнд 39 зочид буудлын 1,900 өрөөг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байна.
ГХЯ: Мьянмар дахь ардчилсан улс төрийн тогтолцоог ойрын хугацаанд сэргээнэ гэж найдаж байна
2021-02-03 10:05:54 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Гадаад харилцааны яамнаас Мьянмарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр онц байдал зарлаж, ардчиллын төлөөх үйл явцыг тасалдуулж болзошгүй нөхцөл байдалүүсэжбуйд сэтгэл зовниж байна. Монгол Улс Мьянмар дахь ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжиж ирсэн. Мьянмар дахь ардчилсан улс төрийн тогтолцоог аль болох ойрын хугацаанд сэргээнэ хэмээн найдаж байна хэмээжээ. Эх сурвалж: ГХЯ
АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар гурван том ажлыг хэрэгжүүлнэ
2021-02-03 09:46:16 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улс хооронд Мянганы сорилын компакт гэрээг 2018 оны долоодугаар сарын 27-нд байгуулж Улсын Их Хурлаар 2019 оны нэгдүгээр сарын 03-нд соёрхон баталсан. Тус гэрээний хүрээнд АНУ-аас орж ирэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 1.Улаанбаатар хотын усан хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах. 2.Хаягдал усыг дахин боловсруулж цахилгаан станцуудад ашиглах. 3.Усны салбарын /Ус сувгийн удирдах газар/ тогтвортой байдлыг хангах гэсэн 3 том ажлыг хэрэгжүүлэх юм. Ажлын хэсэг өнөөдөр Барилга хот байгуулалтын сайдтай хуралдаж Арьс шир, ноос ноолуур, өлөн боловсруулах үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Хурлаас холбогдох байгууллагууд болох БХБЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Улаанбаатар хот, арьс шир ноос ноолуур өлөн боловсруулах үйлдвэрүүдийн удирдлагууд шаардлагатай тооцоо судалгааг илүү нарийвчлан задалж үзэх, талууд төлөвлөгөөнд туссан тодотгох шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг дахин судлаад энэ сардаа багтаан дахин хэлэлцээд Засгийн газрын хуралд оруулахаар боллоо. Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба
COVID-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН ОРУУЛЖ ИРЭХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2021-02-03 09:37:14 Нийтлэгдсэн: Улс төрCOVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханахлан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. ТэрээрДЭМБболон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. ДЭМБ-ынКовакс хөтөлбөрийн хүрээнд авах вакцинаа яаралтай оруулж ирэхээс гадна бусад улс орнуудаас вакцин авах талаарх яриа хэлэлцээрүүдийг ч эрчимжүүлж, үр дүнд хүрэх нь зүйтэй гэлээ гэжЗасгийн газрын хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭДЭЭ ОРОН СУУЦЖУУЛАХ БОДЛОГЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ
2021-02-03 09:32:43 Нийтлэгдсэн: Улс төрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал Залуус I, II, III хороолол барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна гэлээ. Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ үүднээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагынхантай 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уулзав. Ерөнхий сайд иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан, санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов. Д.Цэрэнжигмэд /Монголын барилгын үндэсний ассоциаци/:Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 150 мянган айлын орон сууц зорилтыг хэрэгжүүлэхэд гишүүн 160 орчим аж ахуйн нэгж, 100 мянга гаруй хүн хувь нэмрээ оруулахад бэлэн байна. О.Лхагвадорж /Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо/: Барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотой бичиг баримт боловсруулж байгаа. Барилгын материал үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсье. Б.Жүгдэр /Үндэсний бүтээн байгуулалтын корпораци/:Манай корпораци зээл хүүгүй, газар үнэгүй, эрчим хүчний шугам сүлжээ бэлэн бол жилд 2,000 айлын орон сууц барих боломжтой. Л.Ариунболд /Монголын барилгын үндэсний ассоциаци/:Боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Байгалийн баялаг, түүхий эд хангалттай байгаа нь бидний давуу тал. Үйлдвэр тогтвортой ажиллахын хэрээр үнэ, өртөг төдий хэмжээгээр хямд байна. Төр аль болох дотооддоо үйлдвэрлэсэн бараа, материалыг худалдан авах нь маш том дэмжлэг болно. Тендерт ихэвчлэн улс төрчдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ялж байгаад анхаарахыг хүсье. НӨАТ, сэргээгдэх эрчим хүч гэж төлбөр авч байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж байна. Б.Нэмэхбаатар /Монголын барилгын үндэсний ассоциаци/:Орон сууцжуулах бодлого хэрэгжүүлэхэд хөрөнгө, дэд бүтэц чухал. Нийслэлийн дүүргүүдэд байгуулсан Сервис центр төслийг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага төсөл хэрэгжүүлдэг. Үүнийг зангидсан бүтцийг Барилга, хот байгуулалтын яаманд байгуулах нь зүйтэй. Н.Баярсайхан /Монголын барилгын үндэсний ассоциаци/:Түрээсийн орон сууцны сангийн бэлэн төсөл байна. Нийслэл хот газар, дэд бүтцээ шийдэж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөллүүд мөн газрын төлбөр, түүхий эдийн үнэ нэмэгдсэн, валютын ханшны өсөлтөөс болж алдагдал хүлээж байгаа зэрэгт анхаарахыг хүслээ. Нийслэлийн хувьд орлогод нийцсэн, ногоон, хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий орон сууцаар иргэдээ хангах бодлого барьж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэллээ. Ирэх дөрвөн жилд ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлнэ, сард 60 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж тооцон ажлаа төлөвлөхийг Сангийн сайд Б.Жавхлан барилгын салбарынханд зөвлөв. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Орон сууцжуулах зорилтын хүрээнд шаардагдах хөрөнгө, газар, дулаан, эрчим хүчний шугам сүлжээ, зураг төсөл, гүйцэтгэгч аж ахуйн нэгж гээд бүх зүйлийг урьдчилан сайтар тооцоолох шаардлагатай. Нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл аж ахуйн нэгжүүд ямар ч барилгыг барьж чадна. Иймээс төрийн байгууллагууд шат дамжлага, хүнд суртлаа багасгах хэрэгтэй гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талуудын байр суурийг сонссоны дараа холбогдох яамд, Монголбанк, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг сайд Ц.Нямдоржоор ахлуулан байгуулахаар болов. Олон хурал, зөвлөгөөн болж зөвлөмж гаргадаг ч хэрэгждэггүй. Одоо ерөнхийгөөс тодорхой руу шилжих цаг болсон. Иймээс талууд бэлтгэлээ бүрэн хангаж, тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой гэлээ. Тэрээр ойрын өдрүүдэд нэр бүхий салбарынхантай уулзахаар төлөвлөжээ гэжЗасгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сурталчилгаа
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй